Би зэвтэй төмөр биш
Би зэвэрдэггүй хүн төмөр
Би өгөршсөн мод биш
Би өндийн ургаж байгаа мод
Амиа тээсэн хүн мод би
Амьдралаас ургасан амь мод би
Аз жаргалаар цэцэглэдэг
Амь мод би
Цагийн түүчээнээс амиа бөхөлсөн
Цагаан цэцэгнээс дүрээ гоёсон
Амьдралд дуртай хүн мод би
Ахиж хэзээ ч хазайхгүй амь мод би
Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, July 11, 2018
АМЬ
Тамд хүний амь хэрэгтэй бол
Улсаа зарсан улаан луйварчдын амийг ав
Та нарт хүний амь хэрэгтэй бол ...
Үндэс угсаагаа бузарлагсадын өчүүхэн амийг ав
Эх оронд минь хүний амь хэрэгтэй бол
Миний амийг ав
Эрлэгт олон хүний амь хэрэгтэй бол
Гадны гар хөл бологсодын амийг ав
Монголд минь хүний амь хэрэгтэй бол
Миний амийг ав
Монголоос минь өөр газар хүний амь хэрэгтэй бол
Дээрэнгүй гүрнүүдийн дээдсүүдийн амийг нь ав
Халх монголд минь хүний амь хэрэгтэй бол
Миний амийг ав
Харин эрлэгт хүний амь хэрэгтэй бол
Тэрбум хужаагийн амийг
Тэр чигт нь ав
Н.Тайванжаргал

Хэлэх үг
Өгсөж явахад минь
Өөдөөс минь чулуу шидэгсэд минь
Уруудаж явахад минь
Та нар гараа өгч чадах уу
Унаад өгөөч гэж
Хойноос минь тавлаж хоцрох уу
Мөн чанар нь ийм болсон юм уу
Мөнгө хүнийг ингэж эвдээд байна уу
Өөдөлж явахад минь
Өөнтөглөгч олон минь
Хүнээс илүү дөмөгхөн явахад минь
Та нар доромжлоорой
Хүнээс дутуухан явахад минь
Та нар тавлаарай
Хүн чанар ийи дорой болсон юм уу
Хүний мөс ийм хүйтэн болоо юу
Н.Тайванжаргал
Та нар гараа өгч чадах уу
Унаад өгөөч гэж
Хойноос минь тавлаж хоцрох уу
Мөн чанар нь ийм болсон юм уу
Мөнгө хүнийг ингэж эвдээд байна уу
Өөдөлж явахад минь
Өөнтөглөгч олон минь
Хүнээс илүү дөмөгхөн явахад минь
Та нар доромжлоорой
Хүнээс дутуухан явахад минь
Та нар тавлаарай
Хүн чанар ийи дорой болсон юм уу
Хүний мөс ийм хүйтэн болоо юу
Н.Тайванжаргал
Тэр жил
Өвдөгөө шалбалсан чулуун дээр нулмисаа үлдээчихээд
Өргөөд босгосон аавыгаа алдаж өчнөөн хоног уйлсан тэр жил
Өсөхийн жаргалд тэмүүлж өнгөрсөн цагаасаа зугтчихаад ...
Өвөрт нь дулаацаж өссөн аавыгаа өчнөөн үгүйлсэн тэр жил
Зул цэцгийн үнэртэй зуны өнгө шиг хайраар нь амилчихаад
Зуун наснаас нь наахна орчлонгоос ижийгээ алдсан тэр жил
Зургийн өмнө нь зул асааж хичнээн гашуудан саначихаад
Зуурдын хагацлаас ижийгээ аварч чадаагүй гэж өөрийгөө өчнөөн зэмлэсэн тэр жил
Эмтэрсэн сэтгэлээ эвлэнэ гэж хичнээн ихээр ижий ааваа саначихаад
Эцгийн гэртээ элэг бүтэн байснаа эргэн дурсахаараа уйлдаг болсон тэр жил
Энэ цагийн өнгөн дээрээс эргэж төрнөө гэж ижий ааваа хүлээчихээд
Энэлэн шаналан дундуур эхэр татан өчнөөн хоног уйлсан тэр жил
Багабанди Намхай Тайванжаргал

Thursday, July 05, 2018
Ааваа би таныхаа
Ааваа би таныхаа
Алхааг тань гүйцэхгүй араас тань дуудаж уйлдаг байсан
Адуунд явсан зүгээс тань асууж би таныгаа хүлээдэг байсан
Ааваа би таныхаа
Аялах дуртай ардын дууны үгнээс чинь аяндаа би сурчихсан байсан
Алтан нуухтай манан хөөргий чинь алгандаа багтаах гэж тэвддэг байсан
Аялах дуртай ардын дууны үгнээс чинь аяндаа би сурчихсан байсан
Алтан нуухтай манан хөөргий чинь алгандаа багтаах гэж тэвддэг байсан
Ааваа би таныхаа
Эмээлээ тэврээд гэртээ орж ирэхэд чинь энгэрт тань манддаг байсан
Эмнэгийн чих мушгидаг гараар тань илүүлэхдээ би дуртай байсан
Ааваа би таныхаа
Ээрэм талын адууны бэлчээрээс ирэхий тань хүлээдэг байсан
Элдэж суусан сурнаас нь элбэлзэх гэж хичээдэг байсан
Элдэж суусан сурнаас нь элбэлзэх гэж хичээдэг байсан
Ааваа би таныхаа
Адуу шинждэг арга ухааны тань би гайхдаг байсан
Аядуу тайван занг тань дуурайх гэж хичээдэг байсан
Адуу шинждэг арга ухааны тань би гайхдаг байсан
Аядуу тайван занг тань дуурайх гэж хичээдэг байсан
Ааваа би таныхаа
Алсын бараанаас ирж явахы чинь андахгүй таньдаг байсан
Адуугаа манах гээд үдшийн бүрийгээр мордоход тань дагадаг байсан
Алсын бараанаас ирж явахы чинь андахгүй таньдаг байсан
Адуугаа манах гээд үдшийн бүрийгээр мордоход тань дагадаг байсан
Ааваа би таныхаа
Эмээл дээр чинь суух гэж зүтгэдэг байсан
Эрдүү хоолойг тань сонсох гэж хүлээдэг байсан
Эмээл дээр чинь суух гэж зүтгэдэг байсан
Эрдүү хоолойг тань сонсох гэж хүлээдэг байсан
Ааваа би таныхаа
Элбэг дээлэнд тань ороод унтахдаа дуртай байсан
Эрт босоод явчихсан эзгүйд тань ээжээсээ таныг асуудаг байсан
Элбэг дээлэнд тань ороод унтахдаа дуртай байсан
Эрт босоод явчихсан эзгүйд тань ээжээсээ таныг асуудаг байсан
Ааваа би таныхаа
Үггүй харцны зэмлэлд нь үнэнийг тань ухаардаг байсан
Үргэлжийн төвшин занд тань өөрийгөө би багтаачихсан байсан
Үггүй харцны зэмлэлд нь үнэнийг тань ухаардаг байсан
Үргэлжийн төвшин занд тань өөрийгөө би багтаачихсан байсан
Ааваа би таныхаа
Өндөр уул шиг ухаан дээгүүр тань давж чадалгүй суудаг байсан
Өргөн мөрөн шиг сэтгэлийг тань сэлж чадалгүй шантардаг байсан
Өндөр уул шиг ухаан дээгүүр тань давж чадалгүй суудаг байсан
Өргөн мөрөн шиг сэтгэлийг тань сэлж чадалгүй шантардаг байсан
Ааваа би таныхаа
Нэр алдрын чинь араас тань нэрээ зүүж би үлдэхдээ сэвтээхгүй юмсан гэж бодсон
Нэгэн жарны түүхээс тань нэрий тань сонсоод баярладаг байсан
Нэр алдрын чинь араас тань нэрээ зүүж би үлдэхдээ сэвтээхгүй юмсан гэж бодсон
Нэгэн жарны түүхээс тань нэрий тань сонсоод баярладаг байсан
Ааваа би таныхаа
Хорвоогоос буцчихсан цагаан замны төгсгөл дээр үлдчихсэн байсан
Хожмыг харах ухаан дундаас тань ургамал шиг ургачихсан байсан
Хорвоогоос буцчихсан цагаан замны төгсгөл дээр үлдчихсэн байсан
Хожмыг харах ухаан дундаас тань ургамал шиг ургачихсан байсан
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2017 он
2017 он
Subscribe to:
Posts (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...