Wednesday, September 29, 2010

“Зарлигаан буулга “


Их хаан эзэн Чингис минь
Энэ цагт ирж зарлигаан буулга
Зөрчсөн нэгний нь амий нь хороох
Зөрүүдлэсэн нэгнийг гэсгээх зарлигаан буулга

Мөхөс биеийн жаргалд улайрсан дээдсийг
Гэмий нь хүлээлгэх зарлигаан буулга
Мөн чанараа эрт гээсэн энэ нийгмийг
Засан талбих зарлигаан буулга

Хацар гоо монгол охидоо
Харийн бэр бүү бол гэж зарлигаан буулга
Хайртай эх орноосоо нүүсэн монголчуудаа
Халх монголдоо ир гэж зарлигаан буулга

Бурхан халдун уулын минь хормойг хөндсөн
Буруу гартнуудыг гэсгээх зарлигаан буулга
Бугалга хүзүүн дээр нь илдээ далайж
Бурууг нь хүлээлгэх зарлигаан буулга

Авилгад идэгдсэн түшмэдийг
Алтан Хучар нарын адил гэсгээх зарлигаан буулга
Ард түмнээ хуурсан  төрийг
Ахин бүү сонго гэж  зарлигаан буулга

Боол чинь явсан  том гүрнүүдийг
Томоотой бай гэж  зарлигаан буулга
Болохгүй байгаа нэгний нь
Хөл доороо сөгд гэж зарлигаан буулга

Эх нутагт минь дураараа байгаа харийнханыг
Илдэн доороо аваачих зарлигаан буулга
Эгнэгт хятад улс мөхөөгүй гэдгийг сануулж бай гэж
Даяар олондоо зарлигаан буулга

Найман шаргын бэлчээрлэх нутаг дээр минь
Харийн хүнийг бүү гишгүүл гэж зарлигаан буулга
Намайг үхсэн ч амьд ч бай
Миний зарлигийг хэн ч өөрчилж үл болно гэж зарлигаан буулга

Багабанди овогт Намхай Тайванжаргал


2014.04.24


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...