Friday, May 18, 2018

ЭЦГИЙН ЭРДЭМ /өгүүллэг /



Дэрэм өвгөнийг өнгөрснөөс хойш хүү Сүрэн нь жил дараалан морь уясан ч айрагт байтугай арав дотор ч давхиулж чадсангүй. Аав Дэрэм нь жилдээ хамгийн багадаа нэгээс хоёр түрүү хэдэн айраг авчихдаг байлаа.Аавынхаа бий болгосон угшил сайтай адууг нь шинэ цагийн адуугаар сольж холин наймаа хийсэн боловч хурд сайжирсангүй улам морьд нь давхихаа болив. Аавыгаа ид морь уяж байхад Сүрэн үл ойшоож 
-Аав минь одоо хуучин цагийн морь уях арга барил хоцрогдсон. Өнөө үед чинь шинэ цагийн адууны  шинэ цагийн уяаны арга барил бий болчихлоо гэдэг байлааӨвгөн Дэрэм харин эсрэгээрээ
-Би л лав адуугаа эрлийзүүлж чадахгүй яахав эрлийз адуунд сайн тал байна аа хурд сайтай уяанд хөнгөн туулах чадвар харайлт сайтай гээд зөндөө сайн юм байна.
Хамгийн гол шинж чанар бол тэсвэр хатуужил алга байна бэлчээрийн хариулганд тохирохгүй байна. Тэжээл өвсөнд зардал их гаргаж  гээд их байна гэж өвгөн үглэдэг нь үнэний ортой аж.
Өвгөн Дэрэм өөд болсоноос хойш Сүрэн морьдынхоо уяаг олохгүй нэлээд хэдийг доголгож гэмтээж орхив.Хүнээс асуухаар өөрийн хүү шигээ өөриймсөг хэлж өгдөг нь үгүй аж.Ах дүү нар нь
-Чи аавынхаа уяа заслын аргыг өвлөж аваагүй юм уу гэж гайхдаг байв.Сүрэн ааваасаа хойш ердөө хоёр л айраг авчихаад цаашид болоод байх юм бодсон ч морьд нь ахиж сайн давхисангүй.Бүүр цөхөрч гүйцэв.Ганц нэг нутгийн хүмүүстэй нийлээд уяж үзсэн ч өөрийн арга барилтай нь зөрчилдөөд үл нийцэх нь гачлантай.Багадаа Сүрэнг хурдны морь унадаг байхад нь Дэрэм өвгөний морьд үнэн сайн давхидаг байж.Бүүр нэг сумын наадмаар дөрвөн түрүү авч байсан тохиолдлол бий аж.Эцгээсээ хүүд нь өвлөгдөж үлддэг морь уях арга барил Сүрэн дээр ирээд гацчихсанд ээж нь үглэх болов.
-Аав чинь ингэдэг тэгдэг юм гэж үглэх ээжийгээ чанга хатуу үгээр зэмлэсэн тал ч бий .Үнэн үг эрт орой хэзээ нэгэн цагт толгойруу орно  гэдэг нь үнэн аж.Эрт боссон Сүрэн уяан дээрээ очоод уяж буй морьдоо хараад өрөвдөх шиг болов.Бүүр нүднээс гарчихаж .
-За яая даа байз хэмээн амандаа хэлээд тамхиа татаж хэсэг зогссоноо ээжийнхрүүгээ яваад орвол эмгэн босчихсон цайгаа чанаж байлаа.Хүүгээ орж ирэхэд нь юм хэлсэнгүй .Шинэхэн чанасан цайнаасаа аягалж өгөв.
Сүрэн хэсэг дуугүй сууснаа
-Аавын морины хэрэгслүүд хаана байгаа вэ ээжээ гэхэд нь эмгэн нэг сүрхий харсанаа
-За чи түүгээр яах гээв.Аав чинь амьд ахуй цагтаа өдөр судартай чамд морь уях арга барил нарийн ухаанаа хэлж өгөөд үлдээнэ гэсэн .Гэтэл чи яалаа.Болох болохгүй хүний үгэнд ороод аавыгаа гомдоосон Амьдад нь бий болгосон угшил удмыг нь устгасан .Одоо чи морины хэрэглэлийг нь устгах нь уу .Бм чамд өгөхгүй ээ.Ахын чинь хүүхдүүдэд өгнө .Тэд нар хотын хүүхдүүд гэхэд чамаас дээр юм байна лээ гээд өглөөний сэрүүнд жаахан аргал түүж ирье хэмээн босоод гарахад нь даган гарвал гэрийн хаяанаасаа аргаа үүрэн явчихав.Сүрэн хойноос нь харж зогссоноо буцан гэрт нь орвол хуучны арслан хээтэй будаг хээ нь бүдгэрсэн хоёр нарсан авдараа хуучны монгол цоожоор данхийтэл цоожилчихож.
Наадам дөхөөд байдаг морьд нь улам л гараас гардаггүй уяа засал нь нэмэгдээд зарим нь хэтэрчихээд болдоггүй ээ.Маргааш орой нь сааль сүүний дараахан гэртээ нэг ногт зангидаад сууж байтал
Гаднаас отгон хүү нь орж ирээд
-Эмээ таныг ороод ир гэж байна гэв.
Яаран хийж байгаа ажлаа хаяад ортол авдараа ухаад сууж байна.  .Сүрэнг хараад
-Дээл хувцасаа өмсөөд ороод ир гэв.Гэртээ буцан орж дээлээ өмсөөд ороод ирвэл жанланд арц уугиулаад сууж байна. Босоод дээл хувцасаа өмсөөд алчуураа зангидаад
-За хүү минь ээж нь чамд аавын чинь үлдээсэн морины хэрэгсэл болон эдэлж хэрэглэж байсан зүйлийг энэ өдрийг сонгон хүлээж байгаад өгөхөөр болж байна.Тос болсон цагаан ууттай зүйл дээр адууны тамга хазаар хусуур зэргийг нь тавиад өгөв.Сүрэн магнайдаа хүргэн авбал хоймрын авдар дээр  байрлах бурханыхаа жаазны араас нэг бурхан гаргаж ирээд
-За энэ морины шүтээн  Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярваа байгаа юм.Өвөөгөөс чинь л аавд чинь өвлөж ирсэн юм гэсэн.Их түүхтэй юм гэнэ лээ.Энэ бурханыг өвөө чинь нэг том бурхан урлаач  ламд захиалж бүтээлгэж аравнайлуулан авсан гэдэг юм.Энэ бурхан зуруулахаас өмнө өвөөгийнх чинь зуд зурхан нүүрлээд адуугүй болох шахсан юм гэнэ лээ.Морьд голдуу хэдэн адуу үлдээд ганц хээр байдсан гүү л үлдсэн гэдэг юм.Бурхан зураач тэр лам энэ бурханы унаж яваа морь бол өөрийнхөө хээр гүүг гэж төсөөлөн бодох хэрэгтэй тэгж байж л чамд сүсэглэх сэтгэл төрнө гэсэн юм билээ.Өвөө чинь энэ бурханыг ихэд эрхэмлэн тахисны хүчинд монгол адууны үндсэн зүс болох улаан хээр зүсмийн маш олон адуутай болсон гэдэг юм.Тэр хээр гүү хязаарлан байдсан гүүнээсээ эхлэн унагалсаар байгаад нийтдээ арван нэг  унагалсан юм билээ. Арван нэгээс нэг нь эндэж нэг л эр төрсөн юм билээ.Бусад нь охин төрсөн юм  гэнэ лээ. Ер нь огт сувайраагүй гэдэг шүү.Нэг үе Дэрмийн хээрүүд гэж .Гал улаан хээр зүстэй сайхан морьд айраг алддаггүй байсныг эргэн санасан Сүрэн нэлээд хожуухан ч гэсэн эргэн санаж эцгийнхээ морины уяа заслыг өвлөж чадаагүйдээ харамсах нь дэндүү оройтсон гэмшил байв
Тэр шөнөө морьдныхоо хажууд хонож байхдаа Сүрэн ихийг бодож тунгааж хонолоо.Аавынхаа амьд ахуйдаа хэлж байсан зүйлийг бодож үзлээ.Ер нь эцгийн хэлж байсан бүгд л үнэн аж.

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2016.09.09


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...