Морьдын хөлөөр боссон тоос нь зуны тэнгэрт сарнидаг юм
Монголын нэгэн хязгаарт адуу үүрсэж зуны өглөө сэрдэг юм
Мойлын модон дээр шувуу жиргэж зуны өдөр өнгөрдөг юм
Молцог манхан дээрээс элс нурж зуны үдшийг чимээлдэг юм
Эмээлээ тэвэрсэн эр хүн уяаруугаа алхаж зуны өглөө эхэлдэг юм
Эхнэр хүн дээжээ өргөж зуны өглөөг дууддаг юм
Энгэрийн модон дээр эртэч шувууд шулагнаж зуны өглөөг сэрээдэг юм
Ээж хамгийн түрүүн босчихоод зуны өглөөг яаруулдаг юм
Харгана цэцэглэх цагаар эрвээхэй зуныг зорьж ирдэг юм
Ханаа дугуйлах үдээр нар голлож зуныг дууддаг юм
Хаалга дэлгээтэй бараанаар холын бараа зуныг олдог юм
Хатавчнаас зүүлттэй аарцнаас зуны чимээ сонсогддог юм
Бүрхэг тэнгэр хурын үүлээр тоглож зуны өдөр дуниартдаг юм
Бүтэн ноостой хонь үдийн наран доор сүүдэр эрж хордог юм
Бүгээн зүсмийн морь уяан дээрээ ялаархаж зуны өдөр сунжирдаг юм
Бүлээдсэн нуурын ус сүүдэр хүлээж зуны өдөр мэлмэрдэг юм
Гол дээр хүүхдүүд тоглож горхины ус зуныг дуулж урсдаг юм
Говийн шаргал наран зуныг олж ирээд зуслан газар зусаад буцдаг юм
Гойд сайхан цэцэг гогод мангирын дундаас эрвээхэйг дууддаг юм
Горхины хүйтэн ус цангаа тайлж эгшиглэнт чимээгээ сонсгодог юм
Үлгэр туульс хайлж үдшийн намууханд зуны үдэш чимээлдэг юм
Үүд нь онгорхой гэрт лааны гэрэл үдшийн бүрийд өнгө тодхон харагддаг юм
Үүлээ нүүлгэсэн үдшийн тэнгэр сараар наадаж зуны үдэш манхайдаг юм
Үүд хоймрын бараанаас үзэгдэх бараагүй харанхуй зуны үдшээс чимээ хүлээдэг юм
Н.Тайванжаргал

No comments:
Post a Comment