Tuesday, September 15, 2020

Цэцэгний эзэн


Өглөө ажил дээрээ иртэл ширээн дээр нь баглаа улаан сарнай тавьчихаж.Сарнай гайхаж ,ийш тийш харвал хэн нь ч дуугарсангүй.Өрөөнд хамт суудаг хэдээс арай дотно байдаг Заяа хараахан ирээгүй байв.Ширээн дээрхи цэцгийг авч хаа тавихаа шийдэн байтал гаднаас хоцорчихлоо гэсээр тог тог хэмээн шогшин  орж ирсэн Заяат

-Өө ямар гоё цэцэг хэн өгөө вэ гээд ирж үнэрлэн

-За таминь манай өрөөнийхөн бид хүргэнтэй болж байгаа шинжтэй.Тэр нэг залууг нэг харчих юмсан их романтик залуу байна даа гэж урсгаж байтал өрөөний хаалга онгойж гаднаас дарга ороод ирвэл бүгд пижигнэн ширээндээ сууж тус тусыгнхаа ажилд орлоо.Дарга нь орж ирээд нэг бүрчлэн хараад

-За ажилдаа орцгоо. Заяат яасан оройтов гэчихээд нүднийхээ шилнийхээ доогуур нэг бүрчлэн харчихаад буцаад гарах гэснээ

-Аан нээрээ Сарнай миний өрөөнд ороод ирээрэй гэчихээд гараад явчихав.Сарнай Заяат хоёр бие биенлүүгээ харан мөрөө хавчив.

Сарнай даргын өрөөнд орохоор хувцсаа янзлаад гарах гэтэл Заяат

-Сарнай гээд эрхий хуруугаа гозойлгон нүдээ ирмэв.

Сарнай ойлгосонгүй.Даргын өрөөний үүдэн  дээр очин  хаалгы нь тогшвол

-Ор ор хэмээн дотроос дуугарлаа.Сарнай орвол дарга нь цаашаа харан шилэн нүүртэй шүүгээнээсээ юм хайн ухаж байснаа Сарнайг хараад

Ширээн дээрээ суун шилээ авчихаад нүдээ нухан хэсэг дуугүй сууснаа

-За ажил төрөл сайн уу гэснээ чи чинь манай байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа билээ хэмээн нухацтай харахад шөвөг шиг хүйтэн харцанд дайрагдаж тэвдсэн Сарнай

-Таван жил гаран ажиллаж байгаа гэчихээд яасан юм бол гэж санаа зовчихов.

Дарга нь хуруугаа шаг шаг хийн дуугаргаснаа

-Өнөө өглөө намайг ирэхэд үүдэн дээр цэцэг хүргэлтийн компаниас чамд гэсэн хаягтай захиа ирлээ.Энэ чинь бас цаад эзнийг нууцалдаг юм гэнэ.Миний энэ ам бас түргэдээд асуугаад авсан хэмээн инээгээд

-Би өөрийнхөө хувиас болон байгууллагын зүгээс чамайг гэр бүлтэй болоход чадах ядахаар аа л дэмнэнэ.Оюутны ширээнээс  л манайд жаахан охин орж ирж байсан цаг ч амархан юм даа гээд нэг юм хэлэх  гээд тойруулаад байгаа нь илт.

Ер нь энэ байгууллагынхан даргадаа харин ч их  сайн.Насаараа нягтлан хийсэн хижээл насны Сундуй гэгч энэ эр арваад жилийн өмнө Аудитын компани байгуулаад өдийг хүрсэн билээ.Нэг үеийг бодоход компани ч хөл дээрээ тогтжээ.Сундуй Сарнайг чадварлаг сайн ажилтан гэдгийг мэддэг болохоор алдчихна гэж айсандаа тэр байх.Ер нь өөрөө оюутан насны хоёр хүүтэй хүн .Хүүхдүүд нь Сарнайн нас ойролцоо бол шууд л Сарнайтай суулгах гэж зүтгэж магад .Даанч хоёр хүү нь нас бага нэг нь энэ жилд нэгдүгээр курс том хүү нь гуравдугаар курс хоёулаа л эдийн засаг чиглэлээр сурдаг .Ер нь бүгд л эдийн засгийн хүмүүс эхнэр нь улсын нэгэн томоохон сургуулийн эдийн засгийн ухааны доктор хүн.

Сарнай компанийхаа шилдэг ажилтнаар сүүлийн хоёр жил дараадлан шалгараад буй .Ажилдаа зүтгэлтэй мэргэжилдээ сайн Сарнайг Сундуй тийм ч амар тавиад туучихгүй ээ.Энэ жилээс эхлэн түрээслэж буй байрынх нь хөлсийг компани хариуцаж байгаа.

Дарга яах гэж дуудсаныг үл ойлгосон Сарнай өрөөндөө орж ирвэл Заяат тосон босож

 -Юу гэж байна .Энэ цэцгийг хэн өгсөн гэж байна гэхэд Сарнай инээд алдан

Би юу ч ойлгосонгүй дарга яг юу ярих гэсэн юм бол гэж хэлсэнээ энэ цэцгийн эзнийг ч хэлсэнгүй .Цэцэг хүргэлтийн компаниас л ирсэн гэнэ гэчихээд төмөр шүүгээгээ уудлан зузаан бор хавтастай баримт гарган хуудсыг нь эргүүлэн суув.Заяат юу ойлгосонгүй өрөөнд цуг суух хоёр эрлүүгээ харж мөрөө хавччихаад ус буцалгачгнаас стаканд халуун ус хийж аваад кофе хийн найруулаад  ширээндээ орчиж суув.Сарнайд цэцэгний эзэн хэн байж болох вэ гэж бодоод олсонгүй .Өдий хорин тав хүртлээ олон хүнээс сууя гэрлэе гэж санал сонсож байсан ч гэсэн тэрээр амьдралд яарах болоогүй гэж өөртөө хатуу амлалт өгсөн болохоор хойшоо тавьсаар өдийг хүрсэн билээ.

Их сургуульд байхдаа нэг залуутай үерхэж эхэлсэн ч нэг мэдэхэд хоёул холдсон байлаа.Сарнай өөрийгөө их зантай залууд хатуу хөндий болсоноос боллоо гэж нэг хэсэг гутраад авсан удаатай.Түүнээс хойш ахиж хүнтэй үерхэсэнгүй .Өмнө нь амьдрал зохиож байсан гэх гуч гаран насны залуу Сарнайг нэг хэсэг эргүүлдэн амар заяа үзүүлэхгүй байсан ч гэсэн Сарнай нэг удаа хэрэг болгон уулзаад би найз залуутай миний найз залуу гадаад байдаг .Би хорин тав хүртлээ хүнтэй суухгүй гэж шуудхан хэлчихээд гараад явчихсан билээ.Түүнээс хойш тэр хүн ахиж Сарнайг ахиж шалж дагаагүй.Энэ өдөр харин нэг сайн төвлөрч чадсангүй. Цэцэгний эзэн хэн байж болох вэ гэж өдөржин бодсоор орой гэртээ ирлээ.Замдаа дэлгүүр орон ойр зуурынхаа хүнсний юмыг цуглуулан орж ирсэн тэр хувцсаа сольчихоод  хоолоо  хийж байтал утсанд нь чат ирсэн байв.Цэцэгний эзэн гэх  зураггүй хаягнаас” цэцэг таалагдсан уу” гэсэн чат ирж .Харваас саяхан шинэхэн нээсэн хаяг байлаа.

Яагаад ч юм .Энэ нэг өөрийг нь таньдаг хүн шиг санагдаад болдоггүй.Хоолоо хийх гэж бэлдэж байсан тэр цэцэгний эзэнд хамаг анхаарлаа хандуулаад хоол хийх дуршилгүй болчихов.Уг нь хоёр жилийн компанид ажилд орсон Бат-өлзий гэх залуу Сарнайд таалагддаг байлаа.Бүүр Сарнайг гурван сар дагалдсан  гээч.Нүдээрээ инээсэн хүүхэд шиг ааштай энэ залууг Сарнай миний дүү хэмээн эгчирхээд гүйгээд байсан ч гэсэн Бат-өлзий Сарнайгаас хоёрхон насаар дүү гэдгийг нь мэдсэн юм.Бат өлзий оюутан байхдаа цэрэгт явж нэг жил болоод мөн сургуулиа төгсөөд солонгосд нэг жил ажиллаж байгаад баригдаад ирсэн байв.

Одоо тэрээр компаний Дархан дахь салбарын ахлагчаар ажилладаг .Хааяахан ажил төрлийн шугамаар ярихаас ч цаашгүй байлаа.Өөрийнхөө нүүр номыг ухаж байтал Батөлзий өөрийнх нь бүх зураг бүхэн дээр нь лайк дарсан байв.Мөн Цэцэгний эзэн нь ч бас мөн адил бас өчнөөн дарчихаж.Сарнай Бат-Өлзийг гэж итгэчихэв.Компанийхаа давхар хүний нөөцийг давхар хийдэг болохоор Сарнай

Бат-өлзийг сайн мэднэ.Аав ээж хоёр нь малчин өөрөө айлын том .МУИС эдийн засгийн сургуулийг төгссөн.Архи тамхи хэрэглдэггүй зэрэг ер нь эерэг мэдээ ихтэй хувийн хэрэгтэйг нь сайн мэднэ.Одоо бол Бат-Өлзийг хэрвээ гуйвал Сарнай мэдээж татгалзах аргагүй .Сургууль төгсөөд хэдийн таван жил гаран болчихож.Аль хэдийн хорин тав өнгөрөөд хэдхэн сарын дараа хорин зургаа хүрэх  нь хөдөөнөө  хааяахан ярих ээж нь миний охин нас чинь явах нь хүнтэй суувал гэж цухалзуулна.Арга ч үгүй дээ.Ээж нь Сарнайгийн насан дээр хэдийн дөрвөн хүүхдийн ээж болчихсон болохоор л тэр биз.Сарнай гэхдээ гэр бүлтэй  болох арай болоогүй гэж бодсон хэвээрээ .

Тэрээр Бат-Өлзийг цэцэгний эзэн гэж итгээд байлаа.Ямар ч байсан Бат-Өлзийг мэдэхийн хувьд түүнийг цаашаа түлхэж чадахгүй гэдгээ сайн мэдэж байв.Маргааш өглөө иртэл хамт ажилладаг өрөөний хоёр залуугийн нэг Галбадрах ээж нь нас барсан гээд хөдөө чөлөө аваад явчихсан байв.Сарнайг дарга нь дуудаж мөнгө цуглуулж Галбадрахын дансруу хий гэж тушаал өгөв.Хэзээний л бэлэн зэлэн үгтэй Заяат

-Хөөрхий яасан их хямарч байгаа бол гэж Галбадрахыг өрөвдсөн царай гаргав.Ер нь Заяат Галбадрахад талтай гэдгийг нь сайн мэднэ.Харин өрөөний нөгөө залуу болох Өлзийсүрэн ер нь дуугүй талдаа компаний мэдээлэл техинлиогийг хариуцдаг тэрээр найз бүсгүйтэй гэдэг болов ч түүний найз бүсгүйг  харсан хүн байхгүй.Өнгөрсөн жилийн шинэ жилээр гэнэт авъяас нь  ундарч сайхан дуулдаг гэж алдаршаад байгаа нэгэн.Сарнай намар орой ажилаа тараад гэрлүүгээ явахаар ажлынхаа урд заман дээр гараа өргөөд зогсож байтал нэгэн машин ирж зогсов.Гэр хүрэх замдаа таксины жолооч яриа өдөж инээд алдах нүдээрээ инээд алдсан энэ залуу нэг л нүдэнд дулаахан .Тэр залуу өөрийг нь өмнө их л  харж байсан аятай

-Та такси хэрэгтэй бол намайг дуудаж болно шүү дээ гэхэд нь Сарнай  дуугарсангүй .

Гэртээ ороод хоолоо идчихээд п нөгөө л цэцэгний эзэн бодсоор суув .Гэнэт тэр саяын  таксины жолооч  залуу байж магад гэж бодсоноо за арай үгүй байлгүй гэж бодов.Өглөөний сэрүүн агаар оруулахаар цонхоо онгойлготол гадаа зогсоол дээр өчигдрийн таксины жолоочийн машинтай адилхан цагаан өнгийн прусс зогсож байлаа.Тэр жолоочийн мөн юм уу гэж бодсон ч аль адилхан машиныг гэх үү гэж бодлоо.Ажилдаа явах цаг болж .Орцноос гараад төв замруу алхаж байтал туслах замаар асраас ирсэн машин чагнаалдвал нөгөө залуу байлаа.Түрүүн  машин мөн байж гэж бодсон Нөгөө залуу

-би танай энэ байранд өнөө өглөө вокзалаас  хүн буулгаад чамайг ажилдлаа явах цаг тай нв чинь таарчихаж  гэж инээв.Ажилуургуу явах замдаа залуу Сарнайг асуугаагүй байхад өөрийнхөө тухай ярьж эхлэв.Тэрээр таксинд хэдэн машин хувиараа явуулдаг гэнэ. албан ёсоор  компани байгуулаагүй ч гэсэн нэг ч жолооч хүрэлцэхгүй улмаас өөрөө жолоонд явдаг гэнэ.Гэр хороолод хашаандаа саяхан  арван машины гарааш барьсан гэнэ. Одоогоор  зургаан машин таксинд явуулдаг тэрээр удахгүй арван машинтай болохоороо компани байгуулна гэж ярвж явлаа.Сарнай  нэг мэдэхэд залуугийн ярианд бүүр орчихсон   инээд  алдаад явж байлаа.Угийн ихэмсэг биеэ тоосон  залуусд л дургүй болохоор жолооч залуу таалагдаж байлаа.Уг нь Нэг л мэдэхэд ажлын үүдэн дээр ирсэн байлаа.Таксины хөлсөө өгөх гээл цүнхээ уудалтал залуу хэрэггүй хэрэггүй гээд авсангүй .Сарнай цаашлуулан

-Чи таксины биенэс эрхлэх гэж байж ингээд залуу бүсгүйчүүдээс мөнгө авахгй буулгаад л байвал яаж бизнес чинь өргөжих билээ гэхэд

Залуу

-Өө зүээр зүгээр  хэмээн тэвдэв.Сарнай машинаас буутал жолооч залуу нөгөө талаар нь тойрон  ирж хаалгаа онойлгож өгөв.Сарнай жолоочид  баярлалаа гэж явах гэтэл жолооч залуу Сарнай гэж дуудав.Сарнай эргэн харахтай тэрээр гартаа бээлийгээ  чанга атган зогсох тэр

“Дээр чамд цэцэг  хүргүүлсэн хүн бол би .Намайг Очирбат гэдэг .би чамд  хайртай.Би чамайг хэдэн сарын турш харж байсан .Танай энэ доохон таксины зогсоол дээр зогдсдог байсан юм гэж дуржигнуулан хэлэв.Сарнай  цэцэгний эзнийг олсондоо  баярлаж байв.Сарнай энэ залууг халтар таксины  жолооч  гэхээсээ илүү хүн ялгадаггүй  хөгжөөтэй ухаалаг энэ царайг сайн харж аваад л баяртай хэмээн инээгээд ажилруугаа гүйгээд орчихов.

 

 

 

 

 

Хайр үнэтэй


Хайр үнэтэй.Магадгүй та бүхэн хөрөнгө мөнгөний талаар бодож байж магад.

Гэхдээ энэ утгаараа биш хайр зүрх сэтгэлийн хувь хайртай хүний нь хувьд хайр асар их үнэтэй.Хайр бол үнэтэй. Үнэтэйдээ амины үнэтэй ч байж болно.Олон олон хайрын түүх үүнийг нотолдог.

Үнэ цэнийг нь мэдэрсэн хүн л хайрын сайхан бүхнийг л амталдаг юм.

Хайр үнэтэй гэдгийн хамгийн их мэдэрсэн хүн бол Өлзийбат юм.Яагаад гэвэл энэ хүний туулсан амьдралд даваа гүвээ үхэл хагацал гээд өчнөөн зовлон дундаас хайраа олж авсан хүн билээ.Өөрөө хэдий ярихгүй ч нэг голын нэг дорын нутгийн зон олон далдхан хуучлах нь олон хүний ам дамжсан болохоор нэмэгдсэн хасагдсан зүйл их бий .Ёстой нөгөө мөнгө дайвал дутдаг үг  дайвал илүүддэг гэдэг шиг л юм.

Арван жилээ дүүргэчихээд цэргийн албанд саналаараа явсан тэр цэргийн гурван жилийг харин эр хүн шиг  хаагаад ирэв.

Цэцгийн толгой дээр эрвээхэй цугласан зуны тэр орой зүрх сэтгэлийнхээ мухарт байдаг бүсгүйндээ дөрөө мултлахаар зорьсон Өлзийбат сэтгэл өндөр явах авай.

Уяан дээр нь буусан Өлзийбатыг хүн гэж хэн ч гэрээс  гарч тоссонгүй.Өлзийбат хэрдээ хоолой засан чимээ өгсөн ч  гэрээс гарч ирсэнгүй.Тэрээр тээнэглзэн зогссоноо зориглон гэрт орвол сэтгэлд мөнхийн байх бүсгүй Цолмонгэрэл нь хэзээ мөдгүй нярайлах болчихсон сэвхтсэн нүүртэй угтав.Гэнэтийн энэ явдалд хэн хэн нь цочирдов.

Хэзээ мөдгүй болчихсон .Цолмонгэрэл золгосон ч үгүй .Ээж нь Өлзийбатад цай хийж өгөөд

-хүү минь албаа сайн хаасан уу? ямар их хувираа вэ?   Хэзээ ирэв? гэж асуулаа.Өлзий бат

-Сайн хаасан ирээд гурав хонож байна л гэв.Нэгэнт Цолмонгэрэл дуугарахгүй царайг өгөхгүй байгаа болохоор гэрээс гарч ирсэн Өлзийбат уяаруугаа алхвал хойноос нь Цолмонгэрэл гараад ирэв.Хэн хэн нь дуугарч чадсангүй хэсэг чимээгүй болов.Цолмонгэрэл сулхан дуугаар

-Чамайг хүлээж чадаагүй нүгэлт эм намайг өршөө .Эцэггүй хүүхэд тээсэн намайг хэн л эхнэрээ болгов гэж хэмээн нүдэнд нь нулмис цийлэлзэн хоолой нь сааралтан

-Өлзийбатаа чи ахиж бүү манайд ир .Нэрэнд чинь муу .Залуу сайхан байгаа дээрээ сайн эхнэр олж ав чамд над шиг бүсгүй зөндөө олдоно гэчихээд гэртээ орчихов.Мориндоо яаж хүрсэнээ ч мэдсэнгүй нэг л мэдэхэд мордон сажилж явсан тэрээр яагаад ээж аав хоёр надад энэ тухай хэлсэнгүй Яагаад Цолмонгэрэл ч энэ тухай ярьсангүй вэ гэж олон яагаад гэсэн асуултан хариу авах гэж бодлогширов.Хожуу хойно гол дээр цуглаж унаа сольж байсан олон залуучуудын яриан дундаас Цолмонгэрлийн хүүхдийн эцгийг захиргаанд түр хугацаагаар ирсэн нэгэн залуу гэж дуулав.Гэртээ хэд хоносны хойно ээж нь нэг өглөө

-За миний хүү одоо эхнэр авч айл гэр толгойлохоор болсон нутаг нугын олон сайхан бүсгүйчүүд байна.Ээж аав нь чамайг юунд ингэж санаа зовоод байгааг мэднэ.Даваагийн тэр охин нэр хүнд нь уначихсан хүний хүүхэд тээсэн хүнээр яахав дээ гэхэд нь Өлзийбат ээжрүүгээ нэг л том харсанаа дуугарсангүй .Сүүлийн хэдэн өдөр зөвхөн энэ бодол л Өлзийбатыг зовооно.Түүнийг гэх бүсгүйчүүд бас байна аа.Саяхан гол дээр усаа аваад явж байхад нь таарсан Сүрэнгийн хоёр охин Өлзий батаас харцаа салгаагүй ээ .Энднийх  хөрөнгө чинээ сайтай охид олонтой айл.Гэвч Өлзийбатын сэтгэлд Цолмонгэрлээс ондоо хүн байхгүй гэдгийг өөрөө сайн мэднэ.

Намрын нар унасан нэг өдөр Сүрэн гуай Өлзийбатынд ирлээ.Ямар хэрэг зоригоор яваа нь тодорхой бус .Өлзийбатын аавтай л энэ тэрийг ярилцах зуураа яриан дундаа хааяахан Өлзийбатыг хавчуулаад байгаа нь ихэд сонин.Сүрэн манайх гэдэг айл хэдэн малаа хүчирдэггүй.Хэдэн бодын толгой эргүүлээд өгөх хүн хэрэгтэй байна.Танай Өлзийбатыг хэдэн бодыг минь харж өгөөч гэж гуйж явна.Залуу хүнийг гомдоохгүй үнэ хөлс өгнө гэж байна.Аав нь дуугарсангүй .Таг дуугүй суух аж.Уг нь өөрийн нэртэй хэдэн бодоо харах далимдаа хараад өгөхөд болохгүй юмгүй.Ээж нь харин дуртай байгаа бололтой .Аав нь дуугарахгүй удсанд тэрээр хүүрүүгээ нэг харсанаа

-Миний хүү болохгүй нь юу байхав. Өөрийнхөө хэдэн бодын харах далиаараа харж болох байлгүй гэж бодов.

Учир нь тэрээр хүүгээ жирэмсэн нэр хүнд муутай гэж нутгаараа нэг яригдсан Цолмонгэрлээс салгах гэж ядаж байгаа нь тэр .Тэрээр мөн Сүрэнгийн хоёр охины нэгтэй хүүгээ гэрлүүлчих холын бодол тээж байгааг хашир Өлзийбатын аав Самдан мэдэж байлаа.Улаан цайм явахгүй гэж хэлж чадсангүй .Аав нь дуртай дургүй л зөвшөөрч байгаа нь илт.Цолмонгэрэл энэ бүхнийг сонсоод юу гэх бол .Намайг Сүрэнгийн хоёр охины нэгтэй нь суух байх гэж бодно доо.Гэхдээ би яаж  бодсон ч хайр сэтгэлээ өнгө мөнгөөр солихгүй ээ.Намайг хичнээн хөөсөн ч гэсэн би Цолмонгэрэлдээ л хайртай .Тэр цэрэгт явахын өмнө минь надад амалж байснаа няцсан ч гэсэн би түүнийг гэсэн сэтгэлээ үл хорьж дийлнэ.Сургуульд байхын л харж дасаж дурлаж явсан сэтгэл нь цэргийн нэг жилд ямар их санасны бодоход энэ бүхэн хангалттай.Хоёр хоногийн дараа Сүрэнгийнд Өлзийбат очлоо.Сүрэн ч бөөн баяр нимгэн шар царайндаа хуурмаг инээд тодруулан

-За миний хүү ах нь одоо чамайг дагуулж мордоод адуугаа тоолж хүлээгэж өгнөө гэв орон  дээр суун хөшгөөрөө оролдон бие биенээс өрсөн Өлзийбатын зүг хараа шидэж суусан хоёр охин оо хараад

-За миний охид хоол хий гэв.

Сүрэнгийн эхнэр Юмчмаа ярианд оролцон

- аав ээжийн нь бие сайн уу  овоо доо нэг голын улс бие биендээ ингэж туслалгүй яахав хэмээж байлаа.Сүрэнгийн хоёр охины томыг  нь Хашмаа багыг нь Дүүриймаа гэнэ.Царай зүсээр хэнээс  ч дутахгүй энэ хоёр охин нас хорь шүргэж буй охид .Ийнхүү Сүрэнгийн адуучин болсон Өлзийбат өглөө оройгүй адуунд давхисаар нэг мэдэхэд хэдийн сар болчихож.Сүрэнгийн хоёр охин Өлзийбатад талтай байгаа нь илт Өлзийбатыг харахаараа л ичингүйрэн ер нь бол Өлзийбатыг салахгүй дагана.Цолмонгэрэл төрсөн дуулдав.Эмэгтэй хүүхэдтэй болсон гэж Сүрэнгийн том охин Хашмаагаас сонсов.Энэ хоёр нэг анги гэнээ.Худаг дээр морио услаад зогсож байтал Хашмаа царайчлан харж Өлзийбатаас халгаж ядан

-Өлзийбат аа чи Цолмонгэрэлд хайртай байсан биздээ гэв.Өлзийбат дуугарсангүй .Тэрээр дотроо бодох нь ээ мэдэж байж юугы нь асуудаг юм бол гэж бодов.Хашмаа ер нь Өлзийбатад сайн болчихсон нь илт.Сүрэнгийн авгай Юмчмаа ч Өлзийбатыг хүргэн болгочих санаатай.Нөхөр Сүрэндээ 

-энэ хүүг хүргэнээ болгочихвол сайн хүү юм биш үү гэж нөхөртөө учирлахад Сүрэнд ч бодсон юм бий.Байнгын л Өлзийбатыг гэртээ байлгах санаатай хоол цайгаар уях гэж хичээх Сүрэнгийн эхнэр хүүхдүүдэд Өлзийбат харин дургүй талдаа.

Төрсөнөөс нь  хойш Цолмонгэрэлтэй огт уулзаагүй байсан.Саяхан санаандаггүй сумын төв дээр дээр таарав.Хүүхэд айлгаад гээд гүйж явсан түүнд чадах ядахаараа туслахыг хичээв.Эргэлт оруулах хүнгүй түүнд Өлзийбат хөдөөнөөс хонь авчирч төхөөрөн найзындаа авчирч төхөөрөн найзынхаа авгайгаар хоол цай хийлгэн эргэлт оруулдаг болов.Өлзийбатын энэ тухай аль хэдийнээ Сүрэнгийн авгай хүүхэд мэдчихсэн байв.Маргааш орой нь Сүрэнгийнд ирвээс хэн хэн нь нэг л аягүй .Хашмаа гэрээс гарч ирсэнэ Өлзийбатыг уяаруу явахад нь араас гүйцэн эрж ээрээд  

-Чи яах гэж Цолмонгэрэлд дээр ч очсон юм гэж ширүүхэн асуухад нь Өлзйибат дуугарсангүй.Хашмаа Цолмонгэрэлд Өлзийбатыг алдах нь нь гэж айсан тэр юу ч хийхээс буцахгүй нь илт .Өлзийбат Цолмонгэрэл охин хоёрт санаа зовсон тэрээр Сүрэнгийнд ирээд хоёр хоноод буцаад төв явчихав.

Цолмонгэрэл дээр найзындаа хоол цай хийлгэн шууд яваад орчихов.Цолмонгэрэл нүүр нь улайж эмнэлигйн ажилтнуудаас санаа зовнисон бололтой шалавхан шиг өрөөнийхөө хаалгыг хаачихаад

-Чи юу хийж яваа юм бэ.Сумынхан чи бид хоёрыг юу гэх ч юм билдээ гэхэд нь

Өлзийбат гэнэт эрсхэн дуугаар

-юу гэж хэлсэн ч хамаа байхгүй .Би чамд хайртай.Би чамаас сэтгэлээ татаж чадахгүй хэмээн хэлээд ойрд хүүхэд нь уйлаад ядарсан царайг харж сэтгэл нь өвдсөн

 Өлзийбат Цолмонгэрлийн хацрыг илбэж нэг мэдэхэд тас тэврэн авлаа.Тэрээр Цолмонгэрлийн түг түг цохилох зүрхний цохилтыг нь  сонсон хэсэгхэн хугацаанд тас тэвэрсэнээ гэнэт тэвдэж

-намайг ууялаарай хэмээн нөгөө талын орн дээр очоод суучихав.Гаднаас орж ирсэн сувилагч хүүхэн нэг л доогтой харцаар Өлзийбатыгн жуумалзан харсанаа Цолмонгэрлийн охинд тариа хийчихээд гараад явчихав.Тарианаасаа болж уйлсан охиноо тайвшруулан өрөөн дотуур холхих Цолмонгэрэл Өлзийбатыг өөрөөс нь яагаад холдохгүй гэдгийг ойлгож байлаа.Гэхдээ тэр Өлзийбатын итгэлийг алдсан хүний хүүхэп төрүүлсэн гэдгээ санах тусам Өлзийбатын царайг харах нв бүү хэл нэрийг дурсахаас ч эмээдэг байсан.Эр хүний сэтгэлийн гомдоосноос уучилсан нь дээр гэж ээж нь минйи охин энэ Данзангийн  энэ хүү чамайг уучилж байна шүү дээ  чиний энэ охины тэр нүүдлийн шувуу тэр залуу хэзээ ч ирэхгүй гэж хэлсэн үгийг санаж байв.Нээрээ ч тийм юм даа.

Орой болтол өрөөнд нь суусан Өлзийбат эргэлзэж тээнэглзэн байснаа

-Цолмонгэрлээ би чиний охины эцэг чиний эр нөхөр байж чаднаа чи намайг хүлээн зөвшөөрөөч гэж  аргадаж гуйх аястай хэлэхэд нь Цолмон гэрэл хэдий өөрөөсөө түлхсэн энэ үгийн ямар их хүлээж байлаа.Тэрээр нүднээсээ нулмис дуслуулан

-Би чиний итгэлийг нэг удаа алдсан .алдсаны төлөөс гэрч нь миний охин байна.би ахин алдах эрхгүй  ээ.Чи намайг уучлиж чадвал би чиний эхнэр болж охиноо чамаар овоглоход бэлэн байна гэж нулмис дуслуулан хэлэхэд нь Өлзийбатыг царайд баясал гийж орон дээрээсээ өндийн босож охиныг Цолмонгэрлийн гараас аван

-Өнөөдрөөс эхлэн охин минь чи Өлзийбатын Уянга боллоо шүү хэмээн өргөлөө.нүд нь тормолзон инээх охиныг хараап  Цолмонгэрэл  ихэд гайхав .Хүний хүн байтугай Цолмонгэрлийн ээж аав  дээр  нь очдоггүй охин нь Өлзийбатаас бишүүрхэхгүй байгаа нь нэгэн сайхан замын эхлэлийн  үндэс энд ургаж байгаа нь андашгүй байлаа.

Хайр мартагддаггүй

Хайр мартагддаггүй

Хайр мартагддаггүй гэдэг үнэн аж.Насны цээжинд гарч эрт эдүгээгээ эргэцүүлж суух болсон Жанчив нэг л сэтгэл хөндүүр.Дөнгөж өчигдөр гудамжинд таарсан нутгийн танил Хадхүү мэнд усаа мэдэлцээд л

-Чи хө дуулсан уу нөгөө муу Дарь чинь өнгөрчихөж .Даралт  л юм байхаа гэхэд нь Жанчивын сэтгэл сэртхийж жилийн өмнө тавиад жил уулзаагүй Дарьтай  нутгийн зөвлөлийн золголтон дээр таарахад хүүхэд байхаас л сэтгэлд үлдсэн нүдээрээ инээдэг төрхөөрөө инээн золгочихоод ач гуч нараа ярин нутаг усаа дурсан салсан юм даг гэж бодож амжив.

Дарь Дарь ...яаж мартагдахав Яаж харуусахгүй байж чадах уу? Бүхэл бүтэн тавиад жил сэтгэлийн мухарт явсан эгэлгүй нэгэн төрх эрхгүй л дотогшоо гуниг төрүүлнэ.

Яг өнөөдрөөс чанх тавин жилийн өмнөх дурсамж гайхалтай уран тодоор үлдэж ..аргагүй дээ бүдгэрэх аргагүй түүх юм чинь ...Жанчивын хувьд

1960–д оны эхэн үе.Сумын төв гэж хэдэн дүнзэн байшин .Захиргаадалт нийгмийн соёлын довлтолгооны  үе.Социализм ид буцалж, лоозогнолын уриа шүлэг шиг хөвөрч орон даяар давалгаалж байв.

Жанчив сургуульд суух гэж ирээд ээж ааваа дагаж уйлан, хэд хэдэн удаа явган нүцгэн оргон гүйж нэлээд асуудал дагуулаад байлаа.Сая нэг юм арайхийж сургууль соёлдоо дасах шинжтэй болов.Дотуур байр гэж дүнзэн байшинд хориод хүүхэд амьдарна.Байнгын л хүүхдүүд оргоно .Багш нь  байнгын хойноос нь  нэхэл дагуултай.

Оргодог гээд хэдэн нөхдийн нэр байрын жижүүрийн ханан дээрх самбарт бичээстэй Байнгынл байрын баг жижүүр хоёрын  хараа хяналтан доор байна.Тэр нэрсийн дунд  Жанчивын  нэр дөрвөн удаа оргосон. Оргох гэсэн оролдлого арваад удаа гаргасан гэсэн муу нэртэй нэгд байдаг байлаа.Жанчив бол эмэгтэй хүүхэд олонтой айлын ганц хүү тул жаахан эрх өссөн юм. Байрын багш Санжсүрэн нь   монгол хэл уран зохиол зэрэг маш олон төрлийн хичээл ордог эмэгтэй  хүн шиг урт үстэй залуухан багш уйгагүй  л хүүхдүүдийнхээ хойноос гүйдэг байсан даа.Хичээл эхлээд нэлээд хэд хоносон  хойно Байрын багш Санжсүрэн бүлтгэр нүдтэй тод хар хөмсөгтэй жаахан бор охин ангид дагуулж орж ирээд хамгийн урд сууж байсан Жанчивын хажууд суулгачихав.Аав нь бололтой нэхий дээлтэй намхавтар бор хүн багшаас нь

-За багшаа миний охиныг ээ дээ эрдэмтэй хүн болгоод өгөөрэй .Би хэд хоногоос ахиад ирнэ ээ. Ирэхдээ охиндоо ааруул өрөм авчирч өгөхөөс.. Сая энэ хүүхдүүдийн  ярихыг сонслоо хоол ундандаа дасах гэж зүдэрдэг юм шиг байна  гэхэд байрын багш Санжсүрэн тэвдэж

-Ээ Дандар гуай та юу хэлнэ вэ? Бид ардын хүүхдийг өлсгөх эрх байхгүй.Та гэрээсээ битгий юм авчраарай .Хүүхдүүд одоо ногоо идэж сурах ёстой гэхэд Дандар гэж тэр хүн охинлуугаа харан инээмсэглээд

-Миний охин багшийнхаа хэлсэнийг сонссон биз гэчихээд л ангиас  гартал араас нь нөгөө охин

-Ааваа хэмээн уйлчихав.Багш охиныг тайтгаруулан

 -Миний охин эрдэм сурах гэж байгаа хүн тэгж болохгүй гэж аргадав.Ашгүй аав нь хүүхдийн шуугианд сонсоогүй бололтой.Санжаа багш охиныг самбарын өмнө хөтлөн гаргаад

-За тар нар танилц манай ангийн шинэ сурагч Дандарын Дарь гэв.Охин тугал хар нүдэндээ доголон нулмистай зогсож байв.Ийнхүү Дарь бид хоёрын нөхөрлөл эхэлсэн юм.Манай анги арван найман хүүхэдтэй .Ихэнх нь банди нар тавхан охинтой.Банди нар л олон болохоор аргагүй сахилгагүй гэж жигтэйхэн.Хэдэн охидоо байнга л шоглоно.Тэр орой хичээл тараад байрлуугаа сургуулиас гараад хондлой дээрээ муу даавуун цүнхээ шидчихээд хар хурдаараа харайлгаж байтал “боль та нар”  гэх Санжаа багшийн дуу гарахад нь эргэж харвал нөгөө охиныг манай ангийн Балдан Гүрсэд хоёр шоглоод  уйлуулчихсан байв.

Санжаа багш намайг дуудаад

-За Жанчив чи энэ цуг суудаг хүүхдээ яагаад хаячихаад гүйчихэв. Чи энэ хүүхдийг хамгаалж хичээл номыг нь хийхэд туслана шүү гэв.Жанчив ч үсгүй дүнхгэр том толгойгоо илэн охиныг дагуулан байрлуугаа явлаа.Араас нь гүйж ирсэн Балдан Гүрсэд хоёр

 -Оргодог Жанчив орилдог найз охинтой болж гэж хэлээд хөхрөлдөв .Хөөрхий охин айчихаж Жанчивыг тойрон гүйнэ.Би ч бас Балдан Гүрсэд хоёроос их  айна аа. Энэ хоёр  манай ангийнханаас нэг  насаар ах мөн ах дүү хоёрын хүүхэд болохоор нийлээд зодчихдог юм.Жанчив  ч бас хэд хэд зодолдоод зодуулаад авсан .Харин энэ удаа Жанчив гараа чанга атган явж байлаа.Балдан Жанчивын урдуур хэрэн зогсоогоод Жанчивын  ард дөрвөн хөллөн хэвтсэн Гүрсэд дээгүүр Жанчивыг түлхэж унагав.Тархи толгой дүүрээд өвдсөн гэж жигтэйхэн босоод иртэл атгасан гарын чинээ чулуу хажууханд  хэвтэж байлаа.Жанчив уурандаа тэр чулууг  шүүрч аваад Балдангийн улаан нүүрэн дундуур явуулж орхив Нүүрээ даран орилж чарлан Балдан уйлаад уначихав.Жанчив ч хар хурдаараа  Дарийг хөтлөн гүйсээр байрандаа орж ирэв.Байрныхаа хоолонд орохоор дотуур байрны гал тогоо  ортол Санжаа багш Жанчивыг дуудаад

-За Жанчив нааш ир. Чи үүнийг хар хэмээн Балданг дуудан харуулвал нүд нь хөхөрч хамар нь хавдчихаж.Жанчив арай л хэтрүүлчихэж хэмээн айж байлаа.Санжаа багш

- Чи яахаараа зүв зүгээр байсан Балданг зоддог юм гээд зуухны хажууны дөрвөлжингөөс  нэг томхон хагалсан мод өргүүлэн зогсоочихов.Жанчив  ийнхүү хэлмэгдсэн юм.Жанчив тэр өдөр хоолондоо ч орж чадаагүй орой болтол мод өргөж зогсоод ууртай амьтан орой байрандаа орж ирээд унтсангүй .Ухаандаа оргохыг бодож Санжаа багшийг эмэгтэйчүүдийн байрлуу явсан хойгуур  сэмхэн гараад гүйчихэв.Холдож чадалгүй л баригдсан юм.Дөнгөж сая гараад  явчихсаныг хүүхдүүд санжаа багшид хэлчихсэн  байсан тул хаа холдоо аж .Санжаа багшид нэг сайн алгадуулж бүүр нэмэр дээр хачир болж уйлж унжсан амьтан хөнжилдөө шурган орсон юм.Маргааш өглөө нь хичээлдээ ирээд сууж байтал Дарь цүнхээ уудалж байснаа Жанчивд том далбагар ааруул хэдэн ээзгий гаргаж өгөөд

-Намайг хамгаалсан гэж өгч байгаа юм шүү гэв.Жанчив ч багшийн нүдийг хариулан  идэж байгаад баригдаж ахиад сандалаа өргөн зогсож нөгөө ааруул ээзгийгээ хураалгачихав.Одоо яалтай билээ.

Харин Балданг чулуугаар цохиосноос хойш Балдан Гүрсэд хоёрын ханд хага дарагдсан юм.Манай ангид ч Дарийг шоглодог хүүхэд ч байхгүй болсон юм.Ийнхүү хөглөсөөр нэг мэдэхэд нэгдүгээр ангиа төгсөж арайхийж нэг гэрийн бараа харах болсон юм.Дарийн аав Дандар охиноо авахаар ирэхдээ Жанчивын толгойг илэн

-Миний хүү сайн байна Охинд минь тусалж байсан баярлалаа.Чи чинь Олон түрүүгээр нутагтай дуугай Равдангийн  хүүхэд гэсэн биз дээ.Аргагүй эцэг эхийн юм байгаа биз тулхтай улс даа гэчихээд охиноо аваад  явахад Дарь надруу харан инээсээр явсан юм даг.Би тэр зун яагаад ч юм Дарийг нэг их санаж билээ.

Намар хичээл орохоор Дарьтай суух гэж манай ангийнхан нь булаацалддаг болсон байсныг  Жанчив  гайхсан юм даг.Дарь ангийн нь  хамгийн хөөрхөн охин болохоор тэр биз.Жанчив дөрөв төгстлөө Дарьтай суусаар төгсгөсөн юм даг. Ангийнхан нь ч Жанчив Дарь  хоёрыг Дарийн Жанчив Жанчивын Дарь гэж шоолдог байсан юм.

Дөрөвдүгээр анги төгсөөд Дарь аймагт  сургуульд суухаар явчихлаа .Жанчив харин зэргэлдээ сумынхаа ахлах сургуульд шилжин суралцахаар болсон юм.Тэр нэгэн цагаас хойш жилийн дараа Дарьтай нэг айлын найран дээр таарсан юм.Танимхайран уулзсан тэр хоёр гэрийн сүүдэрт ангийнханаа ярьж хэсэг суусансан.Дарь

-Жанчиваа чи аймагт  сууж болдоггүй юм уу .Аймаг гоё ш дээ. Өндөр өндөр  байшинтай машин олонтой .Хүүхдүүд ч олонтой. Манай анги гэхэд л  гуч гаран хүүхэдтэй гэж ярилаа.Дарь өсөж бараг л Жанчиваас  өндөр болж.

-Баяртай гээд салсан Жанчив тэр цагаас хойш Дарийг ямар их санасан гэж санана.Хэдий шинэ газар шинэ сургуульд сурч байгаа ч гэсэн түүний сэтгэлд гэр орноо аав ээжээ санахаас гадна.Дарийг их санана.Шалавхан шиг зун болоосой .Тэгвэл Дарь аав ээж хоёртойгоо сумандаа  ирнэ дээ. Тэгвэл уулзана гэж мөрөөднө.

Хүссэн зун болж хичээлийн амралт тавилаа.Жанчив Дарийг ирсэн болов уу гэж битүүхэн сураг тавина.Гэтэл хэзээ хойно дуулах нь Дарь энэ зун хотруу явчихсан сураг дуулав.Энэ зун шиг удаан өнгөрсөн зун байхгүй ээ.Жанчивд дэндүү урт зун байлаа. Жанчивын аав ээж хоёр нь саяхан  Самбуу гуайнд очоод ирсэнийхээ орой эмээд нь Дандарынх хот шилжиж байгаа гэнэ гэсэн гэх яриаг дуулаад Жанчив хичнээн их шаналлаа.Үүнээс хойш Дарьтайгаа уулзаж чадалгүй гурван жил болсон юм даг.Наймдугаар ангид ордог зун Аав нь нэг удаа адуунд яваад  ирэхдээ ээжид нь

-Би сая Самбуугийнд буулаа.Дандарынх энэ зун Самбуугийнд ирж зусах юм гэнэ.Хотоос гарсан сурагтай.Аргагүй дээ нутаг орноо санадаг байлгүй гэж ярьж байхыг сонсоод Жанчив  бараг баярлахын эрхэнд арай л  орилчихсонгүй.Самбуу гуайнх Жанчивынхтай  их ойрхон зусдаг айл даа.Дарийн аав Дандарын төрсөгн  ах нь байгаа юм .Жанчив  ч хэрдээ найм дугаар ангид орох гэж байгаа болохоор жаахан давилуун болчихсон даага сургахаас цааргалж байгаад аавдаа нэг удаа чөдрөөр ороолгууллаа.Жанчиваас  л болж байгаа юм.Жанчив

-Энэ жил би наймдугаар ангид орлоо. Одоо би даага сургахгүй ээ гэхэд нь аав уурлаж

-Ухай чи тэгээд зуны энэ хайлган цагаар тарган морь унах уу чи хэмээн чөдрөөр хэд хэд л ороолгоод авсан юм даг.Жанчивын  хулхи ч удалгүй бууж дааган дээрээ  л буусан юм.Хэдий тийм боловч ч Дарийг ирэх сургаар ганц нэг удаа чөлөө авах  санаатай. Өөрийнхөө арваад даагыг  доор  нь сургачихав.Аав ээж хоёр ч Жанчивыг хэдэн даагаа доор сургачихад  яаж зүгээр байх юм.

-Миний муу хүү одоо л ухаан сууж гэж магтана.Нэг орой Самбуу гуайн гэрийн гадаа урт цагаан машин ирсэн  харагдав.Оройн саалийн дараа Жанчивын аав ээж эмээ нар нь гэрийн үүдэн дээр сууж буу халдаг уламжлалтай даа.Жанчивын  эмээ

-Самбуугийнд Дандарынх ирсэн сурагтай. Сая Дамбын хүү тэднийхээр буугаад ирж .Тэр хэлж байна лээ.Дандар хоёр  охинтойгоо эхнэртэйгээ ирсэн сурагтай гэв.Жанчив  ч бараг босон харайхад бэлэн байлаа.Худлаа адуу гээд явалтай нь биш. Адуу нь дөнгөж  сая гол дээр хорж байгаад хөдөө гарсан юм.Харин   ашгүй ээж нь

-Манай хүрэн бух өнөө орой ирсэнгүй .Энэ Самбуугийн үхэрт үлдчих шиг боллоо.Одоо явж авчрахгүй юм уу  гэж гэж аавруу нь  харлаа.Аав нь  дуугарсангүй.Одоо л миний ээлж гэж Жанчив  зориглон

-Ааваа би  бухаа аваад ирэх үү гэхэд аав нь дуугарсангүй. Харин ээж нь

-Чи өөрөө явахгүй бол энэ Жанчивыг явуул аягүй бол цаашаа гол өгсөөд гүйцэгдэхгүй шүү гэв.Аав нь Жанчивыг

-За тэгвэл чи Самбуугийн үхрээр ороод байхгүй бол Дангаагийн үхрээр ор . Тэрнээс хаа холдоо аж гэв.Жанчив ч уухайн тас хээр үрээгээ эмээллэж аваад л давхилаа.Нэг сэтгэл догдлоод Дарь намайг тоохгүй бол яана гэж бодсоор Самбуу гуайн уяан дээр бууж морио уячихаад л гэрт нь яваад орлоо.Жанчивыг оронгуут Дарь таньсан бололтой инээмсэглэн угтлаа .Самбуу гуайг үхэр дотор хүрэн бух минь байлаа.Самбуу гуайн эхнэр Сэндэн эгч атга дүүрэн чихэр авч өглөө Жанчив чихрийг нь өвөртлөн гарлаа.Үхрийн зэлэн дээрэс бухаа хөөж  иртэл  араас Дарь гараад  ирэв. Ямар өндөр болоо вэ.Тэрээр    ирэн

-Чи сайн уу ямар том  болоо вэ гээд тэр оройноос хойш Жанчив орой болгон Самбуу гуайнхруу давхидаг болсон юм. Дандар гуайнх хоёр долоо л хоноод буцсан юм даг Буцахын орой нь Дарь надад хэлсэн үгийг мартдаггүй юм тэрээр

-Жанчиваа би чамайг мартхахгүй гэж хэлсэн энэ үгийг  Жанчив дөичн жил хадгалсан юм даг.Тэр зунаас хойш уулзалгүй байсаар байгаад саяны золголтон дээр таарсан нь тэр Дарь олон жил гадаадад амьдарсан гэнэ эдийн засгийн мэргэжил  эзэмшсэн  тэр хоёр хүүтэй  гэнэ Нөхөр нь нэг сайхан ануухан хүнтэй бас танилцаж билээ.Дарь нөхрөө тоглож манай жанчив  чинь миний анхны хайр байгаа юм гэж хэлж билээ.Харин Жанчив зургаан хүүхдийн эцэг болж сум  нэгдэлд  олон жил хариуцлагатай алба хашсан билээ.Хүний учрах тавилан юм байлгүй .Жанчив хөгшнийхөө барьсан зулыг өргөөд  эрхи барин суулаа.Түүний сэтгэлээс Дарь гэж энэ хүн тавин жил гараагүй арга ч байхгүй анх долоо найман настай хоёр хүүхэд танилцаж байсан бол өдгөө хэдийн жаран таван насын зооглож дээ.

 

Цагаанаа

 Цагаанаа

-Нөгөө Тангадын бага охин Цагаанааг чинь  оргуулчихаж гэж манай Дунд голоор нэг хэдэн өдөр дараалан цуурцгаав.

Ёстой нөгөө сонссон хүн бүхэн шогширч  дуулсан бүхэн нь гасалсан мэдээ байлаа энэ.Олон эрийн хайрын сэтгэлд манан будан татсан байх даа хөөрхий .

Олон эр ч гэж дээ. Минийх ч мөн адил .Цагаанаа гэж адтай инээх тэр хөөрхөн  бүсгүйг   нэрийг нь мэдэхгүй зүсий нь хараагүй хол нутгийн эрд алдсандаа би их шаралхсан даа.Тэр мууг таарсан газар нь тархий нь хага шаана гэж таван барим тарны яргай ташуураа чанга атгаж явсан цаг саяхан.

Тангадын хүргэн нь ирж гэнэ ээ гэж ахин нэг Дунд голоор  цуурахад нь би хаа ч хамт явдаг хоёр найз Буджав Ганхүү хоёртойгоо Тангад гуайнхыг зорих  замдаа Сүрэн гуайн хот айлд  бууж Алгаа эгчийн тогооны бүлээн нэрмэлээс бие биенээсээ илүү гарах гэж хэд татчихаад мордоход салхитай илбэсэн сархаданд тархи толгой дүүрээд ходоод халуу оргиод л нэг сонин байв.Нүүр ам нь улайж ногоон нүд нь  мах шиг болсон  Буджав согтуурхаж Сүрэн гуайн гаднаас мордоод холдолгүй л

-За одоо гурвуулаа Тангадын дуулиант хүргэний хүчийг үзнэ ээ. Манай голын ганц согоог биднээс асуулгүй оргуулдаг тэр хэн бэ  хэмээн татаг татаг гэсэн живэргэн  хээр үрээнийхээ далан дээр нь алгадаад цочооход нөгөөх нь орилон бухаад явчихав. Буджав ч буудуулсан элээ шиг нэвсийн толгой дээгүүр нь даван унаж эмээлийг  нь гэдсэндээ хийсэн хээр үрээ гол уруудан дөрөө дуугарган пижигнэн давхиж одов.

Ганхүү хээр үрээнийх нь хойноос барьж ирэхээр хөөгөөд одов.Би мориноосоо буун очвол Буджав толгой дээрээ  наалдсан шороогоо унагаан сэгсрээд

-Буджав хүү булгианд унадаггүй цаг өнгөрч дээ . Хатчихсан  үрээнд хага шидүүлдэг болж гэж ихэд халаглан хэлээд газар унасан ташуураа аван хараал тавиад

- Азтай муу новш юм Тангадын хүргэний тархийг өнөө шөнө хага цохино гэж бодсон юмсан гэж үглээд лаглайгаад суучихав.

Би  инээд хүрсэн ч Буджавыг уурлана гэж бодоод хажууд нь мориноос бууж зэрэгцэн суухад Буджав хараал тавиад

-За өнөө орой яаж нэг гэрийн бараа хардаг билээ гэж алсыг харан хэлээд намайг харахад  нь  миний бас ёозгүй зан хөдөлж

-Чамайг би  ингээд хаяад явчих хүн байна уу гэж би хэргээр сөргүүлэн асуулаа. Буджав ч уурлаж

-За чи битгий хуц  хэмээн нөгөө агсам зан нь хөдөлж байгаа нь андашгүй.Тэрээр нүүр амаа  татвагуулан ногоон нүдээ эргэлдүүлэн дуу нь чангарч

 -Чамаас болоод би Цагаанааг алдсан. Чи л миний замд гай болж  миний хайртай бүсгүй гээд байсан биздээ гэж надад бурууг өгч   босоод ирэв.Би ч дутсангүй ухасхийн босож барилцаад авлаа.Ална тална даа хүрч амаараа баахан бие биенээ зодсон Буджав бид хоёр арайхийн эвлэрч  харин нэг зүйл санаа нэгдсэн нь Цагаанааг тэр муу хүний нутгийн залууд алдахгүй алалцана шүү хэмээн тохироод Буджавыг би сундалдан гэрлүү нь гэлдрэв.Гэхдээ би энэ нөхрийн ингэтлээ согтох болоогүйг олон жил нөхөрлөсний  хувьд сайн нь мэднэ.Угийн нохой зантай хог нохойтож байгаа юм.Тэр хүний нутгийн залуугаас илүүтэй надаас Цагаанааг харамлаж байгаа хэрэг.

Унаган багын хайр Цагаанаагаа хүний хүнд тэр тусмаа бүүр хүний нутгийн хүнд алдсан миний сэтгэл мөн л Буджавын адил бөөн хорсолоор дүүрэн явлаа.Тэр үдэш би Буджавыг гэрт нь хүргээд шөнөө эргэж гэртээ хоночихоод өглөө нь  Тангад гуайнхыг зорив.Манай хэдэн адуу Тангад гуайн урд Тохой булаг дээр байна гэж сонссон учир Цагаанааг харах мөн шинэ хүргэнийг сонжих санаатай яваа нь энэ.

Зулай дээр  төөнөсөн дугариг улаан нар өвсөн шүүдрийн толгой аргадан мэлтийж байх үеэр Тангад гуайн уяан дээр би бууж байлаа.Гэрийн баруун талд цээж нүцгэн түхэлзсэн махлаг бор залуу дуран барин барьж зогссоноо гэрээс гарч ирсэн Цагаанаагийн гараас хөтлөн алсыг заан юм ярих нь их л хайрандаа бялуурч байгаа хосууд гэдэг нь андашгүй аж.

Би ч морио уячихаад Цагаанаа найз залуу хоёрыг үл тоосон царай гаргаж дэлгээтэй үүдээр ороход Тангад гуай ямар нэгэн юманд явах гэж буй бололтой .Гандмал хүрэн торгон дээлээ өмсөж байлаа.

Би мэндийг нь мэдээд баруун талын орны өмнө суувал Тангад гуай

-Даваа миний хүү хаагуур явав гэж асуулаа .”Миний хүү” гэсэн чихэнд чимэгтэй энэ үг надад өөрийгөө үнэлэх асар их итгэл өглөө.Би  ч хоолойгоо засаад

-Холдсонгүй ээ гэрээсээ гэлээ. Манай  бага хээрийн адуу танай урд булаг дээр байсан сураг дуулаад адуугаа авах гэж явна  гэж хэлж дуусаагүй байтал  Тангад гуай дөхөж суун миний амнаас эрлийн сураг сонсох гэж буй бололтой.

-Манай хар азаргатай адуу харагдаагүй биз. Би хоёр өдөр шогшоод олдоггүй  ээ.Миний хүү тэр хавиараа сураглаж байгаарай. Хөгшин би ганц өдөр морин дээр шогшоод л ядардаг болчихож гэснээ дуугаа аядуу болгож

-Манай энэ хүргэнээс олигтой амьтан ганц өдөр ч гэсэн шогшоод өгөхгүй. Төмөр зайдалж тэнгэр харж унтсан хүн  байх юм гэж хэлэхэд

Эхнэр Бумаа нь хүргэн нь сонсчих вий гэсэн аятай

-Энэ хөгшиний байж байгааг. Наад ам хэлээ аядуухан  хэмээн анхааруулав.Би ямар ч байсан Тангад гуай шинэ хүргэндээ муу юм байна гэж бодов.

Гэрээс гарч ирэхдээ Цагаанаатай халз таарав.Тэрээр тулгамдан түгдчиж

-Сайн уу хэмээн инээмсэглэхэд нь би Цагаанаагийн найз залуу гэх ногтон сахалтай  ханхар цээжтэй хүйтэн харцтэй  ахимаг байрын энэ эртэй эм эмээ үзэхэд бэлэн байв.Даанч дөнгөж хорь шүргэж буй чөргөр жаахан би энэ эрийг дийлнэ гэж байхгүй нь үнэн.Би Цагаанаа энэ хөгшин эрийн юунд нь болдог байна гэж бодсоор  уяаруу алхав. Намайг мордоход Тангад гуай  араас гарч ирээд

-За миний хүү. Манай адууг хүн амьтнаас сурч мэдээрэй гэж дахин дахин гуйсаар үлдлээ.Би Тангад гуайн уяан дээрээс  мордон адуугаа олж туусаар харих замдаа Цагаанааг бодсоор л явлаа.Хар багаасаа үерхэчихээд хайртай бүсгүйгээ хүнйи нутгийн муу хөгшин эрд  алдах гэж үү гэж бодоход л цээжрүү минь нэг юм огшиж шаливхан муу биеэ баатар мэт сэтгэх омголон бодлоо яалтай нь билээ. Нэг гэгээтэй тал нь Цагаанаагийн ээж аав хоёр нь шинэ хүргэндээ ер нь  тал муутай нь андашгүй байв.Би гэнэт шийдэв .Ямар ч байсан Тангад гуайн хар азаргатай адууг олж авчирч өгнөө гэж эрс шийдээд байлаа.Цагаанаад намайг сайн гэдгийг энэ Тангад гуай Бумаа эгч хоёр мэддэг байх нь.Ер нь би  Цагаанаагаа алдчихлаа гэж сэтгэлээр унаад яахав гэж одоо ч гэсэн үзээд алдахаас гэж  өөрийгөө хурцлаад байлаа.Унтахдаа л  бодсон бодол минь  намайг үүрээр сэрээж   Тангад гуайн хар азаргатай адууны эрэлд мордохоор босов.Аав намайг эрт боссонд гайхав бололтой.

- Чи энэ эрт хаачих нь  вэ гэхэд нь 

-Нэг байдас  алга байна.  Эртхэн олж авсан дээр байлгүй гэчихээд мордлоо.Гэхдээ аав бараг намайг мэдэж байгаа байхаа.Худлаа хэлсэн хүн чинь андашгүй шүү дээ.Тэр өдөртөө адууг нь олсонгүй ээ.Маргааш нь ахиад адууных эрэлд явахдаа Буджав муу хог Тангад гуайн хар азарганы адууг сурч явсан гэж дуулав.Аягүй бол нөгөө Ганхүү бас адууг нь сураад явж магад гэж бодоод Ганхүүгийнд буувал ээж нь манай Ганхүү өчигдөр адуундаа явсан ирээгүй гээд сууж байлаа.За тэр хэлээгүй юу Тэр бас Тангад гуайн адууны эрэлд яваа байх нь.

Хоёр өдөр Тангад гуайн хар азарганы адууг эрээд олоогүй би урам муутайхан Дунд голын гарман дээр сууж байтал мотоцикльтэй хүн гармаар гарахаар давхиж ирсэн нь “барин тавин бууддаг” хочтой Намдаг байлаа.Би ч Намдагт нэг их ач холбогдол өгсөнгүй сайн муугаа мэдэлцэн гарам их гүнзгий болж гэж энэ тэрийг ярилцаж байх зуур Намдаг

- Тангад гуай хар азаргатай адуугаа алдсан гэсэн хөгшин хүн хөөрхий явж чаддаггүй юм байхаа шинэ хүргэн нь гэж мал мэддэггүй хог байна гэж бурж эхэлдэг юм байна. Би Намдагийн яриан дундаас нэг мэдээ шүүрсэн нь хар азаргатай адууны сураг байлаа.Тэрээр ихэд мэдэмхийрэн

-Манай дүү манайд   өчигдөр ирээд явлаа.Тэр ярьж байна лээ.

Тангад гуайн  хар азаргатай адуу хоёр хоногийн өмнө Дээд нууран дээр байсан гэж байна.Гуч гаран тооны адуу байна гэсэн гэхэд нь  энэ хог худлаа хэлж байгаа гэж бодсон ч би  бас  горьдож байв.Намдаг мөн

-Тангад гуайн хар азаргатай адууг Буджав сураад явж байна гэсэн. Би одоо гэртээ харьчихаад  хүүхэд явуулж хэл хүргэдэг юм уу гэхэд нь  би гялс ухаан сийлж

-Би одоо тэднийхээр орно. Би хэлчихье гэхэд Намдаг надруу харсанаа

- За тэгээрэй.Харин намайг адууных нь сургий нь гаргасан гэж Буджавд хэлээрэй гэв.

Би ч тэндээс Буджавынхаар орсонгүй шууд  Дээд нуурын зүг дэргүүлэв.Тэнд манай хүргэн ахынх нутагладаг болохоор шөнөдөө Дээд нуур орж хүргэн ахындаа очив.Харуй бүрийгээр очиход ах эгч хоёр минь айчихаж. Арай аав ээж минь бие тэнхээ гэсэн юм байлгүй гээд бодчихож.Сая нэг миний хэрэг зорилгыг сонсоод тайвширцгаав.

Ахаасаа Тангад гуайн хар азаргатай адууг сурвал тэрээр намайг Тангад гуайн хүргэн болох гэж хөгөө чирж явааг мэдэв бололтой .Яльгүй мушилзаж өргөн хүрэн царайндаа инээмсэглэл тодруулаад

-Харин би маргааш өглөө хүргэж өгөх гээд энд  нэг уулын амруу шахчихаад сая ирлээ .Өглөө эрт тууж явахаас  гэж байна .Би ч шалавхан шиг л

-Ахаа би маргааш туугаад явчихъя. Та ажилтай хүн тэгж яваад яахав гэтэл хүргэн ах минь явах гээд байгаа бололтой .Би эцсийн арга болох эгчтэйгээ  аминчхан уулзаж энэ тухайгаа хэлтэл эгч сүйхээтэй хүн тул  нэг арга олж тэрээр цаг тооны бичиг үзэж сууснаа

- Маргааш чинь малын үс ноос хяргахад сайн гэж байна ш дээ. Хотны ноос дийлдэхээ байлаа.Хэдэн хонио ноослох юм биш үү  Самдан аа гэж ахыг гацаанд оруулав.Хүргэн ах эргэлзэж эхлэв.Би ч уухайн тас

- Өглөө би хэдэн хонь ноосолж өгчихөөд Тангад гуайн адууг туугаад л явахаас гэхэд эгч тэндээс

-За Самдан  минь энэ Даваад тэр адууг нь  туулгаад явуул .Манайх харин хонио ноосолсон дээр байх гэхэд ах дуугарсангүй зөвшөөрч буй нь энэ.Эгчийн хэлсэнээр  маргааш өглөө нь ахын хониноос ноосолж байгаад үдээс хойш Тангад гуайн хар азаргатай адууг туун би их л маадгар хүн давхиулж одлоо.Дуу ч аяламаар ч юм шиг дурлачихлаа гэж хашхирмаар ч юм шиг Цагаанаагийн эгэл төрх нүдэнд үзэгдэж нэг тэнгэрээр давхиж буй мэдрэмж төрөөд байлаа.Оройхон шиг л хар азарганых нь адууг туусаар Тангад гуайн гадаа давхиад очив.Гэрээсээ малгайгаа өмсөлгүй гартаа барьсан чигээрээ дээлээ хам хум бүслэн гарч ирсэн Тангад гуай баярлан хөөрч

-Овоо доо миний хүү.Хаана байна .Мухар эрэлнээс салгаж өгсөнд баярлалаа.Хүү минь орж хүйтэн бүлээн цай уу Гадаа ямар их нар шарж байна гэсээр надад хөл алдав.Би ч их том хүн бүүр Дээд нуур орсон байна ш дээ гэсээр гэрт нь орлоо.

Цагаанаа ч их баяртай байгаа бололтой. Гагцхүү шинэ хүргэн их  таагүй байгаа нь илт.Бумаа эгч бүүр намайг

- Даваа миний хүү хоноод яв. Танайх чинь бас овоо зайтай шүү гэж байна.Би тэр шөнөө Тангад гуайнд хоносонгүй  гэрлүүгээ буцлаа.Хэд хоногийн дараа Тангад гуайн хүргэн буцсан сураг дуулдлаа.Цагаанаа гэртээ үлджээ.Хадмынхаа шалгуурыг даваагүй тэр хүргэний тухай  манай  голынхон минь нэг их   цуурсангүй .Манай Дунд голынхоо  ганц согоо болсон Цагаанаадаа би хайраа илчлэх гэж аав ах хоёрынхоо хувцаснаас өнгөтэй өөдтэйг  илүүчлэн өмсөж  гангараад гарч тэр оройдоо  Тангад гуайнхыг зорив.Тэр орой би Цагаанаатай үдэш  болтол Дунд голынхоо эрэг дээр сууж голын чимээг сонсон сэтгэлийнхээ үгийг хэлэлцэж суухдаа над шиг жаргалтай хүн байсангүй.Анхны хайр бүтдэггүй гэдэг ч хүүхэд наснаасаа харж хайрлаж байсан хүнтэйгээ учрах тавилан заяаасан энэ тавиландаа баярлаад ханашгүй .Цагаанаа ч надад сайн байсан юм гэнэ лээ.Миний хайрын түүх миний амьдралын түүх ингэж эхэлсэн юм даа.

                                                    

 

                          

 

 

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...