Сүү нар хоёрыг ээдэхэд
Хайр сэтгэлээрээ эвлүүлсэн
Өглөг ухаан хоёр нь
Өргөл нэхдэг
Мянга мянган бурхадаас аль хэдийн давсан
Өр нэхэж үзээгүй
Өглөгийн дээд
Би ээжтэй хүн
Дуу хуур хоёрыг тасалдахад
Бүүвэйн түрлэгээрээ залгасан
Зөөлөн хөг нь
Яруусах талын хөх аятай
Арга билэг шиг эвлэсэн
Агуу бүхний дэргэд энгийн хэрнээ
Амьдралын тойрогт дэндүү агуу
Би ээжтэй хүн
Оройн намар
Цан толгойлсон сүүдэрт уруудахад
Жавар дагуулсан өвлийг бүлээсгэх
Халуун цайтай угтахдаа
Урам өрөм хоёроор дэвэрч
Ухаан хайр хоёроороо шагнасан
Би ээжтэй хүн
No comments:
Post a Comment