Thursday, November 09, 2017

Загасчин


Далайн эрэг дээр насаараа амьдарчихаад
Хөлөө усан дүрж үзээгүй загасчин
Дандаа дэгээ шидэж тор тавьдаг ч
Загас барьж үзээгүй загасчин


Үйл нь эрсэн загас
Өгөөший нь үмхэхгүй
Үхэл нь эрсэн загас
Торонд нь орохгүй


Заяа тавилангаа далайд даатгаж
Залуу насаа далайд үлдээсэн загасчин
Завин дээрээ өтлөхдөө
Замаг шүүрдсээр залхаагүй загасчин
Далай дүүрэн загастай
Загасчин урт уурга, том тортой
Аль аль нь бие биенээ олохгүй
Амьдралынхаа ихэнх хугацааг барна


Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...