Tuesday, September 15, 2020

Хайр мартагддаггүй

Хайр мартагддаггүй

Хайр мартагддаггүй гэдэг үнэн аж.Насны цээжинд гарч эрт эдүгээгээ эргэцүүлж суух болсон Жанчив нэг л сэтгэл хөндүүр.Дөнгөж өчигдөр гудамжинд таарсан нутгийн танил Хадхүү мэнд усаа мэдэлцээд л

-Чи хө дуулсан уу нөгөө муу Дарь чинь өнгөрчихөж .Даралт  л юм байхаа гэхэд нь Жанчивын сэтгэл сэртхийж жилийн өмнө тавиад жил уулзаагүй Дарьтай  нутгийн зөвлөлийн золголтон дээр таарахад хүүхэд байхаас л сэтгэлд үлдсэн нүдээрээ инээдэг төрхөөрөө инээн золгочихоод ач гуч нараа ярин нутаг усаа дурсан салсан юм даг гэж бодож амжив.

Дарь Дарь ...яаж мартагдахав Яаж харуусахгүй байж чадах уу? Бүхэл бүтэн тавиад жил сэтгэлийн мухарт явсан эгэлгүй нэгэн төрх эрхгүй л дотогшоо гуниг төрүүлнэ.

Яг өнөөдрөөс чанх тавин жилийн өмнөх дурсамж гайхалтай уран тодоор үлдэж ..аргагүй дээ бүдгэрэх аргагүй түүх юм чинь ...Жанчивын хувьд

1960–д оны эхэн үе.Сумын төв гэж хэдэн дүнзэн байшин .Захиргаадалт нийгмийн соёлын довлтолгооны  үе.Социализм ид буцалж, лоозогнолын уриа шүлэг шиг хөвөрч орон даяар давалгаалж байв.

Жанчив сургуульд суух гэж ирээд ээж ааваа дагаж уйлан, хэд хэдэн удаа явган нүцгэн оргон гүйж нэлээд асуудал дагуулаад байлаа.Сая нэг юм арайхийж сургууль соёлдоо дасах шинжтэй болов.Дотуур байр гэж дүнзэн байшинд хориод хүүхэд амьдарна.Байнгын л хүүхдүүд оргоно .Багш нь  байнгын хойноос нь  нэхэл дагуултай.

Оргодог гээд хэдэн нөхдийн нэр байрын жижүүрийн ханан дээрх самбарт бичээстэй Байнгынл байрын баг жижүүр хоёрын  хараа хяналтан доор байна.Тэр нэрсийн дунд  Жанчивын  нэр дөрвөн удаа оргосон. Оргох гэсэн оролдлого арваад удаа гаргасан гэсэн муу нэртэй нэгд байдаг байлаа.Жанчив бол эмэгтэй хүүхэд олонтой айлын ганц хүү тул жаахан эрх өссөн юм. Байрын багш Санжсүрэн нь   монгол хэл уран зохиол зэрэг маш олон төрлийн хичээл ордог эмэгтэй  хүн шиг урт үстэй залуухан багш уйгагүй  л хүүхдүүдийнхээ хойноос гүйдэг байсан даа.Хичээл эхлээд нэлээд хэд хоносон  хойно Байрын багш Санжсүрэн бүлтгэр нүдтэй тод хар хөмсөгтэй жаахан бор охин ангид дагуулж орж ирээд хамгийн урд сууж байсан Жанчивын хажууд суулгачихав.Аав нь бололтой нэхий дээлтэй намхавтар бор хүн багшаас нь

-За багшаа миний охиныг ээ дээ эрдэмтэй хүн болгоод өгөөрэй .Би хэд хоногоос ахиад ирнэ ээ. Ирэхдээ охиндоо ааруул өрөм авчирч өгөхөөс.. Сая энэ хүүхдүүдийн  ярихыг сонслоо хоол ундандаа дасах гэж зүдэрдэг юм шиг байна  гэхэд байрын багш Санжсүрэн тэвдэж

-Ээ Дандар гуай та юу хэлнэ вэ? Бид ардын хүүхдийг өлсгөх эрх байхгүй.Та гэрээсээ битгий юм авчраарай .Хүүхдүүд одоо ногоо идэж сурах ёстой гэхэд Дандар гэж тэр хүн охинлуугаа харан инээмсэглээд

-Миний охин багшийнхаа хэлсэнийг сонссон биз гэчихээд л ангиас  гартал араас нь нөгөө охин

-Ааваа хэмээн уйлчихав.Багш охиныг тайтгаруулан

 -Миний охин эрдэм сурах гэж байгаа хүн тэгж болохгүй гэж аргадав.Ашгүй аав нь хүүхдийн шуугианд сонсоогүй бололтой.Санжаа багш охиныг самбарын өмнө хөтлөн гаргаад

-За тар нар танилц манай ангийн шинэ сурагч Дандарын Дарь гэв.Охин тугал хар нүдэндээ доголон нулмистай зогсож байв.Ийнхүү Дарь бид хоёрын нөхөрлөл эхэлсэн юм.Манай анги арван найман хүүхэдтэй .Ихэнх нь банди нар тавхан охинтой.Банди нар л олон болохоор аргагүй сахилгагүй гэж жигтэйхэн.Хэдэн охидоо байнга л шоглоно.Тэр орой хичээл тараад байрлуугаа сургуулиас гараад хондлой дээрээ муу даавуун цүнхээ шидчихээд хар хурдаараа харайлгаж байтал “боль та нар”  гэх Санжаа багшийн дуу гарахад нь эргэж харвал нөгөө охиныг манай ангийн Балдан Гүрсэд хоёр шоглоод  уйлуулчихсан байв.

Санжаа багш намайг дуудаад

-За Жанчив чи энэ цуг суудаг хүүхдээ яагаад хаячихаад гүйчихэв. Чи энэ хүүхдийг хамгаалж хичээл номыг нь хийхэд туслана шүү гэв.Жанчив ч үсгүй дүнхгэр том толгойгоо илэн охиныг дагуулан байрлуугаа явлаа.Араас нь гүйж ирсэн Балдан Гүрсэд хоёр

 -Оргодог Жанчив орилдог найз охинтой болж гэж хэлээд хөхрөлдөв .Хөөрхий охин айчихаж Жанчивыг тойрон гүйнэ.Би ч бас Балдан Гүрсэд хоёроос их  айна аа. Энэ хоёр  манай ангийнханаас нэг  насаар ах мөн ах дүү хоёрын хүүхэд болохоор нийлээд зодчихдог юм.Жанчив  ч бас хэд хэд зодолдоод зодуулаад авсан .Харин энэ удаа Жанчив гараа чанга атган явж байлаа.Балдан Жанчивын урдуур хэрэн зогсоогоод Жанчивын  ард дөрвөн хөллөн хэвтсэн Гүрсэд дээгүүр Жанчивыг түлхэж унагав.Тархи толгой дүүрээд өвдсөн гэж жигтэйхэн босоод иртэл атгасан гарын чинээ чулуу хажууханд  хэвтэж байлаа.Жанчив уурандаа тэр чулууг  шүүрч аваад Балдангийн улаан нүүрэн дундуур явуулж орхив Нүүрээ даран орилж чарлан Балдан уйлаад уначихав.Жанчив ч хар хурдаараа  Дарийг хөтлөн гүйсээр байрандаа орж ирэв.Байрныхаа хоолонд орохоор дотуур байрны гал тогоо  ортол Санжаа багш Жанчивыг дуудаад

-За Жанчив нааш ир. Чи үүнийг хар хэмээн Балданг дуудан харуулвал нүд нь хөхөрч хамар нь хавдчихаж.Жанчив арай л хэтрүүлчихэж хэмээн айж байлаа.Санжаа багш

- Чи яахаараа зүв зүгээр байсан Балданг зоддог юм гээд зуухны хажууны дөрвөлжингөөс  нэг томхон хагалсан мод өргүүлэн зогсоочихов.Жанчив  ийнхүү хэлмэгдсэн юм.Жанчив тэр өдөр хоолондоо ч орж чадаагүй орой болтол мод өргөж зогсоод ууртай амьтан орой байрандаа орж ирээд унтсангүй .Ухаандаа оргохыг бодож Санжаа багшийг эмэгтэйчүүдийн байрлуу явсан хойгуур  сэмхэн гараад гүйчихэв.Холдож чадалгүй л баригдсан юм.Дөнгөж сая гараад  явчихсаныг хүүхдүүд санжаа багшид хэлчихсэн  байсан тул хаа холдоо аж .Санжаа багшид нэг сайн алгадуулж бүүр нэмэр дээр хачир болж уйлж унжсан амьтан хөнжилдөө шурган орсон юм.Маргааш өглөө нь хичээлдээ ирээд сууж байтал Дарь цүнхээ уудалж байснаа Жанчивд том далбагар ааруул хэдэн ээзгий гаргаж өгөөд

-Намайг хамгаалсан гэж өгч байгаа юм шүү гэв.Жанчив ч багшийн нүдийг хариулан  идэж байгаад баригдаж ахиад сандалаа өргөн зогсож нөгөө ааруул ээзгийгээ хураалгачихав.Одоо яалтай билээ.

Харин Балданг чулуугаар цохиосноос хойш Балдан Гүрсэд хоёрын ханд хага дарагдсан юм.Манай ангид ч Дарийг шоглодог хүүхэд ч байхгүй болсон юм.Ийнхүү хөглөсөөр нэг мэдэхэд нэгдүгээр ангиа төгсөж арайхийж нэг гэрийн бараа харах болсон юм.Дарийн аав Дандар охиноо авахаар ирэхдээ Жанчивын толгойг илэн

-Миний хүү сайн байна Охинд минь тусалж байсан баярлалаа.Чи чинь Олон түрүүгээр нутагтай дуугай Равдангийн  хүүхэд гэсэн биз дээ.Аргагүй эцэг эхийн юм байгаа биз тулхтай улс даа гэчихээд охиноо аваад  явахад Дарь надруу харан инээсээр явсан юм даг.Би тэр зун яагаад ч юм Дарийг нэг их санаж билээ.

Намар хичээл орохоор Дарьтай суух гэж манай ангийнхан нь булаацалддаг болсон байсныг  Жанчив  гайхсан юм даг.Дарь ангийн нь  хамгийн хөөрхөн охин болохоор тэр биз.Жанчив дөрөв төгстлөө Дарьтай суусаар төгсгөсөн юм даг. Ангийнхан нь ч Жанчив Дарь  хоёрыг Дарийн Жанчив Жанчивын Дарь гэж шоолдог байсан юм.

Дөрөвдүгээр анги төгсөөд Дарь аймагт  сургуульд суухаар явчихлаа .Жанчив харин зэргэлдээ сумынхаа ахлах сургуульд шилжин суралцахаар болсон юм.Тэр нэгэн цагаас хойш жилийн дараа Дарьтай нэг айлын найран дээр таарсан юм.Танимхайран уулзсан тэр хоёр гэрийн сүүдэрт ангийнханаа ярьж хэсэг суусансан.Дарь

-Жанчиваа чи аймагт  сууж болдоггүй юм уу .Аймаг гоё ш дээ. Өндөр өндөр  байшинтай машин олонтой .Хүүхдүүд ч олонтой. Манай анги гэхэд л  гуч гаран хүүхэдтэй гэж ярилаа.Дарь өсөж бараг л Жанчиваас  өндөр болж.

-Баяртай гээд салсан Жанчив тэр цагаас хойш Дарийг ямар их санасан гэж санана.Хэдий шинэ газар шинэ сургуульд сурч байгаа ч гэсэн түүний сэтгэлд гэр орноо аав ээжээ санахаас гадна.Дарийг их санана.Шалавхан шиг зун болоосой .Тэгвэл Дарь аав ээж хоёртойгоо сумандаа  ирнэ дээ. Тэгвэл уулзана гэж мөрөөднө.

Хүссэн зун болж хичээлийн амралт тавилаа.Жанчив Дарийг ирсэн болов уу гэж битүүхэн сураг тавина.Гэтэл хэзээ хойно дуулах нь Дарь энэ зун хотруу явчихсан сураг дуулав.Энэ зун шиг удаан өнгөрсөн зун байхгүй ээ.Жанчивд дэндүү урт зун байлаа. Жанчивын аав ээж хоёр нь саяхан  Самбуу гуайнд очоод ирсэнийхээ орой эмээд нь Дандарынх хот шилжиж байгаа гэнэ гэсэн гэх яриаг дуулаад Жанчив хичнээн их шаналлаа.Үүнээс хойш Дарьтайгаа уулзаж чадалгүй гурван жил болсон юм даг.Наймдугаар ангид ордог зун Аав нь нэг удаа адуунд яваад  ирэхдээ ээжид нь

-Би сая Самбуугийнд буулаа.Дандарынх энэ зун Самбуугийнд ирж зусах юм гэнэ.Хотоос гарсан сурагтай.Аргагүй дээ нутаг орноо санадаг байлгүй гэж ярьж байхыг сонсоод Жанчив  бараг баярлахын эрхэнд арай л  орилчихсонгүй.Самбуу гуайнх Жанчивынхтай  их ойрхон зусдаг айл даа.Дарийн аав Дандарын төрсөгн  ах нь байгаа юм .Жанчив  ч хэрдээ найм дугаар ангид орох гэж байгаа болохоор жаахан давилуун болчихсон даага сургахаас цааргалж байгаад аавдаа нэг удаа чөдрөөр ороолгууллаа.Жанчиваас  л болж байгаа юм.Жанчив

-Энэ жил би наймдугаар ангид орлоо. Одоо би даага сургахгүй ээ гэхэд нь аав уурлаж

-Ухай чи тэгээд зуны энэ хайлган цагаар тарган морь унах уу чи хэмээн чөдрөөр хэд хэд л ороолгоод авсан юм даг.Жанчивын  хулхи ч удалгүй бууж дааган дээрээ  л буусан юм.Хэдий тийм боловч ч Дарийг ирэх сургаар ганц нэг удаа чөлөө авах  санаатай. Өөрийнхөө арваад даагыг  доор  нь сургачихав.Аав ээж хоёр ч Жанчивыг хэдэн даагаа доор сургачихад  яаж зүгээр байх юм.

-Миний муу хүү одоо л ухаан сууж гэж магтана.Нэг орой Самбуу гуайн гэрийн гадаа урт цагаан машин ирсэн  харагдав.Оройн саалийн дараа Жанчивын аав ээж эмээ нар нь гэрийн үүдэн дээр сууж буу халдаг уламжлалтай даа.Жанчивын  эмээ

-Самбуугийнд Дандарынх ирсэн сурагтай. Сая Дамбын хүү тэднийхээр буугаад ирж .Тэр хэлж байна лээ.Дандар хоёр  охинтойгоо эхнэртэйгээ ирсэн сурагтай гэв.Жанчив  ч бараг босон харайхад бэлэн байлаа.Худлаа адуу гээд явалтай нь биш. Адуу нь дөнгөж  сая гол дээр хорж байгаад хөдөө гарсан юм.Харин   ашгүй ээж нь

-Манай хүрэн бух өнөө орой ирсэнгүй .Энэ Самбуугийн үхэрт үлдчих шиг боллоо.Одоо явж авчрахгүй юм уу  гэж гэж аавруу нь  харлаа.Аав нь  дуугарсангүй.Одоо л миний ээлж гэж Жанчив  зориглон

-Ааваа би  бухаа аваад ирэх үү гэхэд аав нь дуугарсангүй. Харин ээж нь

-Чи өөрөө явахгүй бол энэ Жанчивыг явуул аягүй бол цаашаа гол өгсөөд гүйцэгдэхгүй шүү гэв.Аав нь Жанчивыг

-За тэгвэл чи Самбуугийн үхрээр ороод байхгүй бол Дангаагийн үхрээр ор . Тэрнээс хаа холдоо аж гэв.Жанчив ч уухайн тас хээр үрээгээ эмээллэж аваад л давхилаа.Нэг сэтгэл догдлоод Дарь намайг тоохгүй бол яана гэж бодсоор Самбуу гуайн уяан дээр бууж морио уячихаад л гэрт нь яваад орлоо.Жанчивыг оронгуут Дарь таньсан бололтой инээмсэглэн угтлаа .Самбуу гуайг үхэр дотор хүрэн бух минь байлаа.Самбуу гуайн эхнэр Сэндэн эгч атга дүүрэн чихэр авч өглөө Жанчив чихрийг нь өвөртлөн гарлаа.Үхрийн зэлэн дээрэс бухаа хөөж  иртэл  араас Дарь гараад  ирэв. Ямар өндөр болоо вэ.Тэрээр    ирэн

-Чи сайн уу ямар том  болоо вэ гээд тэр оройноос хойш Жанчив орой болгон Самбуу гуайнхруу давхидаг болсон юм. Дандар гуайнх хоёр долоо л хоноод буцсан юм даг Буцахын орой нь Дарь надад хэлсэн үгийг мартдаггүй юм тэрээр

-Жанчиваа би чамайг мартхахгүй гэж хэлсэн энэ үгийг  Жанчив дөичн жил хадгалсан юм даг.Тэр зунаас хойш уулзалгүй байсаар байгаад саяны золголтон дээр таарсан нь тэр Дарь олон жил гадаадад амьдарсан гэнэ эдийн засгийн мэргэжил  эзэмшсэн  тэр хоёр хүүтэй  гэнэ Нөхөр нь нэг сайхан ануухан хүнтэй бас танилцаж билээ.Дарь нөхрөө тоглож манай жанчив  чинь миний анхны хайр байгаа юм гэж хэлж билээ.Харин Жанчив зургаан хүүхдийн эцэг болж сум  нэгдэлд  олон жил хариуцлагатай алба хашсан билээ.Хүний учрах тавилан юм байлгүй .Жанчив хөгшнийхөө барьсан зулыг өргөөд  эрхи барин суулаа.Түүний сэтгэлээс Дарь гэж энэ хүн тавин жил гараагүй арга ч байхгүй анх долоо найман настай хоёр хүүхэд танилцаж байсан бол өдгөө хэдийн жаран таван насын зооглож дээ.

 

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...