Thursday, November 09, 2017

Ижий минь өглөгч юм билээ






Тээгэн саран үүлэнд нуугдвал
Ижий минь өөхөн дэнгээ барьж гэрэл гаргадаг шидтэн юм билээ
Тэвдэж яваа хэн нэгэн таарвал
Ижий минь сэтгэл гаргаад тусалдаг өглөгч юм билээ


Үүлэн чөлөөнөөс нар мэлтийвэл
Ижий минь хүйтэн хярам сүүдэр дагуулж тавьдаг ачтан юм билээ
Үглээ шаазгай уяан дээр шагширвал
Ижий минь өөх өгч хооллодог өглөгч юм билээ

Түйрэн харанхуйд түгдчивэл
Ижий минь бүдчээ харанхуйг гэрэлтүүлдэг
шидтэн юм билээ
Төрсөн бие минь өвдвөл
Ижий минь бүрэлбаа бурханы мутраас илүү эдгээгч юм билээ

Оддыг үүлээрээ хучсан тэнгэр бүүдийвэл
Ижий минь өрхөө бүтээдэг зөнтэй юм билээ
Орсон гарсан хүмүүс ангаж цангавал
Ижий минь дайлж цайлаад завгүй суудаг өглөгч юм билээ

Хөмөгт сарны гэрэл тодорвол
Гэрээ тойрч мааниа уншдаг шидтэй юм билээ
Хүний хүүхдүүд орж гарвал
Аааруул ээзгийнээсээ атга атгаар нь өгдөг өглөгч юм билээ

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...