Sunday, March 27, 2016

Аавы минь адуу хариулдаг байхад




Аавы минь адуу хариулдаг байхад

Алсын газраас нааш адуу бэлчээрлэж

Ардын дууны уянгат аялгуунаас  

Адуу  янцгаадаг байсан юм  


Аавы минь адуу хариулдаг байхад

Аргагүй сайхан хурдан буянгууд шилгээж

Аясын салхины бүлээн сэвшээнээс

Адууны үнэртэй тоос үнэртдэг байсан юм


Аавы минь адуу хариулдаг байхад

Адууны хийморьтой  туурайн чимээ

Аглаг талын анирыг сэрээж

Аргагүй сайхан байсан юм



Н.Тайванжаргал

2014.03.11

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...