Thursday, November 09, 2017

Хань минь чи


Хань минь чи
Босгоо давахаар угтдаг болохоороо
Бодлын цагаан задгайдаа хүлээдэг байх
Богинохон шөнийн учрал болохоороо
Болзооноос намайг буцаахгүй гэж харамладаг байх
Хань минь чи
Үүдэн дээрээ тосож угтдаг болохоороо
Үргэлжийн инэмсэглэлээрээ намайг уядаг байх
Үдшийн тэнгэрийн учрал болохоор
Үргэлж намайгаа жаргаадаг байх
Хань минь чи
Намайг тоссон наран тэнгэр болохоороо
Наашилсан цаг хугацаан дээр надтай хамт өтлөх байх
Найман ханатынхаа голомтон дээр учирсан болохоороо
Нартын амьдралд намайг түшиж ирсэн байх
Хань минь чи
Өрхөө татаж өглөөг тоссон болохоороо
Өөр бусдын нүдэнд үзэсгэлэнтэй харагддаг байх
Өврийн жаргалы чинь өмчилсөн болохоор
Өчнөөн жилээр үнэнч байдаг байх хань минь
Н.Тайванжаргал
Image may contain: 1 person, smiling, riding a horse, outdoor and nature

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...