Дэлээ дэвсэж ижлээ хураахдаа
Дэлхийн хөрсийг онгичиж мөрөө үлдээсэн
Дэргэсэн хатирааны хөлөөс нь
Дэгдэж туулай зайлж чаддаггүй хурдан азарга
Аав минь шинжиж танихдаа
Аргагүй хурдан ажнай гэж үнэлсэн азарга
Адууныхаа захад унтахдаа
Айраг түрүүгээ зүүдэлдэг хурдан азарга аа
Удам угшил нь тасраагүй хурдалж байгаа
Унасан хүүхдээ баярлуулдаг азарга
Улсын наадамдаа айраг түрүү алдаагүй
Угшил удам нь хурдалж байгаа халтар азарга аа
Айраг түрүүний амтанд хөлрөхдөө
Амгай булаасан ч хадуурдаггүй азарга
Аавы минь таньж хурдлуулсан
Алдар нэр нь мөнхөрсөн халтар азарга аа
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment