Ааваа би таныхаа
Алхааг тань гүйцэхгүй араас тань дуудаж уйлдаг байсан
Адуунд явсан зүгээс тань асууж би таныгаа хүлээдэг байсан
Ааваа би таныхаа
Аялах дуртай ардын дууны үгнээс чинь аяндаа би сурчихсан байсан
Алтан нуухтай манан хөөргий чинь алгандаа багтаах гэж тэвддэг байсан

Эмээлээ тэврээд гэртээ орж ирэхэд чинь энгэрт тань манддаг байсан
Эмнэгийн чих мушгидаг гараар тань илүүлэхдээ би дуртай байсан
Ааваа би таныхаа
Ээрэм талын адууны бэлчээрээс ирэхий тань хүлээдэг байсан
Элдэж суусан сурнаас нь элбэлзэх гэж хичээдэг байсан
Элдэж суусан сурнаас нь элбэлзэх гэж хичээдэг байсан
Ааваа би таныхаа
Адуу шинждэг арга ухааны тань би гайхдаг байсан
Аядуу тайван занг тань дуурайх гэж хичээдэг байсан

Алсын бараанаас ирж явахы чинь андахгүй таньдаг байсан
Адуугаа манах гээд үдшийн бүрийгээр мордоход тань дагадаг байсан

Эмээл дээр чинь суух гэж зүтгэдэг байсан
Эрдүү хоолойг тань сонсох гэж хүлээдэг байсан

Элбэг дээлэнд тань ороод унтахдаа дуртай байсан
Эрт босоод явчихсан эзгүйд тань ээжээсээ таныг асуудаг байсан

Үггүй харцны зэмлэлд нь үнэнийг тань ухаардаг байсан
Үргэлжийн төвшин занд тань өөрийгөө би багтаачихсан байсан

Өндөр уул шиг ухаан дээгүүр тань давж чадалгүй суудаг байсан
Өргөн мөрөн шиг сэтгэлийг тань сэлж чадалгүй шантардаг байсан

Нэр алдрын чинь араас тань нэрээ зүүж би үлдэхдээ сэвтээхгүй юмсан гэж бодсон
Нэгэн жарны түүхээс тань нэрий тань сонсоод баярладаг байсан

Хорвоогоос буцчихсан цагаан замны төгсгөл дээр үлдчихсэн байсан
Хожмыг харах ухаан дундаас тань ургамал шиг ургачихсан байсан

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2017 он
2017 он
No comments:
Post a Comment