Өвдөгөө шалбалсан чулуун дээр нулмисаа үлдээчихээд
Өргөөд босгосон аавыгаа алдаж өчнөөн хоног уйлсан тэр жил
Өсөхийн жаргалд тэмүүлж өнгөрсөн цагаасаа зугтчихаад ...
Өвөрт нь дулаацаж өссөн аавыгаа өчнөөн үгүйлсэн тэр жил
Зул цэцгийн үнэртэй зуны өнгө шиг хайраар нь амилчихаад
Зуун наснаас нь наахна орчлонгоос ижийгээ алдсан тэр жил
Зургийн өмнө нь зул асааж хичнээн гашуудан саначихаад
Зуурдын хагацлаас ижийгээ аварч чадаагүй гэж өөрийгөө өчнөөн зэмлэсэн тэр жил
Эмтэрсэн сэтгэлээ эвлэнэ гэж хичнээн ихээр ижий ааваа саначихаад
Эцгийн гэртээ элэг бүтэн байснаа эргэн дурсахаараа уйлдаг болсон тэр жил
Энэ цагийн өнгөн дээрээс эргэж төрнөө гэж ижий ааваа хүлээчихээд
Энэлэн шаналан дундуур эхэр татан өчнөөн хоног уйлсан тэр жил
Багабанди Намхай Тайванжаргал

No comments:
Post a Comment