Tuesday, November 28, 2017

ТӨРСӨН ӨДӨР /өгүүллэг/






Өрөөнд нам гүмхэн ханын цаг л чаг чаг хийн дуугарна.Дүү нар нь хичээлдээ явж аав нь мөн ажилдаа гарчээ.Унтаж буй ээжийнхээ зовиуртай цагаан царайг харан суухдаа Уянгын сэтгэл өвдөнө.
Ээж нь Уянгын хийж өгсөн шөлнөөс
аяганы талыг л идээд орхиж .Ширээн дээрхи эм тариаг нь хурааж байтал ээж нь сэрлээ.
Уянгын нойргүй хоносныг мэдчихэж
-Өө миний охины нүд улайчихаж гэхэд Уянга
-Зүгээрээ ээжээ
харин таны би яаж байна гэж Уянгыг асуухад
-Гайгүй дээ охиныхоо хийж хийж өгсөн шөлнөөс идсэн чинь бие тавираад жаахан зуур сайхан унтчихаж гэв.
Айлын том охин учир Уянга эрт бие дааж сурчээ.Ээж нь эмнэлэгт ажилладаг байсан тул жижүүртэй шөнөө эмнэлэг дээрээ хононо.Энэ үед Уянга л дүү нараа харж хандана.Аав нь ажлаасаа цомхотголоор халагдсан ч хувиараа шөнө орой хүртэл таксинд явна.Ээж аав хоёрынхоо амьдралын төлөө зүтгэж буйг хараад хурдхан шиг сургуулиа төгсөж туслахыг хүснэ. Уянга энэ жил улсын нэгэн их сургуулийн хоёрдугаар курс даанч хичээлдээ яваагүй өнгөрсөн хавраас ээж нь өвдөж хүний гарт орсон бөгөөд аавтайгаа ээлжлэн үүрэх газар үүрч тэврэх газар тэвэрч олон эмнэлгийн босгоор давсан ч бие нь сайжирсангүй.Эцэстээ­ ардаар явна гэж бөө, лам гээд бариач үзмэрч гээд явсан ч засал авсангүй .Энэ жил сургуулиасаа жилийн чөлөө авч ээжийгээ асарч байгаа нь энэ билээ.Биеийн байдлыг нь өөрөөс нь илүү мэднэ .Ойр зуурхан эм тариаг нь өөрөө хийчихнэ.Хоол ундыг нь тохируулж хийж өгнө.Өтгөн шингэнийг асгаж асгаж өгнө. Магадгүй Уянга ээжийгээ ингэж сайн асарсны хүчинд эмчийн хэлсэн сараас илүү амьдраад байгаа ч юм бил үү
. Ээждээ эмчилгээгүй гэж хэлээгүй ч ээж нь өөрөө эмнэлэгт ажилладаг байсан тул энэ бүхнийг хэдийн мэдсэн байлаа.
Ээж нь
нэг өдөрУянгад хандаж хэлэхдээ
-Ээж охиндоо сэтгэл дүүрэн буцнаа би азтай хүн юм ийм сайхан охин үр төрүүлсэндээ гээд
. Миний охин сэтгэлийн тэнхээтэй байгаарай .Охиндоо ээж нь дүү нараа аавыгаа харж хандаж явах том үүргээ үлдээлээ шүү гэхэд Уянгын алаг нүднээс нь том том нулмис өөрийн эрхгүй асгарч байлаа.
Ээжийгээ сахиж байхдаа цонхоор ээжтэйгээ хөтлөлцөн гүйж яваа хүүхдүүдийг хараад цагаан атаархаж хааяа хааяахан өнгөрсөн сайхан цаг үерүүгээ аялаж сэтгэлээ хөглөнө.Ээждээ эрхэлж хамаг нандин зүйлээ ярьдаг байхдаа ямар сайхан байсан юм бэ .Ээж нь дөрвөн хүүхдийнхээ хэний ч төрсөн өдрийг мартахгүй.Гадуур дотуур тэмдэглэхгүй .Ширээгээ тойрч суугаад гэр бүлээрээ сууж байгаад тэмдэглэнэ.Хаана ямар эмнэлэгт төрсөн хэдэн кг төрсөн ,ямар эмч эх барьж авсан ,нэрийг хэн өгсөн гээд л бүгдийг нь ээж аав хоёр нь ярьж өгнө.Энэ бол маш сайхан дурсамжтай үйл явдал болдог байлаа.Ээжийнхээ нүүр дүүрэн инээмсэглэлийг харалгүй уджээ.Ээж нь ээлжээсээ буугаад гэртээ орж ирэхэд аз жаргал ороод ирсэн юм шиг бүгд баяр хөөр болон тортой юмыг нь уудлан бужигнаж байдаг дүү нараа одоо хараад өрөвдөх шиг харин аав нь угийн дуу цөөтэй хүн тул шөнө өдөргүй таксинд явж нойр хоолоо хасаж хүүхдүүдийнхээ төлөө болон ханийнхаа эм тарианыхаа мөнгийг олох  гэж зүтгэнэ.Ойрноос хөөрхий даралт нь бас ихсээд болдоггүй .Өглөө бүхэн Уянга аавынхаа даралтыг үзэж өгж эм тариаг нь уулгана.Хамгийн бага ганц эрэгтэй дүү нь дөнгөж аравтай ээжийнхээ амь нь нөгөө хөөрхөн хөөрхөн хэвлүүхэн яриа нь бүүр алга болж янз бүрийн кино үзье гэж мөнгө нэхэхээ аль  хэдийн больсон .Хөөрхий энэ жаахан амьтан чадлаараа л ээждээ тус болох гэж зүтгэнэ.Уран зохиолын багш нь дуртай сэдвээрээ зохион бичлэг хийж ир гэсэн гэрийн даалгавар өгсөн байлаа .Хэд хоногийн дараа эцэг эхийн хуралд нь Уянга очиж суужээ.Багш нь эцэг эхчүүдэд уран зохиолын хичээл дээр хүүхдүүдийн бичсэн зохион бичлэгийг уншиж танилцуулжээ.Уянгын дүүгийн зохион бичлэгийг уншсан багш нь хүртэл нулмис унаган байж уншлаа.Тэрээр ийн бичжээ. Ээжээ хүү нь таныхаа өвдөж байгаа өвчнөөс чинь хагаслаж чадахгүй ч үргэлж таньдаа хайртай хэвээрээ .Аниа нарынхаа үгэнд сайн орноо .Аав эр хүн уйлж болдоггүй гэсэн ч би хүнээс нуугдаж байгаад үргэлж уйлдаг . Таньтайгаа хамт байх хугацааг минь уртасгаж өгөөч гэж би өдөр шөнөгүй бурханаас гуйдаг.Би ирээдүйд ээж шигээ эмнэлгийн ажилтан эмч болно.Ээж шигээ ийм өвчтэй хүмүүсийг эмчилдэг сайн эмч болноо би .Манай ангийн аав ээж нь эмч хоёр хүүхдэд хүртэл хэлсэн ээж аавдаа хэлээрэй миний ээжийг минь эмчилж өгөөрэй гэж гуйсан.Ээжээ би аавынхаа хоолонд ороорой гэсн мөнгийг хурааж байгаа энэ мөнгөөрөө таныгаа эмчлүүлнээ гэж......... бичсэн нь ангид байсан маш олон хүнийг уйлуулж орхив.Гэнэн томоогүй дүүгээ өрөвдлөө.Гэхдээ Уянгын нэг зан бий би ядуу, би өвчтэй гэж хүнээс тэр юм гуйх дургүй тэр өөртөө итгэдэг.Магадгүй ганц эрэгтэй дүү нь ирээдүйд мундаг том эмч болноо гэвэл Уянгаас бусад шоолох байх.Яагаад гэвэл тэр  дүү нартаа дэндүү их итгэдэг.

Одоо Уянгад гоёж гангалах, гадуур дотуур явах ,кино үзвэр үзэх сонирхол аль хэдийн үгүй болсон .
Найз нөхөдөөсөө ч холдож байгаагаа мэднэ.Хааяахан найз нар нь ярьж энд тэнд уулзъя гэхэд очиж чадахгүй л гэж хэлнэ Уянгын ганцхан хүсэл нь ээжийгээ баярлуулж нүүр дүүрэн сайхан инээмсэглийг нь харахыг л хүснэ.

Утас дуугарав.Утсаа автал арван жилийнх найз ярьж байна.
-Хүүеээ чи төрсөн өдрөө мэддэггүй юм уу маргааш хаана тэмдэглэх вэ гэхэд нь Уянга
-Би тэмдэглэхгүй ээ ээжийгээ сахиж байна гэтэл
Ээж нь
-Миний охин яв яв найз нөхөд ч үгүй боллоо ээж нь алзахгүй .Дүү нар нь байна.Аав нь байна алзахгүй ээ гэв.Маргааш өглөө
нь  тээнэглзэнгүй аавыгаа хартал аав нь
-Миний охин найзуудтайгаа уулзаад ир дүү нар нь байна санаа зоволтгүй гэв.
Аавынхаа энэ үгэнд жаахан сэтгэл шулуурлаа .Удалгүй найзууд нь танай гадаа байна гараад ир гэв.
Ээж
ийгээ хартал хөөрхий нүүрэнд нь үл мэдэг инээвхийлэл тодорч байлаа.
Энэ инээвхийлэл Уянгын сэтгэлийг жаахан ч гэсэн амрааж бай
в.
Хотын ойрхон нэг амралтын газарлуу найз нартайгаа хоёр машинтай гараад давхилаа.Зам зуур энд тэнд яваагаа найз нөхөдөө асууж суран хөгжилтэй явсан ч Уянгын сэтгэлд ээж нь үргэлж бодогдож явлаа.
Төрсөн өдрийн эзэн гээд үнэтэй дарсаар гурав шахаад уулгачихав.Найзуудын­хаа сэтгэлийг бодоод татгалзаж чадсангүй .Байнга цагаа харах Уянгыг харсан Болд аль болох удаан байлгахыг хүсэх аж .
Энэ бүхнийг Болд л зохион байгуулжээ.Болд арван жилээсээ л Уянгыг үерхэе гэж гуйсан ч Уянга зөвшөөрөөгүй .Эгэл даруухан нөгөө ангийн нэг бандитай үерхэж эхэлсэнд тэрээр тун их зэвүүцсэн .Даанч ээжийгээ өвдсөнөөс хойш тэр залуутайгаа ч уулзахыг хойш тавьсанаар холдсон .Хааяахан Болд залгаж зурвас бичдэг ч хариу бичдэггүй байлаа. Болдыг Уянга хар багаасаа мэднэ эцэг эхийн эрх ямбаар нэр нүүрээ болгочихсон эр хүний ноён нуруугүй шалчигнуур хүн энэ занд нь дургүй .Болд бараг ангийнхаа бүх охидуудтай үерхэсэн байх .Магадгүй түүнд үгүй гэж хэлсэн хүн нь ганц Уянга л байх. Уг нь найзууд нь ээжийн бие муу байгааг мэднэ.Даанч өөрийг нь ойлгохгүй байгаад гомдож байлаа.Тэрээр өөрийнх нь найзууд Болдын найзууд болсон байсанд нь харамсав.Энэ бүхнийг Болд зохион байгуулжээ.Хөгжим нүргэлж баяр хүргэсэн олон дундаас арайхийн холдоод Уянга утсаа хартал дүү нь нэлээд олон залгасан байв.Буцаагаад залгатал дүүгийн дуу нь шуугианд сайн сонсогдсонгүй
-Ээж ээж гэхийг л бүүр түүрхэн сонсов.Буцаж ирээд гадуур хувцасаа аваад гарах гэтэл Болд
-Өө төрсөн өдрийн эзэн зугтахгүй шүү гээд бариад авав.
-Болдоо ээжийн бие муу явмаар байна гэж хичнээн хэлээд явуулсангүй.Хөлчүүрх­эсэн тэрээр бүүр биенд нь хүрэх гэж оролдоход түлхэж хаячихаад шууд гараад гүйлээ.
-Хүүеээ ээ Уянгаа хэмээн хэн нэгэн хойноос нь хашхирсан ч эргэж харахыг хүссэнгүй .
Болдод ганцхан бус найзууддаа ч гомдож байлаа.Болдын хэдэн  төгрөгөөр төрсөн өдрөө тэмдэглэх гээд өвчтэй ээжээ хаяад гараад ирсэндээ өөрийгөө л зүхэхээс цаашгүй .Нүдэнд нь гагцхүү ээж нь л харагдаж  
-Ээжээ хэмээн уйлан зам дагаад гараа өргөөд гүйгээд байлаа.Даанч машин зогсдоггүй.Арайхийж нэг машин зогслоо .Өндөр ачаатай ачааны том машин байлаа.Харанхуй шөнө үс гэзэг нь сэгсийсэн уйлсан эмэгтэй хүн хараад айна биз .
Цонхныхоо шилийг доошлуулаад
жолооч нь
-Хаа хүрэх вэ гэж асуухад нь
Уянга үг дуугүй машиных урдуур гүйгээд баруун талын хаалгаар нь ороод суухдаа
-Хотын төв орноо гэж ээрч мууран хэлэв .
Намрын сэрүүн орой машин  зам д
агаж гүйсээр  байгаад даарчээ. Хавийн бие нь чичирч байлаа.Жолооч суудлынхаа араас куртикаа авч өглөө.Хэдийгээр тос масло үнэртэж байсан ч энэ куртикнаас хүний сайхан сэтгэлийн халуун илч мэдрэгдэж байлаа.
Хотын төврүү том машин орж болохгүй тул Уянга ахин машин зогсоох хэрэг гарав .Уянга
-Би ингээд бууя гэтэл
Жолооч залуу
- Яаж болох вэ харанхуй шөнө эмэгтэй хүнийг зам дээр орхиж болохгүй гээд 
нэг хүнтэй утсаар ярив.Сонсох нь таксинд явдаг хүн бололтой.
-
Манай нэг найз таксинд явдаг юм энд ойрхон явж байна гэнэ .Удахгүй ирнэ гэв .Замын хажууд зогсож байтал нэг жижиг машин иртэл том машины жолооч тосон бууж Уянгыг суулгаж өгөөд
-
За баяртай наад хүн чинь чамайг гэрт чинь хүргээд өгнө гэв.
Гэрийнх нь үүдэн дээр ирээд зогсонгуут  жолооч
-
Мөнгө хэрэггүй төлчихсөн гэв
Ухаан санаа
нь  шалавхан гэрлүүгээ орох ээжийгээ харах л байв.Гурван давхарт яаж гарсанаа бүү мэд хаалган дээрээ ирчихсэн тогшоод зогсож байв.Нэгэнт оройтсон байлаа .Ээж  нь хэдийн бурхан болж .
Ээжээ хэмээн уйлан зүтг
эсэн ч аав нь тэврэн авч
-Миний охин сэтгэлээ барь гэв.
Энэ үед өөрийгөө ямар их зэмлэсэн гээч.Өчнөөн сар асарчихаад хэдхэн цаг болоод ирэхэд ээж нь өнгөрчихсөн байсанд маш их харамсалтай байлаа.Ээжийг нь хоёр хоноод хөдөөллүүлэв.Ээжийнх­ нь хэлсэнээр энэ гэрт ээжийн хийж байсан бүх үүрэг Уянга дээр буув.Одоо аавдаа тусалж ажил хийх ёстой.
Дүү нараа гэдэс цатгалан мөр бүтэн явуулж  аавдаа нэмэр болох гэж олон газар явсан боловч олигтой ажил олдсонгүй .Нэг хүнсний үйлдвэрт дагалдангаар  ажилд оров.Цалин бага ч зүтгээд гүйгээд л байв .Хэдэн сар ажиллаад ирвэл
компаниас
Уянгын ажлын идэвхи зүтгэлий нь үнэлж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан ээлжийн ахлагчийн орон тоон дээр томилов.Хамт олонтой болж аавдаа дүү нартаа дуртай зүйлий нь авч өгөх боломжтой болсондоо тэрээр маш их баяртай байдаг байлаа.Орой ажлаа тараад явж байтал үйлдвэрийнхээ хашааны  үүдэн дээр өөрт нь тусалсан нөгөө залуутай таарчихав.
Мэнд усаа мэдсэний дараа Уянга
 анд их баярласан шүү гэвэл
-Зүгээр дээ гэв .Тэр залуугийн ярих нь Уянгын ажиллаж байгаа үйлдвэр нь өргөтгөл барьж байгаа бөгөөд өдрийн хөлсөөр том машинаараа тээвэр хийж байгаа гэнэ.
Өглөө орой
д л хааяахан таардаг болсоноор залуугийн нэрийг Батхүү гэдгийг мэддэг болов.
Энэ залуугийн тусархаг зан ухаалаг харц амьдралын төлөө зүтгэж буй нь Уянгад таалагдах болов.Хэдийгээр уулзъя учиръя гэсэн залуучууд байдаг ч тэр залуусын мөн чанарыг мэдэх тул халгаадаггүй байлаа.Одоо аавд дүү нарт нь дэм болох залуу хэрэгтэй болохоос дээгүүр зантай залуус хэрэггүйг тэр сайн мэднэ.
Ажлаа тараад өвлийн оройхон  гэрлүүгээ зам дагаад алхаж байтал хажуугаар нэг машин цонхоор гурав дөрвөн залуучууд суучих дөхүүлээд өгье хэмээн хашхиран салахгүй дагаж байтал Батхүү араас нь  гараад ирэхэд нь шалавхан шиг гүйж очоод сугадаад авлаа. Батхүү Уянгыг гэрт нь хүргэж өгөв.Өглөө оройд таардаг болсоноор Уянга Батхүү хоёрын хооронд нэгэн дотно сэжим  холбогдов.Ажил тарах үеэр л Батхүү үйлдвэрийн үүдэн дээр зогсож байдаг байв.Хамтдаа алхаж энэ тэрийг ярьж явах шиг жаргал энэ хоёрт үгүй байлаа. .Аав дүү нартаа ч Батхүүг танилцуулаад амжив. Батхүү өөрт нь хэрхэн тусалж байсныг ярьж байсан тул аав нь ч дуртай байв.
-Энэ хүү чинь харин амьдралын төлөө зүтгэсэн ажилсаг хүү байна гээд магтаж байлаа. Батхүү Уянгын гэр бүлийн гишүүн аль хэдийн болжээ. Батхүү өөрөө хэцүү хатуу амьдрал туулсан амьдралын гэрэл сүүдрийг мэдэх учир ээжийгээ алдсан энэ өнчин хүүхдүүдийг хараад өрөвддөг байлаа.Гэр хороололд нэг айлын хашаа байшин хөлсөлж байсан тэрээр  удалгүй Уянгынд нүүж ирэв.Айлд хүргэн орж суусан хүн авдар дээр тавьсан бурхан хоёр хүндгүй гэж ярьдаг ч харин эсрэгээрээ Батхүү энэ айлын хүндтэй хүн нь байлаа.Уянгын аавын оронд шөнийн цагаар таксинд явна.Уянгын гэрийн босгоор анх алхаад л би энэ гэр бүлд багтаж байгаа юм чинь энэ гэр бүлийн төлөө зүтгэх ёстой гэж шийджээ.Батхүүгийн архи дарс амсахгүй ,тамхи тариа татахгүй үг цөөтэй бусдад тусархуу энэ занд нь Уянгын дүү нар татагдаад эхлэв.Баагий ах хэмээн байдгаа л барьж гүйлдэнэ.Батхүү  өнчин өрөөсөн хайр халамжаар дутуу өссөн  тул  Уянгын гэр бүл шиг ийм  халуун дотно хайр халамжтай гэр бүл үзээгүй учраас энэ гэр бүлийн гишүүн болж байгаадаа тэрээр маш их баярлаж байлаа Хэд хоногоор тээвэрт явж байгаад л ирэхэд хөндий хүйтэн байшин хөлсөө нэхсэн хашаа байшингийн эзэн хоёр л угтдаг байлаа.Мөн гуанзны хүйтэн хоол идэж машины кабинд унтаж явсаар тэр залхжээ.Одоо харин гэрлүүгээ яардаг болов.Харихад халуун хоол халамжит хань халуун дотно гэр бүлтэй болжээ.Уянга харин Батхүүд бол дүүрэн итгэдэг  байлаа.Хамгийн хайртай хүнээ алдсан тэр өдөр насаараа хайрлах хүнээ олсоноо хүний амьдралын хувь төөрөг гэж сонин юмаа гэж бодох болов.
Харин Уянгын хувьд төрсөн өдөр тэмдэглэнэ гэдэг нь бараг нүгэлд тооцогдох  тул энэ өдрийг зөвхөн ээжээ дурсаж ээждээ буян үйлдэх өдөр болгожээ.
Н.Тайванжаргал

9 comments:

  1. reimage-pc-repair-crackhttps://atozcracksoft.com/reimage-pc-repair-crack/Thanks for this post, I really found this very helpful. And blog about best time to post on cuber law is very useful.

    ReplyDelete
  2. microsoft-office-2021-crack-product-key can be a very renowned tool globally. This creates flexibility and eases to employ If this gadget is drawn on your desk. This program remains on account of the number one helper apparatus for workplace direction.
    new crack

    ReplyDelete
  3. push video wallpaper crack Thanks for this post, I really found this very helpful. And blog about best time to post on cuber law is very useful.

    ReplyDelete
  4. process lasso pro crack Thanks for this post, I really found this very helpful. And blog about best time to post on cuber law is very useful.

    ReplyDelete

  5. Thanks for the post. Very interesting post. This is my first-time visit here. I found so many interesting stuff in your blog. Keep posting.. avira-antivirus-pro-crack

    ReplyDelete

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...