Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Friday, September 10, 2010
“Таньд баярлалаа”
Тулгамдаж явахад минь
Тусалсан таньд баярлалаа
Тун ихээр баярлалаа
Тусч занд чинь бүүр ихээр баярлалаа
Танихгүй ч гэсэн таньд баярлалаа
Таны энэ сайхан сэтгэлд баярлалаа
Тань шиг ийм хүн олон байгаасай гэж хүслээ
Танил болсон таньд маш их баярллаа
Харцандаа намайг тогтоосонд баярлалаа
Харахдаа надад инээмсэглэл илгээсэнд баярлалаа
Үгийн зөрөөнд урмаа дэвссэнд баярлалаа
Үнэндээ би таньд хязгааргүй баярлалаа
Хүйтэн харцнаас намайг өмгөөлсөнд баярлалаа
Хүнлэг сэтгэл гаргасан таньд баярлалаа
Хүний мөн чанар цаашаа болсон энэ үед
Хүн хүнээс илүү таньд баярлалаа
Үүрч яваа хүнд ачаанд минь хүч нэмж
Үгийн сайхнаар урам хайрласан таньд баярлалаа
Үүлэн сүүдэр доороос нар шиг ивээсэн
Үнэхээр би таньд баярлалаа
Зүс зүсээ үл мэдэх хэрнээ
Зүрх сэтгэл гаргаж тусалсан таньд баярлалаа
Зөвхөн баярллаа гэж хэлээд өнгөрөхгүй
Зүрх сэтгэлдээ үргэлж ачий тань санаж явна аа
Гараа өгч татаж босгосон таньд баярлалаа
Гал шиг халуун сэтгэлээрээ тусалсан таньд баярлалаа
Гайхамшиг болмоор тусч сэтгэлд тань баярлалаа
Ганцхан удаа баярлах биш дахин дахин таньд баярлалаа
Бүдэрсэн байхад минь татаад босгосон таньд баярлалаа
Бүтэлгүй явахад минь түшсэн таньд баярлалаа
Сүүдэр өшигчсөн гунигаас минь хагаслаж
Сүүн сэтгэлээ дэвсэж урам хайрласан таньд баярлалаа
Н.Тайванжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment