Амьдралын мөн чанарыг ойлгоогүй явсан Наран бусдад гэм хийчихсэн мэт ийм байдалд хүрчихсэндээ өөрийгөө зэмлэмээр.Хүүхдээ харж хандсангүй гэж бусдад зэмлүүлж суух ээж аав хоёроо өрөвдөөд Наран чимээгүйхэн өрөөндөө ороод зөндөө уйлсан. Ээж аав хоёртоо сэтгэлийн зовлон нэмчихлээ гэж өдөр шөнөгүй санааширч гуних нь нэн хэцүүхэн.Харин ойлгохыг үл хүсэж хэрэгт дурласан, тохуурхаж шоглосон харцнаас зугтах болсон нь өөртөө гомдмоор...
Нэгэнт сэтгэлээр унасан охиноо зэмлээд хэрэггүй гэдгийг
мэдэх ээж нь
-Миний охин хүнд хүн илүүддэггүй юм.Аав ээж хоёр нь
дэмнээд өсгөөд өгнөө гээд охиноо хайрын харцаар харж Нарангаас дутахгүй
бодлогширох нь өрөвдмөөр.. Аав нь дуугүй сууж байгаад гэнэт жинтэй үг хэлдэг
нөгөө л зангаараа
-За миний охин одоо сургуульдаа яваад хэрэггүй ээ.Аав нь
сургууль соёлын ажлыг нь нэг тийш нь болгоё гээд босоод унтлагын өрөөндөө
орчихов.Хүний л эцэг болсон юм хойно хөөрхий охиндоо санаа зовсоноо ил
гаргахгүй ч дотроо эмзэглэх нь анзаармаар илт.
Аав нь охиноо нутагтаа сургана хэмээн хөдөө шилжүүлсэнд Нарангийн ангийнхан болон
багш нар нь гайхаж удахгүй төгсөх хүүхдээ шилжүүлдэг ямар сонин хүн бэ гэж
гайхаж үлдсэнсэн. Хамаатан
садан ах дүүс нь хүүхдээ гаргах хэрэггүй
нас залуу хүн ахиад олдоно биз гэж өчнөөн
хэлсэн ч тэр зөвшөөрөөгүй харин тэр хүүхдээ төрүүлж хаяж одсон эцэгт ямар хүү
төрүүлж өсгөснөө харуулна гэж зориглосон . Аравдугаар анги буюу дөнгөж арван долоотойдоо Наран ээж болсон .Хэн намайг юу гэх бол гэж хярсан туулай
шиг хүн хүнээс айж эмээж явсан ч айдас
нь ээж болсоны дараа ор мөргүй арилсан нь гайхмаар.Магадгүй хүүгээ хараад энэ
жаахан хөөрхөн
амьтан өөрийг нь зориод ирж байхад яагаад юунаас айж байснаа өөрөөсөө
асуугаад ойлгодоггүй байв.
Наран доороо хоёр эмэгтэй
дүүтэй тул эрэгтэй хүүхэд төрүүлсэнд аав ээж хоёр нь харин баярласан . Харин ээж
болсоныхоо дараа харин бусдад би ээж боллоо гэж зарламаар ч юм шиг санагдаж
хүүгээ тэврээд саадан дотор салхилуулж явахдаа бусдаас санаа зовохоо больсон
.Үрээ элгэндээ тэвэрч бүүвэйн дуу аялан суухдаа эх хүний ариухан сэтгэлээр
хүүгээ ээжээ гэж дуудахыг тэсэн ядан хүлээдэг байв. Ангийнхан нь хүүхдүүд төгсөх дөхөөд шалгалт шүүлэг
,зугаалга нийллэг гээд инээд баяр хөөртэй явж байхад харин Наран хүүхэд өсгөх
ээж хүний эх захгүй ажилд нухлагдаж байв.Тэрээр
гэртээ тэр зүгээр суусангүй өөрийгөө хөгжүүлж юм юм оролдсон.Аав нь
боловсролын байгууллагад ажилладаг хүн тул охиндоо хэрэгтэй гэсэн сургалтын
материалыг авчирч өгөөд зогсохгүй Наранд хандаж
-Охин минь чамд нас байна .Оройгоор арван жилээ төгс
цаашид их сургуульд сурахын төлөө одооноос хичээ хэмээн дэмждэг байлаа.
Аавын зөв байлаа. Наран оройгоор арваа төгсөөд хөнгөн
хүнсний чиглэлээр их сургуульд элсэн суралцаж төгсөөд хүнсний техинлиогч
мэргэжил эзэмшин удалгүй нэг хүнсний үйлдвэрт
ажилд оров.Наран энэ цаг үеэс л өөртэйгээ ижилхэн энэ замыг туулсан цаашид ч туулж магадгүй
хүмүүст туслах юмсан хэмээн бодох боллоо.
Одоо тэр эргээд амьдралаа харахад
нэн дурсамжтай аж.Том хүү нь хэзээний нас биенд хүрчихсэн гэр бүл болоод бүүр гурван хүүхдийн
аав болчихсон байх юм.Наран таван хүүхэд төрүүлсэн бөгөөд
хүүхдүүд нь бүгд тусдаа гарч ач зээ нар олонтой болжээ.Хүнийг
амьдрал гомдоодог ч бас шагнадаг юм байна.Түүнд сайн хань заяасан.
Хүүхэдтэй түүнийг хань ижлээрээ сонгон насаараа түшиж тулж өдий зэрэгт хүргэсэн хань Данзан нь хуулийн хүн .Тэр хүний хүн гэж хэзээ ч хүүг нь хажиглаж хавчсангүй .Харин Нарангаас илүү хүүд хүн болох ухааныг нь хар багаас нь заасан.Аавыгаа дууриасан аливаа юманд ул суурьтай ханддаг хүүхдүүд нь ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж "Жаргалтай ээж" хэмээх сан байгуулж ээжтэйгээ хамт ажиллуулж байгаа аж. .”Жаргалтай ээж “сангийн зорилго нь өрх толгойлсон эмэгтэй өнчин хүүхдүүд ,өсвөр насны ээжүүд хүчирхийлэлд өртсөн эхчүүд хүүхдүүдийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд саяхан өөрийн гэсэн" Жаргалтай ээж" хэмээх гурван давхар төвөө гэр хороолол дунд байгуулжээ. Данзан их ажлынхаа хажуугаар сангийн ажлын хуулийн тал дээр тусалж дэмжинэ.Ул суурьтай ухаж шинжилж дүгнэлт хийдэг Данзангийн өөдөөс хэр баргийн хүн сөрж үл чадна .Данзангийн хүүхдүүд багтаж ядсан баян биш ч бүгд бизнестэй компанитай хөлөө олчихсон хүмүүс тул нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөрөнгө мөнгө сэтгэл санаагаар ээжийнхээ ажилд тусалж нэг насных нь мөрөөдлийг биелүүлжээ.
Магадгүй Наран шиг сайн зөвлөгч олдохгүй тул сангийн бүх ачааг Наран үүрч явна.Тэр ямар ч төрийн байгууллага ,сайд дарга нараас тусламж гуйгаагүй гуйх ч үгүй тэд нарын ярьсан хэлсэн нь амьдрал дээр буудаггүй учир тэр ул долоогчийн занг үзэн яддаг.
Наашаа гэсэн бүхнийг Наран тосож авсан ч янз янзын хүмүүс өчнөөн таарч байлаа.Уйлж дуулсан хүмүүс ирчихээд унтаж хэд хоног амарчихаад ор дэр ойр зуурын юм хумслаад явчихдаг хүн ч таарна .Олон янзын хүнтэй харьцах шаардлага гардаг байлаа. Эхнэрээ хөөгөөд үүдээр нь орж ирсэн хүний өөдөөс Наран л зогсож байдаг байлаа .Хараалгана доромжлуулна.Хүний зовлонгоор зугаагаа болголоо гэнэ.Энэ бүхэнд тэр шантраагүй харин ч хүн чанар хүнийг хайрлах ухааныг нь улам хурцалсан .Одоо тэр хүний зовлонг сонсдог бус харин нимгэлдэг нэгэн болсон .

Нэг орой ажлаа
тараад гарах гэж байтал үүдэн дээр нь хүүхэд тэвэрсэн нэгэн
бүсгүй зогсож байлаа.Харваас л Наран тусламж гуйж ирсэн хүн гэж ойлгоод түүнд туслахыг хүсэж өрөө гаргаж
оруулаад түүнийг зовлонг сонссон
.Нэгэн их сургуульд сурдаг
оюутан гэнэ.
Нөхрийнхөө эгчийнд хамт амьдардаг байсан ч нөхөр нь эгчтэйгээ нийлээд хөөж туудаг гэнэ.Амьдрах аргагүй болоод танайхыг зорьж ирлээ гэж нүдэндээ нулмис цийлэгнүүлэн ярихыг сонсоод Наран итгэсэн.Харин маргааш өглөө Наранг ажилдаа иртэл нөгөө бүсгүй тавхан сартай хүүхдээ хаяад зугтчихсан байв.Наран хүүхэд асрах үүргийг өөр дээрээ аваад ээж нь эргэж ирээд авна гэж цөхөртлөө хүлээсэн.Гэвч тэр ирээгүй .Өнөөдөр тэр хүү аль хэдийн долоон настай хүү сургуульд гүйж явна.Ямар ч бичиг баримт нэр ус ээж л үлдээгээгүй учир Наран хүүд Жаргалан гэж нэр хайрласан.Хүүг өөр дээрээ авах гэж тэр цөхрөлтгүй төрийн байгууллагуудын босгыг элээж өчнөөн сар явж байж албан ёсны Данзангийн Жаргалан нэртэй хүүтэй болсон.

Данзан Наран хоёрын нас дээр гарчээ.Хүүхдүүд нь
-Одоо та хоёр болноо .Нас чинь өндөр
боллоо .Сангийн ажлыг бид хариуцаж ажиллана гэвэл
Наран
-Та нар намайг яаж энэ ажлаас холдуулах
вэ .Ээж нь энэ ажилд хориод жилээ зарцуулсан.Ямар ч байсан унатлаа зүтгэнэ
хэмээхэд Хүүхдүүд нь ээжийнхээ энэ шийдэмгий занд бууж өгөхөөс өөр арга
байсангүй.
Харин Наран сангийнхаа ажлыг улам
өргөжүүлэхийг хүсэх нь цагаахан шунал гэмээр .Энэ удаа тэрээр харж хандах
хүнгүй өндөр настангуудад
чиглэсэн”Жаргалтай нас “хэмээх ажил зохион байгуулахаар төлөвлөж өвгөн
Данзантайгаа ярьж тохирон ажлаа бүтээхээр судалгаа явуулж эхлэв.Харин хүү
Жаргалан аль хэдийн хорин нас хүрчээ.Тэрээр үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг бөгөөд хоёр хөгшний харах нүд
,хазах шүд нь болжээ. Жаргалангүй хоёр хөгшний ажил бүтэхээ байж.
Жүдогийн улсын аваргад Жаргалан
орлоо.Хүрэл медалийн төлөө барилдаанд нэртэй нэгэн бөхөд оноогоор ялагдаад
гэртээ ирэхдээ нэлээд бухимдангуй орж ирлээ.Хоёр хөгшин сангийн ажил гээд
хүүхдүүдтэйгээ гадуур яваад үзэж чадсангүйд тэр гомджээ.
Наран хүүгээ аргадаж
-За миний хүү ээж аав хоёроо уучлаарай
дараа заавал очиж үзнээ гэхэд
Хүү нь
-Энэ тэмцээн чинь жилд ганцхан болдог ш
гээд өрөөндөө орчихов.
Наран бодлоо.Нээрээ бид хоёр чинь хүний хүүхэд гэж явсаар хүүгээ
мартаж байгаа юм байна гэж бодов.
Сангийн ажил ч өргөжиж хоёр ч газар салбар
байгуулсан тул хүргэн бэр хүү ач гуч нийлээд бултаараа хүчин зүтгэх боллоо.Бага
хүү Жаргалан нь сангийнхаа нэр дээрээс барилдаж сангаа суртачилах
болов.”Жаргалтай ээж” сангийн бөх Данзангийн Жаргалан гэж дуудахаар Наран
огшоод л явчдаг байлаа.Өсөх ирээдүйтэй залуу бөхөд олон том компани санал
тавьсан ч тэр сангийнхаа нэр дээр барилдахаа илүүд үзсэн.
Наадмын өглөө хоёр хөгшин бүүр догдолж
гүйцэв. Учир нь хүү Жаргалан улсын наадамд барилдах учраас тэр байлаа.Тэр аль
хэдийн аймгийн цолтон болж.Ураг төрлөөрөө бүгд төв цэнгэлдэхэд хүрэлцэн ирж
Жаргалан дэмжихээр цуглав.Жаргалан нэг давлаа хоёрын давааны нугалаанд нэг аймгийн арслан цолтой бөхтэй маш шуурхай
догдлуулсан өндөлзүүлсэн барилдаан үзүүлж давлаа.Данзан хүүгийнхээ тэрлэгний
захыг мушгиж хазайх үед хамт хазайж байж хүү хоёр давлаа.Маргааш нь гурвын
даваанд Жаргаланг нэг улсын начин амалсан байлаа.Тэд их удаан барилдлаа.Начинг
хойшоо суугаад хярахаар нь тэрүүхэнд этэх мэхээр хүү давлаа.Дөрвийн давааны
нугалаанд улсын заантай таарчихаж.
Барилдаан удсангүй их спортоор жүдогоор
хичээллэдэг хүний хувьд зааныг шуудагнаас нь татаад түрэхээр нь хүчий нь
дагуулаад хөмрөөд давлаа. Жүдогоор бол “иппон “буюу цэвэр далаар шидчихэв.Тавын
даваа эхэллээ.Хүүг улсын арслан амалж.Начны даваа хариуцлагатай даваа учраас Наран
лам багшруугаа залгаж сахиусандаа болгоохыг гуйв. Ах эгч нар нь сайн хурцалж
өглөө.Данзан угийн хянуур хашир хүн тул арсланг сайн харж судалсан байна.
Тэрээр хүүдээ хандаж
-За миний хүү хав дөрвөлжин барихаас
өмнө л санасан мэхээ хийгээрэй .Хэрвээ хав дөрвөлжин барьчихвал чамаас нуруу
өндөр жин ихтэй баглаж аваад хөдөлгөхгүй шүү гэв.
Барилдаан эхэллээ.Хүү сэнжигний
барьцанд хүрэнгүүт хагалж хавираад бусгатал арслан дөрвөн хөллөөд тогтлоо.Төв
цэнгэлдэх тэр чигээрээ уулга алдав.Учир нь арслан наадамд түрүүлнэ гэсэн таавар
нэлээд дээгүүр яваа аж.Арслан Жаргаланг тогтоож барьцанд хүрэхийг бодож байгаа
бололтой.Цаг явсаар Жаргалангийн ганц даацтай мэхэнд арслан ороод ирлээ.Тэрээр
барьц авах гэж шунан цээжиндээ хамаг хүчээ төвлөрүүлэн зүтгэх мөчид нь Жаргалан
баруун сэнжигнээс дундгуйлдаж татангуут арслан хазайгаад ирэхээр нь давхар
хавиртал арслан өвдөг шороодлоо.
Наадамчин олон түрхрэн уухайлж
Жаргаланг дэмжлээ.Зургаагийн даваанд Жаргаланг аварга амалжээ.Барьцнаас бусгаад
түрээд аваргыг хазайлгаж явтал засуул нь зогсоочихов.Хүнрүү түрлээ гэсэн
гэнэ.Аварга Жаргаланг хагалж татаад тонгойхоор нь цээжин доороо хийгээд
авангуут нь Жаргалан суганд нь эргээд
гартал аварга хий дараад тохойлдчихов.Жаргалан аваргыг сугадаж босгоод
дэвэх гэтэл
-Чиний тохой хүрчихсэн чи миний суганд
эргэхдээ тохойн дээрээ эргэсэн гэв.
Хөлийн цэцрүү очтол цэц аварга давсан
гэв.Жаргалангийн засуул Жаргаланг давсанг давсан гэж хичнээн хэлээд хөлийн
цэцийн өмнө хүчин мөхөсдөв.Наадамчдын уур амьсгал борооны өмнөх хар үүл
нүүгэлтээд ирлээ.Жаргалан давсан гэж хашхиралдаж эхлэв.Жаргалан аавруугаа
хартал Данзан өг хэмээн толгой дохив.Жаргалан тахимаа өгөхдөө харамсангуй
байв.Нэгэнт гарсан хөлийн цэцийн
шийдвэрийг яалтай.
Найман сарын нэгэн сайн өдөр “Жаргалтай
ээж” сангийн үүдээр машин тэрэг шаваад нэлээд хөдөлгөөнтэй харагдах аж .Учир нь
Данзан Наран хоёр хүүгийнхээ начин
цолныхоо найрыг хийж байгаа энэ ажээ.
Хүндэтгэлийн суудалд суусан Данзан
Наран хоёр хүүгээрээ бахархаж байлаа.
Олны ам хүүг нь л аварга болно гэж ярих
нь чихэнд нь чимэгтэй сайхан аж.
Данзан босож үг хэллээ.Тэр хоолойгоо
засаад
-За та бүхэнд баярлалаа .Миний хүүгийн
цолны найранд хүрэлцэн ирсэнд та бүхэндээ баярлаж байна.Магадгүй та бүхнийг
олон найранд урих байх. Хүү минь удахгүй Парисын их дуулгад улсаа төлөөлөн явах
гэж байна.Магадгүй та нарыгаа медалийн угаалганд урьж магадгүй.Мөн намрын эхэн
шинийн гурванд хүү минь гал голомтоо бадраах гэж байгаа тул та бүхнийгээ давхар
давхар олон найранд уринаа гэж найдаж байна хэмээгээд суув.
Хөтлөгч залуу
-Одоо та бүхний өмнө нэгэн хүндтэй
хүнийг сэтгэлийнхээ үгийг хэлнэ үү хэмээн урьж байна.Энэ хүн бол “Жаргалтай ээж
“сангийн тэргүүн Жаргалангийн жаргалтай
ээж Наранг урьж байна гэв.
Наран босоод
-За та бүхэнд баярлалаа.Тиймээ би
өнөөдөр жаргалтай байна.”Жаргалтай ээж “төвөөр үйлчлүүлсэн олон хүн жаргалтай
байгаа.” Жаргалтай ээж “сангийн ажлыг минь дэмждэгт баярлалаа.Жаргалан хүүг
минь дэмждэгт баярлалаа..Сангийн минь зорилго олон сайхан ээжүүдийг,хүүхдүүдийг
өндөр настнуудыг жаргалтай байлгахад оршиж байсан.Биднийг зорилгоо биелүүлэхэд
та бүхний итгэл сэтгэл тус болсон.Хүү минь үндэсний бөх болон их спортын
төрлөөр аварга болох том зорилт тавьж байгаа.Манай сан ч гэсэн том зорилго
тавьж байгаа.Бид “Жаргалтай Монгол” хэмээх үндэсний хөтөлбөрөө улс орон даяар
эхлүүлж байгаагаа дуулгахад таатай байна гэхэд алга ташилт уухай танхим дүүрэн
нүргэлж байлаа.Хүнд туслах хүний төлөө зүтгэсэн хүний ажил үйлс өөдрөг байдгийн
жишээ нь энэ аж.
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment