Намрын
сүүл сараар эхний цас хэдийн орж шаргал хөндий өнгөө солин цавцайх аж. Хөндий
уруудан бараан морьтой хүн дөтөлсөөр ирэх аваас. Энэ бол нутаг олондоо нэртэй “баавай”хэмээн авгайлагддаг Бадарч өвгөн байв. Насаараа адуу малласаар насны тэтгэвэрт гарсан бөгөөд өнөөдөр нутгийн үе тэнгийн нэг хөгшнийд очихоор яваа нь энэ байлаа. Айлд очихоор зорьж байгаа гол учир нь
саяхан хотоос хүүхдүүд нь ирж хот авч явах болсонд байв .Тэрээр нэг нутгийн нэг
голын насаараа нөхөрлөсөн Тангад хэмээх өвгөнийд хот явахаасаа өмнө ороод ирье
гээд мордсон энэ байлаа . Бадарч өвгөн том модон агар эрхиэ шаржигнуулан
амандаа мааниа уншин хээр морь сүүл хөдөлгөн алхах аж .
Өвгөний сэтгэл ихэд дундуур байлаа Сайн муугаа ховорхон мэдэгддэг хоёр хүү нь нэг л орой гэнэт чиргүүлтэй зил 130 машин хөлөглөөд давхиад ирсэнд өвгөн баярласан ч хэрэг зорилгы нь сонсоод урам нь хугарсан байна.Хоёр хүү нь аавыгаа хот авч явах тухайгаа анх удаа хэлэхэд
-Та нар намайг насны эцэст байшингийн мухарт аваачиж хаях нь гэхэд Том хүү нь
-Та хэдий болтол ингэж айлын хаяа дагаж амьдрах юм наад бие хаагаа бод гэхэд
Өвгөн
–Би энэ хэдэн бог хээр морио яах болж байна гэж зөрүүдлэхэд
Том хүү нь
-Аав та ямар зөрүүд юм хэдэн богоо зарна биз хээр морь хаашдаа хөгшин юм чинь хүн авахгүй тэгээд үхнэ биз гэхэд
Өвгөн маш уурлаж ханын толгойноос сур авч хүүгээ зуух тойруулан хөөж ороолгож тэрүүхэндээ нэлээд юм болов. Өвгөн хэдийн явах дургүй байсан ч хүүхдүүдийнхээ хүчинд автан явахаар боллоо.
Өвгөн 2 хүү 2 охинтой бөгөөд эмгэн нь бурхан болоод 10-д жил болж байгаа бөгөөд нагац дүүгийнхээ хаяаг бараадан хэдэн бог ганц хээр морьтойгоо амьдарч байгаа билээ, Өвгөн мориныхоо толгойруу харж бодолхийлэхдээ
-Би яахав хот суурин газар бие амар байгаад байж болох байх .Энэ муу морь минь яана даа хөөрхий ижил сүрэг ч байхгүй надтай байсаар байгаад бүүр зожиг болж гүйцсэн .
Ядаж тэжээл усы нь тааруулаад өгөх хүн ч алга гэж мориндоо л санаа зовон элдвийг эргэцүүлэн явтал урд гүвээний орой дээрээс халтар нохой хуцан гарч ирэн хойгуур урдуур хэрэн морины сүүлнээс хэсэг чирэгдсэнээ хахаж цацан гудчин ахин дайрах аж ,Гүвээний үзүүгээр ороон гарч ирвэл эгнүүлэн барьсан 3 гэр байх агаад дунд гэрээс Тангад өвгөний ач хүү гарч ирэн
-Ухай банхар хэмээн хоёр нохойгоо зандраад
-Сайн байна уу баавай
-Сайхан намаржиж байна уу хэмээн мэндлээд өвгөнийг мориноос нь түшин буулгаж нохойгоо хорин гэрт оруулав.Хоёр өвгөн өдөржин ярьж нар хэвийсэн хойно өвгөн Бадарч явахаар гэрээс гаран уяан дээр очин хээр мориныхоо эмээлийг авчихаад хөтлөн ирж Тангад өвгөний гарт бариулаад хоолой зангируулан өөрийн биш дуугаар
-За Тангад минь .Чи бид хоёр бие биенээ мэдэхгүй биш дээ Хоёр хөлтэйгээс чи бид хоёр дөрвөн туурайтнаас энэ муу хээр морь бид гурав л энэ нутагтаа хамгийн өндөр настай нь болоод байна.Би мэнд буцаж ирэхгүй байхаа чамаас өөр энэ муу морио үлдээх хүн алга даа хэмээн ханцуйгаараа мориныхоо хошууг илбэн санаа алдаад
- Сайн сууж байгаараа хэмээн хэлээд Тангад өвгөний ач хүүгийн мотоциклын араар эмээлээ тэврэн суун одов, Тэр шөнөө өвгөний нойр хүрсэнгүй шөнөжингөө элдвийг бодон хэвтэхдээ хээр морио л бодож байв, Одоогоос олон жилийн хээр морины эхийг зэргэлдээ нэг сумын хүнээс наймаанд оролцуулан авахад үс ноосноосоо салаагүй жижигхэн сарвай ирж байсан нь саяхан мэт. Тэр хээр гүүнээс ердөө ганц унага гарсан нь энэ хээр морь байлаа.
Хээр морь өвгөн хоёр хамтдаа 18 жил болохдоо бие биедээ салж хагацахын аргагүй дэндүү сайн дасжээ,
Өвгөн энэ жил 73 –ний нь жил орж буй бол харин хээр морь нь 18 хүрч буй
Намрын тэр өглөө эрт боссон өвгөн намаржааныхаа орой дээр гарч дуран тавьбал зүүн хөндийгөөс ганц бараан адуу шууд наашилсаар ирэх нь хээр морь байлаа .Нутгийн олон ирж өвгөний гэрийг дор нь ачаалаад хөдлөхөд бэлэн болов ,
Нутгийн олон нь шуугилдан
- За баавай сайн яваарай
- Хээр морийг чинь бид сайн харж байнаа
- Та санаа зовох хэрэггүй
- Хавар ногоо цагаа гарахаар хүрээд ирээрэй гэхчлэн хүн бүхэн л сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Өвгөний сэтгэл баахан тогтворгүй нулмис унаган мориныхоо магнайг илбэн үдэж өгөгсөдийг нэг бүрчлэн үнссээр салж чадахгүй байсанд хүчээр шахуу л хоёр хүү нь машинд суулган одлоо . Удалгүй хот ороод ирсэн нэг хүн
-Би баавайтай ууулзлаа хөөрхий нутаг ус ,хээр морио л ярьсан хүн байна. Хээр моринд нь чадах ядахаараа өвс тэжээл илүүчилж байя Тангад гуайн гадаа тогтохгүй байна гэнэ хэмээн бусдыг уриалав,Тэр өвлөө л өвгөн хотод насан өөд болсон сураг дуулдав. Хээр морь өвгөний нутагладаг байсан газраар үргэлж ганцаараа бэлчдэг бөгөөд таарсан хүн бүхэн л “баавайн хээр” морь хэмээн өвс уснаасаа илүүчилдэг байсан бөгөөд нэг удаа сумын төв дээр тэжээнэ хэмээн засаг дарга нь хашаа хороо бариулан өвс тэжээл бэлтгэсэн ч шөнөдөө гүйгээд өвөлжөөндөө ирчихсэн байсан бөгөөд эзнийхээ нутагладаг байсан газраасаа жилийн дөрвөн улирал алхам ч холдохгүй байсаар таван жил гаран болж хорин гурав хүрэн байгалийн жамаар эцэслэв .Нутгийн хэдэн хүн хаваржааных урд өндөр дээр нь хээр мориных нь толгойг аваачиж тавьж тэрүүхэнд чулуу овоолж бяцхан овоо босгов. Хэдхэн жилийн дотор орой дээр гарсан хүн бүхэн овоонд чулуу нэмэрлэсээр ойр хавьдаа нэртэй том овоо болж“ Хээр морины овоо ”нэрээр алдаршиж . Бадарч баавайн хүүхдүүд жил бүхэн энэ овоог тахиж наадам зохион байгуулдаг болсон ба нутаг орон даяар өргөн тэмдэглэдэг уламжлалт баяр болон өргөжсөн байна.

Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment