Thursday, November 09, 2017

Ханьдаа


Ээжээс минь өөр хүн намайг
Ингэж хайрлахыг үзээгүй
Ээжээсээ өөр эмэгтэй хүнд
Ингэж хайртай болж үзээгүй
Ээжээс минь өөр хүн намайг
Ингэж халамжлахыг үзээгүй
Ээжээсээ өөр эмэгтэй хүнд
Ингэж халамжлуулж үзээгүй
Ханиас минь өөр хүн намайг
Хайрлахыг би хүсэхгүй
Ханиасаа өөр эмэгтэй хүнд
Хайртай болохыг ч хүсэхгүй
Хайртай ханиасаа өөр хүнээр
Халамжлуулахыг би хүсэхгүй
Ханиасаа өөр эмэгтэй хүний
Халамж хайрыг хүсэхгүй
Н.Тайванжаргал
Image may contain: 1 person

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...