Monday, November 13, 2017

Өгөөмөр юмаа


Таана мангирынхаа амтаар дайлчихаад
Та нарт баярлалаа гээд талархаж байдаг
Тал нутаг минь ч өгөөмөр юмаа

Тасын үүрэн дээр нараа тусгаж
Таван сартай дэгдээхэйг тааваар нь унтуулчихаад
Талархаж манддаг нар минь ч нь өгөөмөр юмаа

Тарлан манханы дунд таран бэлчсэн
Таван хошуу малыг усалчихаад
Тааваараа мэлмэрч байдаг нуур нь ч өгөөмөр юмаа

Таньдаг таньдаггүй ч таарсан хүн бүхнийг
Танимхайран угтаж мэндэлдэг
Талын нүүдэлчдийн мэнд нь ч өгөөмөр юм аа

Миний монгол өгөөмөр юмаа

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...