Thursday, November 09, 2017

Чи миний аз жаргал билээ


Уяхан байж сэтгэл догдлуулсан
Хань минь чи надад
Урт өдрийн бодолд дараатай түүчээнээс
Аз жаргалыг минь авчирсан амраг минь билээ

Ухаантай байж хайр амтлуулсан
Хань минь чи надад
Уулын цэцэгс шиг өндөр заяанд төрсөн
Амьдралд минь гэгээ тусгасан аз жаргал минь билээ

Урмын үгтэй байж энэрэл дүүрэн байдаг
Хань минь чи надад
Уйтгарын манан сарниаж
Баяр хөөрөө бэлэглэсэн гэргий минь билээ

Уучлал дүүрэн байхдаа өр нимгэн байдаг
Хань минь чи надад
Урин дуудсан хайрын харцанд нь уягдсан
Жаргал амтлуулсан амраг минь билээ

Хайр нь гэрэл гэгээ байдаг
Амраг минь чи надад
Ханатын голомтоор минь дүүрэн
Аз жаргал авчирсан гэргий минь билээ

Харц нь дулаахан байдаг
Амраг минь чи минь надад
Хайрын тангаргадаа үнэнч
Агуу хайраа авчирсан хань минь билээ

Хамт байж хайранд нь жаргадаг
Амраг минь чи надад
Хатан заяагаа харамлаагүй
Жаргалд яаруулсан гэргий минь билээ чи

Хажууд минь байж хамт амьдрал туулдаг
Амраг минь чи надад
Хайрын харцаар дүүрэн
Заяа тавиланд минь учирсан хань минь билээ чи
Н.Тайванжаргал


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...