Thursday, November 09, 2017

Ээжээ гэж дуудах дуртай







Image may contain: one or more people, people standing, outdoor and nature
Дуудмаар нандин энэ үгэнд би дуртай
Дуулмаар ариун энэ үгэнд би хайртай
Ээждээ би хайртай болохоороо
Ээжээ гэж би дуудах дуртай байдаг юм

Дурсмаар сайхан энэ үгэнд би дуртай
Дурламаар гэгээн энэ үгэнд би хайртай
Ээжээсээ би эрт хагацсан болохоор
Энэ үгэнд би дуртай байдаг юм

Хайрламаар сайхан энэ үгэнд би дуртай
Хамгаалмаар ариун энэ үгэнд би хайртай
Ээжээ гэж хэлд орсон болохоор
Энэ орчлонгоор дүүрэн хашхирмаар болдог юм

Хадгалмаар нандин энэ үгэнд би дуртай
Хашхирмаар гэгээн энэ үгэнд би хайртай
Энэ үгийг хэлж өссөн болохоор
Ээжээ гэж дуудмаар болдог юм


Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...