Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Saturday, September 11, 2010
“Зүрх сэтгэлээн гээгсэд “
Дотроон байгаа гэж бодож явдаг ч аль хэдийн гээчихсэн
Доромжлол хараалын шалбааг дунд аль хэдийн хутгачихсан
Өнгө мөнгөний сайханд харамладаггүй хэрнээ
Өрөөлд болохоор мөнгөөр зарахыг хүсдэг
Зүрх сэтгэлээн гээгсэд
Хаана гээснээ үл мэдэж төөрчихсөн
Харанхуй дундаас хөрөнгө тэмтчиж сэтгэлээн булчихсан
Сайхан бүсгүйн хажууд хаясандаа харамсдаггүй хэрнээ
Сандлаа тавьж өгөхийг гуйсан хөгшинд хүйтэн харц шиддэг
Зүрх сэтгэлээн гээгсэд
Нас насандаа өнгө мөнгөний өмнө сэтгэлийн сайхнаа хаячихдаг
Намартай адилхан навчсанд бүх буруугаа чихээд хөөчихдөг
Эд хөрөнгөнд л зүрх сэтгэлээ даатгаж
Эрх мэдлийн төлөө нандин бүхнээ гээчихсэн
Зүрх сэтгэлээн гээгсэд
Хамгийн агуу зүйлээ хаячихаад ондоог эрээд явчихсан
Халуун сэтгэлээ хүйтэн хөрөнгөөр зарчихсан
Хоосон дотроо шуналын сэтгэлээр дүүргэж
Хорвоог эд хөрөнгө гээд л төсөөлчихсөн
Зүрх сэтгэлээн гээгсэд
Аз жаргалыг мөнгөөр худалдаж авах гээд зүтгэчихдэг
Амьдралыг алтаар дэнслэх гээд муйхарладаг
Гундуу яваа нэгэнлүү хүйтэн харцаараа чулуу шидэж
Гунхаж яваа нэгэнд мөнгө амлаж сэтгэлий нь худалдаж авахыг хүсдэг
Зүрх сэтгэлээн гээгсэд
Н.Тайванжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment