Wednesday, July 11, 2018

Хэлэх үг


Өгсөж явахад минь
Өөдөөс минь чулуу шидэгсэд минь
Уруудаж явахад минь
Та нар гараа өгч чадах уу
Унаад өгөөч гэж
Хойноос минь тавлаж хоцрох уу
Мөн чанар нь ийм болсон юм уу
Мөнгө хүнийг ингэж эвдээд байна уу
Өөдөлж явахад минь
Өөнтөглөгч олон минь
Хүнээс илүү дөмөгхөн явахад минь
Та нар доромжлоорой
Хүнээс дутуухан явахад минь
Та нар тавлаарай
Хүн чанар ийи дорой болсон юм уу
Хүний мөс ийм хүйтэн болоо юу

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...