Сайн байна уу ээжээ
Сайн сууж байна уу
Таны минь бие
тэнхээ сайн
Тарган тавтай
хаваржиж байна уу
Хүү тань сайн байна
Хүний газар
сайн явнаа
Хүүдээ санаа зовох хэрэггүй
ээ
Манай нутгаар
ямархуу хавар болж байна
Магадгүй одоо мал төллөх гээд
Хаваржаалуугаа
яарсан нүүдэл
Хаа сайгүй хөвөрч
байна уу
Айл айлын өвөлжөө
бараантан үлдэж
Ачаатай тэмээн дээр
хүүхэд шулагнаад
Их нүүдэл ид эхэлж
байгаа байх даа
Ижий минь та
ачаагаа хөтлөөд
Аав ,ах нар минь
малаа туугаад
Адуу түрүүлж
гүйгээд зам гаргаад л
Цагаан цасан дээр
мөр зурайж
Цагийн хатууг давсан
Мал сүрэг хаваржаалуугаа яараад л
Майхан уулсын
магнай борлогтоод
Мандсан нарны илч нь
бүлээхэн
Манай нутгийн хавар
ч сайхан даа
Зам тосон идээ цай дөхүүлж өгөхөөр
Зан сайтай нутгийн
олон ирж
Онд мэнд сайн
орсоноо ярьж
Одоохон мал төллөө
хэмээн
Ачлага уналгаа
ойртуулаад уячихсан
Ачаалаад хөдөллөө
хэмээн хуучилж байна уу
Хаваржаа Догины
минь уулс
Хаа холоос дүнхийж
Үзүүр бөөр
хоёрынхоо
Өтөг бууцныхаа
цасыг гөвчихсөн
Өвс ургамлаа цасан
доороосоо гаргачихсан
Нүүгээд очиход минь
Нүүр дүүрэн угтаж
авдагсан
Эхний тэмээний ачаа
буулгах зуур л
Ижий минь та
Аргалын гал дээр
хэдийн цай буцалгаж
Авдраасаа цагаан тос гарган хагалж
Боов боорцог цагаан
идээгээр
Босон суун та минь
дайлж байна уу
Ойр тойрны нутгийн
олон минь
Гэрий минь барилцаж
Ойрд сонссон
сониноо хуучилж байна уу
Одоохон мал төллөө
ижий минь та
Хаврын хахирган
цагт биеэ бодоорой
Хавсарга шуурганд
дулаан хувцастай яваарай
Үнэн нүүр царайгүй
хаврын тэнгэр
Өвлөөс ч хэцүү
гэдгийг та минь мэдэж байгаа ч
Уранхай цоорхойг
оёж хатгах
Ууж идэх хоол унд
бэлтгэх гээд
Ижий таны минь ажил
ямар барагдах биш
Эхлэл төгсгөлгүй
хөдөөгийн ажил ямар дуусах биш
Ногоо ургаж хүн
малын зоо тэнийтэл
Цаг хугацаа
болоогүй байна
Ноднин төлөө сайн
авсан гэл үү манайх
Энэ жил мал сүрэг
тарган орсон биздээ
Эрх биш жилбэ
сайтай байх байлгүй
Уургандаа цадсан
хурга сүүллээд л
Унтаж хоцрохоосоо
салах цаг болоогүй байгаа даа
Чулуу болгоныг нь
таньдаг шахуу болсон
Догины минь
хаваржаа
Чухам төлд ээлтэй
сайхан уул хангай даа
Намайг бага байхад
манайх
Нэгдлийн малтай олон жил хаваржсан даа
Насаараа л шахуу
энэ ууланд хаврыг үдсэн дээ
Ижий таныхаа
хормойноос зүүгдээд
Ишиг хургатай
ижилсэж өссөн дөө
Дөрөлжийн улаанлуу
сувай мал минь бэлчээд
Дөнгөж төллөсөн
хонь, ямаанууд өтгийн хөлд харагдаад
Хашаан дотор ишиг
хурга тоглоод
Хаврын шар нар
өдөржин хоймор голлоод л
Одоо ингээд бодоход
Он цаг хэдийн улирч
Олон жил болсон ч
Энэ л сайхан
дурсамж
Эргэн эргэн надад
бодогдох юм
Зам дагаад хурга
тоглоод л
Зарим нэг нь унтаж
үлдээд
Хургандаа хонь гүйж
ирээд
Хурганы уутаараа
дүүрэн төлтэй
Хонины ээлжтэй хүн
уяан дээр буугаад
Ийм л сайхан үед
Ижийтэйгээ хамт
байхсан
Аргал түлшийг нь
дөхүүлж өгөн
Ажилд нь дэм
болохсон
Цаг наргүй шар
наран доорхи
хаврын их ажил дунд
Цайгаа ч уулгүй
малын төлөө зүтгэсэн
Ижий минь та
Оройн бүрийгээр л
Орон гэртээ орж ирж
байна уу
Аргалаа түүх зуураа
хонио эргүүлж
Аавыг малнаасаа
гэртээ ирэхээс өмнө
Халуун хоол цайг нь
бэлдэх гээд
Хашаа хороо гэр
орноо цэвэрлэх гээд л
Өдөржин ижий минь
та
Өчнөөн ажлаа
амжуулж байна уу
Удахгүй хүү нь
яваад очно
Уулзахын баяр
дөхсөөр
Биеэ бодоорой ижий
минь
Биднийгээ бодож
Бие сэтгэлээ бүү чилээгээрэй
Н.Тайванжаргал
2016 он 02.02
