Thursday, November 09, 2017

Чамаасаа холдохгүй


Бүсгүй чиний дулаан өврөөс нисчихвэл
Хаачих билээ би
Бүлээн харцнаас чинь уягдсан юм чинь
Холдож би яаж чадах билээ

Өчнөөн жилийн хайр чи бид хоёрыг холбохдоо
Өргөө гэрийн багана болж бие биенийгээ түшсэн
Өнөдийн ирээдүйрүү чамайгаа дагуулж тэмүүлэхдээ
Өнгөрсөн цаг хугацаанаас бие биенээ олж ханилсан

Бүхнээс илүү хайрлахын хүслэнд яарвал
Дэргэд чинь дэрээ хуваанаа
Бүтэн заяанд хамт байхын тавиланд
Ханийн тавилангаа хайрланаа

Олон жилийн хайр чи бид хоёрыг учруулахдаа
Орон гэрийнхээ түшиг тулгуур болж бие биенээ түшсэн
Одон гаригийн ертөнцөд олж чамайгаа ханилахдаа
Охь хүслийн тэнгэрт ойртож чамайгаа жаргаасан
Н.Тайванжаргал
Image may contain: 1 person

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...