Tuesday, September 15, 2020

Хайр үнэтэй


Хайр үнэтэй.Магадгүй та бүхэн хөрөнгө мөнгөний талаар бодож байж магад.

Гэхдээ энэ утгаараа биш хайр зүрх сэтгэлийн хувь хайртай хүний нь хувьд хайр асар их үнэтэй.Хайр бол үнэтэй. Үнэтэйдээ амины үнэтэй ч байж болно.Олон олон хайрын түүх үүнийг нотолдог.

Үнэ цэнийг нь мэдэрсэн хүн л хайрын сайхан бүхнийг л амталдаг юм.

Хайр үнэтэй гэдгийн хамгийн их мэдэрсэн хүн бол Өлзийбат юм.Яагаад гэвэл энэ хүний туулсан амьдралд даваа гүвээ үхэл хагацал гээд өчнөөн зовлон дундаас хайраа олж авсан хүн билээ.Өөрөө хэдий ярихгүй ч нэг голын нэг дорын нутгийн зон олон далдхан хуучлах нь олон хүний ам дамжсан болохоор нэмэгдсэн хасагдсан зүйл их бий .Ёстой нөгөө мөнгө дайвал дутдаг үг  дайвал илүүддэг гэдэг шиг л юм.

Арван жилээ дүүргэчихээд цэргийн албанд саналаараа явсан тэр цэргийн гурван жилийг харин эр хүн шиг  хаагаад ирэв.

Цэцгийн толгой дээр эрвээхэй цугласан зуны тэр орой зүрх сэтгэлийнхээ мухарт байдаг бүсгүйндээ дөрөө мултлахаар зорьсон Өлзийбат сэтгэл өндөр явах авай.

Уяан дээр нь буусан Өлзийбатыг хүн гэж хэн ч гэрээс  гарч тоссонгүй.Өлзийбат хэрдээ хоолой засан чимээ өгсөн ч  гэрээс гарч ирсэнгүй.Тэрээр тээнэглзэн зогссоноо зориглон гэрт орвол сэтгэлд мөнхийн байх бүсгүй Цолмонгэрэл нь хэзээ мөдгүй нярайлах болчихсон сэвхтсэн нүүртэй угтав.Гэнэтийн энэ явдалд хэн хэн нь цочирдов.

Хэзээ мөдгүй болчихсон .Цолмонгэрэл золгосон ч үгүй .Ээж нь Өлзийбатад цай хийж өгөөд

-хүү минь албаа сайн хаасан уу? ямар их хувираа вэ?   Хэзээ ирэв? гэж асуулаа.Өлзий бат

-Сайн хаасан ирээд гурав хонож байна л гэв.Нэгэнт Цолмонгэрэл дуугарахгүй царайг өгөхгүй байгаа болохоор гэрээс гарч ирсэн Өлзийбат уяаруугаа алхвал хойноос нь Цолмонгэрэл гараад ирэв.Хэн хэн нь дуугарч чадсангүй хэсэг чимээгүй болов.Цолмонгэрэл сулхан дуугаар

-Чамайг хүлээж чадаагүй нүгэлт эм намайг өршөө .Эцэггүй хүүхэд тээсэн намайг хэн л эхнэрээ болгов гэж хэмээн нүдэнд нь нулмис цийлэлзэн хоолой нь сааралтан

-Өлзийбатаа чи ахиж бүү манайд ир .Нэрэнд чинь муу .Залуу сайхан байгаа дээрээ сайн эхнэр олж ав чамд над шиг бүсгүй зөндөө олдоно гэчихээд гэртээ орчихов.Мориндоо яаж хүрсэнээ ч мэдсэнгүй нэг л мэдэхэд мордон сажилж явсан тэрээр яагаад ээж аав хоёр надад энэ тухай хэлсэнгүй Яагаад Цолмонгэрэл ч энэ тухай ярьсангүй вэ гэж олон яагаад гэсэн асуултан хариу авах гэж бодлогширов.Хожуу хойно гол дээр цуглаж унаа сольж байсан олон залуучуудын яриан дундаас Цолмонгэрлийн хүүхдийн эцгийг захиргаанд түр хугацаагаар ирсэн нэгэн залуу гэж дуулав.Гэртээ хэд хоносны хойно ээж нь нэг өглөө

-За миний хүү одоо эхнэр авч айл гэр толгойлохоор болсон нутаг нугын олон сайхан бүсгүйчүүд байна.Ээж аав нь чамайг юунд ингэж санаа зовоод байгааг мэднэ.Даваагийн тэр охин нэр хүнд нь уначихсан хүний хүүхэд тээсэн хүнээр яахав дээ гэхэд нь Өлзийбат ээжрүүгээ нэг л том харсанаа дуугарсангүй .Сүүлийн хэдэн өдөр зөвхөн энэ бодол л Өлзийбатыг зовооно.Түүнийг гэх бүсгүйчүүд бас байна аа.Саяхан гол дээр усаа аваад явж байхад нь таарсан Сүрэнгийн хоёр охин Өлзий батаас харцаа салгаагүй ээ .Энднийх  хөрөнгө чинээ сайтай охид олонтой айл.Гэвч Өлзийбатын сэтгэлд Цолмонгэрлээс ондоо хүн байхгүй гэдгийг өөрөө сайн мэднэ.

Намрын нар унасан нэг өдөр Сүрэн гуай Өлзийбатынд ирлээ.Ямар хэрэг зоригоор яваа нь тодорхой бус .Өлзийбатын аавтай л энэ тэрийг ярилцах зуураа яриан дундаа хааяахан Өлзийбатыг хавчуулаад байгаа нь ихэд сонин.Сүрэн манайх гэдэг айл хэдэн малаа хүчирдэггүй.Хэдэн бодын толгой эргүүлээд өгөх хүн хэрэгтэй байна.Танай Өлзийбатыг хэдэн бодыг минь харж өгөөч гэж гуйж явна.Залуу хүнийг гомдоохгүй үнэ хөлс өгнө гэж байна.Аав нь дуугарсангүй .Таг дуугүй суух аж.Уг нь өөрийн нэртэй хэдэн бодоо харах далимдаа хараад өгөхөд болохгүй юмгүй.Ээж нь харин дуртай байгаа бололтой .Аав нь дуугарахгүй удсанд тэрээр хүүрүүгээ нэг харсанаа

-Миний хүү болохгүй нь юу байхав. Өөрийнхөө хэдэн бодын харах далиаараа харж болох байлгүй гэж бодов.

Учир нь тэрээр хүүгээ жирэмсэн нэр хүнд муутай гэж нутгаараа нэг яригдсан Цолмонгэрлээс салгах гэж ядаж байгаа нь тэр .Тэрээр мөн Сүрэнгийн хоёр охины нэгтэй хүүгээ гэрлүүлчих холын бодол тээж байгааг хашир Өлзийбатын аав Самдан мэдэж байлаа.Улаан цайм явахгүй гэж хэлж чадсангүй .Аав нь дуртай дургүй л зөвшөөрч байгаа нь илт.Цолмонгэрэл энэ бүхнийг сонсоод юу гэх бол .Намайг Сүрэнгийн хоёр охины нэгтэй нь суух байх гэж бодно доо.Гэхдээ би яаж  бодсон ч хайр сэтгэлээ өнгө мөнгөөр солихгүй ээ.Намайг хичнээн хөөсөн ч гэсэн би Цолмонгэрэлдээ л хайртай .Тэр цэрэгт явахын өмнө минь надад амалж байснаа няцсан ч гэсэн би түүнийг гэсэн сэтгэлээ үл хорьж дийлнэ.Сургуульд байхын л харж дасаж дурлаж явсан сэтгэл нь цэргийн нэг жилд ямар их санасны бодоход энэ бүхэн хангалттай.Хоёр хоногийн дараа Сүрэнгийнд Өлзийбат очлоо.Сүрэн ч бөөн баяр нимгэн шар царайндаа хуурмаг инээд тодруулан

-За миний хүү ах нь одоо чамайг дагуулж мордоод адуугаа тоолж хүлээгэж өгнөө гэв орон  дээр суун хөшгөөрөө оролдон бие биенээс өрсөн Өлзийбатын зүг хараа шидэж суусан хоёр охин оо хараад

-За миний охид хоол хий гэв.

Сүрэнгийн эхнэр Юмчмаа ярианд оролцон

- аав ээжийн нь бие сайн уу  овоо доо нэг голын улс бие биендээ ингэж туслалгүй яахав хэмээж байлаа.Сүрэнгийн хоёр охины томыг  нь Хашмаа багыг нь Дүүриймаа гэнэ.Царай зүсээр хэнээс  ч дутахгүй энэ хоёр охин нас хорь шүргэж буй охид .Ийнхүү Сүрэнгийн адуучин болсон Өлзийбат өглөө оройгүй адуунд давхисаар нэг мэдэхэд хэдийн сар болчихож.Сүрэнгийн хоёр охин Өлзийбатад талтай байгаа нь илт Өлзийбатыг харахаараа л ичингүйрэн ер нь бол Өлзийбатыг салахгүй дагана.Цолмонгэрэл төрсөн дуулдав.Эмэгтэй хүүхэдтэй болсон гэж Сүрэнгийн том охин Хашмаагаас сонсов.Энэ хоёр нэг анги гэнээ.Худаг дээр морио услаад зогсож байтал Хашмаа царайчлан харж Өлзийбатаас халгаж ядан

-Өлзийбат аа чи Цолмонгэрэлд хайртай байсан биздээ гэв.Өлзийбат дуугарсангүй .Тэрээр дотроо бодох нь ээ мэдэж байж юугы нь асуудаг юм бол гэж бодов.Хашмаа ер нь Өлзийбатад сайн болчихсон нь илт.Сүрэнгийн авгай Юмчмаа ч Өлзийбатыг хүргэн болгочих санаатай.Нөхөр Сүрэндээ 

-энэ хүүг хүргэнээ болгочихвол сайн хүү юм биш үү гэж нөхөртөө учирлахад Сүрэнд ч бодсон юм бий.Байнгын л Өлзийбатыг гэртээ байлгах санаатай хоол цайгаар уях гэж хичээх Сүрэнгийн эхнэр хүүхдүүдэд Өлзийбат харин дургүй талдаа.

Төрсөнөөс нь  хойш Цолмонгэрэлтэй огт уулзаагүй байсан.Саяхан санаандаггүй сумын төв дээр дээр таарав.Хүүхэд айлгаад гээд гүйж явсан түүнд чадах ядахаараа туслахыг хичээв.Эргэлт оруулах хүнгүй түүнд Өлзийбат хөдөөнөөс хонь авчирч төхөөрөн найзындаа авчирч төхөөрөн найзынхаа авгайгаар хоол цай хийлгэн эргэлт оруулдаг болов.Өлзийбатын энэ тухай аль хэдийнээ Сүрэнгийн авгай хүүхэд мэдчихсэн байв.Маргааш орой нь Сүрэнгийнд ирвээс хэн хэн нь нэг л аягүй .Хашмаа гэрээс гарч ирсэнэ Өлзийбатыг уяаруу явахад нь араас гүйцэн эрж ээрээд  

-Чи яах гэж Цолмонгэрэлд дээр ч очсон юм гэж ширүүхэн асуухад нь Өлзйибат дуугарсангүй.Хашмаа Цолмонгэрэлд Өлзийбатыг алдах нь нь гэж айсан тэр юу ч хийхээс буцахгүй нь илт .Өлзийбат Цолмонгэрэл охин хоёрт санаа зовсон тэрээр Сүрэнгийнд ирээд хоёр хоноод буцаад төв явчихав.

Цолмонгэрэл дээр найзындаа хоол цай хийлгэн шууд яваад орчихов.Цолмонгэрэл нүүр нь улайж эмнэлигйн ажилтнуудаас санаа зовнисон бололтой шалавхан шиг өрөөнийхөө хаалгыг хаачихаад

-Чи юу хийж яваа юм бэ.Сумынхан чи бид хоёрыг юу гэх ч юм билдээ гэхэд нь

Өлзийбат гэнэт эрсхэн дуугаар

-юу гэж хэлсэн ч хамаа байхгүй .Би чамд хайртай.Би чамаас сэтгэлээ татаж чадахгүй хэмээн хэлээд ойрд хүүхэд нь уйлаад ядарсан царайг харж сэтгэл нь өвдсөн

 Өлзийбат Цолмонгэрлийн хацрыг илбэж нэг мэдэхэд тас тэврэн авлаа.Тэрээр Цолмонгэрлийн түг түг цохилох зүрхний цохилтыг нь  сонсон хэсэгхэн хугацаанд тас тэвэрсэнээ гэнэт тэвдэж

-намайг ууялаарай хэмээн нөгөө талын орн дээр очоод суучихав.Гаднаас орж ирсэн сувилагч хүүхэн нэг л доогтой харцаар Өлзийбатыгн жуумалзан харсанаа Цолмонгэрлийн охинд тариа хийчихээд гараад явчихав.Тарианаасаа болж уйлсан охиноо тайвшруулан өрөөн дотуур холхих Цолмонгэрэл Өлзийбатыг өөрөөс нь яагаад холдохгүй гэдгийг ойлгож байлаа.Гэхдээ тэр Өлзийбатын итгэлийг алдсан хүний хүүхэп төрүүлсэн гэдгээ санах тусам Өлзийбатын царайг харах нв бүү хэл нэрийг дурсахаас ч эмээдэг байсан.Эр хүний сэтгэлийн гомдоосноос уучилсан нь дээр гэж ээж нь минйи охин энэ Данзангийн  энэ хүү чамайг уучилж байна шүү дээ  чиний энэ охины тэр нүүдлийн шувуу тэр залуу хэзээ ч ирэхгүй гэж хэлсэн үгийг санаж байв.Нээрээ ч тийм юм даа.

Орой болтол өрөөнд нь суусан Өлзийбат эргэлзэж тээнэглзэн байснаа

-Цолмонгэрлээ би чиний охины эцэг чиний эр нөхөр байж чаднаа чи намайг хүлээн зөвшөөрөөч гэж  аргадаж гуйх аястай хэлэхэд нь Цолмон гэрэл хэдий өөрөөсөө түлхсэн энэ үгийн ямар их хүлээж байлаа.Тэрээр нүднээсээ нулмис дуслуулан

-Би чиний итгэлийг нэг удаа алдсан .алдсаны төлөөс гэрч нь миний охин байна.би ахин алдах эрхгүй  ээ.Чи намайг уучлиж чадвал би чиний эхнэр болж охиноо чамаар овоглоход бэлэн байна гэж нулмис дуслуулан хэлэхэд нь Өлзийбатыг царайд баясал гийж орон дээрээсээ өндийн босож охиныг Цолмонгэрлийн гараас аван

-Өнөөдрөөс эхлэн охин минь чи Өлзийбатын Уянга боллоо шүү хэмээн өргөлөө.нүд нь тормолзон инээх охиныг хараап  Цолмонгэрэл  ихэд гайхав .Хүний хүн байтугай Цолмонгэрлийн ээж аав  дээр  нь очдоггүй охин нь Өлзийбатаас бишүүрхэхгүй байгаа нь нэгэн сайхан замын эхлэлийн  үндэс энд ургаж байгаа нь андашгүй байлаа.

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...