Наран доор тавирсан хаврын өглөө дуниартаж ,талын хөх зэрэглээ
босон суун хөндөлсөнө. Хонд бор шорооны хөлөөр болон жалга судаг даган өнгө
муутай нялх ногоо сэрвийж харганы толгой дамжин хоёр өвөөлж нисэн суун
хөөцөлдөх аж.Ойролцоох ухаа хэдэн бор толгодын ар шил дээр бараан голдуу нэлээд
олон адуу идээшилж байснаа толгойн зүүн хажуугаар аажуухан идээшилсээр далд
оров.Адууны сүүлд хоёр бараан адуу үлдсэнээ нэг нь ижлийнхээ хойноос гүйснээ
эргэн ирэх бөгөөд үлдсэн адуу нь хэвтэж босон эргэцэх аж .
Идэр нарны эртэд
гэрээсээ мордож уулын орой дамжин дуран тавьсаар нэгэн өндөрлөг гаран сууж
байтал доороос адуу туусан хоёр морьтой хүн айсуй харагдлаа .Идэр мориндоо
мордон угтан очихдоо хээр морины гүйн сайвар алхаанд тааруулан дуу аялсаар
гэлдэрч явтал адуу туусан хүмүүс түүн дээр хүрч ирвэл Даржаа хэмээх эр өөрийн
хүүтэйгээ хамт явж байлаа.
Идэр:
Идэр:
-Сайн байна уу
- Сайхан хаваржиж байна уу хэмээн
мэндлэхэд
Даржаа
Даржаа
-Сайхан хэмээгээд
-Хаа хүрэх нь үү хэмээв
-Манай адуу харагдав уу гэж Идэрийг асуухад
Даржаагийн хүү хажуунаас ярианд оролцож
-Гол дээр байна лээ. Хөндлөн толгойн зүүн хажууд танай тамгатай хээр гүү хээр даагатай үдсэн байна лээ .Хээр гүү чинь унагалах гэж байгаа бололтой байсан гэв.
Идэр гол дээр ирвэл адуу нь өндөр дэрсэн дунд тогтуухан идээшилж байв.Бүртгэж үзвэл хээр гүү даагатайгаа алга байлаа .Даржаагийн хүүгийн хэлдэг үнэн байх нь гэж бодон адуугаа голоос хойш гаргачихаад хээр гүүний сураг гарсан зүгрүү яаран явлаа.Толгойн зүүн хажуугаар ороон гарч ирвэл хээр гүү нь харгана дотор даагатайгаа зогсож байв.Дөхөн очвол эхийнхээ цаанаас дөнгөж төрсөн үс нь ч хатаагүй унага цухуйлаа.Идэр эхлээд нүдэндээ итгэсэнгүй хээр унаганы цаана харгана дотроос ахин нэг унага босож ирэхэд нь Идэр энэ чинь юу билээ хэмээн гайхав.Хоёр унага хоёулаа хээр зүстэй бас хоёулаа эр байв.Удалгүй л Идэрийн хээр гүү хоёр ихэр унага гаргаж гэнэ гэсэн яриа салхи шиг л хурдан тархалаа.Ихэр унага төрөх муу гэнэ лээ заавал нэгийг нь усанд живүүлж үйдэг юм гэнэ лээ гэж зарим нь ятгав.Идэр учраа олохоо байж нутгийнхаа зарим нэг настай хүнээс хүнээс асуусан бөгөөд ер нь муу гэдгийг сонсоод нэг өдөр нутгийнхаа нэгэн нууранд адуугаа шахав. Мөс нь гэсээд удаагүй байсан учир доороо лаг шавар ихтэй байлаа.Хэдэн хүнтэй адуугаа туун нуурлуу оруулав.Толгой нь шоволзон адуунууд хөвсөөр гарч ирэхэд хамгийн сүүлд явсан хээр гүү усанд эргэцэн үүрссээр гарч ирэхэд нэг унага нь усан дотор үлдчихэв.Эрэг дээр хүмүүс амьсгаа даран хүлээж байв .Хээр гүү уснаас гарч ирээд нэг унага нь усан дотор үлдсэнийг хараад буцан усруу үсрэн орж хөвөн унаган дээрээ очиж буцан эргэхдээ шаварт шигдэв бололтой үсрэн цовхорч далд ороход Идэр яаран усруу орж хээр гүүгээ хүмүүстэй нийлэн байж татаж гаргав .
Идэр энэ явдлаас хойш юу л болвол болог гэж хоёр унагаа зөнгөөр нь орхихоор шийдчихэв .
Хэдий өвөл нь цас ихтэй байсан ч хээр гүү хоёр унагатайгаа онд мэнд оров. Олон олон өдрүүд шил даран хөвөрсөөр нэг л мэдэхэд хавар хэмээх бүлээн амьсгалтай улирал хаяанд ирсэн байлаа. Хаврын ороо бусгаа хуйсагнаж үе үе цасан шамарга хаялах нь энэ цагийн өнгө гэлтэй.Нэгэн шөнийн цасан шуурганаар адуу уруудаж Идэр маргааш өглөө нь адууныхаа хойноос очвол хээр гүү хоёр даагатайгаа алга байв. Нутгийнхаа хүнээс голын усанд нэг адуу унасан байсан гэж дуулаад тэр даруй сураг гарсан газар очвол хээр гүү мөн байлаа .Адуу хүчтэй цасан шуурганаар уруудах замдаа голын усанд тулж нимгэрсэн мөсийг гатлах үеэр мөс цөмөрч бусад адуу гарсан ч хоёрын хоёр хөхүүл даагатай гүү гарч дийлэх тэнхээ тамир нь хүрэлгүй үхсэн байсан ба дааганууд нь өөр адуу дагаж явсныг нь олов Хоёр даага аль аль талаасаа хурдны удамтай бөгөөд энэ нь Идэрт найдвар төрүүлж байсан бөгөөд энэ зуны наадмаар уяж үзье гэсэн бодолтой байлаа. Хүлээж байгаад ногоонд цадаж эхлэнгүүт хоёр даагаа өөрөө сургаж уналгад бэлтгэв.Тэр зунаа тамир муутай бие жижиг байсанд уясангүй дараа зун нь уяж нэг нь аман хүзүүлж нэг нь замын дундаас хадуурчихав.Олон хүн Идэрээс үрээнүүдийг чинь авъя гэж шалах болсон ч яагаад ч юм Идэрт хоёр үрээгээ салгаж болохгүй гэсэн бодол төрдөг байсан учир зарахгүй гэдэг байв.
Цагийн түүчээ ээлж дараалан өнгөрөхдөө дөрвөн улиралын өнгөнд түр саатаад алсрах аж .Хоёр хээр морь хэдийн нас бие гүйцэж хэн хүний харааг булаасан сайхан морьд болсон байлаа. Багадаа хоёул хэдий сайн давхиж байсан ч олны хэл амнаас болж уяхаа больсон байв. Өвлийн жавар тачигнасан нэгэн орой Идэр эрэлд яваад гэртээ ирээд байтал нь эхнэрийнх бие муудсан байсан бөгөөд Идэр эмч дуудах хэрэгтэй болов .Гэрээсээ гартал од түгсэн шөнийн тэнгэр дүнсийж уяан дээр бага хээр морь одоо намайг тавьж идээшлүүлэх нь гэсэн бололтой үүрсэн байлаа. Идэр олмоо чангалан мордохдоо түргэн явахгүй бол болохгүй гэсэн бодолтой яарч байсан учир ташуур өгөн ухасхийн дэргүүлэв.Сумын төв ортол 70 гаруй км тааваараа явахад өвлийн нэг өдөр явдаг байв.Идэр яаж явсанаа мэдэхгүй шөнө дундын үед төв орж ирэв .Хээр морь битүү хүүрэгтэж хөх махаа дэлсэж байв. Идэр энэ бүгдийг анзаарсангүй эмнэлгийн хашаанд уячихаад түргэний машинаар үүрээр буцан гэрлүүгээ яаран гарлаа .Тэр өдөр аймгаас эмч нар сумд ирж эхнэрт хагалгаа хийв .Идэр тэр өдөр морио анзаарах сөхөө байсангүй оройхон гэнэт морио санаж очвол уясан газраа хонхойтол цавчилж хашааны банзыг мэрсэн байв .Идэр эмээлээ авч таньдаг айлынхаа хашаанд хүнээс өвс аван тавьж өгсөн боловч идэхгүй байв.Хоёр өдөр өл хоол муутай явсан ба өлсөхийн эрхэнд шороо идсэн бололтой байлаа .Хүнээс асууж өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ л Идэр хийв .Тэр шөнө эхнэрээ сахиж хоноод өглөө ирвэл хээр морь аль хэдийн үхсэн байв.Идэрийн нүдийг өөрийн эрхгүй нулмис бүрхэж сэтгэл дүүрэн харамсал төрлөө .Удалгүй эхнэрийн нь бие сайжирч эмнэлгээс гаран харив.Адууг нь харж байсан нутгийн хүн нь тэднийхийг ирсэн сургаар ирлээ. Тэрбээр баахан дуу муутай сууснаа Идэрт хандаж
-Чи намайг битгий буруугаар ойлгоорой том хээр морь чинь гэнэт үхчихлээ гэв .Учир нь өөрт итгээд адуугаа захиж үлдээсэн бөгөөд хамгийн хайртай морийг нь үхүүлчихсэндээ тэр хэлэхээс эмээж байгаад хэлж байгаа нь илт байв.
- Хэзээ гэж Идэрийг яаран асуухад
- 27 нд гэлээ
-Яасан юм бол гэж Идэр асуухад
-Мэдэхгүй өглөө намайг адуунд очиход аль хэдийн баахан шувуу шавчихсан байна лээ .Шөнө дунд л үхсэн бололтой гэв.
Идэр яг энэ шөнө бага хээр морь үхсэнийг саналаа
Энэ бүхнийг бодох бүрдээ Идэр хоёр хээр морио амь нэгтэй байсан гэдэгт итгэх болсон бөгөөд нутгийн олон дунд ч энэ нь домог шиг яригдах болов.

Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment