Ургаж байгаа байгаа мод
Өсөж буй хүүхэд шиг
эмзэгхэн
Уулын бэлээс дээшилж
байгаа нь
Аавынхаа энгэрлүү
зүтгэж буй хүүхэд шиг
Унаж буй мод
Өтөл настай өвгөн мэт
Уулын оройгоос
доошилж байгаа нь
Удахгүй бурхан болох
өтөл настан мэт
Ургаагаараа байгаа
мод
Цэл залуу хүн мэт цэх
шулуун
Уулын хярд дэрвэж
байгаа нь
Уул хангайн эзэн мэт
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment