Saturday, June 11, 2016

Хайрлахуйн учир

                     




Ээжийгээ хайрлаагүй хүн

Эхнэрээ хайрлахгүй

Эхнэрээ хайрлаагүй хүн

Эмэгтэй хүнийг хайрлахгүй



Бусдыг хайрлаагүй хүн

Бусдад хэзээ ч хайрлагдахгүй



Эцгийгээ  хайрлаагүй хүн

Эр нөхрөө хайрлахгүй

Эр нөхрөө хайрлаагүй хүн

Эрэгтэй хүнийг хайрлахгүй



Хэн нэгнийг   хайрлаагүй бол

Хэзээ ч тэр  бусдад хайрлагдахгүй



Их  түүхээ  хайрлаагүй хүн

Эх орноо  хайрлахгүй

         Эх орноо хайрлаагүй хүн

Эрлэгт очтол юуг ч хайрлахгүй



Бусдыг хайрлаагүй хүн

Бусдад хэзээ ч хайрлагдахгүй



          Ээж ааваа хайрлаагүй хүн

Эгч ах нараа хайрлахгүй  

Эгч ах нараа хайрлаагүй хүн

Энэ биенээсээ бусдыг хайрлахгүй



 Хэн нэгнийг   хайрлаагүй бол

Хэзээ ч тэр  бусдад хайрлагдахгүй


Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...