Thursday, November 09, 2017

Сайвар морьтой хүн


Хөнгөн алхаа нь
Хөлийн доор товолзоно
Хөмүүл таанын үнэр нь
Хөлсний нь үнэртэй хамт даганаа

Толгой дээгүүр алсыг ширтэхэд
Толгодын орой намхан харагдана
Тоосны хөл босож гүйгээд
Торгон дээлэн дээр өнгөө үлдээнэ

Хөшгин зэрэглээнд хараа тавихад
Хөлсний үнэртэй хамт ногоо амтагдана
Хөнгөн алхаа нь сэтгэл сэргээхэд
Хүрэх холын барааг алхаа түргэсгэнэ

Тормон загийн хоолой торолзоход
Товруут мөнгөн хазаарын амгай дуугарна
Тодорсон бараанаас зэрэглээ хатирхад
Товолзсон алхаанд нь сэтгэл сэргэнэ
Н.Тайванжаргал
Image may contain: one or more people, mountain, sky, cloud, nature and outdoor

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...