Monday, November 20, 2017

Үгсийн чуулган






Үгс чуулав
Үндэснийхээ хэлийг аврах талаар
Үндсэрхэг үзлийг өмөөрөх тухай
Үгсийн чуулган эхлэв
Гадаад үгээр чамирхсан нэгнийг
Гацаа болгоё гэж уриа дэвшүүлэв
Гайхамшигт монгол хэлээ аврахын тулд
Ганцхан монголоороо ярихыг уриалав
Би гэж үг босож үг хэлэв
Бидний ирээдүй гэрэлгүй байна гэж хэлэв
Гадаад үг биднийг эзэллээ
Гар хөлийг тушив гэж гомдоллоо
Сайн байна уу гэдэг үг
Санал байна гэж гараа өргөв
"Hi "гэдэг харийн үг
Харин ажлын байрыг минь булаасан гэв
Зөв гэдэг босов
Зөндөө зүйл ярив
Зөвхөн нэгийг нь онцлоход
"Ок" гэдэг гадаад
Орж ирчихээд явахаа байсан гэв
Тийм гэдэг үг
Тэндээс гараа өргөв
Тэмцэх хэрэгтэй гэж уриалав
"Yes'гэсэн гадаад үг
Ер нь дарамтлах болсон гэж ярив
Үг бүхэн үг хэлэхийг хүсэв
Үнэндээ ганцхан зүйл дээр санал нийлэв
Гадаад үгийг зайлуулахаар болов
Гамшгийн хэмжээнд ирчихээд байгааг ухамсарлав
Үг байгаа дээр нь дарж авахгүй бол
Өгүүлбэр болчихвол хүчрэгдэхгүй гэв
Гадаад үгэнд дуртай ам болгоныг
Гарах авиаг нь хорино гэж тохиров
Харийн үгэнд дурласан хүмүүсийг
Харалган ухааныг нээхээр болов
Монголдоо байгаа цагт
Монгол үгээ хэрэглэхгүй байвал
Үг бид тэмцэнэ гэв
Үнэндээ бид
Өөрсдийгөө аварна гэв
Үндэстний дархлаа болсон
Монгол сайхан хэлээ
Монгол сайхан үгээ
Монгол сайхан ахуйгаа
Монгол сайхан орноо
Үг бид хамгаална гэв
Үндэсний хэмжээнд
Харийн үгтэй дайн зарлав
Хамаг бүхнээ дайчлана гэв

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...