Friday, May 18, 2018

ҮҮЛСИЙН ХЭЛБЭР /өгүүллэг/



Бат-орших амандаа намрын шивээний ишийг зуун дээшээ харан хэвтэж байхдаа сэмжин цагаан үүлсийг өмнө харж байгаагүй мэтээр ихэд шимтэн харлаа.Уягдсан мэт дээр нь харагдаж байсан үүлс зөөлөн салхины үзүүр сэвэлзэх төдийд янз бүрийн хэлбэрт уусан нүүж эхэллээ.Бат-орших өндийн тайван таруухан бэлчин идээшлэх хонио харчихаад эргэн хэвтэж салхинд хөөгдөн янз бүрийн хэлбэрт уусан нүүх үүлсийг харан хэвтэж байх зуураа сэтгэл зүрхнийхээ гүнд хадгалагдсан гэгээн бодлоор өөрөө хөгжөөж хэсэгхэн зуур бодлын далайгаар сэлэв.
Дөнгөж сурагчийн ширээнээс мултарч малчин болсон Бат-орших ангийнхантайгаа шуугилдан наадаж тоглож байсан үе нь бодогдоход хааяахан гуниглах ч нэгэнт малчин болохоор шийдсэн хүнд энэ бол зовлон биш аж.Харин тэрээр битүүхэн цэргийн зарлан ирэхийг хүлээнэ.Энэ жил тэр арван долоон өнгөрч буй.
Гэнэт морин туурай нүргэлээд явчихлаа.Таруухан бэлчиж байсан хонин дундуур бөөн адуу туусан хүн явж байлаа.Гэнэт уур нь хүрээд явчихав.Босон харайж ойрхон байсан чөдөртэй морио авч наанаас давхиад очлоо.
Хөөрүү Галдан гэгч дүү Баяртайгаа адуу туугаад явж байлаа.Тэрээр Бат-оршихыг очиход
-За чи яасан унтдаг амьтан вэ гэж байна.Харин Бат-орших
-Би унтаагүй зүгээр хэвтэж байсан юм гэтэл
-аан тийм байх гээд үл тоосон шинжтэй.Баторших
-Та одоо яаж байгаа юм.Газар мундсан биш хургатай хонин дундуур адуу хөөгөөд гээд ууртайхан хэлээд авав.
Гэтэл Галдан ихэд сүрхий харж байснаа
-За муу банди минь чи миний адуу хаагуур туухыг заадаг хэн бэ муу гуйрамчин минь гэж томорч байна аа.Харин Бат-орших морио ухасхийн ташуурдан адууных нь өмнүүр орж буцааж эргүүлтэл
Галдан бөөн уур
-Яадаг муу чацга вэ чи хэмээн ташуураа далайн Бат-оршихын мөрөн дундуур буулгаад авлаа.Бат-орших ч Галдангийн морины жолооноос шүүрэн барьж аваад жижигхэн бахим яргай ташуураараа улаан нүүрэн дундуур нь явуулж орхилоо.Галдан
нүүрээ даран
-Нүд нүд юм харахаа байчихлаа .
-Баяраа чи наад новшоо бариад алаадхаач хэмээн хашхирлаа .Баяраа нь ч ухасхийн Бат-оршихын морийг цулбуурдаж аваад мориноос гуд татан буулгаж унагаад дээр нь сууж байгаад дээрээс хэд хэд дэлсээд авлаа.Харин Галдан унасан хойно нь өшиглөж эхлэв.
Хэсэг нүдэж байгаад адуугаа хөөн одов.Бат-орших босон хамраас гоожсон цусаа арилгаад хойноос нь харж зогсохдоо өсөж яваа хүний цээжинд өшөө хорсол буцалж байв.Морио аван хониныхаа цаагуур тойртол гараад хоёрхон хоносон нэг хурга адууны хөлд гишгигдэж үхсэн байв.
Ер нь бол Галдангийн ах дүү нар дээрэнгүй түрэмгий улс .Өнгөрсөн хавар л гэхэд Бат-оршихын нэг үрээг манай үрээ хэмээн улайм цайм дээрэмдээд явчихсанд яаж чадалгүй үлдсэн байлаа.Аав ээж хоёрыг нь зүсэн зүйлээр доромжлоод зогсохгүй тавлаж байгаад явжээ.Харин Бат-орших бушуухан том болохын хүслэн болоод байв.Галдангийн ах дүү нартайгаа муудалзах шатгаан дуусах болоогүй байж.
Зэргэлдээ сумын Аюур гэж айл өнгөрсөн хавар ногоо хөөж Бат -оршихын ойр зусаад нүүсэн билээ.Тэднийх гурван тэрсхэн охинтой айл байлаа.Том охин Гэрэл нь дөнгөж наймдугаар ангиа төгсөөд буй даруухан бор охин аж.Хааяахан мал эргүүлэх далимаараа тэднийхээр буудаг болсон Бат-орших  Гэрэлд сэтгэл алдарчээ.Гэрэл ч Бат-оршиход сайн болжээ.Залуу халуун насны хайраар хөглөгдсөн сэтгэл хаа хол байсан ч үл унтрах аж.Намар Аюурынх нутаг буцахад охин Гэрэл нь аймгийн арван жилд суухаар явжээ.
Саяхан нэг ангид байсан найз Сүхээтэйгээ хонио усалж яваад гол дээр таарахад тэрээр
-Бат-оршихоо чиний нөгөө найз охин чинь Ганбаагийн Буянаатаа тэврэлдэж байгаад авхуулсан зураг нь Ганбаагийнд байна лээ.гэхэд нь итгэсэнгүй.Яагаад ч юм Бат-оршихын цээжинд өшөө хорсол улам асах болов.Тэрээр ямар нэгэн шалтаг хайж байгаад хөөрүү Галдангийн ах Ганбаагийнд очихын түүс болж байлаа.Адуунд явах далимаараа Ганбаагийнд буулаа.Эхнэр нь нохой хорьж өгөв.Харин Ганбаа нь алга байв.Цай ууж суух зуураа хойморын жаазруу нь харж байлаа.Сүхээгийн хэлдэг үнэн аж.Яах аргагүй Гэрэл Буянаа хоёрын зураг байлаа.Буянаа бол Баторшихын дээд ангид суудаг хөөрүү онгироо нөхөр бий.Өнгөрсөн зун овооны наадмаар Бат-оршихтой барилдаад уначихаад бөөн юм болсон билээ.Наадам тараад явж байхад хойноос нь хоёр залуутай ирээд зодох гэж дайрсан ч Бат-оршихоос шангаа хүртээд буцсан билээ.
Бат-орших Ганбаагийн уяан дээрээс мордохдоо яагаад ч юм.Буянаа Гэрэл хоёрт хорсох бус харин ч амжилт хүсмээр санагдаж байгаагаа гайхаж би нээрээ Гэрэлд хайртай юм болов уу .Яагаад гутрахгүй байгаа юм бол гэж бодож байлаа.Намрын цэрэг татлагаар тэр хараахан арван найм хүрээгүй байсан ч цэргийн комиссын хүмүүсээс гуйсаар байгаад цэргийн албанд мордов.
Засвартай үргэлжлэл бий


ЭЦГИЙН ЭРДЭМ /өгүүллэг /



Дэрэм өвгөнийг өнгөрснөөс хойш хүү Сүрэн нь жил дараалан морь уясан ч айрагт байтугай арав дотор ч давхиулж чадсангүй. Аав Дэрэм нь жилдээ хамгийн багадаа нэгээс хоёр түрүү хэдэн айраг авчихдаг байлаа.Аавынхаа бий болгосон угшил сайтай адууг нь шинэ цагийн адуугаар сольж холин наймаа хийсэн боловч хурд сайжирсангүй улам морьд нь давхихаа болив. Аавыгаа ид морь уяж байхад Сүрэн үл ойшоож 
-Аав минь одоо хуучин цагийн морь уях арга барил хоцрогдсон. Өнөө үед чинь шинэ цагийн адууны  шинэ цагийн уяаны арга барил бий болчихлоо гэдэг байлааӨвгөн Дэрэм харин эсрэгээрээ
-Би л лав адуугаа эрлийзүүлж чадахгүй яахав эрлийз адуунд сайн тал байна аа хурд сайтай уяанд хөнгөн туулах чадвар харайлт сайтай гээд зөндөө сайн юм байна.
Хамгийн гол шинж чанар бол тэсвэр хатуужил алга байна бэлчээрийн хариулганд тохирохгүй байна. Тэжээл өвсөнд зардал их гаргаж  гээд их байна гэж өвгөн үглэдэг нь үнэний ортой аж.
Өвгөн Дэрэм өөд болсоноос хойш Сүрэн морьдынхоо уяаг олохгүй нэлээд хэдийг доголгож гэмтээж орхив.Хүнээс асуухаар өөрийн хүү шигээ өөриймсөг хэлж өгдөг нь үгүй аж.Ах дүү нар нь
-Чи аавынхаа уяа заслын аргыг өвлөж аваагүй юм уу гэж гайхдаг байв.Сүрэн ааваасаа хойш ердөө хоёр л айраг авчихаад цаашид болоод байх юм бодсон ч морьд нь ахиж сайн давхисангүй.Бүүр цөхөрч гүйцэв.Ганц нэг нутгийн хүмүүстэй нийлээд уяж үзсэн ч өөрийн арга барилтай нь зөрчилдөөд үл нийцэх нь гачлантай.Багадаа Сүрэнг хурдны морь унадаг байхад нь Дэрэм өвгөний морьд үнэн сайн давхидаг байж.Бүүр нэг сумын наадмаар дөрвөн түрүү авч байсан тохиолдлол бий аж.Эцгээсээ хүүд нь өвлөгдөж үлддэг морь уях арга барил Сүрэн дээр ирээд гацчихсанд ээж нь үглэх болов.
-Аав чинь ингэдэг тэгдэг юм гэж үглэх ээжийгээ чанга хатуу үгээр зэмлэсэн тал ч бий .Үнэн үг эрт орой хэзээ нэгэн цагт толгойруу орно  гэдэг нь үнэн аж.Эрт боссон Сүрэн уяан дээрээ очоод уяж буй морьдоо хараад өрөвдөх шиг болов.Бүүр нүднээс гарчихаж .
-За яая даа байз хэмээн амандаа хэлээд тамхиа татаж хэсэг зогссоноо ээжийнхрүүгээ яваад орвол эмгэн босчихсон цайгаа чанаж байлаа.Хүүгээ орж ирэхэд нь юм хэлсэнгүй .Шинэхэн чанасан цайнаасаа аягалж өгөв.
Сүрэн хэсэг дуугүй сууснаа
-Аавын морины хэрэгслүүд хаана байгаа вэ ээжээ гэхэд нь эмгэн нэг сүрхий харсанаа
-За чи түүгээр яах гээв.Аав чинь амьд ахуй цагтаа өдөр судартай чамд морь уях арга барил нарийн ухаанаа хэлж өгөөд үлдээнэ гэсэн .Гэтэл чи яалаа.Болох болохгүй хүний үгэнд ороод аавыгаа гомдоосон Амьдад нь бий болгосон угшил удмыг нь устгасан .Одоо чи морины хэрэглэлийг нь устгах нь уу .Бм чамд өгөхгүй ээ.Ахын чинь хүүхдүүдэд өгнө .Тэд нар хотын хүүхдүүд гэхэд чамаас дээр юм байна лээ гээд өглөөний сэрүүнд жаахан аргал түүж ирье хэмээн босоод гарахад нь даган гарвал гэрийн хаяанаасаа аргаа үүрэн явчихав.Сүрэн хойноос нь харж зогссоноо буцан гэрт нь орвол хуучны арслан хээтэй будаг хээ нь бүдгэрсэн хоёр нарсан авдараа хуучны монгол цоожоор данхийтэл цоожилчихож.
Наадам дөхөөд байдаг морьд нь улам л гараас гардаггүй уяа засал нь нэмэгдээд зарим нь хэтэрчихээд болдоггүй ээ.Маргааш орой нь сааль сүүний дараахан гэртээ нэг ногт зангидаад сууж байтал
Гаднаас отгон хүү нь орж ирээд
-Эмээ таныг ороод ир гэж байна гэв.
Яаран хийж байгаа ажлаа хаяад ортол авдараа ухаад сууж байна.  .Сүрэнг хараад
-Дээл хувцасаа өмсөөд ороод ир гэв.Гэртээ буцан орж дээлээ өмсөөд ороод ирвэл жанланд арц уугиулаад сууж байна. Босоод дээл хувцасаа өмсөөд алчуураа зангидаад
-За хүү минь ээж нь чамд аавын чинь үлдээсэн морины хэрэгсэл болон эдэлж хэрэглэж байсан зүйлийг энэ өдрийг сонгон хүлээж байгаад өгөхөөр болж байна.Тос болсон цагаан ууттай зүйл дээр адууны тамга хазаар хусуур зэргийг нь тавиад өгөв.Сүрэн магнайдаа хүргэн авбал хоймрын авдар дээр  байрлах бурханыхаа жаазны араас нэг бурхан гаргаж ирээд
-За энэ морины шүтээн  Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярваа байгаа юм.Өвөөгөөс чинь л аавд чинь өвлөж ирсэн юм гэсэн.Их түүхтэй юм гэнэ лээ.Энэ бурханыг өвөө чинь нэг том бурхан урлаач  ламд захиалж бүтээлгэж аравнайлуулан авсан гэдэг юм.Энэ бурхан зуруулахаас өмнө өвөөгийнх чинь зуд зурхан нүүрлээд адуугүй болох шахсан юм гэнэ лээ.Морьд голдуу хэдэн адуу үлдээд ганц хээр байдсан гүү л үлдсэн гэдэг юм.Бурхан зураач тэр лам энэ бурханы унаж яваа морь бол өөрийнхөө хээр гүүг гэж төсөөлөн бодох хэрэгтэй тэгж байж л чамд сүсэглэх сэтгэл төрнө гэсэн юм билээ.Өвөө чинь энэ бурханыг ихэд эрхэмлэн тахисны хүчинд монгол адууны үндсэн зүс болох улаан хээр зүсмийн маш олон адуутай болсон гэдэг юм.Тэр хээр гүү хязаарлан байдсан гүүнээсээ эхлэн унагалсаар байгаад нийтдээ арван нэг  унагалсан юм билээ. Арван нэгээс нэг нь эндэж нэг л эр төрсөн юм билээ.Бусад нь охин төрсөн юм  гэнэ лээ. Ер нь огт сувайраагүй гэдэг шүү.Нэг үе Дэрмийн хээрүүд гэж .Гал улаан хээр зүстэй сайхан морьд айраг алддаггүй байсныг эргэн санасан Сүрэн нэлээд хожуухан ч гэсэн эргэн санаж эцгийнхээ морины уяа заслыг өвлөж чадаагүйдээ харамсах нь дэндүү оройтсон гэмшил байв
Тэр шөнөө морьдныхоо хажууд хонож байхдаа Сүрэн ихийг бодож тунгааж хонолоо.Аавынхаа амьд ахуйдаа хэлж байсан зүйлийг бодож үзлээ.Ер нь эцгийн хэлж байсан бүгд л үнэн аж.

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2016.09.09


НҮДЭН /өгүүллэг /



Автобус буудал дээр зогслоо .Зоригтын  хажууд сууж байсан хүн босоод явахдаа суудал дээрээ уншиж байсан сонингоо үлдээчихсэн байв. Цонхоор харан сууж байтал
-Уучлаарай энд хүнтэй юу хэмээн асуухад эргэн харвал 22-25 орчим насны болов уу гэмээр бүсгүй зогсож байлаа .
-Аан байхгүй хэмээгээд хүний үлдээсэн сонинг авбал бүсгүй суухдаа том хар цүнхнийхээ ирмэгээр Зоригтын мөрөн дээр  цохичхов.
Тэрээр
-Өө уучлаарай хэмээн харахад нь дөлгөөхөн хар нүдтэй Зоригт тулгарахдаа нэг л сайхан сэтгэгдэл төрөв.

Тас хар нүд тогтуухан дөлгөөн харц урт хар сормуус .
Нүгэлгүй сайхан энэ л харц хорвоогийн сайн сайхныг л харах мэлмий аж.
Зоригт  ийм сайхан харцанд өртсөндөө хязгааргүй баярлана.
Зоригт хорин долоо хүртлээ ганц бие яваагаа өөрөө ч ойлгохгүй байлаа.Нэг л мэдэхэд амьдрал Зоригтыг гучин насны үүдэн дээр авааччихсан байв.Ажил ажил гэж явсаар цаг алдсан тал бий гэвч тэр бүсгүйчүүдэд тийм хатуу шаардлага тавьсан гэвэл бас л үгүй.
Найз нөхөд аль хэдийн гэрлэсэн бүүр арван жилээсээ найзалж ирсэн хоёр найз их сургуулийн босго алхаад эхнэр хүүхэдтэй болчихсонд тэрээр тохуурхаж байсан тал бий
-Арай хурдан уу аа амьдрал урт шүү дээ гэж байв.
Гэтэл харин тэр найзууд нь харин Зоригтоос
-Арай удаан уу амьдрал богинохон шүү дээ гэж хэлэх вий гэж эмээнэ.
Бүсгүй буулаа.Дараагийн буудал дээр Зоригт бууна.Автобус ч зогслоо.Гэрлүүгээ орохын өмнө хүнсний ойр зуурын юм авья хэмээн ойрхон супер маркетлуу орлоо.
Касс дээр очоод авсан юмаа бичүүлээд гартал бүсгүй  орж ирэхтэй нь таарав. Нөгөө л ухаалаг даруухан тунгалаг хар нүд энэ нүд Зоригтыг бүүр алмайруулж орхив. Буцаж орох гэснээ болив.Энэ хавьд л амьдардаг юм байна гэж таамаглав.Хоёр хоногийн дараа өглөө ажлаасаа хоцрох гээд  буудал дээрээс нэг такси зогсоогоод суух гэтэл 
-Хүүе хүүе хаашаа явах юм эмэгтэй хүн дуугарахаар нь эргэн харвал нөгөө бүсгүй байлаа.
-Хотын төв гэтэл бүсгүй
-Би суучихъя гэв.
Бүсгүй ч төв номын сангийн үүдэн дээр буугаад баярлалаа гээд нөгөө сайхан харцаараа жолооч Зоригт хоёрын шагначихаад олны дундуур оров.Зоригт ажлынхаа үүдэн дээр ирээд буутал жолооч
-Тэр таных уу гэвэл хойд суудал дээр ногоон хавтастай зүйл байлаа.Мэдээж тэр бүсгүйнх яарч байгаад хаячихаж
Яах билээ гэж жаахан тээнэглзснээ аваад буув.Ахиж таарна л гэж найдахаас утас гэрийн хаягий нь мэдэхгүй .Албаны бичиг баримт бололтой зүйл байлаа.Онгойлгож зүрхэлсэнгүй.
Орой ажил тараад нөгөө бүсгүйг л харж явав.Даанч эс таарав.Маргааш өглөө нь байрнаасаа гараад алхаж байтал
-Сайн байна уу хэмээн эмэгтэй хүн  мэндлэхэд харвал нөгөө бүсгүй байлаа.Зоригт тулгамлдангүй
-Сайн ... сайн байна уу гэтэл нөгөө бүсгүй та өчигдрийн таксины дугаарыг анзаараагүй биз .Би яарч байгаад албаны бичиг баримтаа машинд нь хаячихаж гэтэл Зоригт би авчихсан гэвэл
-Өө юун сайн юм бэ гэв.Зоригт цүнхнээсээ бичиг баримтыг нь гаргаж өгвөл
-Таньд баярлалаа хэмээн нөгөө л сайхан харцаараа Зоригтыг шагнав .Автобус ч ирлээ.Автобусанд ороод суувал
-Би их айж байлаа.баахан албаны бичиг баримт хаячихсан гээд л гээд инээгээд Та уг нь нээгээд үзчихгүй дотор нь миний нэрийн хуудас уг нь байсан юм гэвэл
Зоригт
-Би яаж хүний албаны бичиг үзэх билээ гэв.Манай ажил энд хэмээн төв номын сангийн үүдэн дээр буухдаа.
-Таньд баярлалаа хэмээн  инээмсэглээд цүнхнээсээ нэрийн хуудсаа авч өглөө.Зоригт бөөн баяр яаж танилцая хэмээн бодож байсан тэр утасных нь дугаар ажлынг газрын нь хаягтай болов.Зоригт тэр өдөр сэтгэл нь ондоо тийш бэлчээд ажилдаа сайн төвлөрч чадахгүй байлаа.Гадаадын хөрөнгө оруулаллтай компанид хуулийн хэлтэсд ажилладаг тэрээр ажилдаа жаахан дурамжхан .Монголын компани монгол хүмүүстэй компани маргаан үүсггэсэн үед Зоригт компаниа гэх үү монголоо гэх ацан шалаанд ордог байв.Даанч цалин овоо өндөр учир үүнд л уягдаад байгаад байв.Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт энэ ажлыг хаяж хувиараа хуулийн компани байгуулах холын мөрөөдөлтэй.Орой гэртээ харьж байгаад бүсгүй  утасруу нь залгавал
-Хэн бэ хэмээ н бүсгүй хүнйй ялдам хоолойг сонсоод тулгамдаж гацсан ч тэрээр
-Аан би Зоригт байнаа гэтэл
Та дугаар андуураа юу би Зоригт гэж  хүн танихгүй ш дээ  байна гэж
-Би өглөө чамтай автобусанд хамт явсан хүн байна гэтэл бүсгүй
-Өө танилаа танилаа хэмээхэд Зоригт эг мэг хийн
-Та өнөө орой завтай юу гэвэл
Бүсгүй хэсэг чимээгүй байсанаа
-Аан хоолоо хийчихвэл завтай гэж байна
Энүүхэн доохно орших нэгэн кафед орж суувал болох уу гэж асуутал бүсгүй
-За би хоолоо хийчихээд залгая хэмээв.
Тэр орой Зоригт нэлээн нүүр хагарч авав .Бүсгүйг Сувдгэрэл гэдэг гэнэ .Нэгэн Медиа компанид маркетингийн менежэр хийдэг .Аав ээж дүү гуравтайгаа амьдардаг энэ жил хорин дөрөвтэй гэнэ.
Амьдардаг байр нь Зоригтын байрнаас ердөө ганц буудал хэртээ газар байдаг аж.Бүүр гэрийнх нь өөрийг Нүдэн гэж дууддаг гэнэ.Та хар том алаг нүдтэй тэр маш тогтуухан яриатай ухаантай бүсгүй аж.Зоригт заяаны ханиа олчихлоо хэмээн бодох болов.Нэг мэдэхэд аль хэдийн сар болчихож. Зоригт Сувдгэрэлгүйгээр өдрийг өнгөрөөж чадахаа байжээ.Нэг орой гэртээ дагуулан орж ирэхэд аав ээж хоёр нь тэвдчихэв.
Ээж нь
-Манай энэ янзын хүн шүү Хүнд юмаа хэлдэггүй юм хэмээн Зоригтыг зэмлэн бэрээ ихэд ажих аж.
.Харин Сувдгэрлийнд ороход аав нь сүрхий сонжингүй хэдэн асуулт асууж билээ:Учир нь Сувдгэрлийн дээд эгч нь хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салчихсан байсан тул хүргэнд нэлээд хашир хандахаас аргагүй.Цагаан сарын дараахан нэгэн сайн өдөр Зоригтын аав ээж хоёр Сувдгэрлийнд очиж бэр гуйв.
Гэрт нь гэгээ тусгах нар ороод ирсэн мэт л нэг л сайхан байв.Нүдэн бараг л Зоригтынд нүүгээд ирчихэв.Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр хуримаа хийж гал голомтоо бадраав.Хуримаа хийгээд удалгүй Сувдгэрэл амаржиж охинтой болов.Яг л ээж тас хар нүд тас хар даахитай охин бага нүдэн хэмээх нэрийг хууль ёсны Амарлин гэж нэрнээсээ түрүүлээд хүртчихэв.
Цаг хугацаа урсаар аль хэдийн арван жилийг ардаа орхижээ.Зоригт гэдэг айл ам бүлийн тоо тав болжээ.Гурвын гурван нүдэнтэй болжээ.Зоригтоос бусад нь л нүдэн болжээ.

Багабанди овогт Намхайн Тайванжаргал

2016.06.23


ЗУРГИЙН ТҮҮХ/Өгүүллэг /


   
                                               
Ер нь би энэ хамт олон дунд дөнгөж их сургуулиа төгсөөд  л орж ирсэн юм. Нэг мэдэхэд л арван жил болчихож.Намайг энэ хамт олон дунд юугаа ч мэдэхгүй шинэ  хүн орж ирэхэд аав шиг минь тосож, зааж зөвлөн ажлын дөр суулгасан хүн бол Дэлгэр ах минь байсан юм.Үсэнд нь ганц нэг буурал үс  сууж буй дөч гаран насны цэмбийтэл хувцаслан үсээ хойшоо тослоод самначихдаг жавхаалаг хүн байлаа .Ажлын цагаа яс барьдаг .Олон үг байхгүй.Хурал зөвлөгөөн дээр бол үргэлж зөв санаа дэвшүүлдэг хүн юм.Намайг анх ажилд орж байхад докторын зэрэг хамгаалаад байсан бөгөөд үргэлжийн цаасан дунд сууж байдаг эсвэл хөдөө томилолтоор яваад алга болчихдог ийм л хүн байлаа.Би энэ байгуулагад жил гаран ажиллаад гадаадад сургуульд явж ирээд ондоо байгууллагад найман жил ажиллаад жилийн өмнө анх ажлыхаа гарааг эхэлсэн газраа хэлтсийн даргын албан тушаал дээр ажиллахаар ирсэн юм.Намайг дагалдуулж маш их зүйл зааж сургасан  Дэлгэр ахынхаа дарга болоод ирсэндээ айх шиг ч эмээх шиг ч сэтгэл төрдөг юм.
  Ер нь манай ажлын хамт олон Дэлгэр ахыг даргаасаа илүү хүндэлнээ.Олон жил хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн чиглэлээр олон жил  ажилласан эрдэмтэй хүн юм.Манай байгууллагад Дэлгэр ах шиг энэ байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажилласан хүн үгүй .Манай хүн эрдмийн болон судалгааны ажилруугаа хамаг анхаарлаа тавина.Нэлээд хэдэн жилийн өмнө монгол орны хөрсний доройтлын чиглэлээр томоохон сэдэв барьж аваад лав гурван жил гаран судалгаа хийж байгааг манайхан бүгд мэднэ.Саяхан Дэлгэр  ахад минь төр засаг хайр халамжаа хүртээж алтан гадсаар энгэрээ мялаан нэг өрөөний хамт суудаг бидний хэдэн нөхөд амралтын өдөр тааруулан тэднийд очив.Эхнэр Сувдмаа эгч минь биднийг тосон авч завсар зайгүй л дайллаа.Хуучны нэгэн орон сууцны гурван өрөөнд амьдардаг айл аж.Дөрвөн хүүхэдтэй гэнэ.Хоёр том нь тусдаа гарсан  гэнэ.Харин хоёр бага нь оюутан нэг нь гадаадад нэг нь монголдоо сурдаг гэнэ.Ер нь их оюунлаг гэр бүл юмаа.Эхнэр нь Сувдмаа эгч мөн эрдэмтэн хүн юм байна.Улсын нэгэн сургуульд  тэнхимийн эрхлэгчээр ажиллдаг доктор хүн юм байна.  Бид хэд ч идэж уун  инээж хөгжин нэлээн суулаа.Дэлгэр ахынд орж ирэнгүүт миний нүдэнд хамгийн түрүүнд туссан нэг зүйл  бол  төм өрөөнийхөө хананд өлгөсөн зураг юм.Их л дээр үеийн зураг бололтой.Миний сонирхолыг энэ зураг ихэд татав.Дэлий нь сүмбийтэл зассан морин дээр хэлтгий суусан идэр залуу  цэрэг хувцастай  хоёр хүний зураг байлаа.Яг өвөөгийнд минь ийм зураг байдагсан .Энэ зурагны тухай асуух гээд байж ядан байсан ч жаахан  хүлээзнэхийг бодлоо.Ямар адилхан юм бэ.Би өвөөгийндөө өссөн учир энэ зураг бүүр нүдэнд дасал болчихож.
Хожим би ухаан суугаад өвөөгөөсөө энэ зурагны тухай асуусан юм.Өвөө минь  ихэд бодол болж сууснаа миний толгойг илээд  
-Аан энэ хүн бол өвөөд нь  их тус хүргэсэн цэргийн минь найз байгаа юм гэж байсан юм.Би ч амаа хамхиад суугаад байлаа.Аяга цай ч амсаагүй байж л энэ зураг энэ тэр гээд яахав гэж жаахан харзнан зургийг л байн байн харж байв.
Хамт олонтойгоо сууж сэтгэл нь хөөрөөд  ганц нэг хундага юм татаад ам нь халчихсан Дэлгэр ах их л сэтгэл өөдрөг байгаа нь илт.
Би тэвчилгүй нөгөө зургийг зааж
-Энэ зураг ямар танил зураг вэ Манай өвөөгийнд яг ийм  зураг байдаг байсан юм гэж хэлж дуусаагүй байтал Дэлгэр ах миний үгийг шүүрч аван
-Юу....гэнээ хэмээн ихэд гайхсан сонирхосон  харцаар намайг нэвт ширтэх зуураа
-Танай өвөөг хэн гэдэг юм гэж шалгаалаа.

-Гунгаасүх гэтэл .Дэлгэр ах
-Нээрээ юу гээд босоод ирлээ.
-Би энэ Гунгаасүх гэж хүнийг маш олон жил хайж байгаа юм .Аавын минь найз байгаа юм.
Ямар сонин юм бэ .Би тэгвэл ачтай нь  хамт ажиллаж байсан юм  байна ш дээ.Ийм юм бас байдаг аа гэж дахин дахин хэлэх нь их л баярлаж буй бололтой.
Тэрээр зургийн хажууд очоод зурагруу харах зуураа
-Энэ зураг их түүхтэй юм гэнэ лээ. Аав минь хөөрхйи амьд дээрээ найзыгаа олж уулзаж чадаагүй өнгөрсөн дөө.Байнга л Гунгаасүх гэж ярьдаг байсан юм.Би аавынхаа захиасыг биелүүлж Гунгаасүхийн үр хүүхдийг олж уулзах гэж арваад жил хайлаа.Сураг гардаггүй байсан юм . Ингэж олох гэж намайг харан инээмсэглээд
-Энэ зургийг харахаар аавын минь надад ярьж байсан түүх өнгөтөөрөө харагддаг юм гээд бодлогширон дуугаа намсган санаа алдахад нь
-Та яриач гэж манайхан шалав.
Буцаж буйдан дээрээ очиж суугаад эхнэрийнхээ хийж өгсөн халуун  цайнаасаа хэд оочоод л ийнхүү хүүрнэв.
-1945 оны үеийн зураг юм гэнэ лээ.Дайн дуусах үеийн зураг юм шиг байгаа юм Нэг орос  цэрэг авсан  юм байна лээ.Зургийн  ар дээр нь уг нэр нь  байгаа даа .Юрий Лавров гэж л байгаа юм шиг байгаа юм. Татлаад нэрээ бичээд дружба хорошо гэж байх шиг байгаа юм нэг бичиг байдаг юм.
Яг эх хувь нь одоо манай том хүүгийнд  бий л дээ.
Аав минь байнга  Гунгаасүх гэж ярьдаг байсан юм .Бүхэл бүтэн таван жил хамт байсан найз нь юм гэсэн.Хоёр хувь угаалгаад нэг нэг авсан гэдэг юм гэсэн.Тэр Гунгаасүх гэдэг цэрэг нь баруун аймгийн цэрэг байсан юм байна лээ.Баянхонгор аймгийн цэрэг байсан юм шиг байгаа юм.Тэр үеэс хойш засаг захиргааны хувьд өөрчлөлт их орсон шүү дээ.1940 оны намар аав минь 19 тэй цэрэгт татагдаж байсан юм гэнэ лээ.Тухайн үед хэдийгээр Халхын голын дайн дууссан үе байсан ч зүүн  хил  тайван бус Манжуурын хойгт  болон Хятадад  японы цэргийн хүч байрласан хэвээр байсан юм гэнэ лээ. Аав цэрэгт очоод шинэ цэрэг болсон юм хойно хөл гараа олохгүй их л хөглөдөг байж.Нэг юм арайхийж цэргийн бэлтгэл үйл ажиллагаа буюу карентин дуусаж цэргүүдийг хилийн ангиудад хуваарлижээ. Аав минь зүүн хязгаарын  хилийн ангид хуваарлигдаж очжээ.Шинэ цэргүүддээ тосож авсан ангийн захирагч нь  морин эрэмгий мөр сайн хөөдөг, мэргэн буудагч гээд хэдэн цэргийг сонгон авсан юм байна лээ.
Эдгээр  цэргүүдээ дотор нь хоёр хоёроор нь  хувааж тагнан турших зэрэг үйл ажиллагааг орос сургагчаар залгасан байгаа юм.Аавтай минь хуваарлигдсан цэрэг нь нөгөө Гунгаасүх нь байсан юм билээ.Маш нүдний хараа сайтай .Жирийн хүний олж харахааргүй юмыг хардаг. Их ажигч гярхай  мөрч нэг харсан юмаа алдана гэж байхгүй тийм хүн байсан юм байна лээ.Харин аав бол мэргэн бууддаг төлөвлөгөө тактик зохиохдоо сайн байсан юм байна лээ.
Сар гаран орос сургагчаар тагнан турших мэдээлэл цуглуулах болон  япон цэргийн дарга нарын цолны талаар хичээл заалгасан байгаа юм.Бүүр наад захын хэдэн япон үг ч цээжилсэн гэдэг юм.Сургалт дуусаад ахиад өөр өөр ангид хуваарлигдсан гэдэг юм .Аав Гунгаасүх хоёр хуучин ангидаа харин үлджээ.Нэг үдэш цэргүүд амарч байтал тасгийн дарга нь Гунгаасүх аав хоёрыг дуудаж босгоод дагуулаад ангийн захирагч дээр орсон байгаа юм.
Ангийн захирагч нь
-За та хоёр маргааш өдөржин ажиглалт хяналт хийнэ. Дайсны хүн, хүч техникийн хөдөлгөөн байршилын талаар мэдээлэл цуглуулна. Өнөө шөнө та хоёрыг хоёр хүн хил давуулж өгөөд буцна .Та хоёр өнгөлөн далдлалтыг өнөө шөнө сайн хийнэ.Маргааш шөнө яг товлосон цагтаа хоёрыг очиж авна .Тушаал ойлгомжтой юу гэхэд мэдлээ гүйцэтгэе гээд намрын тас харанхуй шөнө хил давжээ. Бут харганатай нэгэн довцог толгойн өвөрт оков ухаад намрын өндөр ургасан өвсөөр дээгүүрээ бүтээгээд өдөржин хэвтэн ажиглалт хийсэн байгаа юм.Их л чилж нойр нь хүрээд хэцүү байсан ч тэсээд л давсан байгаа юм.Японы цэргийн ангиас хоёр километр шахуу газар өдөржин хэвтэхдээ аав техникийн байршил,удирлагын байр хүнс хоолны хангамж зэргийг нь харин Гунгаасүх хүн хүчний тоо газарзүйн байршил салхины чиг зэргийг нь бүдүүвчлэн цээжлэж аваад шөнөө нөгөө болзсон газраа авах гэж очсон хүмүүстэйгээ нууц дохиогоор харьцаад буцаж ирсэн байгаа юм.Маргааш өглөө хоёулаа ангийн даргадаа ороод илтгэжээ.Аав техникийн тоо загвар удирдлагын байрын бүдүүвч зургий нь цаасан дээр зурж үзүүлжээ.Харин Гунгаасүх хүний тоо хүнс хангамжийн байршил мал амьтны тоо өнгө зүс бүгдийг нь дуржигнатал ярьсан байгаа юм. Энэ явдлаас хойш  энэ хоёр олон удаа тагнан турших үйл ажиллагаанд хамт явсан байгаа юм.Ер нь ихэвчлэн барга малчин хүний дүртэй л явдаг байж баригдах юм бол барга хүн хүн гэж итгүүлэхийн тулд барга аялага ч  сурсан байгаа юм.Харин тэр хоёр яах аргагүй нэг амьд хэл олзолсон байгаа юм.Уг нь хүнд харагдахгүй явах ёстой ч шөнө явж байгаад нэг япон хоёр барга хүнтэй халз тулчихсан гэсэн.Японыг нь олзолж авсан байгаа юм Ямар хаялтай нь биш аваад ангидаа харьсан байгаа юм.Ангийн захирагч улс төрийн орлогч нартаа л  сайн загнуулсан гэсэн. ЗХУ 1945 оны 8 дугаар сарын 9-нд Япон Улсад дайн зарласан тул БНМАУ-ын Бага хурал, Засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 10-нд Япон Улсад дайн зарлах тухай тунхаглах бичиг гаргажээ.Аав Гунгаасүх хоёр Долнуур, Жэхэгийн чиглэлд давшсан дэд хурандаа М.Одсүрэнгийн командалж байсан 8 дугаар морьт дивизид алба хааж байжээ. Дивиз нь хил давж  Шанага, Бага Тоуха, Ар цагаан нуур, Яндуу сум, Тал овооны заагийг явуут дайрч маш хурдан эзэлсэн гэдэг юм.Одоогийн Манай улсын хилээс 600  орчим анги нэгтгэл  байрлаж байсан газраасаа 1000 гаран  км зайтай орших энэ газарт хүрэхийн тулд  намрын халуун өдрөөр хурдтай маршаар хүрнэ гэдэг амаргүй даваа байсан гэдэг юм Цахарын усгүй элсэн цөл нь монгол цэрэг, адууны тэсвэр, тэвчээрийг тэгэхэд л нэг шалгасан гэдэг юм билээ.Долнуур Жэхэгийн чиглэлийн газар орны байдал бартаа саад ихтэй, элс шавар, тойром бүрд бүхий намгархаг хөрстэй, дов толгод ихтэй говь газар юм гэнэ лээ.Долнуурын ойролцоо шөнө тагнуулд явж байгаад японы тагнуулчидтай таарч буудалцсан байгаа юм.Энэ буудалцаан дунд Гунгаасүх хөндий цээжээрээ шархдаж аав минь морин дээрээ дүүрч ангидаа ирсэн гэдэг  юм.Аз болж шарх нь дотуур эрхтэнд гэмтэлгүй хөндий цээжээр хаваад гарчихсан байсан юм гэнэ лээ.Хятадын Жэхэ хотын ойролцоо ер нь дайны хувь заяа шийдэгдэх шатандаа хүрчихсэн үе байж л дээ.Япончууд ч дайнд ялагдсан гэсэн гашуун нэр зүүхээс илүү өөртөө харкера  хийх буюу өөрийгөө хөнөөх зэрэг үйлдэл үзүүлдэг дайчин улс тул маш ширүүн тулалдаан болж байжээ.Нэгэн ширүүн тулалдааны үеэр салаа нь   бүслэлтэнд орсон юм байна лээ.Тал талаас буудаад юугаа мэдэхээ байсан тэр үед салаан захирагчийнхаа тушаалаар  шуурган  галын удаас  халз дайрсан байгаа юм .Аавын морь буудуулж унахад Гунгаасүх ухасхийн эмээл дээрээ шүүрэн шуурган галын өөдөөс халз дайран гарсан байгаа юм.Бүслэлтнээс гарсан хойноо мэдсэн гэдэг юм.Гунгаасүхийн баруун мөр шархадсан байсан гэсэн.
    Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилтаар эхэлсэн чөлөөлөх дайн 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Япон улс бууж өгснөөр төгсгөл болж олон цэрэг эрсийн  халуун амиар энэ ялалтыг авчирсан юм гэнэ лээ.Зөвхөн манай нутгаас гэхэд хориод залуу мордсоноос дөрөв нь амь үрэгдэж  нэлээд хэд нь шархадсан гэж аав минь ярьж билээ.1945 оны 9 дүгээр сарын 3-нд БНМАУ-д Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж цэрэг эрс халагдахад аав Гунгаасүх хоёр ч бас халагдсан байгаа юм.
 Аав минь халагдаж ирсэнээсээ хойш л  Гунгаасүхийн сургийг гаргах гэж ихэд хичээсэн ч сургий нь гаргаж чадаагүй юм гэнэ лээ. Өөд болохынхоо өмнө нэг удаа намайг дуудуулаад
-За миний хүү энэ зургийг маш сайн хадгалж яваарай.Энэ Гунгаасүх гэдэг хүний сургийг гаргаарай үр хүүхдийг олж уулзаарай гэж захисан юм .Гэтэл би одоо хүртэл олоогүй явдаг .Аавынхаа захиасыг биелүүлэхийг мөн их хүсэх ч даанч олдохгүй байсан юм.Хүн амьтнаас сурлаа архив бичиг хэрэг ухаж үзлээ.Гунгаасүх гэсэн нэртэй хүмүүс байх юм .Яг энэ зурган дээрхи шиг царай зүс нутаг ус нь таарахгүй байсан юм гээд надруу харсанаа
-Жавхаа минь чи бид хоёр эрт бие биенийхээрээ орж гардаг байж гэв.Би ч  утсаа ухаж байгаад дүүгийн нүүр номон дээр байсан .Өвөөгийн нөгөө зургийг олоод Дэлгэр ахад үзүүллээ.
Зургийг үзээд ихэд баясаж
-Өө тэгнээ яг байна ш дээ.Ингэж олох гэж хэмээн ихэд баярлаж байв.Тэрээр
-За чи өвөөгийнхөө тухай мэддэг бүхнээ бидэнд ярьж өг гэж шавдуулан шахав.Би ч мэддэг бүх зүйлээ л ярихыг хичээв.
-Өвөө минь олон жил нэгдэлд мал малласан юм .Голдуу хонь л хариулж байсан юм байна лээ.Өвөөгийнх минь таван  хүүхэдтэй .Гурван эрэгтэй хоёр эмэгтэй хүүхэдтэй байсан юм.Манай аав дээрээсээ гуравдахь нь доороо нэг эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй.Аав минь бүүр бага дөнгөж наймдугаар ангиа төгсөөд л хот орж ирсэн юм.Насаараа ус сувгийн удирдах газар инженер хийж  байгаад тэтгэвэртээ гарсан.Одоо бас зүгээр суухгүй.Мэргэжлийнхээ дагуу нэг хувийн компанид зөвлөх инженер гэсэн улирлын чанартай ажил хийдэг юм.Өвөө минь таван хүүхдээсээ дөрвий нь ямар байсан дээд сургууль төгсгөж боловсролтой хүн болгосон юм.Харин манай аавын дээд талынх нь ах хөдөө нутагтаа мал малладаг юм.Уг нь хуучин захиргаадалтын үед эд ахуйн нярав, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байсан юм гэнэ лээ.Одоо нутагтаа л амьдарч байна.
Ер нь манай нутгийнхан өвөөг минь Гунаа андиа гэж авгайлдаг юм .Би ч өвөөгөө бас сайн бүрэн дүүрэн мэдэхгүй л дээ.Зуны амралтаар л өвөөгийндөө очно.Ямар ч байсан өвөө биднийг өглөөд л  унтуулдаггүй хүн байсан юм.Өглөө яагаа ч үгүй эрт л босоорой гээд босгочихно.Эмээ хүүхдүүд унтуулсангүй гээд өвөөг загнахаар 
-Энэ золигнууд унтсаар байтал залуу нас нь өнгөрчихнө гэж хэлдэгсэн.
Би тавдугаар ангиа төгсөөд тэр зун өвөөгийндөө зусаад ирсэний өвөл өвөө минь бурхан болчихлоо гээд л  аав ах дүү нартайгаа явсан юм даг.Би лав өвөөгөө өвчин хэлж байхыг үзээгүй.Тэб тэб хийн алхалж явдаг хүн байж билээ.Богинохон уургаа тулаад бор мориндоо мордсон байх нь өвөө минь зэр зэвсэгээ агссан баатар шиг л санагддаг байж билээ.Өвөө минь өнгөрснөөс хойш аль хэдийн хорин нэгэн жил болчихож. Цаг хугацаа хурдан юмаа.Намайг ер нь дөнгөж хоёр ой өнгөрч байхад л ээж аав хоёр минь өвөөгийнд аваачиж өгсөн юм гэнэ лээ.Зуны турш эмээ өвөө хоёроо зовоож байгаад намар нь аав ээж хоёр очиж авдаг байсан гэсэн.
Надтай цуг аавын ах дүү нарын хүүхдүүд цуг очно.Өвөө бүгдэд нь нэр өгчихсөн.
Намайг болохоор
Готовын годгор шар
Гонгиноо дуутай өлөн шар гэж явуулна.Харин манай дүүг
Таргандаа цаддаггүй тарган шар
Таван ямаа эргүүлдэггүй залхуу шар гэнэ.Дүү минь багадаа их махлаг хүүхэд байсан юм. Эмээ өвөөг ингэж дуудахаар өвөөг зэмлэнээ.Хөөрхийг яахнав.Нэрээр дуудаач хүн хөгширхөөрөө хүүхэд шиг болдог нь үнэн юм байна гэж үглэнэ.
Би өвөөгөө уурлаж байхыг ер нь үзээгүй.Үргэлж инээмсэглэж явна.Бас их хүн явуулнаа.Тархи толгой бага зэргийн гэмтэл зэргийг барьчихна.Морь мал хатгана.Адуунд их эртэй .Дүү бид хоёрыг морь унуулж сургах гэж их юм болсон доо.Өвөөгийн минь бор морь бол хүүхэд бүүр ойртуулахгүй.Өвөөд л дасчихсан.Ганц нэгхэн номхон адуун дээр суулгаад дүү бид хоёрыг зуны турш дагуулж хонь мал эргүүлнэ.Дүүг их өднөө .
-Энэ тарган шарыг даах адуу  олдохгүй нь.Үүнийг  жаахан явган гүйлгэж тураахгүй бол болохгүй нь гэнэ.Дүү үүнд нь гомдоод уйлчихна.Нэг мэдэхэд л өвөө хэзээний номхон морин дээр дүүг суулгачихсан хөтлөөд явж байх нь харагдаж байдагсан.Өвөөг нас барсаныг дуулаад дүү бид хоёр ямар их гашуудсан гэж санана.Орондоо орж байгаад зөндөө уйлсансан.Өвөө минь өнгөрөөд эмээ минь манайд өвөлжөөд хавар нь буцаж очоод өнгөрчихсөн дөө хөөрхий.Үүнээс хойш хөдөө дүү бид хоёр явахаа байсан юм даг.
Эмээ өвөө хоёр минь үргэлж надад гэгээн сайхнаар дурсагдаж байдаг юм.
- Готовын энэ хоёр шарын сайн сайхныг үзээд нүд аних юмсан гэж өвөө эмээ хоёр ярьдаг байлаа.
Өвөө минь магадгүй аавд ч юмуу аль эсвэл үр хүүхдүүдийнхээ хэн нэгэнд найзынхаа тухай ярьсан л байх.Дүү бид хоёр бага байсан болохоор бидэнд  юу ярихав дээ.
Энэ зураг одоо манай дүүгийнд байдаг юм.Өвөөгийн минь  ганц амь байсан болохоор тэр нөхөр авчихсан юм.Таньд өвөөгийн талаар маш ихийг яримаар байдаг даанч миний үе гүйцэж мэдэхгүй юм.Дэлгэр ахаа би таныг аавтайгаа болон авга нартайгаа танилцуулнаа.Та нар хоёр аавынхаа талаар сайхан дурсамж яриа өрнүүлэхгүй юу хэмээхэд
Дэлгэр ах
-За Жавхаа минь чи даруйхан энэ ажлаа зохицуулаарай гэхэд Сувдмаа эгч хажуунаас ярианд оролцож
-Тэгээрэй миний дүү .Энэ хүний зүрх сэтгэлийг нэг амраагаарай.Би ч гэсэн санаа зовж байсан юм.Аав минь өнгөрөхийнхөө өмнөхөн мөн их захисан даа хэмээн Дэлгэр ахруу харлаа.Харин Дэлгэр ахын нүүрэнд баярын инээмсэглэл дүүрэн харагдаж байв.
Би Дэлгэр ахынхаас гараад гэрлүүгээ явж байх замдаа өвөөгийнхөө тухай л бодож байв.Харин Дэлгэр ахыг аавтайгаа болон  авга нартайгаа уулзуулах том ажил төлөвлөснөө гэнэт санаж аавруугаа залгалаа.

Багабанди овогт Намхай Тайванжаргал


2017.02.18

                                            






ХОТЫН БЭР/Өгүүллэг /






Морин дэл шиг цувраа хөх уулсын дундах харгана бударганатай хөндийд ганц гэр хаврын наран доор бөмбийн харагдана.Өрхний оосор нь хаврын ааш муутай тэнгэрийн хөхөлзсэн хавсарганы үзүүрт пад пад хийн дэрвэх нь тэр хавьдаа л нэлээд чимээтэй байх болой. Гэрийн гадаа дөрөв таван настай болов уу гэмээр хоёр хүүхэд бие биенээ хөөж тоглоно.Тоглоомондоо улайрсан тэр хоёр ээжийгээ аргалдаа явсаныг эс анзаарах аж..
Хөх торгон дээлэн дээрээ нарийн шар бүс ороож эрээн алчуур зангидсан гуч орчим насны бүсгүй бургасан  араг үүрч намрын бор аргалыг савардан авч түүх бөгөөд  хаврын зүггүй хөх  салхи дээлийн хормойг нь дэрвүүлэн хийсгэнэ.Энэ бүсгүйг Саруул гэх бөлгөө.Бүүр хотын төвийн дөчин мянгатын унаган хүүхэд яаж яваад ямар хувь заяагаар алс холын аймгийн бөглүү суманд хөдөөний бэр болоод ирсэн нь хэн хүнд сонин .
 Арваад жилийн өмнө Улаанбаатар хотын 013 ангид алба хааж байсан баруун аймгийн нэг цэргийг хамт сурч байсан нутгийнх нь оюутан бүсгүйтэй эргэж очсоноор хайрын торгон харилцаа эндээс эхэлжээ. Саруул өөрийгөө хотын төвийн хүүхэд  эгэл хөдөөгийн амьдралаас хол гэж ойлгож байсан ч Дэлгэртэй уулздаг болсоноор энэ бодол нь салхинд хийссэн хамхуул шиг л сарничхав.Дэлгэрийн өдөр шөнөгүй нутгаа ярих ,хөдөө нутгийн үзэмжийг магтах ярианд дуртай болчихсон тэрээр Дэлгэрийг халагдахад нь дагаад хөдөө явахаар боллоо. Аав ээж ах дүү нар нь хориод дийлсэнгүй зөрсөөр явахад нь ухаан муутайг нь гайхаад л хоцров.Саруул эцэг эхээс гурвуулаа айлын дундах охин . Эгч нь гадаадад их сургуульд суралцаж байхдаа Америк залуутай гэр бүл болон одоо Америкт амьдардаг аж.Харин эмэгтэй дүү нь арван жилийн сурагч.Зун нь хадмындаа зусчихаад намар найман сард ирэхдээ  аав ээж нь ах дүү нар нь танихааргүй  өөрчлөгдсөн хүн ирэв.
Нөгөө уяхан туяхан Саруул хөдөөний эгэл боргил бор бүсгүй болчихсон мөн бие давхар болчихсон ирэхэд нь ээж нь л сүрхий зэмлэв.
 -Сургууль соёлоо төгсөөгүй байж жирэмсэн боллоо .Мэргэжил мэдлэггүй хөдөөний хар юмтай яаж амьдрах юм гэж хичнээн үглэж дуулсан ч нэгэнт оройтжээ.Ээжийнх нь бодол Саруулыг сургуулиа төгсөхөөр гадаадад сургах холын бодол байсан ч нэгэнт ийм юм болсонд яая гэхэв.Харин аав нь юу ч хэлсэнгүй .Харцнаас нь харахад дургүй байгаа нь илт. Ангийнх нь найз нөхөд сургууль соёлоо хаяад хөдөөний бэр болоод явахад нь ойлгох хүн ховор байлаа.Харин ч зэмлэх тохуурхах нөхөд олон байв.Гэхдээ хайр сэтгэлээ эн түрүүнд тавьсан Саруулын зоримог занг юу ч зогсоошгүй байлаа. Саруул алдаагүй ээ.Яагаад гэвэл тэр сэтгэл зүрхээ л сонссоны эцэст л энэ шийдвэрээ гаргасан Хадам ээж Сэндэр хөгшин өөрийн охиддоо заасан бүхнээсээ илүүг л бэрдээ заасан.Саруул нэгэнт хөдөөний хүн болсон болохоор чадахгүй мэдэхгүй гэж хойшоо суух эрхгүй л хөдөөгийн ажилд ханцуй шамлан орсон аж.Адуу малаас хол өссөн ч хөдөөгийн бэр болж ирээд удалгүй морь унаж сурчээ. Өмсөх зүүх хувцас, идэж уухаас авхуулаад хөдөөгийн амьдралд дасахгүй зовсон ч сайн хадмууд сайн ханийн хүчинд оёдол үйл сааль сүү боловсруулах зэрэг ажилд хэнийг ч дагуулахааргүй сайн суралцав.  Дэлгэрийн гурван хүргэн ахынх нь ээлжлэн Дэлгэрийнхийг гаднаа буулгаж эгч нар нь бэрдээ эхнээс нь хөдөөгийн эхнэр хүний заавал хийх ажлуудыг өөриймсөг  сэтгэлээр харамгүй заасан.
.Охиноо хөдөө сумын эмнэлэгт төрөхөд нь хотоос ирсэн ээж нь
 -Миний охин ийм орчинд яаж амьдарнаа хэмээн охиныхоо нүдэн дээр уйлахад нь Саруул ээжийгээ тайвшруулж
-Ээжээ зүгээр дээ охин нь ямар эгч шиг хэл ус ёс заншилы нь  мэдэхгүй. Гадаад хүний эхнэр болж байгаа биш хэмээн ээжийгээ тайгаруулж байсан нь саяхан.Гурван хүүхэд төрүүлсэн Саруул. Хоёр гуравхан  сарын дараа төрөх үрээ нуган үр байгаасай хэмээн горьдоно.Учир нь Дэлгэрийнх хоёр охин нэг хүүтэй.Ганц хүүдээ хань болох нуган үрийг Дэлгэр Саруул хоёр хүснэ.
 Амьдралын нугачаа Саруулын аав ээж хоёрыг ухааруулжээ.Хөдөөний амьдралыг бүдүүлэг харанхуй гэж ойлгож байсан ч тэр хоёр одоо харин сайн ойлгосон .Зуны дэлгэр сайхан цагаар  цагаан идээн дээр эрүүл агаарт гарна гээд хүргэнийндээ гарч ирнэ. Хүргэн нь тусад нь гэр бариад өгөхөд зуны турш тааваараа амарч байгаад явна.Хоёулаа хотын унаган хүмүүс учир хөдөө нутгийн сайхныг тэр болгон мэддэггүй байж.Ямар сайндаа ээж нь охин хүргэн хоёртоо
-Ээж аав хоёр нь та хоёрыг ойлгохгүй салгах тухай ч ярилцаж байснаа одоо бодоход мөн тэнэг байж дээ хэмээн хуучлах нь охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрч хүргэндээ сэтгэл хангалуун байгаа нь илт.
 Нэг үеийг бодоход яст мэлхий шиг удаан ч хөдөөд хөгжил иржээ.Өглөө оройгүй аав ээжийнхээ амар мэндийг утсаар асуучихна.Ганц нэг малын мах цайны сүүг замын унаагаар явуулчихна.Үйлдвэрийн сүү, гахай тахианы махнаас аав ээж хоёроо бараг л гаргачихсан гэж хэлж болно.Амт муутай үнэр танартай гээд хэрэглэхээ больж жинхэнэ байгалийн гаралтай  хүнс гээд хүргэнийхээсээ ирсэн мах сүүг өөрсдөөсөө харамлах нь  халаг л хэрэглэх бөлгөө.Саруулын ээж уг нь хуулийн хүн. Насныхаа тэтгэвэртээ саяхан гарчихсан. Насаараа хуулийн байгууллагад хуульч өмгөөлөгч зэрэг ажлуудыг хийж байсан хүн.Нэг үе өөрийгөө хөдөөнөөс хол хүн гэж бодож явсан ч одоо ярьдаг ганц юм нь хөдөө очихсон эрүүл агаарт нам гүм сайхан амьдрахсан гэж ярих.Харин аав нь хараахан тэтгэвэртээ гараагүй .Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг Газар тариалангийн чиглэлээр зэрэг горилж ном бүтээл туурвисан эрдэмтэн хүн.Энэ хоёрын ганц мөрөөдөл гадаад дотоод явж газар үзэх бус хүргэнийнхээ нутагт очиж нэг сайхан хашаа байшин бариад өвгөн нь мод чулуу тариад газар тариалангийнхаа чиглэлээр эрдэм судалгаанхаа ажлыг хийх бол харин эмгэн нь хүргэнийхээ хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөж хотын утаа чимээ шуугианаас хол амьдрах хүсэлтэй аж.Хүн хэдий хотод төрж өссөн ч нас өндөр болохын цагт нам тайван амьдрал, чимээгүй орчин байгалийн сайханд тэмүүлэх нь хүн өөрөө байгаль эхийн нэг эд эс  гэдэг нь Саруулын аав ээж хоёроос харагдах аж.
 Доод хөндийгөөс цагаан тоос босгон адуу туусан хүн айсуй нь гэрийн эзэн Дэлгэр болой. Урт дэлтэй хээр морин дээрээ хэлтгий сууж суналзсан урт бургасан уурга барьсан тэрээр хөл хөнгөнтэй мориныхоо явдалд сэтгэл талбиун явна.Хөх салхины аясаар олон адууны нүргэлсэн төвөргөөг сонссон уяан дээрхи хоёр адуу ижил сүргээ харан янцгаахад гадаа тоглож байсан хоёр хүүхэд сая нэг л тоглоомныхоо  их ажлаасаа түр хөндийрч аавыгаа алсаас адуугаа туун ирж явааг хараад гэрлүүгээ гүйлдэн орсон боловч ээжийгээ байхгүй хараад гарч ирээд аргал түүн гэрлүүгээ явж байгаа ээжийнхээ өөдөөс гүйлдлээ.Дүүрэн арагтай аргал   үүрсэн эхнэр нь гэрлүүгээ явж байгаа харагдахад Дэлгэр адуугаа гэрийнхээ хажуугаар өгсөөчихөөд эхнэр лүүгээ давхиулав.Тэрээр мориноосоо бууж арагтай аргалы нь өөрөө үүрч гэрлүүгээ хамт морио хөтлөн алхлаа.Хэдийгээр эр хүн араг үүрэх нь хийморьт муу гэж ярьдаг ч хөл хүнд эхнэрээ дүүрэн арагтай аргал үүрээд явж явааг хараад яаж хажуугаар өнгөрч давхих билээ .
Салхины үзүүр бүлээдэж шинэ ногооны үнэр хамар цоргисон  хаврын сүүл сарын дундуур Саруул амаржиж хүүтэй болов. Хотоос ээж нь охиныхоо тогоог барьж өгч тэнхрүүлнэ хэмээн яаран сандран ирлээ.Сумын эмнэлэгт гурав хоноод л хөдөө гэртээ гарч ирэв.Ногооны униар дуниартсан зуны дунд сарын нэг өглөөгүүр Дэлгэрийнх ачаалж зусландаа буулаа.Дэлгэр сумын төв орж амбаараасаа нэг гэрээ гаргаж барилаа.Учир нь хотоос Саруулын аав ээж эгч нь дүү нь гэр бүлтэйгээ ирэх тул хэрдээ л юм бэлдэв.
Оройн сааль сүүний дараахан намуухан зуны орой Дэлгэрийн гэрийн гадаа  Саруулын аав ээж эгч дүү нар нь хууч хөөрөн байгалийн сайхныг таашаан суух болой.Анх удаа хөдөө хүргэнийдээ ирсэн Саруулын эгч их л сэтгэл өөдрөг байх агаад  хүний нутагт хүний хүнтэй амьдрахын хэцүүг туулсан тэрээр олон жил уулзаагүй  дүүдээ сэтгэлийнхээ үгийг хэлжээ.
 -Миний дүү эгчийгээ уучлаарай чамайг анх Дэлгэртэй суух гэж байхад чинь би ямар их дургүй байсан билээ.Ээжид битгий суулга. Дэлгэрийг хөдөөний тэнэг мангар гэж хэлж байсандаа одоо ч гэсэн харамсдаг .Гэхдээ дүүгийнхээ өнөөдрийн амьдралыг хараад эгч нь дүүдээ баярлаж байна.Миний дүү сонголтыг зөв хийж харин эгч нь алдсан.Эгч нь хөнгөн хуумгай харийн хүнийг дагаж залуу сайхан насаа торонд хоригдсон амьтдын хүрээлэнгийн амьтад шиг тарчилж байгаад ирсэн.Жинхэнэ эрх чөлөө нам тайван сайхан амьдрал энд хөдөөд байдаг юм байна.Эгч нь Монголдоо бүүр ирсэн .Ахиж хэзээ ч хаашаа явахгүй.Эд хөрөнгө, эрх мэдэл албан тушаалынхаа дараа эхнэр хүүхдээ тавьдаг эрх чөлөөт гээд байгаа америкт эр нөхрөөсөө өөр эр хүн харах эрхгүй хардуулж нүдүүлж амьдарч байсан хайран сайхан залуу насыг минь хэн ч буцааж өгөхгүй шүү дээ .Энэ арваад жилийг эх орондоо чадахынхаа хэрээр хөдөлмөрлөж ажилласан бол өдийд гэр дүүрэн үр хүүхэдтэй монголын нэгэн сайхан бүл байх байсан гэж бодохоос өөрийгөө л зүхэх юм гээд  нүдэндээ нулмис цийлэгнүүлэн тэртээх алсыг харж байснаа гүнзгийгээр санаа алдан
-Эгч нь Дэлгэрт хэлсэн ээ .
Эгчийгээ уучлаарай эгч нь та хоёрыг сайхан амьдралаа босгох гэж байхад их эвгүй үг хэлж байсанд минь уучил гэсэн.Мөн миний дүүг мөр бүтэн гэдэс цатгалан гэхээсээ илүү хайр халамжаар дутаахгүй хамгийн сайхан нь сэтгэл өөдрөг амьдруулж буйд баярлалаа гэж би хэлсэн гээд
-Дэлгэр ухаантай залуу байна лээ.Миний дүүг ханийн заяа ивээж гэж инээмсэлэхэд нь үнэндээ Саруул хань ижлээрээ бахархаж байлаа.Дөнгөж наймдугаар ангийн боловсролтой ч Дэлгэр амьдралыг арай өөр өнцөгөөр харах хэнд ч байхгүй тэр сайхан зан чанар нь төрүүлж өсгөсөн аав ээж болон аглаг сайхан хөдөөгийн энэ нутагтай холбоотой байх.
Гэрийн гадаа Саруулын аав ээж ах дүү нар нь шуугилдан хөхрөлдөх бүгдийн сэтгэл ихэд өег байгаагийн илрэл болой.Үүд нь дэлгээтэй гэрийн хаалгаар уяан дээрээсээ морьдоо услахаар мордож буй Дэлгэр харагдана.Хэдэн чөдөр ногт барьчихсан том охин нь уяан дээрээсээ цангинатал дуулсаар ирж байгаа нь харагдахад Саруулд диваажинд буй мэт санагдана.Саруулын аав ээж ах дүү нар нь бүгд хөдөө дуртай болжээ.Эгч нь  сэтгэл санаа гундуухан ирсэн ч байгалийн сайханд хэд хоноод сэтгэл санаа нь бүүр хөнгөрсөн тэрээр
-Ямар сайхан юм бэ.Ийм нам гүм газар амьдрахсан.Хүмүүс нь ч ямар амар амгалан сайхан сэтгэлтэй юм бэ гээд ээж аав хоёрыгоо энд амьдарвал би ч гэсэн энд хөдөө амьдарнаа гэнэ.Харин бага дүү нь саяхан төрсөн тул тэрээр намар хүйтэртэл энд хүргэн ахындаа байхаар болов.Саруул энэ бүхэнд сэтгэл нэн өег байх бөлгөө.Саруулыг анх хөдөөний бэр болж байхад бүгд эсрэг байсан гэр бүлийнхэн нь одоо бүгд Саруулын зөв байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гагцхүү мээмээ хөхөх нуган үр нь нүдээрээ үнэгчлэн унтаж байгаа нь жинхэнэ жаргал мэт.Энэ хүн аавынхаа гал голомтыг ингээд аваад явна гэхээр хүүгээ илүү хайрлах хүсэл төрнө.Амьдрал ийм сайхан болой .Салаа замаар зүтгэж байсан улс нэгэн зам дээр эргэж уулзаад нэгэн зорилгын төлөө зүтгэх нь энэ ажгуу.

Багабанди овогт Намхай Тайванжаргал 2017 .03.11


Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...