Õóð äýëòýé
ìîðüä íü
Хийморийн
үнэртэй газраа олж хөрвөөхүйд
Бүргэд
өдөлсөн хөх тэнгэрт нь үүл хөвж
Бүтэн нар
нь дэлхий дүүрэн мандсан
Өглөөний
анирын чимээ чагнасан Догины тал дундуур
Өтгөн
ижилтэй адуун сүрэг усанд цувж харагдахад
Сартуулын эгшиглэнтэй цагаан униар нь
Зүрхэн тольтонд
дүүрэн мэлмэрээтэй
Саравчлах бараанаас олон өнгөөр дуниартсан
Өнө мөнхийн сайхан нутаг минь
Талын
онгон салхи нь
Хийморийн
овоогоо тойрч сэвэлзэхэд
Галын
бурхан нь голомтоо нөмөрч дүрэлзэнэ
Ганцхан
хувь заяагаар онож төрсөн
Аавын
гэрийн хоймор элэг бүтэн жаргалтай
Алсын
бараа гэрийн гаднаас холдож
Сант
хайрхан уулын минь сүрлэг бараанд ижилсэж харагдсан
Сарны ч
хир хүртээмгүй Баяннуурын тунгалаг
долгиотой
Аниргүй
цэнхэр хөндийн шимт өвстэй бэлчээрээс
Адуугаа
наашлуулах аавы минь бараатай
Тэмдгэрсэн
үүрийн туяа Сурагтын орой дээрээс өнгөө олоход
Тэнгэрт
шувууд нь нисэж өглөөний цэнгэг агаарыг амталахад
Тэртээх холоос нүүж ирсэн нар нь
Тэнгэрийн
хаяаруу одохдоо Маргазын ууланд өнгөө үлдээж жаргадаг
Аавын минь гэрийн буйртай
Арцан бууцын өвөлжөөнөөс хөдөлсөн их
нүүдэл
Хайруу жаврыг өвөлжөөндөө үлдээж урин
цагийг дуудсан
Хаврын он цагийг дагуулж хавсарга уяраах нь нэг л янзаараа
Зуслан
нутгийн уянгаар цалгисан Хүнгийн голын сэрүүн амьсгаатай
Зуун зуунаар дамжиж үргэлжлэх
Багабандийн үр хойчын удамтай
Ерөөлөөр дэвэрсэн нуган үрийн даахины найран
дээр
Ертөнцийг
сониныг хуучилсан өвгөдийн үнэн үгний
сургаалтай
Сүүн цацалтай тэнгэр нь
Үүл нар хоёрыг
уулзуулахуйд
Ижий минь саравчилсан
алсын бараанаас
Илбийн юм
шиг наадсан уран зэрэглээний бараа хөлчүүхэн
Талд
унагалсан гүү унагаа тэнцэхийг хүлээхдээ
Таанын
амттай хөндийгөөр туурайны мөрөө үлдээж эргэцсэн
Налгар өдрүүдээрээ хорвоогийн
мөчлөгийг улираасан
Хаврын шар өдрүүдийн униар дунд
Наран доор түүнээс өндөр уулгүй Бор
өндөрийн сүрлэг бараатай
Намайг төрөхөд тосож авсан шигээ
Насаа гүйцээж хорвоогоос явахад минь
Өвөртөө үлдээж өөртөө шингээх
Өнө мөнхийн бидний нутаг аа
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment