Өглөө ажил дээрээ иртэл ширээн дээр нь баглаа улаан сарнай
тавьчихаж.Сарнай гайхаж ,ийш тийш харвал хэн нь ч дуугарсангүй.Өрөөнд хамт
суудаг хэдээс арай дотно байдаг Заяа хараахан ирээгүй байв.Ширээн дээрхи цэцгийг
авч хаа тавихаа шийдэн байтал гаднаас хоцорчихлоо гэсээр тог тог хэмээн шогшин орж ирсэн Заяат
-Өө ямар гоё цэцэг хэн өгөө вэ гээд ирж үнэрлэн
-За таминь манай өрөөнийхөн бид хүргэнтэй болж байгаа
шинжтэй.Тэр нэг залууг нэг харчих юмсан их романтик залуу байна даа гэж урсгаж
байтал өрөөний хаалга онгойж гаднаас дарга ороод ирвэл бүгд пижигнэн ширээндээ
сууж тус тусыгнхаа ажилд орлоо.Дарга нь орж ирээд нэг бүрчлэн хараад
-За ажилдаа орцгоо. Заяат яасан оройтов гэчихээд нүднийхээ
шилнийхээ доогуур нэг бүрчлэн харчихаад буцаад гарах гэснээ
-Аан нээрээ Сарнай миний өрөөнд ороод ирээрэй гэчихээд
гараад явчихав.Сарнай Заяат хоёр бие биенлүүгээ харан мөрөө хавчив.
Сарнай даргын өрөөнд орохоор хувцсаа янзлаад гарах гэтэл
Заяат
-Сарнай гээд эрхий хуруугаа гозойлгон нүдээ ирмэв.
Сарнай ойлгосонгүй.Даргын өрөөний үүдэн дээр очин хаалгы нь тогшвол
-Ор ор хэмээн дотроос дуугарлаа.Сарнай орвол дарга нь
цаашаа харан шилэн нүүртэй шүүгээнээсээ юм хайн ухаж байснаа Сарнайг хараад
Ширээн дээрээ суун шилээ авчихаад нүдээ нухан хэсэг
дуугүй сууснаа
-За ажил төрөл сайн уу гэснээ чи чинь манай байгууллагад
хэдэн жил ажиллаж байгаа билээ хэмээн нухацтай харахад шөвөг шиг хүйтэн харцанд
дайрагдаж тэвдсэн Сарнай
-Таван жил гаран ажиллаж байгаа гэчихээд яасан юм бол гэж
санаа зовчихов.
Дарга нь хуруугаа шаг шаг хийн дуугаргаснаа
-Өнөө өглөө намайг ирэхэд үүдэн дээр цэцэг хүргэлтийн
компаниас чамд гэсэн хаягтай захиа ирлээ.Энэ чинь бас цаад эзнийг нууцалдаг юм
гэнэ.Миний энэ ам бас түргэдээд асуугаад авсан хэмээн инээгээд
-Би өөрийнхөө хувиас болон байгууллагын зүгээс чамайг гэр
бүлтэй болоход чадах ядахаар аа л дэмнэнэ.Оюутны ширээнээс л манайд жаахан охин орж ирж байсан цаг ч
амархан юм даа гээд нэг юм хэлэх гээд тойруулаад
байгаа нь илт.
Ер нь энэ байгууллагынхан даргадаа харин ч их сайн.Насаараа нягтлан хийсэн хижээл насны
Сундуй гэгч энэ эр арваад жилийн өмнө Аудитын компани байгуулаад өдийг хүрсэн
билээ.Нэг үеийг бодоход компани ч хөл дээрээ тогтжээ.Сундуй Сарнайг чадварлаг сайн
ажилтан гэдгийг мэддэг болохоор алдчихна гэж айсандаа тэр байх.Ер нь өөрөө
оюутан насны хоёр хүүтэй хүн .Хүүхдүүд нь Сарнайн нас ойролцоо бол шууд л
Сарнайтай суулгах гэж зүтгэж магад .Даанч хоёр хүү нь нас бага нэг нь энэ жилд
нэгдүгээр курс том хүү нь гуравдугаар курс хоёулаа л эдийн засаг чиглэлээр
сурдаг .Ер нь бүгд л эдийн засгийн хүмүүс эхнэр нь улсын нэгэн томоохон сургуулийн
эдийн засгийн ухааны доктор хүн.
Сарнай компанийхаа шилдэг ажилтнаар сүүлийн хоёр жил
дараадлан шалгараад буй .Ажилдаа зүтгэлтэй мэргэжилдээ сайн Сарнайг Сундуй тийм
ч амар тавиад туучихгүй ээ.Энэ жилээс эхлэн түрээслэж буй байрынх нь хөлсийг
компани хариуцаж байгаа.
Дарга яах гэж дуудсаныг үл ойлгосон Сарнай өрөөндөө орж
ирвэл Заяат тосон босож
-Юу гэж байна .Энэ
цэцгийг хэн өгсөн гэж байна гэхэд Сарнай инээд алдан
Би юу ч ойлгосонгүй дарга яг юу ярих гэсэн юм бол гэж
хэлсэнээ энэ цэцгийн эзнийг ч хэлсэнгүй .Цэцэг хүргэлтийн компаниас л ирсэн
гэнэ гэчихээд төмөр шүүгээгээ уудлан зузаан бор хавтастай баримт гарган хуудсыг
нь эргүүлэн суув.Заяат юу ойлгосонгүй өрөөнд цуг суух хоёр эрлүүгээ харж мөрөө
хавччихаад ус буцалгачгнаас стаканд халуун ус хийж аваад кофе хийн
найруулаад ширээндээ орчиж суув.Сарнайд
цэцэгний эзэн хэн байж болох вэ гэж бодоод олсонгүй .Өдий хорин тав хүртлээ
олон хүнээс сууя гэрлэе гэж санал сонсож байсан ч гэсэн тэрээр амьдралд яарах
болоогүй гэж өөртөө хатуу амлалт өгсөн болохоор хойшоо тавьсаар өдийг хүрсэн
билээ.
Их сургуульд байхдаа нэг залуутай үерхэж эхэлсэн ч нэг
мэдэхэд хоёул холдсон байлаа.Сарнай өөрийгөө их зантай залууд хатуу хөндий
болсоноос боллоо гэж нэг хэсэг гутраад авсан удаатай.Түүнээс хойш ахиж хүнтэй
үерхэсэнгүй .Өмнө нь амьдрал зохиож байсан гэх гуч гаран насны залуу Сарнайг
нэг хэсэг эргүүлдэн амар заяа үзүүлэхгүй байсан ч гэсэн Сарнай нэг удаа хэрэг
болгон уулзаад би найз залуутай миний найз залуу гадаад байдаг .Би хорин тав
хүртлээ хүнтэй суухгүй гэж шуудхан хэлчихээд гараад явчихсан билээ.Түүнээс хойш
тэр хүн ахиж Сарнайг ахиж шалж дагаагүй.Энэ өдөр харин нэг сайн төвлөрч
чадсангүй. Цэцэгний эзэн хэн байж болох вэ гэж өдөржин бодсоор орой гэртээ ирлээ.Замдаа
дэлгүүр орон ойр зуурынхаа хүнсний юмыг цуглуулан орж ирсэн тэр хувцсаа
сольчихоод хоолоо хийж байтал утсанд нь чат ирсэн байв.Цэцэгний
эзэн гэх зураггүй хаягнаас” цэцэг
таалагдсан уу” гэсэн чат ирж .Харваас саяхан шинэхэн нээсэн хаяг байлаа.
Яагаад ч юм .Энэ нэг өөрийг нь таньдаг хүн шиг санагдаад
болдоггүй.Хоолоо хийх гэж бэлдэж байсан тэр цэцэгний эзэнд хамаг анхаарлаа
хандуулаад хоол хийх дуршилгүй болчихов.Уг нь хоёр жилийн компанид ажилд орсон
Бат-өлзий гэх залуу Сарнайд таалагддаг байлаа.Бүүр Сарнайг гурван сар
дагалдсан гээч.Нүдээрээ инээсэн хүүхэд
шиг ааштай энэ залууг Сарнай миний дүү хэмээн эгчирхээд гүйгээд байсан ч гэсэн
Бат-өлзий Сарнайгаас хоёрхон насаар дүү гэдгийг нь мэдсэн юм.Бат өлзий оюутан
байхдаа цэрэгт явж нэг жил болоод мөн сургуулиа төгсөөд солонгосд нэг жил
ажиллаж байгаад баригдаад ирсэн байв.
Одоо тэрээр компаний Дархан дахь салбарын ахлагчаар
ажилладаг .Хааяахан ажил төрлийн шугамаар ярихаас ч цаашгүй байлаа.Өөрийнхөө
нүүр номыг ухаж байтал Батөлзий өөрийнх нь бүх зураг бүхэн дээр нь лайк дарсан
байв.Мөн Цэцэгний эзэн нь ч бас мөн адил бас өчнөөн дарчихаж.Сарнай Бат-Өлзийг
гэж итгэчихэв.Компанийхаа давхар хүний нөөцийг давхар хийдэг болохоор Сарнай
Бат-өлзийг сайн мэднэ.Аав ээж хоёр нь малчин өөрөө айлын
том .МУИС эдийн засгийн сургуулийг төгссөн.Архи тамхи хэрэглдэггүй
зэрэг ер нь эерэг мэдээ ихтэй хувийн хэрэгтэйг нь сайн мэднэ.Одоо бол Бат-Өлзийг
хэрвээ гуйвал Сарнай мэдээж татгалзах аргагүй .Сургууль төгсөөд хэдийн таван
жил гаран болчихож.Аль хэдийн хорин тав өнгөрөөд хэдхэн сарын дараа хорин
зургаа хүрэх нь хөдөөнөө хааяахан ярих ээж нь миний охин нас чинь явах
нь хүнтэй суувал гэж цухалзуулна.Арга ч үгүй дээ.Ээж нь Сарнайгийн насан дээр
хэдийн дөрвөн хүүхдийн ээж болчихсон болохоор л тэр биз.Сарнай гэхдээ гэр
бүлтэй болох арай болоогүй гэж бодсон
хэвээрээ .
Тэрээр Бат-Өлзийг цэцэгний эзэн гэж итгээд байлаа.Ямар ч
байсан Бат-Өлзийг мэдэхийн хувьд түүнийг цаашаа түлхэж чадахгүй гэдгээ сайн
мэдэж байв.Маргааш өглөө иртэл хамт ажилладаг өрөөний хоёр залуугийн нэг
Галбадрах ээж нь нас барсан гээд хөдөө чөлөө аваад явчихсан байв.Сарнайг дарга
нь дуудаж мөнгө цуглуулж Галбадрахын дансруу хий гэж тушаал өгөв.Хэзээний л
бэлэн зэлэн үгтэй Заяат
-Хөөрхий яасан их хямарч байгаа бол гэж Галбадрахыг
өрөвдсөн царай гаргав.Ер нь Заяат Галбадрахад талтай гэдгийг нь сайн
мэднэ.Харин өрөөний нөгөө залуу болох Өлзийсүрэн ер нь дуугүй талдаа компаний
мэдээлэл техинлиогийг хариуцдаг тэрээр найз бүсгүйтэй гэдэг болов ч түүний найз
бүсгүйг харсан хүн байхгүй.Өнгөрсөн
жилийн шинэ жилээр гэнэт авъяас нь ундарч
сайхан дуулдаг гэж алдаршаад байгаа нэгэн.Сарнай намар орой ажилаа тараад
гэрлүүгээ явахаар ажлынхаа урд заман дээр гараа өргөөд зогсож байтал нэгэн
машин ирж зогсов.Гэр хүрэх замдаа таксины жолооч яриа өдөж инээд алдах нүдээрээ
инээд алдсан энэ залуу нэг л нүдэнд дулаахан .Тэр залуу өөрийг нь өмнө их
л харж байсан аятай
-Та такси хэрэгтэй бол намайг дуудаж болно шүү дээ гэхэд
нь Сарнай дуугарсангүй .
Гэртээ ороод хоолоо идчихээд п нөгөө л цэцэгний эзэн
бодсоор суув .Гэнэт тэр саяын таксины
жолооч залуу байж магад гэж бодсоноо за
арай үгүй байлгүй гэж бодов.Өглөөний сэрүүн агаар оруулахаар цонхоо онгойлготол
гадаа зогсоол дээр өчигдрийн таксины жолоочийн машинтай адилхан цагаан өнгийн
прусс зогсож байлаа.Тэр жолоочийн мөн юм уу гэж бодсон ч аль адилхан машиныг
гэх үү гэж бодлоо.Ажилдаа явах цаг болж .Орцноос гараад төв замруу алхаж байтал
туслах замаар асраас ирсэн машин чагнаалдвал нөгөө залуу байлаа.Түрүүн машин мөн байж гэж бодсон Нөгөө залуу
-би танай энэ байранд өнөө өглөө вокзалаас хүн буулгаад чамайг ажилдлаа явах цаг тай нв
чинь таарчихаж гэж инээв.Ажилуургуу явах
замдаа залуу Сарнайг асуугаагүй байхад өөрийнхөө тухай ярьж эхлэв.Тэрээр таксинд
хэдэн машин хувиараа явуулдаг гэнэ. албан ёсоор
компани байгуулаагүй ч гэсэн нэг ч жолооч хүрэлцэхгүй улмаас өөрөө
жолоонд явдаг гэнэ.Гэр хороолод хашаандаа саяхан арван машины гарааш барьсан гэнэ. Одоогоор зургаан машин таксинд явуулдаг тэрээр удахгүй
арван машинтай болохоороо компани байгуулна гэж ярвж явлаа.Сарнай нэг мэдэхэд залуугийн ярианд бүүр
орчихсон инээд алдаад явж байлаа.Угийн ихэмсэг биеэ
тоосон залуусд л дургүй болохоор жолооч
залуу таалагдаж байлаа.Уг нь Нэг л мэдэхэд ажлын үүдэн дээр ирсэн байлаа.Таксины
хөлсөө өгөх гээл цүнхээ уудалтал залуу хэрэггүй хэрэггүй гээд авсангүй .Сарнай
цаашлуулан
-Чи таксины биенэс эрхлэх гэж байж ингээд залуу бүсгүйчүүдээс
мөнгө авахгй буулгаад л байвал яаж бизнес чинь өргөжих билээ гэхэд
Залуу
-Өө зүээр зүгээр хэмээн
тэвдэв.Сарнай машинаас буутал жолооч залуу нөгөө талаар нь тойрон ирж хаалгаа онойлгож өгөв.Сарнай жолоочид баярлалаа гэж явах гэтэл жолооч залуу Сарнай
гэж дуудав.Сарнай эргэн харахтай тэрээр гартаа бээлийгээ чанга атган зогсох тэр
“Дээр чамд цэцэг хүргүүлсэн
хүн бол би .Намайг Очирбат гэдэг .би чамд
хайртай.Би чамайг хэдэн сарын турш харж байсан .Танай энэ доохон таксины
зогсоол дээр зогдсдог байсан юм гэж дуржигнуулан хэлэв.Сарнай цэцэгний эзнийг олсондоо баярлаж байв.Сарнай энэ залууг халтар
таксины жолооч гэхээсээ илүү хүн ялгадаггүй хөгжөөтэй ухаалаг энэ царайг сайн харж аваад л
баяртай хэмээн инээгээд ажилруугаа гүйгээд орчихов.