Thursday, November 09, 2017

Ээж гэдэг үгийг тээж яваа хүн чинь



Ээж гэдэг үгийг тээж яваа хүн чинь

Сүүгээр урссан мөрөн юм байна
Сүүдэр тусдаггүй гэгээн юм байна
Сөгдөж суугаад мөргөмөөр бурхан юм байна

Ээж гэдэг үгийг тээж яваа хүн чинь

Гавъяа шагналаа тоочуулах дургүй юм байна
Гараасаа хөтлөх үрсдээ амь юм байна
Гайхамшигт үйлс бүтээсэн хүн юм байна

Ээж гэдэг үгийг тээж яваа хүн чинь

Хайраар давалгаалсан далай юм байна
Халамжаар дэвэрсэн бурхан юм байна
Ханийн заяатай гэргий юм байна

Ээж гэдэг үгийг тээж яваа хүн чинь

Аливаа сайхны эхлэл хүн юм байна
Аз жаргалыг олж ирсэн хүн юм байна
Амьдрал бүтээсэн хүн юм байна


Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...