Сүхчулуун
унаанаасаа хоцорчих вий гэж яарсаар зах дээр ирлээ.
Хүмүүс
нь аль хэдийнээ унаандаа суучихаж.Сүхчулууныг хүлээж ядсан жолооч хархүү
-За та
яагаад алга болчихвоо .Манай нэг хамаатны хөгшин аль өглөө ирээд л машинд суучихсан
.Нэг л их нутагруугаа яарсан хүн байна .Хөөрхий нутагтаа очоогүй маш олон жил болсон юм гэнэ гэж ярилаа.
-Би ч
хэрэндээ яарлаа .Энэ түгжрэл явуулдаггүй хэмээн Сүхчулуун үглэх зуураа машины
арлуу нь цүнхтэй ачаагаа хийчихээд машинлуу орлоо.
-Хүүхээд
хөдлөх гэж байна уу гэж жолоочийн хажуу талд суусан өвгөнийг асуухад
Жолооч
хархүү
-За одоо
хөдөллөө хэмээн машинаа асан захын түгжрэл дунд түгччүүлэн зүтгэлээ.Сүхчулуун
өвгөн дээр харц тогтоож нэлээд сайн ажлаа.Өвгөнийг харахад их л албархуу хэнхэг
жинхэнэ улаан коммунизмын хүн гэдэг нь андашгүй.Саарал срочкон цамцан дээрээ
жижигхэн шоотой саарал пиджактай .Нэлээд зузаан шилтэй харааны шил зүүчихсэн
шилнийхээ дээгүүр нэвт ширтэх гал буурсан нүд нь амьдралыг өгүүлэх мэт нэг л
далд өгүүлэмжийг хэлэх аж.Сүхчулуун бодлоо .Энэ хүн ямарч байсан нэг
байгууллагын удирдах албан тушаал хашиж явсан хүн байх гэж таамаглав.
Нарантуулын
ойр орчмын түгжрэл өнөөдөр бүүр илүү юм шиг.Явж байгаа зогсож байгаа хоёр нь
эс мэдэгдэх аж.Үдээс хойшхондоо захаас гарсан машин Эмээлт өнгөрөөд
шулуун замдаа орсон учир хүмүүс суудал дээрээ зүүрмэглэх нь ихэсч хагас
онгорхой машины цонхоор салхи хүүгэн орж ирнэ.
Жолооч
хархүү хажуудаа сууж буй нөгөө өвгөнөөс
-За
жайжаа та хэдэн жилийн дараа нутаг явж байна гэхэд.Өвгөн цонхоор алсыг
харж бодолхийлснээ
-За даа
бараг тавь гаран жил болчихжээ.1957он гээд бодоход 51 жил болчихож хэмээгээд
сэтгэлийнхээ гүнээс гүнзгий амьсгаа аваад жолооч залууруу харлаа.Харин жолооч
-Ээ
тэгвэл та чинь бараг нутгаа мартсан хүн юм биш үү хэмээн инээлээ.
Өвгөн
-Хүн нас
ахихаар нутгаа мартах бус харин илүү ойртдог юм байна.Чи намайг харж байгаа
биздээ өмссөн хувцастайгаа гэрээсээ оргох шахуу гарсан хүнийг хэмээн малгайгаа
аван буурал үсээ толийтол илээд л
-Хүнд
төрж өссөн нутаг төрүүлж өсгөсөн ээж ааваас илүү эрхэм зүйл гэж юу байхав дээ
гэхэд
Жолооч
хархүү
-За
жайжаа та нутгаасаа хэзээ гарсан талаараа яриач энэ хол замын уртад таны яриаг
сонсмоор байна. Хөгшин хүнтэй явж байж хөгжим орилуулаад байлтай нь биш хэмээн
өвгөнлүү харлаа.
Харин өвгөн
Харин өвгөн
-За
миний яриа ч та нарт сонин байх болов уу даа .Бүүр залхаачих байлгүй хэмээн
инээмсэглэхэд
Жолооч
хархүү
-За
жайжаа яалаа гэж. Зүгээр ярь. Харин ч сонирхолтой байх хэмээхэд Өвгөн урдах
замаа ширтэх зуураа аяархан намуухан дуугаар
- Хүүхэд
насны сайхан дурсамж сэтгэлээс үл гарах юм даа.Сөнтийн голынхоо ногоон ширгэн
дээр гүйж Тоонот хайрханыхаа барааг харж өсөхдөө би нутгаасаа гэнэт
явна гэж огт боддоггүй байж.Аав шигээ л малчин хүн болж нутагтаа сайхан амьдрах
байх л гэж боддог байлаа.Би тэр үед дөнгөж арван нэг хүрээд байлаа.Нэгдэлжих
хөдөлгөөн гээд орон даяар сүртэй өргөн хүрээтэй үйл ажиллагаа болж байсан үе л
дээ.Өвөө минь Гозгор Чүлтэм гэж нутагтаа бас шаггүй хөрөнгө чинээтэй мал хуй
сайтай хүн байсан юм байна лээ.Хувьсгал
ялсанаас хойш баячуудыг үзэн ядаж мал хөрөнгийг нь дээрэмдэх булаах зэрэг үйл
ажиллагаа ихэсч л дээ.Хоёр хүүдээ өмчийг нь өгөөд үлдсэн хэдэн малаа үнэт эдлэл
болгоод өвөө минь Улаанбаатарлуу
явчихаж.Манай мал болон аавын ах
Ганданхүү хоёрын мал нь өсөж тэр хавьдаа нэлээд малтай айлуудад тооцогдох
болсон байна.Нэгдэлжих хөдөлгөөнд нутаг нугынхан элсэж эхлэв.Ер нь бараг элссэн
гэсэн .Манайх болон Гааданхүү ахын хоёр л
үлдэж дээ.Сумын захиргааныхан болон нутаг нугынхан нь
-Энэ
Чүлтэм баяны хоёр хүү яахаараа нэгдэлд нийгэмд элсдэггүй юм гэж хэл ам
гарчээ.Би нэгдлийн дарга Содном гэж хүн манайд ирж байсныг санадаг юм .Аавтай
нэлээд ширүүхэн маргасан даа
-Чи
нэгдэлд элсэхгүй юм бол энэ нутагт амьдрах хэрэггүй шүү хэмээн сүрхий заналтай
нь аргагүй хэлсэн Содномын өөдөөс
Аавыг би
тэгж сүрхий цочмог уурлаж байхыг тэгэхэд л анх харсан даа.
-Чи
дарга байж болно .Содном минь би чамайг мэднэ. Чи ч
намайг мэднэ.Та нэгдэлд элсэх нь сайн дурынх гээ биздээ
.Би элсэхгүй ээ .Эсэргүү гээд баривчлах уу эсвэл хэдэн малы минь дээрэмдээд
туугаад явах уу .Өөрөө мэд .Эцсийн эцэст чи миний хаа амьдрахыг
заадаг хүн биш шүү .Халхын хавтгай уудам . Хаана ч би амьдарч чадна хэмээн Содномлуу
агсарсан даа.Сүүлд дуулах нь Авга ах Гааданхүү минь сумын захиргааны хүмүүстэй
барилцаж аван зодоон нүдээнтэй хүрээд аймаг баривчлагдан яваад жил гаран хоригдож
байгаад ирсэн юм даг.Тэр өвөл цас ихтэй зутруухан их хүнд өвөл боллоо.Харамласан
юм хар шорооруу гэгчээр манайх тэр малынхаа нэлээдийг хангай дэлхийд
өргөчихөв.Харин аав үүнд гутарсангүй .Дэлэнтэй мал дэлхий хангай хангай дээжээ
өгөх цаг ирдэг юмаа хэмээж байсан юм.Нэгдлийн олон гишүүд тэр жил хөөрхий өрөнд
орж их хэцүү зүйл болсон доо.Харин авга ах Гааданхүүгийнх минь бараг малаа
тавиад туучихсан байлаа.Тэр зун өвөө минь хотоос ирж биднийг хот орохыг
ятгаснаар манайх гэж айл хотын айл болсон юм даг.Хэдэн малаа зараад үлдсэн
цөөхнийг нь нэгдэлд нийгэмчилсэн дүр эсгээд шилжсэн юм.Аав минь гарын ур дүйтэй
хүн болохоор мужааны ажил хийхээр барилга трестэд ажилд оров.Харин ээж минь
гурилын үйлдвэрт ажилд орж би гэдэг хүн чинь дөрөвдүгээр ангид элсэн суралцах
болов. Хожим сонсох нь. Ер энэ бүхнийг манай өвөө л зохицуулсан юм байна
лээ..Хотод манайхаас нэлээд хэдэн жилийн өмнө орж ирсэн болохоор өвөө хүн
танина гэж лут.Бас найз нөхөд гэж олонтой хүн байсан юм.Ер нь нутагтаа байхад ч
гозгор Чүлтэм гэхээр хүүхэд шуухад ч андахгүй .Сэргэлэн хүнтэй амархан
танилцана .Хөөрхий их өндөр насалсан даа.Сэмбэлзсэн өндөр хар хүн хотын хаа ч
хамаагүй морь унаад л явж байдаг байсан юм.Би сургуулиа дажгүй төгсчихсөн
болохоор ЗХУ-Ленинград хотын политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр
төгсөөд 3-р цахилгаан станцад насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан минь энэ
дээ.Хэзээ хойно нь боддог юм.Яагаад намайг эсэргүүний хүүхэд их сургуулийн
хуваариас хасчихаагүй юм бол гэж.Учир нь тэр үед нэгдэл нийгэмд элсээгүй
хүмүүсийг ихэд гадуурхдаг байлаа гээд цонхоор хүүгэн орж ирэх
салхинд даарсан бололтой .Жолоочид хандан
-Аюур аа миний энэ цонхоо хаагаад өгөөч гэв.Жолооч цонхы хаасан
хойно өвгөн яриагаа үргэлжлүүлэн
-Хотын эхнэртэй болохоор хөдөө гадаа тэр болгон явахгүй юм
.Ах дүү нар минь бүгд хотод ирээд суурьшчихсан .Одоо манай хамаатнуудаас ээжийн
дүүгийн хоёр хүүхдийнх л нутагтаа байна даа.Хүүхдүүд бүгдээрээ зун явья л гэх
юм .Би хүлээж тогтсонгүй ээ.Нас сүүдэр одоо дал гарчихлаа.Нас ахихаар
нутаг минь л бодогдох юм хэмээн хэсэг дуугүй зам ширтэж явсанаа
-Би энэ
замаар явсангүй ямар их удваа бараг тавь гаран жил болчихож.Сүүлийн хэдэн жил
хүүхдүүдээ дагаад гадаадад амьдарлаа.Хөгжилтэй орчин нөхцөл сайхан л
байлаа.Даанч хөдөөний хүн монгол хүн гэдэг чинь нэг л болдоггүй юм
байна.Тоонотын минь их уулс даллаад байж
.Сөнтийн минь гол дуудаад байх шиг.Хүн ер нь өссөн төрсөн
орчиноосоо болдог юм шиг байна.Манай гэрийн хүн хотын хүн бүүр дөчин
мянгатын хүн. Хүүхдүүд минь ч төмөр замд өсөж төрсөн улс
ер нь нутаг орон гэхгүй шүү .Харин би нутгаасаа хэдийгээр бага
залуудаа гарсан ч байнга сэтгэл зүрхэнд минь явах юм .Хүүхдүүд та нарт хэлэхэд
бидний бахархах нэгэн зүйл бол төрж өссөн нутаг юм.Зарим хүн жалга довны үзэл
гаргалаа л гэдэг юм .Үгүй ээ тийм биш юм.Бид л өсөж төрсөн нутгаа хайрлахгүй
бахархахгүй түүгээрээ гайхуулж омогшихгүй бол хэн түүнийг минь
хайрлах юм .Алтны копаниуд хайрлах уу үгүй ээ.Тэд алтаа аваад л хаяна .Нэг үе
америкчууд зүүн эргээсээ алтны баруун эрэглүүгээ төлөө нүүж хамгийн аймшигтай
яргалал өвчин зовлонг туулсан шиг тийм зовлонг монголыг минь бүү дайраасай гэж
хүсдэг.
Ах нь
удирдах албан тушаал ч хашиж явлаа улс орноо төлөөлөөд олон улсын хурал
зөвлөгөөнд ч орж явсан юм. Ганцхан зүйлийг байнга санаж байдаг юм.Энэ бол эх
орон эх нутаг .Миний хэдэн ач зээ нар минь бүгд гадаадад төрж өссөн эрлийз
хэлтэй хүмүүс .Миний гурван хүүхэд бүгд л гадаадад байна .Хэзээ монголдоо ирэх
юм бүү мэд .Би харин гадаад байтугай.Гал голомтоо үүсгэсэн төмөр замынхаа шар
байрнаасаа хүртэл уйдаад байх шиг .Юу ч гэсэн нутагтаа очоод хэд хононоо
.Сэтгэл зүрхээ сонсоно юу гэх бол хорогдонгуй байгаа бол үүрд нутагтаа амьдрах
эндээ дуусах төлөвлөгөөтэй .Эмгэн хэдэн хүүхэд намайг л гэдэг юм бол араас нь
ирнэ биз.Би хоёр зээ дүүгээ бараадаад амьдраад байж болох байлгүй.Хүүхэд
насандаа хурга ишиг хариулж болоод байсан юм чинь хөвөө насандаа яагаад
болохгүй гэж хэмээн нуг нуг хөхрөөд
-Бодоход
бүгд л нутгийн хүүхдүүд биз хэмээн хойно сууж буй хүмүүсрүү харав.
-Аав
ээжийг нь бараг танихгүй байхаа .Харин өвөө эмээг нь яах бол гээд
.Сүхчулуунлуу харж
-За хүү
минь эмээ өвөө чинь хэн билээ гэхэд нь Сүхчулуун
-Би чинь
хоёр өвөөтэй хүн шүү дээ Сампил Намдаг гэтэл өвгөн нүднийхээ шилэн
дээгүүр сүрхий харсанааа
-Агь
чулуутаар нутагтай
Алаг
адуу голдуу нутагтай Сампил мөн үү гэв.Сүхчулуун
-Тиймээ
гэвэл .Аан би сайн танина шүү .Нэлээд хожуухан хот орж ирээд өнгөрсөн байх гээд
.Харин Намдаг гэдэг чинь юу
билээ гэж бодолхийлснээ
- Аан
сумын заан цолтой барилддаг өндөр хар хүн булиа Намдаг гэдэг байсан байх шүү. Тэр
мөн үү гэхэд
-Аан мөн
гэж Сүхчулууныг хэлтэл
-Өө би
сайн таних юм байна .Хүүхэд насны минь нутгийн уул шмг сайхан өьгөчүүл минь
одоо ч тодхон харагдах юм даа гэж хэсэг урдах замаа харж явсанаа эргэж харах
зуураа
-Тэгэхээр чи Готов инженерийн хүү болох нь ээ
хэмээхэд Сүхчулуун инээмсэглэн толгой дохилоо.
- Би
танай аавыг сайн танина .Миний гар дээр ирж дагалдан хийж байлаа ш дээ Намайг
инженер байхад гэснээ
-Ээж
чинь хотын хүн байхаа гэвэл Сүхчулуун
-Үгүй ээ
говийн хүн .Бүүр өмнийн говийн хүн хэмээн Сүхчулууныг хэлэхэд
-Аан би
андуурч байна гэв.Ийнхүү өвгөн Сүхчулуун хоёрын урт яриа холын замд
хөвөрч явсан юм.Энэ хүний ярианых нь дундаас Сүхчулуун олон зүйлийг
сонсож ухаарч явлаа.Тэрээр
-Өвөө нь
одоо далан гурав хүрч байна.Одоо надад хөгшин хонины нас байгаа
ч үгүй ч үү бүү мэд.Нэг үе нутаг орноо мартсан улаан ажлын хэнхэг явсан үе бий
шүү.Мөн хэнхэг байж одоо бодоход нутгийн ганц нэг хүн сурсаар ирж ах дүүгээ
ажилд оруулах гэсэн юм гэхэд нүүр өгдөггүй байж .Одоо бодоход хөөрхий нутгийн
улсыг их гомдоож явж.Харин танай аав яаж яваад миний гар дээр ирж
дадлага хийсэн юм бол бүү мэд хэмээн инээмсэглээд
-Танайхан
сайн биздээ .Аавы чинь хувийн бизнес эрхэлж байгаагэж сонссон.Харин хүү минь чи
ямар ажил хийдэг үү гэж Сүхчулуунаас асуулаа
-Би
үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Сүхчулууныг хэлтэл Өвгөн
-Аавынхаа
мэргэжлийг өвлөсөн юм биздээ гэж бодолхийлэв.Өвгөнийг хоёр зээгийнд нь хүргэж
өгөв.Хэзээ хойно Сүхчулуун өвгөний нэрийг мэдэж авлаа.Гарам гэж эрчим хүчний
салбартаа нэлээд нэр хүндтэй хүн байсан бөгөөд бүүр эрчим хүчний орлогч сайдын
ажлыг хүртэл хийж явсан хүн аж.
Ах дүү
нараараа хэд хоноод буцсан Сүхчулуун хотод очсон хойноо нөгөө Гарам өвгөний
тухай дуулах нь хөөрхий хөгшин хоёр зээгийндээ зусаад намар эмгэн нь
хүүхдүүдтэйгээ ирээд авч явах гэсэн боловч яваагүй юм гэнэ лээ.Хүүхдүүд нь
буцаж эмгэнтэйгээ нэг зээгийнхээ гадаа илүү гэрийг бариад намаржсан
байгаа юм .Өвлийн эхэн сарын үеэр хүүхдүүд нь ирээд хүчээр шахуу аваад явсан
гэсэн юм гэнэ лээ.Хөөрхий жаахан хүүхэд шиг уйлаад байсан гэдэг юм.Хотод очоод
л удалгүй бурхан болсон сургийг нь дуулаад Сүхчулууны сэтгэл нэг л сонин болчихов.Ер нь насны эцэст
нь хөгшин хүнийг нутгаас нь холдуулна гэдэг бол асар их сэтгэлийн шаналал
гунигийн хүнд ачааг үүрүүлж буй хэрэг билээ.Хаа ч явсан нутгийн савдаг нь
дуудаж байдаг гэдэг хөгшчүүлийн үг яах аргагүй үнэн аж.
Багабанди овогт
Намхайн Тайванжаргал
2017.08.15
No comments:
Post a Comment