Saturday, September 11, 2010

“Зүрх сэтгэлээн дээдлэгсэд “

























Түм түмэн байхгүйгээс илүү сэтгэлийн сайхнаараа дайлж

Түүнийгээ бүхний дээд гэж нандигнасан

Хүнд туслахыг аз жаргал хэмээн ойлгож

Хүн хүнийхээ төлөө амьдардаг гэдгийг дэндүү сайн мэдэрсэн



Зүрх сэтгэлээн дээдлэгсэд



Олонтой яваагаа аз жаргал хэмээн ойлгож

Олзны бага нь амттай гэж бусадтай жаргал зовлонгоо хуваалцахдаа

Өнгө мөнгөний хуурмагт итгэлээсээ хэзээ ч урвахгүй

Өөрийнхөө төлөө бус бусдын төлөө сэтгэлээ чилээхийн үйлэнд зовнисон





Зүрх сэтгэлээн дээдлэгсэд





Түшиж ирсэн нэгнийг зөөлөн үгийн урмаар шагнаж

Түдгэлзэж зогсоо нэгэнд үнэтэй сургаалаа харамлалгүй

Халгиж яваа нэгний дэргэд даруухан ч

Хамгийн сайхан нь сэтгэлээ бүхнээс илүү дээдэлдэг



Зүрх сэтгэлээн дээдлэгсэд



Ханцуй дотроо сэтгэлээ наймаалцах бодол байхгүй

Хаанахын хэнтэй ч ялгалгүй сэтгэлээ хуваалцдаг

Хараал доромжлолоос холхон явж

Харин инээд хөөрийн дунд нь явсан



Зүрх сэтгэлээн дээдлэгсэд



Явсан газар нь аз жаргал цуглаж

Ямагт бүхний хайран дунд явахдаа

Өөдрөг бүхний сайхныг бусдад түгээж

Өөрөөсөө илүү сэтгэлийн ариуныг шүтдэг



Зүрх сэтгэлээн дээдлэгсэд



Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...