Өнгө мөнгө шүтэгсэдийг
үргэлж сайн явсан гэж дуулаагүй
Өвгөн буурал аавыгаа шүтэгсэдийг буруудсан гэж сонсоогүй
Өндөр
албан тушаал шүтэгсэдийг дэвжсэн гэж дуулаагүй
Өнө мөнхөд аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж сонсоогүй
Алт мөнгийг шүтэгсэдийг
Аз жаргалыг олсон гэж дуулаагүй
Ачит аавыгаа л шүтэгсэдийг
Алив сайхан орхисон гэж сонсоогүй
Эд хөрөнгийг шүтэгсэдийг үүрд дэвжсэн гэж сонсоогүй
Энэрэлт аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй
Эрх мэдлийг
шүтэгсэдийг өөдөлсөн гэж
сонсоогүй
Эх нутгаа шүтэгсэдийг буруудсан гэж дуулаагүй
Аавыгаа л шүтэгсэдийн сэтгэлээс
Алив муу бүхэн гарсан гэж дуулаагүй
Аавыгаа л дуулагсадын зүрхнээс
Аялгууны сайхан нь холдсон гэж сонсоогүй
Харийн бурхан шүтэгсэдийг гэгээрсэн гэж сонсоогүй
Харин аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж
дуулаагүй
Хаа холын мэргэдийг шүтэгсэдийг оносон гэж сонсоогүй
Хайртай аавыгаа шүтэгсэдийг алдсан гэж
дуулаагүй
Алдар нэрийг нь шүтэж явахад
Амьдрал хатуу хандсан гэж дуулаагүй
Аавыгаа л шүтэгсэдийг
Аз жаргал орхисон гэж сонсоогүй
Н.Тайванжаргал
JackpotCity Casino and Sportsbook Review 2021 | DMC
ReplyDeleteJackpotCity Casino and Sportsbook 광주광역 출장샵 review 2021 - 안동 출장마사지 Find out 성남 출장안마 everything you 순천 출장마사지 need to know before signing up. JackpotCity Casino and Sportsbook. 용인 출장샵