Friday, February 18, 2022

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос нэн содон харагдана.Ажин түжин энэ айл ам бүл цөөн айл гэдэг нь андашгүй.Будаг нь ховхоря гадсан хаалга нь онгойж тав орчим насны болов уу гэмээр жаахан охин гарч ирэн гэрийнхээ хаяаг налан суулаа.охины байдлыг харахад саяхан боссон бололтой .

Monday, March 01, 2021

Гэрийн хүн

Үдийн нар хоймор заларсан их үдээр Самбуудоржийнд дөрөө мулталсан Балданг ам султай ярианы хэнхэгтэй гэдгийг нутаг усныхан нь бүд мэднэ.Тэрээр хөх торгон даалин нь сэмэрч урагдсан багавтар хэрийн шүрэн толгойтой чүнчигноров хөөргөө гартаа эргэлдүүлэн яриандаа халчихсан суух аж. -Манай гэрийн хүн нутаг явна гэнэ ээ.Би ч хэд хоногоос тогоо шанаганы ажилд шилжих нь гэж худлаа нуг нуг хөхрөхөд дэмжих хүн эс гарсан дуугаа хурааж дуугүй сууснаа -Манай гэрийн хүний ээж нь бие барагтай юм бха..Би уг нь цуг яваад золгочихоод ирдэг юм уу гэж бодсон ч арын ажил хэцүүдэх юм байна гэв.Манай гэрийн хүн гэж ярих дуртай Балданг Самбуудоржийн эхнэр цаашлуулж -За Балдан минь чи хүний сайхан охин хүүхдийг авч эхнэрээ болгочихоод нэр ус ч байхгүй үргэлж гэрийн хүн гэх юм.Манай Хандмаа чинь нэр нүүртэй үйлэнд уран үгэнд цэцэн хүн шүү гэж намжирдлаа. Балдан Самбуудоржийн эхнэр Сүрэнг ам султай ааш чангатайг мэдэх тул шөргөөлцөхийг хүссэнгүй .Дуугүйхэн гараад явчихав.Балданг гарсаны дараа Самбуудорж эхнэртээ хандаж -Чи наад илүү үгээ жаахан хорьж болдоггүй юм уу..эр эм хоёр хэн хэнийгээ юу гэж дуудах чамд ямар хамаа байна аа гэж уурсангуй аястай хэлэхэд нь Сүрэн мөчөөгөө өгсөнгүй. би Хандмааг сайн мэдэх нэг нутаг усны хүний хувьд хаа ч өмөөрнө.Чиний найз гээд байгаа энэ Балдан чинь харин Хандмааг хөөрхий мөн их зовоосондоо надад хөөрхий ноднин намар таарчихаад уйлаад л яриад байсан гэж хэлчихээд хаалга сав хийн чанга хааяихаад гараад явчихав. Самбуудорж баруун орон дээшээ харан хэвтэх зуураа -Юу билээ .Энэ Балданг харин би ам султай ч ажил сайтай цагаан хүн гэж боддог ч зөв үү хөөрхий муу эхнэр Хандмааг нь харин сайн мэдэх билүү зэргэлдээх сумаас бэр болон ирж байсан жаахан бор охиноор төсөөлж байсныгаа саналаа.Одоо гурван хүүхдийн ээж даруухан бор авгай болж.Төдий удсангүй Хандмаагийн ээж хөгшин бурхан болсон сураг дуулдав.Морио усалж яваад гол дээр Балдантай таарсан Самбуудорж -За хөө хэн хэнийгээ мэдэхгүй биш

Хуучин цагийн хүн

Майдаржав гуайг хүмүүс хуучин цагийн хүн гэсэн дээ ондоо байна шүү гэж хөөргөхөд хөгшин Должин нь тар хөгшин хүн хөөргөж байж даралтаар унагах нь гэж ундууцлаа

Зүгийн тэнгэр

Эмээлээ гэдсэндээ авсан хээр морь дөрөө дуугарган гөлөм салбалзуулан урдаас нь улаан галзуу гэнэт давхиад гараад ирэхэд нь Данзангийн унаж явсан хар морь бусгаж үргэн эгээтэй л эмээл дээрээсээ нисчихсэнгүй.Уулга алдан хазайж ирээд тогтсон тэрээр хажуугаар нь давхин өнгөрсөн хээр морийг Цогтын эхнэрийн хээр морь болохыг таньж гэнэт айдас төрөн юу болох нь энэ вэ хэмээн яаран хөтөл дээр гарч ирвэл хөндийд цайрах хонин сүрэг ямар нэгэн юмнаас үргэсэн аятай хуйлран бөөгнөрсөнөө тарж байгаа нь илт байлаа.Данзан хонины наанаас морио яаруулан давхисаар очвол хониныхоо цаанаас өндийн босож ирэх Цогтын эхнэр Дэнсмааг хараад Данзан сая л нэг санаа амарсан ч яаран түүн дээр очвол Дэнсмаа инээмсэглэн угтаж -Сайн байна уу Данзан ахаа гэв .Данзан -сайн сайн байна уу гээд чи яагаад морио алдчихваа .Морь чинь чинь золтой намайг дайраад унагаччихсангүй гэж дуржигнуулан хэлэхэд нь Дэнсмаа -Аан тэр тэжээл идээд унахгүй болохоор бүүр атаршчихаад байгаа юм.Сая би хөтөлж явсан чинь салхинд хийссэн хамхуулаас үргээд цулбуураа шувт татаад зуларчихлаа.Тэр яахав тэжээл идэх цаг болохоороо гэртээ очно биз гээд Танайхан сайн уу та ямар ажилтай явна гэхэд Данзан мориноосоо бууж олмыг нь султгаад -За ахын дүү сэтгэлээ бариарай ..газар дээрхи ганц ах чинь өчигдөр бурхан болсон сурагтай.Танайхруу хэл хүргэх хүн байдаггүй ах нь л зорьж ирлээ.Цогт та хоёр яаж чухам ажлаа зохицуулах юм бол уг нь миний дүү ганц ахынхаа ажилд оролцвол гэхэд Дэнсмаагийн салхинд борлосон хацрыг нь даган том том нулмис урсан орж ирлээ.Тэрээр хүзүүн дэх алчуураа аван нулмисаа арчин -Яагаад ийм юм болчихов. Яагаад хэмээн давтан хэлээд нулмистай нүдээ цийлэлзүүлэн Данзанг харахад Данзан тулгамдаж дэмий л -За ахын дүү тайвшир тайвшир ...ах нь сайн мэдсэнгүй.Өнөө өглөө дуулаад танайхыг зорьж ирлээ.

Friday, February 19, 2021

Сайхан хүмүүн

Сайхан хүмүүн гэж чухам хэнийг хэлдэг юм бол...гэж ихэд бодох болсон Чимэд өөрийгөө чухам яагаад Цэндийн цээж шар гэж хочтой болсоноо ч сайн ухаараагүй л явна.Арван найман нас шүргэж аархуу явсан Чимэд нутаг усандаа бол гайгүйхэн айлын тоонд ордог айлын бага хүү дээрээ хоёр эгчтэй тэр эрх талдаа өссөн ч эцэг эхийнхээ үгнээс гарч үзээгүй нэгэн. саяхан гол дээр мал усалж буу халан суусан баахан хүмүүс дээр очсон тэр нутгийн өндөр настан Гэндэндорж гуайг тэр хүмүүс манай гэндорж гуаы ч бас л сайхан хүмүүн юмаа нас ная хүрибайгаа гэхэд мал услаад явж байх юм гэж чрихыг сонсоод

Tuesday, September 15, 2020

Цэцэгний эзэн


Өглөө ажил дээрээ иртэл ширээн дээр нь баглаа улаан сарнай тавьчихаж.Сарнай гайхаж ,ийш тийш харвал хэн нь ч дуугарсангүй.Өрөөнд хамт суудаг хэдээс арай дотно байдаг Заяа хараахан ирээгүй байв.Ширээн дээрхи цэцгийг авч хаа тавихаа шийдэн байтал гаднаас хоцорчихлоо гэсээр тог тог хэмээн шогшин  орж ирсэн Заяат

-Өө ямар гоё цэцэг хэн өгөө вэ гээд ирж үнэрлэн

-За таминь манай өрөөнийхөн бид хүргэнтэй болж байгаа шинжтэй.Тэр нэг залууг нэг харчих юмсан их романтик залуу байна даа гэж урсгаж байтал өрөөний хаалга онгойж гаднаас дарга ороод ирвэл бүгд пижигнэн ширээндээ сууж тус тусыгнхаа ажилд орлоо.Дарга нь орж ирээд нэг бүрчлэн хараад

-За ажилдаа орцгоо. Заяат яасан оройтов гэчихээд нүднийхээ шилнийхээ доогуур нэг бүрчлэн харчихаад буцаад гарах гэснээ

-Аан нээрээ Сарнай миний өрөөнд ороод ирээрэй гэчихээд гараад явчихав.Сарнай Заяат хоёр бие биенлүүгээ харан мөрөө хавчив.

Сарнай даргын өрөөнд орохоор хувцсаа янзлаад гарах гэтэл Заяат

-Сарнай гээд эрхий хуруугаа гозойлгон нүдээ ирмэв.

Сарнай ойлгосонгүй.Даргын өрөөний үүдэн  дээр очин  хаалгы нь тогшвол

-Ор ор хэмээн дотроос дуугарлаа.Сарнай орвол дарга нь цаашаа харан шилэн нүүртэй шүүгээнээсээ юм хайн ухаж байснаа Сарнайг хараад

Ширээн дээрээ суун шилээ авчихаад нүдээ нухан хэсэг дуугүй сууснаа

-За ажил төрөл сайн уу гэснээ чи чинь манай байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа билээ хэмээн нухацтай харахад шөвөг шиг хүйтэн харцанд дайрагдаж тэвдсэн Сарнай

-Таван жил гаран ажиллаж байгаа гэчихээд яасан юм бол гэж санаа зовчихов.

Дарга нь хуруугаа шаг шаг хийн дуугаргаснаа

-Өнөө өглөө намайг ирэхэд үүдэн дээр цэцэг хүргэлтийн компаниас чамд гэсэн хаягтай захиа ирлээ.Энэ чинь бас цаад эзнийг нууцалдаг юм гэнэ.Миний энэ ам бас түргэдээд асуугаад авсан хэмээн инээгээд

-Би өөрийнхөө хувиас болон байгууллагын зүгээс чамайг гэр бүлтэй болоход чадах ядахаар аа л дэмнэнэ.Оюутны ширээнээс  л манайд жаахан охин орж ирж байсан цаг ч амархан юм даа гээд нэг юм хэлэх  гээд тойруулаад байгаа нь илт.

Ер нь энэ байгууллагынхан даргадаа харин ч их  сайн.Насаараа нягтлан хийсэн хижээл насны Сундуй гэгч энэ эр арваад жилийн өмнө Аудитын компани байгуулаад өдийг хүрсэн билээ.Нэг үеийг бодоход компани ч хөл дээрээ тогтжээ.Сундуй Сарнайг чадварлаг сайн ажилтан гэдгийг мэддэг болохоор алдчихна гэж айсандаа тэр байх.Ер нь өөрөө оюутан насны хоёр хүүтэй хүн .Хүүхдүүд нь Сарнайн нас ойролцоо бол шууд л Сарнайтай суулгах гэж зүтгэж магад .Даанч хоёр хүү нь нас бага нэг нь энэ жилд нэгдүгээр курс том хүү нь гуравдугаар курс хоёулаа л эдийн засаг чиглэлээр сурдаг .Ер нь бүгд л эдийн засгийн хүмүүс эхнэр нь улсын нэгэн томоохон сургуулийн эдийн засгийн ухааны доктор хүн.

Сарнай компанийхаа шилдэг ажилтнаар сүүлийн хоёр жил дараадлан шалгараад буй .Ажилдаа зүтгэлтэй мэргэжилдээ сайн Сарнайг Сундуй тийм ч амар тавиад туучихгүй ээ.Энэ жилээс эхлэн түрээслэж буй байрынх нь хөлсийг компани хариуцаж байгаа.

Дарга яах гэж дуудсаныг үл ойлгосон Сарнай өрөөндөө орж ирвэл Заяат тосон босож

 -Юу гэж байна .Энэ цэцгийг хэн өгсөн гэж байна гэхэд Сарнай инээд алдан

Би юу ч ойлгосонгүй дарга яг юу ярих гэсэн юм бол гэж хэлсэнээ энэ цэцгийн эзнийг ч хэлсэнгүй .Цэцэг хүргэлтийн компаниас л ирсэн гэнэ гэчихээд төмөр шүүгээгээ уудлан зузаан бор хавтастай баримт гарган хуудсыг нь эргүүлэн суув.Заяат юу ойлгосонгүй өрөөнд цуг суух хоёр эрлүүгээ харж мөрөө хавччихаад ус буцалгачгнаас стаканд халуун ус хийж аваад кофе хийн найруулаад  ширээндээ орчиж суув.Сарнайд цэцэгний эзэн хэн байж болох вэ гэж бодоод олсонгүй .Өдий хорин тав хүртлээ олон хүнээс сууя гэрлэе гэж санал сонсож байсан ч гэсэн тэрээр амьдралд яарах болоогүй гэж өөртөө хатуу амлалт өгсөн болохоор хойшоо тавьсаар өдийг хүрсэн билээ.

Их сургуульд байхдаа нэг залуутай үерхэж эхэлсэн ч нэг мэдэхэд хоёул холдсон байлаа.Сарнай өөрийгөө их зантай залууд хатуу хөндий болсоноос боллоо гэж нэг хэсэг гутраад авсан удаатай.Түүнээс хойш ахиж хүнтэй үерхэсэнгүй .Өмнө нь амьдрал зохиож байсан гэх гуч гаран насны залуу Сарнайг нэг хэсэг эргүүлдэн амар заяа үзүүлэхгүй байсан ч гэсэн Сарнай нэг удаа хэрэг болгон уулзаад би найз залуутай миний найз залуу гадаад байдаг .Би хорин тав хүртлээ хүнтэй суухгүй гэж шуудхан хэлчихээд гараад явчихсан билээ.Түүнээс хойш тэр хүн ахиж Сарнайг ахиж шалж дагаагүй.Энэ өдөр харин нэг сайн төвлөрч чадсангүй. Цэцэгний эзэн хэн байж болох вэ гэж өдөржин бодсоор орой гэртээ ирлээ.Замдаа дэлгүүр орон ойр зуурынхаа хүнсний юмыг цуглуулан орж ирсэн тэр хувцсаа сольчихоод  хоолоо  хийж байтал утсанд нь чат ирсэн байв.Цэцэгний эзэн гэх  зураггүй хаягнаас” цэцэг таалагдсан уу” гэсэн чат ирж .Харваас саяхан шинэхэн нээсэн хаяг байлаа.

Яагаад ч юм .Энэ нэг өөрийг нь таньдаг хүн шиг санагдаад болдоггүй.Хоолоо хийх гэж бэлдэж байсан тэр цэцэгний эзэнд хамаг анхаарлаа хандуулаад хоол хийх дуршилгүй болчихов.Уг нь хоёр жилийн компанид ажилд орсон Бат-өлзий гэх залуу Сарнайд таалагддаг байлаа.Бүүр Сарнайг гурван сар дагалдсан  гээч.Нүдээрээ инээсэн хүүхэд шиг ааштай энэ залууг Сарнай миний дүү хэмээн эгчирхээд гүйгээд байсан ч гэсэн Бат-өлзий Сарнайгаас хоёрхон насаар дүү гэдгийг нь мэдсэн юм.Бат өлзий оюутан байхдаа цэрэгт явж нэг жил болоод мөн сургуулиа төгсөөд солонгосд нэг жил ажиллаж байгаад баригдаад ирсэн байв.

Одоо тэрээр компаний Дархан дахь салбарын ахлагчаар ажилладаг .Хааяахан ажил төрлийн шугамаар ярихаас ч цаашгүй байлаа.Өөрийнхөө нүүр номыг ухаж байтал Батөлзий өөрийнх нь бүх зураг бүхэн дээр нь лайк дарсан байв.Мөн Цэцэгний эзэн нь ч бас мөн адил бас өчнөөн дарчихаж.Сарнай Бат-Өлзийг гэж итгэчихэв.Компанийхаа давхар хүний нөөцийг давхар хийдэг болохоор Сарнай

Бат-өлзийг сайн мэднэ.Аав ээж хоёр нь малчин өөрөө айлын том .МУИС эдийн засгийн сургуулийг төгссөн.Архи тамхи хэрэглдэггүй зэрэг ер нь эерэг мэдээ ихтэй хувийн хэрэгтэйг нь сайн мэднэ.Одоо бол Бат-Өлзийг хэрвээ гуйвал Сарнай мэдээж татгалзах аргагүй .Сургууль төгсөөд хэдийн таван жил гаран болчихож.Аль хэдийн хорин тав өнгөрөөд хэдхэн сарын дараа хорин зургаа хүрэх  нь хөдөөнөө  хааяахан ярих ээж нь миний охин нас чинь явах нь хүнтэй суувал гэж цухалзуулна.Арга ч үгүй дээ.Ээж нь Сарнайгийн насан дээр хэдийн дөрвөн хүүхдийн ээж болчихсон болохоор л тэр биз.Сарнай гэхдээ гэр бүлтэй  болох арай болоогүй гэж бодсон хэвээрээ .

Тэрээр Бат-Өлзийг цэцэгний эзэн гэж итгээд байлаа.Ямар ч байсан Бат-Өлзийг мэдэхийн хувьд түүнийг цаашаа түлхэж чадахгүй гэдгээ сайн мэдэж байв.Маргааш өглөө иртэл хамт ажилладаг өрөөний хоёр залуугийн нэг Галбадрах ээж нь нас барсан гээд хөдөө чөлөө аваад явчихсан байв.Сарнайг дарга нь дуудаж мөнгө цуглуулж Галбадрахын дансруу хий гэж тушаал өгөв.Хэзээний л бэлэн зэлэн үгтэй Заяат

-Хөөрхий яасан их хямарч байгаа бол гэж Галбадрахыг өрөвдсөн царай гаргав.Ер нь Заяат Галбадрахад талтай гэдгийг нь сайн мэднэ.Харин өрөөний нөгөө залуу болох Өлзийсүрэн ер нь дуугүй талдаа компаний мэдээлэл техинлиогийг хариуцдаг тэрээр найз бүсгүйтэй гэдэг болов ч түүний найз бүсгүйг  харсан хүн байхгүй.Өнгөрсөн жилийн шинэ жилээр гэнэт авъяас нь  ундарч сайхан дуулдаг гэж алдаршаад байгаа нэгэн.Сарнай намар орой ажилаа тараад гэрлүүгээ явахаар ажлынхаа урд заман дээр гараа өргөөд зогсож байтал нэгэн машин ирж зогсов.Гэр хүрэх замдаа таксины жолооч яриа өдөж инээд алдах нүдээрээ инээд алдсан энэ залуу нэг л нүдэнд дулаахан .Тэр залуу өөрийг нь өмнө их л  харж байсан аятай

-Та такси хэрэгтэй бол намайг дуудаж болно шүү дээ гэхэд нь Сарнай  дуугарсангүй .

Гэртээ ороод хоолоо идчихээд п нөгөө л цэцэгний эзэн бодсоор суув .Гэнэт тэр саяын  таксины жолооч  залуу байж магад гэж бодсоноо за арай үгүй байлгүй гэж бодов.Өглөөний сэрүүн агаар оруулахаар цонхоо онгойлготол гадаа зогсоол дээр өчигдрийн таксины жолоочийн машинтай адилхан цагаан өнгийн прусс зогсож байлаа.Тэр жолоочийн мөн юм уу гэж бодсон ч аль адилхан машиныг гэх үү гэж бодлоо.Ажилдаа явах цаг болж .Орцноос гараад төв замруу алхаж байтал туслах замаар асраас ирсэн машин чагнаалдвал нөгөө залуу байлаа.Түрүүн  машин мөн байж гэж бодсон Нөгөө залуу

-би танай энэ байранд өнөө өглөө вокзалаас  хүн буулгаад чамайг ажилдлаа явах цаг тай нв чинь таарчихаж  гэж инээв.Ажилуургуу явах замдаа залуу Сарнайг асуугаагүй байхад өөрийнхөө тухай ярьж эхлэв.Тэрээр таксинд хэдэн машин хувиараа явуулдаг гэнэ. албан ёсоор  компани байгуулаагүй ч гэсэн нэг ч жолооч хүрэлцэхгүй улмаас өөрөө жолоонд явдаг гэнэ.Гэр хороолод хашаандаа саяхан  арван машины гарааш барьсан гэнэ. Одоогоор  зургаан машин таксинд явуулдаг тэрээр удахгүй арван машинтай болохоороо компани байгуулна гэж ярвж явлаа.Сарнай  нэг мэдэхэд залуугийн ярианд бүүр орчихсон   инээд  алдаад явж байлаа.Угийн ихэмсэг биеэ тоосон  залуусд л дургүй болохоор жолооч залуу таалагдаж байлаа.Уг нь Нэг л мэдэхэд ажлын үүдэн дээр ирсэн байлаа.Таксины хөлсөө өгөх гээл цүнхээ уудалтал залуу хэрэггүй хэрэггүй гээд авсангүй .Сарнай цаашлуулан

-Чи таксины биенэс эрхлэх гэж байж ингээд залуу бүсгүйчүүдээс мөнгө авахгй буулгаад л байвал яаж бизнес чинь өргөжих билээ гэхэд

Залуу

-Өө зүээр зүгээр  хэмээн тэвдэв.Сарнай машинаас буутал жолооч залуу нөгөө талаар нь тойрон  ирж хаалгаа онойлгож өгөв.Сарнай жолоочид  баярлалаа гэж явах гэтэл жолооч залуу Сарнай гэж дуудав.Сарнай эргэн харахтай тэрээр гартаа бээлийгээ  чанга атган зогсох тэр

“Дээр чамд цэцэг  хүргүүлсэн хүн бол би .Намайг Очирбат гэдэг .би чамд  хайртай.Би чамайг хэдэн сарын турш харж байсан .Танай энэ доохон таксины зогсоол дээр зогдсдог байсан юм гэж дуржигнуулан хэлэв.Сарнай  цэцэгний эзнийг олсондоо  баярлаж байв.Сарнай энэ залууг халтар таксины  жолооч  гэхээсээ илүү хүн ялгадаггүй  хөгжөөтэй ухаалаг энэ царайг сайн харж аваад л баяртай хэмээн инээгээд ажилруугаа гүйгээд орчихов.

 

 

 

 

 

Хайр үнэтэй


Хайр үнэтэй.Магадгүй та бүхэн хөрөнгө мөнгөний талаар бодож байж магад.

Гэхдээ энэ утгаараа биш хайр зүрх сэтгэлийн хувь хайртай хүний нь хувьд хайр асар их үнэтэй.Хайр бол үнэтэй. Үнэтэйдээ амины үнэтэй ч байж болно.Олон олон хайрын түүх үүнийг нотолдог.

Үнэ цэнийг нь мэдэрсэн хүн л хайрын сайхан бүхнийг л амталдаг юм.

Хайр үнэтэй гэдгийн хамгийн их мэдэрсэн хүн бол Өлзийбат юм.Яагаад гэвэл энэ хүний туулсан амьдралд даваа гүвээ үхэл хагацал гээд өчнөөн зовлон дундаас хайраа олж авсан хүн билээ.Өөрөө хэдий ярихгүй ч нэг голын нэг дорын нутгийн зон олон далдхан хуучлах нь олон хүний ам дамжсан болохоор нэмэгдсэн хасагдсан зүйл их бий .Ёстой нөгөө мөнгө дайвал дутдаг үг  дайвал илүүддэг гэдэг шиг л юм.

Арван жилээ дүүргэчихээд цэргийн албанд саналаараа явсан тэр цэргийн гурван жилийг харин эр хүн шиг  хаагаад ирэв.

Цэцгийн толгой дээр эрвээхэй цугласан зуны тэр орой зүрх сэтгэлийнхээ мухарт байдаг бүсгүйндээ дөрөө мултлахаар зорьсон Өлзийбат сэтгэл өндөр явах авай.

Уяан дээр нь буусан Өлзийбатыг хүн гэж хэн ч гэрээс  гарч тоссонгүй.Өлзийбат хэрдээ хоолой засан чимээ өгсөн ч  гэрээс гарч ирсэнгүй.Тэрээр тээнэглзэн зогссоноо зориглон гэрт орвол сэтгэлд мөнхийн байх бүсгүй Цолмонгэрэл нь хэзээ мөдгүй нярайлах болчихсон сэвхтсэн нүүртэй угтав.Гэнэтийн энэ явдалд хэн хэн нь цочирдов.

Хэзээ мөдгүй болчихсон .Цолмонгэрэл золгосон ч үгүй .Ээж нь Өлзийбатад цай хийж өгөөд

-хүү минь албаа сайн хаасан уу? ямар их хувираа вэ?   Хэзээ ирэв? гэж асуулаа.Өлзий бат

-Сайн хаасан ирээд гурав хонож байна л гэв.Нэгэнт Цолмонгэрэл дуугарахгүй царайг өгөхгүй байгаа болохоор гэрээс гарч ирсэн Өлзийбат уяаруугаа алхвал хойноос нь Цолмонгэрэл гараад ирэв.Хэн хэн нь дуугарч чадсангүй хэсэг чимээгүй болов.Цолмонгэрэл сулхан дуугаар

-Чамайг хүлээж чадаагүй нүгэлт эм намайг өршөө .Эцэггүй хүүхэд тээсэн намайг хэн л эхнэрээ болгов гэж хэмээн нүдэнд нь нулмис цийлэлзэн хоолой нь сааралтан

-Өлзийбатаа чи ахиж бүү манайд ир .Нэрэнд чинь муу .Залуу сайхан байгаа дээрээ сайн эхнэр олж ав чамд над шиг бүсгүй зөндөө олдоно гэчихээд гэртээ орчихов.Мориндоо яаж хүрсэнээ ч мэдсэнгүй нэг л мэдэхэд мордон сажилж явсан тэрээр яагаад ээж аав хоёр надад энэ тухай хэлсэнгүй Яагаад Цолмонгэрэл ч энэ тухай ярьсангүй вэ гэж олон яагаад гэсэн асуултан хариу авах гэж бодлогширов.Хожуу хойно гол дээр цуглаж унаа сольж байсан олон залуучуудын яриан дундаас Цолмонгэрлийн хүүхдийн эцгийг захиргаанд түр хугацаагаар ирсэн нэгэн залуу гэж дуулав.Гэртээ хэд хоносны хойно ээж нь нэг өглөө

-За миний хүү одоо эхнэр авч айл гэр толгойлохоор болсон нутаг нугын олон сайхан бүсгүйчүүд байна.Ээж аав нь чамайг юунд ингэж санаа зовоод байгааг мэднэ.Даваагийн тэр охин нэр хүнд нь уначихсан хүний хүүхэд тээсэн хүнээр яахав дээ гэхэд нь Өлзийбат ээжрүүгээ нэг л том харсанаа дуугарсангүй .Сүүлийн хэдэн өдөр зөвхөн энэ бодол л Өлзийбатыг зовооно.Түүнийг гэх бүсгүйчүүд бас байна аа.Саяхан гол дээр усаа аваад явж байхад нь таарсан Сүрэнгийн хоёр охин Өлзий батаас харцаа салгаагүй ээ .Энднийх  хөрөнгө чинээ сайтай охид олонтой айл.Гэвч Өлзийбатын сэтгэлд Цолмонгэрлээс ондоо хүн байхгүй гэдгийг өөрөө сайн мэднэ.

Намрын нар унасан нэг өдөр Сүрэн гуай Өлзийбатынд ирлээ.Ямар хэрэг зоригоор яваа нь тодорхой бус .Өлзийбатын аавтай л энэ тэрийг ярилцах зуураа яриан дундаа хааяахан Өлзийбатыг хавчуулаад байгаа нь ихэд сонин.Сүрэн манайх гэдэг айл хэдэн малаа хүчирдэггүй.Хэдэн бодын толгой эргүүлээд өгөх хүн хэрэгтэй байна.Танай Өлзийбатыг хэдэн бодыг минь харж өгөөч гэж гуйж явна.Залуу хүнийг гомдоохгүй үнэ хөлс өгнө гэж байна.Аав нь дуугарсангүй .Таг дуугүй суух аж.Уг нь өөрийн нэртэй хэдэн бодоо харах далимдаа хараад өгөхөд болохгүй юмгүй.Ээж нь харин дуртай байгаа бололтой .Аав нь дуугарахгүй удсанд тэрээр хүүрүүгээ нэг харсанаа

-Миний хүү болохгүй нь юу байхав. Өөрийнхөө хэдэн бодын харах далиаараа харж болох байлгүй гэж бодов.

Учир нь тэрээр хүүгээ жирэмсэн нэр хүнд муутай гэж нутгаараа нэг яригдсан Цолмонгэрлээс салгах гэж ядаж байгаа нь тэр .Тэрээр мөн Сүрэнгийн хоёр охины нэгтэй хүүгээ гэрлүүлчих холын бодол тээж байгааг хашир Өлзийбатын аав Самдан мэдэж байлаа.Улаан цайм явахгүй гэж хэлж чадсангүй .Аав нь дуртай дургүй л зөвшөөрч байгаа нь илт.Цолмонгэрэл энэ бүхнийг сонсоод юу гэх бол .Намайг Сүрэнгийн хоёр охины нэгтэй нь суух байх гэж бодно доо.Гэхдээ би яаж  бодсон ч хайр сэтгэлээ өнгө мөнгөөр солихгүй ээ.Намайг хичнээн хөөсөн ч гэсэн би Цолмонгэрэлдээ л хайртай .Тэр цэрэгт явахын өмнө минь надад амалж байснаа няцсан ч гэсэн би түүнийг гэсэн сэтгэлээ үл хорьж дийлнэ.Сургуульд байхын л харж дасаж дурлаж явсан сэтгэл нь цэргийн нэг жилд ямар их санасны бодоход энэ бүхэн хангалттай.Хоёр хоногийн дараа Сүрэнгийнд Өлзийбат очлоо.Сүрэн ч бөөн баяр нимгэн шар царайндаа хуурмаг инээд тодруулан

-За миний хүү ах нь одоо чамайг дагуулж мордоод адуугаа тоолж хүлээгэж өгнөө гэв орон  дээр суун хөшгөөрөө оролдон бие биенээс өрсөн Өлзийбатын зүг хараа шидэж суусан хоёр охин оо хараад

-За миний охид хоол хий гэв.

Сүрэнгийн эхнэр Юмчмаа ярианд оролцон

- аав ээжийн нь бие сайн уу  овоо доо нэг голын улс бие биендээ ингэж туслалгүй яахав хэмээж байлаа.Сүрэнгийн хоёр охины томыг  нь Хашмаа багыг нь Дүүриймаа гэнэ.Царай зүсээр хэнээс  ч дутахгүй энэ хоёр охин нас хорь шүргэж буй охид .Ийнхүү Сүрэнгийн адуучин болсон Өлзийбат өглөө оройгүй адуунд давхисаар нэг мэдэхэд хэдийн сар болчихож.Сүрэнгийн хоёр охин Өлзийбатад талтай байгаа нь илт Өлзийбатыг харахаараа л ичингүйрэн ер нь бол Өлзийбатыг салахгүй дагана.Цолмонгэрэл төрсөн дуулдав.Эмэгтэй хүүхэдтэй болсон гэж Сүрэнгийн том охин Хашмаагаас сонсов.Энэ хоёр нэг анги гэнээ.Худаг дээр морио услаад зогсож байтал Хашмаа царайчлан харж Өлзийбатаас халгаж ядан

-Өлзийбат аа чи Цолмонгэрэлд хайртай байсан биздээ гэв.Өлзийбат дуугарсангүй .Тэрээр дотроо бодох нь ээ мэдэж байж юугы нь асуудаг юм бол гэж бодов.Хашмаа ер нь Өлзийбатад сайн болчихсон нь илт.Сүрэнгийн авгай Юмчмаа ч Өлзийбатыг хүргэн болгочих санаатай.Нөхөр Сүрэндээ 

-энэ хүүг хүргэнээ болгочихвол сайн хүү юм биш үү гэж нөхөртөө учирлахад Сүрэнд ч бодсон юм бий.Байнгын л Өлзийбатыг гэртээ байлгах санаатай хоол цайгаар уях гэж хичээх Сүрэнгийн эхнэр хүүхдүүдэд Өлзийбат харин дургүй талдаа.

Төрсөнөөс нь  хойш Цолмонгэрэлтэй огт уулзаагүй байсан.Саяхан санаандаггүй сумын төв дээр дээр таарав.Хүүхэд айлгаад гээд гүйж явсан түүнд чадах ядахаараа туслахыг хичээв.Эргэлт оруулах хүнгүй түүнд Өлзийбат хөдөөнөөс хонь авчирч төхөөрөн найзындаа авчирч төхөөрөн найзынхаа авгайгаар хоол цай хийлгэн эргэлт оруулдаг болов.Өлзийбатын энэ тухай аль хэдийнээ Сүрэнгийн авгай хүүхэд мэдчихсэн байв.Маргааш орой нь Сүрэнгийнд ирвээс хэн хэн нь нэг л аягүй .Хашмаа гэрээс гарч ирсэнэ Өлзийбатыг уяаруу явахад нь араас гүйцэн эрж ээрээд  

-Чи яах гэж Цолмонгэрэлд дээр ч очсон юм гэж ширүүхэн асуухад нь Өлзйибат дуугарсангүй.Хашмаа Цолмонгэрэлд Өлзийбатыг алдах нь нь гэж айсан тэр юу ч хийхээс буцахгүй нь илт .Өлзийбат Цолмонгэрэл охин хоёрт санаа зовсон тэрээр Сүрэнгийнд ирээд хоёр хоноод буцаад төв явчихав.

Цолмонгэрэл дээр найзындаа хоол цай хийлгэн шууд яваад орчихов.Цолмонгэрэл нүүр нь улайж эмнэлигйн ажилтнуудаас санаа зовнисон бололтой шалавхан шиг өрөөнийхөө хаалгыг хаачихаад

-Чи юу хийж яваа юм бэ.Сумынхан чи бид хоёрыг юу гэх ч юм билдээ гэхэд нь

Өлзийбат гэнэт эрсхэн дуугаар

-юу гэж хэлсэн ч хамаа байхгүй .Би чамд хайртай.Би чамаас сэтгэлээ татаж чадахгүй хэмээн хэлээд ойрд хүүхэд нь уйлаад ядарсан царайг харж сэтгэл нь өвдсөн

 Өлзийбат Цолмонгэрлийн хацрыг илбэж нэг мэдэхэд тас тэврэн авлаа.Тэрээр Цолмонгэрлийн түг түг цохилох зүрхний цохилтыг нь  сонсон хэсэгхэн хугацаанд тас тэвэрсэнээ гэнэт тэвдэж

-намайг ууялаарай хэмээн нөгөө талын орн дээр очоод суучихав.Гаднаас орж ирсэн сувилагч хүүхэн нэг л доогтой харцаар Өлзийбатыгн жуумалзан харсанаа Цолмонгэрлийн охинд тариа хийчихээд гараад явчихав.Тарианаасаа болж уйлсан охиноо тайвшруулан өрөөн дотуур холхих Цолмонгэрэл Өлзийбатыг өөрөөс нь яагаад холдохгүй гэдгийг ойлгож байлаа.Гэхдээ тэр Өлзийбатын итгэлийг алдсан хүний хүүхэп төрүүлсэн гэдгээ санах тусам Өлзийбатын царайг харах нв бүү хэл нэрийг дурсахаас ч эмээдэг байсан.Эр хүний сэтгэлийн гомдоосноос уучилсан нь дээр гэж ээж нь минйи охин энэ Данзангийн  энэ хүү чамайг уучилж байна шүү дээ  чиний энэ охины тэр нүүдлийн шувуу тэр залуу хэзээ ч ирэхгүй гэж хэлсэн үгийг санаж байв.Нээрээ ч тийм юм даа.

Орой болтол өрөөнд нь суусан Өлзийбат эргэлзэж тээнэглзэн байснаа

-Цолмонгэрлээ би чиний охины эцэг чиний эр нөхөр байж чаднаа чи намайг хүлээн зөвшөөрөөч гэж  аргадаж гуйх аястай хэлэхэд нь Цолмон гэрэл хэдий өөрөөсөө түлхсэн энэ үгийн ямар их хүлээж байлаа.Тэрээр нүднээсээ нулмис дуслуулан

-Би чиний итгэлийг нэг удаа алдсан .алдсаны төлөөс гэрч нь миний охин байна.би ахин алдах эрхгүй  ээ.Чи намайг уучлиж чадвал би чиний эхнэр болж охиноо чамаар овоглоход бэлэн байна гэж нулмис дуслуулан хэлэхэд нь Өлзийбатыг царайд баясал гийж орон дээрээсээ өндийн босож охиныг Цолмонгэрлийн гараас аван

-Өнөөдрөөс эхлэн охин минь чи Өлзийбатын Уянга боллоо шүү хэмээн өргөлөө.нүд нь тормолзон инээх охиныг хараап  Цолмонгэрэл  ихэд гайхав .Хүний хүн байтугай Цолмонгэрлийн ээж аав  дээр  нь очдоггүй охин нь Өлзийбатаас бишүүрхэхгүй байгаа нь нэгэн сайхан замын эхлэлийн  үндэс энд ургаж байгаа нь андашгүй байлаа.

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...