-За энэ чинь юу билээ ер нь үзэгддэггүй хүн
.Энд нэг байх чинь гэсээр Бадарчтай золгоод тамхилах зуураа
-За би чинь танай муу хоёр хөгшинтэй нас ойролцоо хүн л дээ . Айл
саахалт ч олон жил явлаа.Хүний мухар
болсон хүмүүс байсан даа.Хааяахан би боддог юм.Хүүхдүүд нь хаа явдаг
бол. Ямар ч байсан сайн л яваа даа гэж боддог юм гээд Бадарчийг гал буурсан
нүдээрээ нүдний шилнийхээ цаанаасаа ихэд тогтоон харах зуураа
-Чи ч нагац талаа илүү дуурайсан хүн юм аа.Яг танай
муу нагац ах Гансранжав юм гээч гээд.
-За эгч
нар чинь гадаадад байгаа сурагтай байсан ирсэн үү .Дүү чинь нутагтаа байгаа юу
хэмээн үгэнд дурлан тэрээр дөхөн
суув.Өвгөн Дамиранд далан булчирхайгаа
тоочсон Бадарч өвгөний үгнээс
чамд нутаг орноо гэсэн сэтгэл дутуу байна гэж хэлэх гээд байгааг нь гадарлаж
байлаа.Мөд салах шинжгүй .Битүү үгээр түншсэн өвгөнийг хүүхдүүд нь хүчээр шахуу
аваад явав.Бадарч ч бодлоо.Би нээрээ нутаг орныхоо төлөө юу хийсэн билээ.Бусад
шиг шавар суварга барьж байгаль хангай хөндөөд яахав гэж бодсон .Харин өөд
болсон муу эцгийнхээ нэрийг гаргасан нэг юм хийх юмсан гэж сэтгэлийнхээ гүнд
нэг бодол тээсээр яваад өдий хүрсэнээ
бодлоо.Ах дүү нартайгаа зөвлөлдмөөр ярилцмаар байдаг .Бүгд гадаад
дотоодгүй тарсан болохоор тэр бодохоос
цаашгүй.
Бадарч дөрвөн хүүхэдтэй айлын гуравдах
хүүхэд доороо нэг эрэгтэй дүүтэй дээрээ
хоёр эгчтэй.Хотод хориод жилийн өмнө оюутан болж орж ирээд л шингэсэн .Хотын
суугуул хүн.Нэгэн яамны харъяа агентлагтд
анх ажилд ороод өнөөг хүртэл ажиллаж буй .Авгай хүүхэдтэй болж ажил алба
нь тэгшрээд ирсэн тэрээр хэдэн малынхаа
араас явж хүчрэхээ байсан нас өндөр аав
ээж хоёроо нэлээд хэдэн жилийн өмнө хот оруулж ирэн Баянхошуунд нэг хашаа
байшин авч өгчээ.Бууринаасаа хөдөлгөсөн чулуу тогтдоггүй гэдэг шиг Хоёр хөгшин
нь хотод төдий удсангүй нутаг усаа гэж нууцхан уйлж дуулсаар хорвоогийн жамаар
жилийн зайтай хоёул бурхан болов.Харин Бадарч эцэг эхээ нутагт нь сэтгэл амар бурханы оронд явуулж чадаагүйдээ
одоо ч гэсэн сэтгэл нь хөндүүр явдаг билээ.
Хашаа байшинг нь эхлээд зарчихъя гэж бодсон ч
алсдаа хэрэг болно гэж бодоод зарахаа азналаа.Гэр доторхи ойр зуур юмыг эгч нар
нь авч .Нутагтаа амьдардаг ганц эрэгтэй
дүү нь гэрийг нь бурхан тахилтай нь
нутагруугаа аваад явчихав.Харин Бадарч хашаа байшинг нь авч байгаа учир
өөр зүйл авахыг хүссэнгүй.Эхнэр нь
-Чи айлын том хүү нь байна.Аавынхаа эдэлж
хэрэглэж байсан зүйлээс аваач гэсэн ч Бадарч аваагүй аж.
Саяханы нэг өглөө эрт аавынхаа хашаа байшинг
эргэнэ гээд явсан Бадарч
-Аавын байшингийн буланд ийм авдар байх юм
гээд оруулж ирэв. Будаг нь хуучирсан арслангийн зурагтай алхан
хээгээр эмжиж , гуулин төмрөөр бөгжилсөн жижигхэн монгол цоожтой хуучны модон
авдар оруулаад ирэхээр нь эхнэр Дэнсмаа нь ихэд баярлаж
- Өө ийм авдар байсан юм уу Уг нь сайхан
цэвэрлээд юм хийж байвал гэв.
Тэр шөнөө л Бадарч мөн л унтаж чадсангүй .Хар дараад .Босоод жаахан
суусан ч болдоггүй .Өөд болсон аав ээж хоёр нь нүдэнд харагдаад ямар нэгэн юм
хэлээд байх шиг.Өглөө нь нойр муутай
өндийсөн тэрээр эхнэртээ ч хэлсэнгүй.
Ажилдаа ирээд өнөө маргаашгүй тэтгэвэртээ гарах гэж буй нэг өрөөний ах Санжжавд
аминчлан энэ тухайгаа ярилаа.Санжжав Бадарчийн нойр муутай хоносон
ядрангуй царайг харж сууснаа
-За дүү минь Чамаас эцэг эх чинь буян нэхэж
байгаа юм байна.Буяны ерөөл сайн хуруул гэв.Тэр оройдоо ажлаасаа худлаа нээрээ
хэлж байгаад эртхэн гэрсэн тэрээр Гандан орж буяны ерөөл хуруулаад гэртээ
харилаа.
Мөн тэр шөнө бас л аав ээж нутаг усаа зүүдлэн
хар дарж сэрээд нойр муутайхан бослоо.Эхнэрээсээ хичнээн нуухав дээ. Энэ
тухайгаа хэлтэл
-Ядраа л биз. Хаврын энэ уртад ганц нэг
дархлаа сэргээх тариа хийлгэе гэв.Тэр өдөртөө ажлаасаа чөлөө авч гэртээ ганц
нэг шингэн хийлгэж өнжив.Эхнэр хүүхдүүд нь
ажил, сургуульдаа явчихсан .Нам гүм энэ орчинд Бадарч ганцаараа хэвтэж
байхдаа ихийг эргэцүүлэн бодов.Ер нь эцэг эхээ өнгөрсөнөөс хойш ер нь ажил ажил
гэсээр тавтайхан тухтайхан бодож дурсамжаа нэхэн санаагүйгээ гэнэт саналаа.Энэ
миний аавын юм .Энэ миний ээжийн юм гээд хүнд харуулах үзүүлэн бахархах дурсах
санах юмгүйгээ бодлоо.За тэр хашаа байшин яахав.Хэзээ хойно худалдаж авсан эд
гэж бодох зуураа гэнэт нөгөө авдараа санан босож очиж үзлээ.Халивыг нь онгойлгож үзвэл нарийн хир суусан цагаан
ваадантай юм байлаа.Задалж үзвэл аав ээж хоёрынх нь хааяахан өмсдөг хувцас
байлаа.Хөөрхий хоёр эгч ганц эрэгтэй дүү нь Бадарчид эцэг эхийнх нь юм гэж үлдээжээ.Байшинг гадна
талаар тойрч харчихаад явчихдаг байсан тэр үүнийг үзэлгүй олон жил болжээ.Хоёр
эгч нь хоёул гадаадад амьдардаг тул тэрээр эгч нартайгаа тэр болгон ойр байж
хуучныхаа хүүхэд насны сайхан дурсамжаар аялж сэтгэлээ онгойтол аав ээж нутаг
усаа ярих хүн дутагдаж байлаа.Ганц эрэгтэй дүүтэйгээ хааяахан ярих ч мэнд
уснаас цаашгүй .Хоёр гурван жил болж байж л санд мэнд ганц нэг хоночихоод
хойшоо яарсан хүн л явчихна.Ах дүүгээрээ бөөнөөрөө найр наадам тэмдэглэж байгаа
хүмүүсийг хараад Бадарчид цагаан атаархал төрдөг байв.Нутаг орондоо очвол уг нь
авга нагац нар ч олон бий л д ээ гэхдээ Бадарчид өөрийн үеийн хэдийнхээ нэрнээс
цаашгүй. Уг нь ажил төрөл гэр бүл нь сайн сайхан яваа хэдий ч нэг л ууртай болоод байгааг нь эхнэр хүүхдүүд нь болон ажлынхан нь Бадарчид
энэ тухай хэлэхээр хэзээ хойно өөрийгөө зэмлэж уучлал гуйдаг байв.Тэр шөнө нь
мөн л аав ээжээ зүүдэлж хонолоо.
Өглөө
нь ажилдаа ирээд мөн л өрөөний ах Санжжавд энэ тухайгаа хэлтэл Санжжав
-За чамд эцэг эхээс чинь үлдсэн юм байна уу
гэхэд Бадарч
Нээрээ надад юу байдаг билээ гэж бодолхийлох
зуураа .Нөгөө авдар гэж санаанд оров.Тэр
авдараа хэдхэн хоногийн өмнө
аавынхаа хуучин байшингаасаа олж ирсэнээ хэлтэл
Санжжав царайгаа төв болгон дөхөж суугаад
л Бадарчийн нүүрлүү харж байснаа
-За чи тэр авдараа гэрийнхээ хамгийн хүндтэй
газраа байрлуулж сайн тахь .Ээж аавынхаа хөргийг дээр нь байрлуул өөр юм бүү тавиарай
гэв.Ажлаасаа тараад орой иртэл нөгөө
авдар нь алга.
Эхнэрээсээ асуулаа
-Мэдэхгүй гэж байна.
Нэгдүгээр ангийн бага хүү нь
-Батаа ах нэг хүнтэй ирээд аваад явчихсан
гэв.
Эхнэрийн дүү гэж хуучны эдлэл зардаг нөхөр
байдаг .Түүнээс гарахгүй боллоо гэж Бадарч бодсон тэрээр
Түүнлүү залгалаа.Утсаа авдаггүй ээ.Ууртай хүн
эхнэрээ дагуулаад гэрт нь яарсаар яваад очлоо.Яг унаа тэрэг хэрэгтэй энэ үед
машинаа засварт өгчихсөн байсан тул Бадарч хэрдээ цухалдаж байлаа.
Дүүгийндээ ороод л мэндийн зөрүүгүй л
-Чи яагаад тэр авдар аваад явчихав.Хаана
байна хэмээн асуувал
Хүргэн ахынхаа ууртай царайг анх удаагаа
харсан .Дүү нь ихэд гайхаж
-Би хүнд заруулах гээд өгчихсөн гэв.Бадарч
-Одоо чи тэр хүнлүүгээ залга .Тэр авдрыг зарж
болохгүй .Маргааш би очиж авна гэж хэл гэв.Дүү нь ч яаран залгаад утас нь холбогдхгүй байна
гэв.Авдар дотор нь байсан зүйлийг яасныг асуувал
-Танай байрны гадаах хогийн саванд хийчихсэн
гэж байна.Санд мэнд яаран дүүгийнхээсээ гарлаа.Араас нь дүү Батаа нь
-Би таныг тэр авдрыг надад өгч заруулах гэж
авчирсан юм гэж бодсон юм гэж байна.Бадарч сонсохыг хүссэнгүй .
Дүүгийнхээ үүднээс такси барин , гэрлүүгээ
яарсаар давхиж ирэн шууд хогийн савруу гүйв. Байрных нь хогийн саван дотор хоёр
хувцас муутай тэнүүлчин хог ухаад зогсож байна.
Тэр хоёр
гудамжны нөхөр ваадантай аав
ээжийн хувцсыг нь задлаад , ээжийнх нь
өмсдөг өнгө нь гандмал хуучны хүрэн гучийн торгон дан дээлийг нь хөл доороо
хаячихсан.Аавынх нь дээлнийх нь гадуур
өмсдөг хүрэн одончуу хүрмийг нь нэг нь уранхай куртикныхаа гадуур өмсөх гээд
чихэж байхаар нь ухасхийн Бадарч бариад авсан чинь
-Яаж байнаа чи хэмээн нэг нь цаашаа
чаргуулдлаа.
-Наадах чинь миний юм гэтэл
-Бид хоёр олсон юм гээд цаашаа чангаагаад
өгдөггүй ээ.Бадарч түрүүвчээ уудлан хорин мянгат гарган сарвайтал өгч байнаа.
-Наад ваадантайг чинь авья гэтэл ахиад мөнгө
авах гээд өгдөггүй ээ. Ахин хорин мянгат гарган өгтөл вааданг нь задалсан чигт
нь хумиад шидчихэв.Ваадантай аав ээжийнхээ хувцсыг хаман авч гэртээ орохдоо Бадарч сэтгэлийнхээ
гүнээс өөрийгөө зүхэн зэмлэж аав ээждээ асар их гэм хийсэн мэт сэтгэлд нь бөөн
хар үүлс хуралдаж байв .
.
Тэр шөнөө урд урд шөнөөсөө бүүр илүү дэн дун нойр муутай хоносон тэрээр
өглөө эртлэн босож гэр дотроо холхих нь авдараа олох гэсэн сэтгэл нь түүнийг
тайван байлгахгүй байв. Энэ өдөр нь амралтын өдөр байсан учир Бадарч өглөө эртхэн
хуучны эдлэл зардаг дэлгүүрийн
үүдэн дээр нь очоод хэсэг суулаа байдаггүй.Үд дөхөж байхад нэг юм худалдагч нь ирэв.
-За та
юу гэж явна гэв .
-Манай дүүгийн чамд зардаг авдрыг авах гэж
ирлээ гэж хэлвэл .Бадарчлуу харсанаа
-Та
Батаагийн ах уу Ээ яанаа Өчигдөр
зарчихсан ш дээ гэв
-Хэнд хэмээн Бадарч дуугаа өндөрсгөвөл
-Танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд
авааад явсан гэж байна.
-Одоо хаанаас олох уу гэж Бадарч
шалгаалаа
-Бүү мэд гэж далаа хавчих тэр гэнэт
-Аан нээрээ камерийн бичлэг харахаас гэв
-Хэзээ аваад явсан бэ гэж Бадарчийг адгавал
-Өчигдөр
гэв .Камерын нь бичлэгийг шүүж үзтэл яах аргагүй .Нас тогтсон байрын
эрэгтэй эмэгтэй хоёр хүн аваад гарч
байгаа нь харагдав.
Бадарч утсан дээрээ зургий нь аваад л гарлаа.Яахаа мэдэхгүй хэсэг сууснаа босон
тэр хавийн хуучны эдлэлийн дэлгүүрийн худалдагчдаас асуулаа.Зарим нь зүс таньж
байнаа.Авдар сураад явж байсан хүмүүс мөн байна гэж байна. Авдараа олж байж л
гэртээ харина гэж өөртөө сануулсан тэрээр замын эсрэг талын хэд хэдэн хуучны
эдлэлийн дэлгүүрийн камерт бичигдсэн нөгөө хоёр хүний дүрсийг үзсэн боловч таних мэдэх хүн гарсангүй
.Бадарч уруу царайлсан хүн гэдэс өлсөхийн хэрээр хоол идэхээр ойрхон
цайны газар оров .Тэрээр утсан дээрхи хуучны эдлэлийн дэлгүүрээс авдар аваад гарч байгаа хоёр хүний зургийг хараад сууж байтал.
-Та ямар хоол
захиалах вэ гэсэн хүний дуунаар
харвал зөөгч охин байна .
-Гурилтай шөл нэг аяга цайтай авъя
гэвэл.Утсан дээрхи зургийг нь зөөгч охин харчихааад
-Та хуучны эдлэл авдаг хүн үү гэж
байна.Бадарч
-Үгүй ээ яасан гэж зөөгч охинлуу гайхан
харахад зөөгч охин
-Аан уучлаарай таны утсан дээрхи зургий чинь
хараад л гэхэд Бадарч инээвхийлж
-Харин ах нь хуучныхаа эдлэлээ зарчихаад
буцааж авах санаатай яваа хүн юмаа гээд .
- Дүү минь чи
хуучны эдлэл зарах нь үү хэмээн охин дээр харц тогтоовол .Тэрээр жаахан
тулгамдсанаа
-Би нэг хүнд хоёр авдар заръя гэж ярьсан юм.
Гэтэл өчигдөр намайг хичээлтэй байх хойгуур ирээд эсрэг талын хуучны эдлэлийн
дэлгүүрээс хямдхан авдар авчихаж гэхэд нь Бадарчийн нүд нь сэргээд ирэв. Охиныг
ширээндээ суулгаж байгаад болсон явдлыг бүгдийг нь яриулаад авдар авсан
хүний утсыг нь охиноос олж аваад залгалаа.
9911 тэй дугаарлуу нэлээд удаан залгуулж байж
авлаа.
-Хэн бэ хэнтэй ярих гэж байна гэж
байна.Бадарч арга эвий нь олохыг бодож учир байдлаа эвтэйхэн тоочив .Ямар ч
байсан уулзахаар боллоо .Зайсангийн нэгэн тансаг хорооллын байрны үүдэн дээр
иртэл харуул оруулсангүй .Нөгөө хүнлүүгээ ярилаа.Харуултайгаа холбогдож оруул
гэсэн бололтой дотогшоо оров.Хоёр давхар
орчин үеийн хувийн хауснаас нас тогтсон байрын хүн гарч ирэн тосож
аван гэртээ урин оруулав.Бадарч ирсэн хэрэг зорилгоо танилцуулж учир байдлаа
хэлэв.Эхнэр нь цай хийж өгөн идээ тавиад нөхрийнхөө хажууд суулаа. Гэрийн эзэн
гэх тавь гаран насны тохитой хүн Бадарчийн өөдөөс нь харж суун яриаг дуустал сонссоноо
-За би
чамайг сайн ойлголоо.Би ч гэсэн хөдөөний хүүхэд аав ээж хоёр минь намайг багад
өнгөрсөн юм билээ .Би эмээ дээрээ өссөн хүүхэд.Доороо нэг дүүтэй тэр минь хэдэн
жилийн өмнө ослоор өнгөрчихсэн .Би гэдэг хүн цор ганцаараа үлдсэн .Намайг
цэрэгт байх үеэр эмээ минь өнгөрсөн юм гэнэ лээ.Гэр орныг нутгийн ах дүүс нь
авахыг нь аваад хаяхыг нь хаячихсан юм гэнэ лээ.Хүн нас ахихаар юм юм бодох юм .Эмээдээ зориулж суварга босгоё гэж
бодсон ч байгаль хангай тэгж сүйтгээд яахав гэж бодсон юм.Тэгээд ер нь нэг
хуучны нэг жижигхэн дөрвөн ханатай ч байна уу таван ханатай ч байна уу Нэг гэр босгоод эмээгийнхээ ээж
аавынхаа зургийг түүндээ тахия гэж бодсон юм .Тэгээд хуучны гэрийн эдлэл
цуглуулж эхэлсэн юм.Нэг охин хоёр авдар байгаа гэж яриад байсан юм .Даанч
эмээгийн минь авдартай өнгө зүс хэмжээ нь таарахгүй байсан юм
.Өчигдөр хуучны эдлэлийн дэлгүүр хэсэж яваад энэ авдрыг олсон юм.Яг л миний
хүүхэд байхын үед харж байсан эмээгийн минь авдартай өнгө хээ нь яг
адилхан байсан юм гээд санаа алдаад Бадарчийг харж
-Би чамайг ойлгож байна аа.Хүнд эцэг эхийн
нэр төр , эдлэж хэрэглэж байсан зүйл шиг үнэтэй юм байхгүй ээ. Чи авдараа аваад
явдаа гэхэд Бадарчийн нүд сэргэн
- Та хэдэн төгрөгөөр авсан гэхэд Нөгөө хүн инээвхийлж
- Надад хоёр зуун тавин мянгаар өгсөн шүү гэв
-.Би таньд одоо байгаагаа өгөөд
дараа үлдсэнийг нь дараа өгье хэмээн Бадарчийг түрийвчээ ухахад нь Нөгөө хүн
инээж
-Мөнгө хэрэггүй ээ.Чи машинтай яваа юу
хэмээлээ .
-Нөгөө юу такси... гээд Бадарчийг гацахад
- Гадаа хүйтэн байна гээд тэр хүн хувцас
хунараа өмсөөд
-За бид хоёр
чамайг хүргээд өгье хэмээн эхнэртэйгээ цуг гарлаа.Гэртээ авдраа тэврэн
инээд алдсаар хоёр хүн дагуулаад ороод ирэхээр нь Бадарчийн эхнэрийн сэтгэл нь нэг онгойв.Тэр орой
Бадарч дагуулж ирсэн гэр бүлийн хоёр хүнтэй сайн танилцав.Дайлууж
цайлуулан ах дүүс шиг дотно яриа өрнүүлэн тэр орой нэлээн удаан суусан тэр хоёр
хүнийг Бадарч эхнэртэйгээ хоёул чадахаараа л дайлж цайлан баярласнаа
илэрхийлэв..Нөхрийг нь Шагдар эхнэрийг нь Оюун гэдэг гэнэ.Барилгын бизнес эрхэлдэг
хүмүүс гэнэ. Бадарчийн гэр бүлийг мөн гэртээ урилаа.Бадарчийн Шагдарын хоёр энэ цагаас хойш гэр бүлийн
сайхан найзууд болоод зогсохгүй бүүр
дотносож Бадарч Шагдар хоёр хуурай ах дүү хоёр болов.Бадарч дээрээ ахгүй
харин Шагдар ганц эрэгтэй дүүгээ ослоор алдаад ах дүүсийн хүслэн болоод байсан
хоёр хүн ийнхүү бие биенээ олоод авсан нь авдрын л буян гэлтэй.Энэ цагаас хойш Бадарч сэтгэл санаа өөдрөг нэг л сайхан таатай
мэдрэмжээр дүүрэн явах болов.
Бадарч
саяхан ажлаар явж байгаад урд нь ирж байсан хуучны эдлэлийн дэлгүүрийн ойролцоо нөгөө
зоогийн газар орлоо. Зөөгч охин инээд алдсаар танимхайран мэндэлж угтаад
-Та нөгөө авдараа олсон уу гэхэд нь Бадарч
-Олсон .Дүүгийн буянд олсон шүү баярласан
гээд зөөгч охинд хандаж
-Чи авдараа яасан зарсан уу гэтэл Охин
-Үгүй гэж байна.Бадарч ихэд аминчлан
-За миний дүү хүнд аав ээжээс илүү эрхэм зүйл
гэж байхгүй .Би чамайг ойлгож байна оюутан хүнд мөнгө төгрөг хэрэгтэйг. Гэхдээ
миний дүү хоёр авдараа хэзээ ч зарж болохгүй .Яаж ядарсан зүдэрсэн ч болохгүй шүү.Хүн
нас ахихаараа сэтгэлийн асар их зовлонд унадаг юм.Хэдийгээр амь биегүй зүйл ч
гэсэн аав ээж чинь хэрэглэж байсан зүйл
болохоор үргэлж гэгээлэг сайхан эрч хүч итгэл өгч байдаг гэдгийг ах нь биеэрээ
мэдрээд байна.
-Чамд тусалж дэмжих хүн байгаа юу гэтэл охин
дуугүй сууснаа.
-Би өнчин өрөөсөн .Нэг дүү минь цэрэгт байгаа
.Нэг дүүгээ айлд өргүүлчихсэн.Би шутис-д барилгын инжинерийн ангид сурдаг.Одоо гуравдугаар курс
өглөө нь хичээлдээ яваад үдээс хойш нь энд ажилладаг юм .Авдар их үнэтэй байдаг
гэж сонсоод л зараад төлбөр мөнгөндөө хэрэглэдэг юм уу л гэж бодсон юм
гэлээ.Зоогийн газраас гарахдаа л Бадарч охины тухай бодож байлаа.Орой гэртээ
ирээд эхнэртэйгээ энэ тухайгаа ярьж охинд туслахсан гэж ярилцав.
Бадарч
хуурай ах Шагдарлуугаа ярьж охинд тусалмаар байгаагаа хэлэв .Харин
Шагдар маргааш миний ажил дээр дагуулаад
ир гэв.Маргааш ажил тарахын алдад Шагдарын ажил
дээр нөгөө охиныг дагуулан Бадарч очлоо.Шагдар тэр хоёрыг угтаж аваад
хэрэг зорилгы нь сонсоод туслахаар болж компанийхаа нэрэн дээр сургаж төгсгөөд
компанидаа ажилд авахаар болов.Бадарч өөрөө оюутан хүүхэдтэй тул энэ охинд
тусалсандаа маш их баяртай л байх нь аргагүй.Мөн энэ охины хүнд тусламтгай
гэнэн хөөрхөн занг нь бас Бадарч маш их
үнэлж байлаа.
Уулзах
ёстой хүмүүс зөв цаг дээр таарч байх тавилантай аж.Том хүү нь эхнэр авах
болсон тухай дуулгахад нь Бадарч эхнэртэйгээ догдолчихов.Ямархуу охин бол нутаг
ус нь хаанахынх юм бол гэсэн бодол Бадарчид төрж бэрээ харахын хүслэн болоод
байв.Хүү нь орой эхнэр болох бүсгүйгээ дагуулж ирнэ гэсэн
болохоор нь бөөн бэлтгэл хүлээлт байлаа.Хаалганы хонх дуугарч бага хүү нь
гүйн очиж тайлж өгөв.Хүүгийн араас орж ирсэн охиныг хараад Бадарч
балмагдав.Юу билээ гэж бодох зуур
Тэр охин нөгөө л хөөрхөн инээмсэглээрээ
инээмсэглэж
-Сайн байна уу гэж мэндлэхэд нь сая нэг
танив.
Бадарч эхнэртэйгээ бөөн баяр болов.Амьдралын мөн чанарыг ойлгосон ухаантай
бэртэй болсондоо л маш их баярлаж байлаа.
Бадарч авдарыг авч ирсэнээс хойш энэ гэр
бүлд маш олон сайхан зүйл тохиох болсон нь аав ээжийнхээ үлдээсэн буяныг
аривлан хэмнэж дээдэлсний буян ирж байгаагийн илрэл буй за.Тэрээр өдөр судар
үзэж байгаад л аавынхаа авдрыг хоймороо
тавьж дээр нь ээж аавынхаа зураг хөргийг нь залан, дотор нь хувцсыг хадгалснаас
хойш сэтгэл санаа сэргэлэн өөдрөг явах болжээ.
Н. Тайванжаргал
2017.03.15
No comments:
Post a Comment