Thursday, November 09, 2017

Бурханлаг хүн


No automatic alt text available.

Хөөрхийдөө ээж минь
Хүний нүдэнд бол
Хөдөөгийн жаахан эмгэн
Миний нүдэнд бол
Мэлмийдээ нулмистай бурханлаг хүн
Үгийн зөөлөн дээр сүү нь тунарч
Үснийх нь өнгөн дээр буурал сор үзэгдсэн
Буяны мөр дээр маанийн үр тарьж
Бурханы хажууд буянаа үлдээсэн
Бурханлаг хүн миний ээж

Эвийдээ ээж минь
Эвлэж амьдардаг хорвоод
Эмтэрч яваа жаахан эмгэн
Зулын гол эмрэхдээ зуун удаа залбирч
Зуухныхаа аман дээрээ суухдаа
Галын бурхан шиг харагдсан
Жанлан дүүрэн арцны үнэр нь
Ханатын голомтоор нэг бурхан хайж
Жамтын тавилангаар нэг буяны үр тарихдаа
Сүсэглэхийнхээ өмнөхөн сүүгээр нэг бурханаа аргадаж
Сөгдөж мөргөхдөө өвдөлтөө мартсан
Үе дамжсан эрхиэ өндөгөө эвэрштэл эргүүлж
Үнэний мөр дээр өтлөхдөө
Өнжөөж зул маань хоёроо тастаагүй
Миний ээж
Мэлмий дүүрэн бурханлаг хүн


Үгүйдээ ээж минь бурхан биш ч
Үрийнхээ сэтгэлд бол
Буян нь дүүрчихээд буцаж цалгисан
Бурханлаг хүн миний ээж
Дүүрэн сарнаар зул нь бадамлаж
Дөрвөн цагийн эргэлтээс буяны мөр нь дэвэрсэн
Бурхан тавьдаг хоймороо
Буяны газар гэж дээдэлсэн
Бүгээн цайны амтандаа дурлаж
Бүрий нөмрөхөд одонд залбирсан
Энгэр мутар хоёроосоо эрхиэ салгаагүй
Ээж минь бурханлаг хүн
Н.Тайванжаргал
No automatic alt text available.

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...