Friday, September 10, 2010

“Догино уул “




Өө сэвгүй мөлгөр хөх уул

Өндөг шиг цэвэрхэн уул

Өвөр бэлдээ хос хаваржаатай

Өнө эртний сайхан уул




Аавын минь нар зөв тойрсон уул

Ачит ижий минь сүүгээ өргөсөн уул

Анх намайг төхөхөд тоссон уул

Амьдралд үргэлж хамт байх уул



Намайг хүн болоход дэмнэсэн хөх чулууны уул

Насаараа шүтэж явах мөнхийн уул

Наран доорхи миний нутгийн уул

Намаржаа хаваржааны минь хөх уул



Зөөлөн хөх чулуу нь намайг таньдаг уул

Зөөж тавьсаар өдрийг бардаг хөх чулууны уул

Зүрх сэтгэлдээ үргэлж дээдэлдэг уул

Зөвхөн манай нутгийн миний уул



Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...