Шуугих чимээн дундуур нь морьтой хүн хэзээ давхиж ирэх вэ
Шумуул дайжсан сэрүүн агаар нь хэзээ сэвэлзэх вэ
Хонь жишиж гүйгээд хэзээ тогтох вэ
Хойноос нь мордсон хүн хэзээ тогтоож эргүүлэх вэ
Гэрийн дээвэр дээр минь бороо хэзээ шаагих вэ
Гэргий минь аргал норох нь гэж хэзээ тэвдэх вэ
Чийг үнэртсэн салхи нь хэзээ салхилах вэ
Цэлмэсний дараа нь хэзээ солонго татах вэ
Бороон дундуур нүцгэн хүүхдүүдийг хэзээ гүйлгэх вэ
Борлог морь уяан дээр нойтон үсээ хэзээ шилгээх вэ
Богд минь гэж тэнгэр дуугарахад ээж минь хэзээ залбирах вэ
Бор толгодын замаар борооны ус хэзээ урсах вэ
Тогтоол ус тойроод нойтон болжмор хэзээ гүйх вэ
Торгон дээлэн дээрээ цув өмсөөд ээж минь саалиндаа хэзээ гарах вэ
Хурмаст хураа хайрлалаа гэж аав минь хэзээ хэлэх вэ
Хувингаар ус асгаж байгаа юм шиг аадар бороо хэзээ орох вэ
Н.Тайванжаргал

No comments:
Post a Comment