Monday, March 01, 2021

Зүгийн тэнгэр

Эмээлээ гэдсэндээ авсан хээр морь дөрөө дуугарган гөлөм салбалзуулан урдаас нь улаан галзуу гэнэт давхиад гараад ирэхэд нь Данзангийн унаж явсан хар морь бусгаж үргэн эгээтэй л эмээл дээрээсээ нисчихсэнгүй.Уулга алдан хазайж ирээд тогтсон тэрээр хажуугаар нь давхин өнгөрсөн хээр морийг Цогтын эхнэрийн хээр морь болохыг таньж гэнэт айдас төрөн юу болох нь энэ вэ хэмээн яаран хөтөл дээр гарч ирвэл хөндийд цайрах хонин сүрэг ямар нэгэн юмнаас үргэсэн аятай хуйлран бөөгнөрсөнөө тарж байгаа нь илт байлаа.Данзан хонины наанаас морио яаруулан давхисаар очвол хониныхоо цаанаас өндийн босож ирэх Цогтын эхнэр Дэнсмааг хараад Данзан сая л нэг санаа амарсан ч яаран түүн дээр очвол Дэнсмаа инээмсэглэн угтаж -Сайн байна уу Данзан ахаа гэв .Данзан -сайн сайн байна уу гээд чи яагаад морио алдчихваа .Морь чинь чинь золтой намайг дайраад унагаччихсангүй гэж дуржигнуулан хэлэхэд нь Дэнсмаа -Аан тэр тэжээл идээд унахгүй болохоор бүүр атаршчихаад байгаа юм.Сая би хөтөлж явсан чинь салхинд хийссэн хамхуулаас үргээд цулбуураа шувт татаад зуларчихлаа.Тэр яахав тэжээл идэх цаг болохоороо гэртээ очно биз гээд Танайхан сайн уу та ямар ажилтай явна гэхэд Данзан мориноосоо бууж олмыг нь султгаад -За ахын дүү сэтгэлээ бариарай ..газар дээрхи ганц ах чинь өчигдөр бурхан болсон сурагтай.Танайхруу хэл хүргэх хүн байдаггүй ах нь л зорьж ирлээ.Цогт та хоёр яаж чухам ажлаа зохицуулах юм бол уг нь миний дүү ганц ахынхаа ажилд оролцвол гэхэд Дэнсмаагийн салхинд борлосон хацрыг нь даган том том нулмис урсан орж ирлээ.Тэрээр хүзүүн дэх алчуураа аван нулмисаа арчин -Яагаад ийм юм болчихов. Яагаад хэмээн давтан хэлээд нулмистай нүдээ цийлэлзүүлэн Данзанг харахад Данзан тулгамдаж дэмий л -За ахын дүү тайвшир тайвшир ...ах нь сайн мэдсэнгүй.Өнөө өглөө дуулаад танайхыг зорьж ирлээ.

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...