Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Monday, March 01, 2021
Гэрийн хүн
Үдийн нар хоймор заларсан их үдээр Самбуудоржийнд дөрөө мулталсан Балданг ам султай ярианы хэнхэгтэй гэдгийг нутаг усныхан нь бүд мэднэ.Тэрээр хөх торгон даалин нь сэмэрч урагдсан багавтар хэрийн шүрэн толгойтой чүнчигноров хөөргөө гартаа эргэлдүүлэн яриандаа халчихсан суух аж.
-Манай гэрийн хүн нутаг явна гэнэ ээ.Би ч хэд хоногоос тогоо шанаганы ажилд шилжих нь гэж худлаа нуг нуг хөхрөхөд дэмжих хүн эс гарсан дуугаа хурааж дуугүй сууснаа
-Манай гэрийн хүний ээж нь бие барагтай юм бха..Би уг нь цуг яваад золгочихоод ирдэг юм уу гэж бодсон ч арын ажил хэцүүдэх юм байна гэв.Манай гэрийн хүн гэж ярих дуртай Балданг Самбуудоржийн эхнэр цаашлуулж
-За Балдан минь чи хүний сайхан охин хүүхдийг авч эхнэрээ болгочихоод нэр ус ч байхгүй үргэлж гэрийн хүн гэх юм.Манай Хандмаа чинь нэр нүүртэй үйлэнд уран үгэнд цэцэн хүн шүү гэж намжирдлаа.
Балдан Самбуудоржийн эхнэр Сүрэнг ам султай ааш чангатайг мэдэх тул шөргөөлцөхийг хүссэнгүй .Дуугүйхэн гараад явчихав.Балданг гарсаны дараа Самбуудорж эхнэртээ хандаж
-Чи наад илүү үгээ жаахан хорьж болдоггүй юм уу..эр эм хоёр хэн хэнийгээ юу гэж дуудах чамд ямар хамаа байна аа гэж уурсангуй аястай хэлэхэд нь Сүрэн мөчөөгөө өгсөнгүй.
би Хандмааг сайн мэдэх нэг нутаг усны хүний хувьд хаа ч өмөөрнө.Чиний найз гээд байгаа энэ Балдан чинь харин Хандмааг хөөрхий мөн их зовоосондоо надад хөөрхий ноднин намар таарчихаад уйлаад л яриад байсан гэж хэлчихээд хаалга сав хийн чанга хааяихаад гараад явчихав.
Самбуудорж баруун орон дээшээ харан хэвтэх зуураа
-Юу билээ .Энэ Балданг харин би ам султай ч ажил сайтай цагаан хүн гэж боддог ч зөв үү хөөрхий муу эхнэр Хандмааг нь харин сайн мэдэх билүү зэргэлдээх сумаас бэр болон ирж байсан жаахан бор охиноор төсөөлж байсныгаа саналаа.Одоо гурван хүүхдийн ээж даруухан бор авгай болж.Төдий удсангүй Хандмаагийн ээж хөгшин бурхан болсон сураг дуулдав.Морио усалж яваад гол дээр Балдантай таарсан Самбуудорж
-За хөө хэн хэнийгээ мэдэхгүй биш
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment