Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Monday, March 01, 2021
Гэрийн хүн
Үдийн нар хоймор заларсан их үдээр Самбуудоржийнд дөрөө мулталсан Балданг ам султай ярианы хэнхэгтэй гэдгийг нутаг усныхан нь бүд мэднэ.Тэрээр хөх торгон даалин нь сэмэрч урагдсан багавтар хэрийн шүрэн толгойтой чүнчигноров хөөргөө гартаа эргэлдүүлэн яриандаа халчихсан суух аж.
-Манай гэрийн хүн нутаг явна гэнэ ээ.Би ч хэд хоногоос тогоо шанаганы ажилд шилжих нь гэж худлаа нуг нуг хөхрөхөд дэмжих хүн эс гарсан дуугаа хурааж дуугүй сууснаа
-Манай гэрийн хүний ээж нь бие барагтай юм бха..Би уг нь цуг яваад золгочихоод ирдэг юм уу гэж бодсон ч арын ажил хэцүүдэх юм байна гэв.Манай гэрийн хүн гэж ярих дуртай Балданг Самбуудоржийн эхнэр цаашлуулж
-За Балдан минь чи хүний сайхан охин хүүхдийг авч эхнэрээ болгочихоод нэр ус ч байхгүй үргэлж гэрийн хүн гэх юм.Манай Хандмаа чинь нэр нүүртэй үйлэнд уран үгэнд цэцэн хүн шүү гэж намжирдлаа.
Балдан Самбуудоржийн эхнэр Сүрэнг ам султай ааш чангатайг мэдэх тул шөргөөлцөхийг хүссэнгүй .Дуугүйхэн гараад явчихав.Балданг гарсаны дараа Самбуудорж эхнэртээ хандаж
-Чи наад илүү үгээ жаахан хорьж болдоггүй юм уу..эр эм хоёр хэн хэнийгээ юу гэж дуудах чамд ямар хамаа байна аа гэж уурсангуй аястай хэлэхэд нь Сүрэн мөчөөгөө өгсөнгүй.
би Хандмааг сайн мэдэх нэг нутаг усны хүний хувьд хаа ч өмөөрнө.Чиний найз гээд байгаа энэ Балдан чинь харин Хандмааг хөөрхий мөн их зовоосондоо надад хөөрхий ноднин намар таарчихаад уйлаад л яриад байсан гэж хэлчихээд хаалга сав хийн чанга хааяихаад гараад явчихав.
Самбуудорж баруун орон дээшээ харан хэвтэх зуураа
-Юу билээ .Энэ Балданг харин би ам султай ч ажил сайтай цагаан хүн гэж боддог ч зөв үү хөөрхий муу эхнэр Хандмааг нь харин сайн мэдэх билүү зэргэлдээх сумаас бэр болон ирж байсан жаахан бор охиноор төсөөлж байсныгаа саналаа.Одоо гурван хүүхдийн ээж даруухан бор авгай болж.Төдий удсангүй Хандмаагийн ээж хөгшин бурхан болсон сураг дуулдав.Морио усалж яваад гол дээр Балдантай таарсан Самбуудорж
-За хөө хэн хэнийгээ мэдэхгүй биш
Хуучин цагийн хүн
Майдаржав гуайг хүмүүс хуучин цагийн хүн гэсэн дээ ондоо байна шүү гэж хөөргөхөд хөгшин Должин нь тар хөгшин хүн хөөргөж байж даралтаар унагах нь гэж ундууцлаа
Зүгийн тэнгэр
Эмээлээ гэдсэндээ авсан хээр морь дөрөө дуугарган гөлөм салбалзуулан урдаас нь улаан галзуу гэнэт давхиад гараад ирэхэд нь Данзангийн унаж явсан хар морь бусгаж үргэн эгээтэй л эмээл дээрээсээ нисчихсэнгүй.Уулга алдан хазайж ирээд тогтсон тэрээр хажуугаар нь давхин өнгөрсөн хээр морийг Цогтын эхнэрийн хээр морь болохыг таньж гэнэт айдас төрөн юу болох нь энэ вэ хэмээн яаран хөтөл дээр гарч ирвэл хөндийд цайрах хонин сүрэг ямар нэгэн юмнаас үргэсэн аятай хуйлран бөөгнөрсөнөө тарж байгаа нь илт байлаа.Данзан хонины наанаас морио яаруулан давхисаар очвол хониныхоо цаанаас өндийн босож ирэх Цогтын эхнэр Дэнсмааг хараад Данзан сая л нэг санаа амарсан ч яаран түүн дээр очвол Дэнсмаа инээмсэглэн угтаж
-Сайн байна уу Данзан ахаа гэв .Данзан
-сайн сайн байна уу гээд чи яагаад морио алдчихваа .Морь чинь чинь золтой намайг дайраад унагаччихсангүй гэж дуржигнуулан хэлэхэд нь Дэнсмаа
-Аан тэр тэжээл идээд унахгүй болохоор бүүр атаршчихаад байгаа юм.Сая би хөтөлж явсан чинь салхинд хийссэн хамхуулаас үргээд цулбуураа шувт татаад зуларчихлаа.Тэр яахав тэжээл идэх цаг болохоороо гэртээ очно биз гээд Танайхан сайн уу та ямар ажилтай явна гэхэд Данзан мориноосоо бууж олмыг нь султгаад
-За ахын дүү сэтгэлээ бариарай ..газар дээрхи ганц ах чинь өчигдөр бурхан болсон сурагтай.Танайхруу хэл хүргэх хүн байдаггүй ах нь л зорьж ирлээ.Цогт та хоёр яаж чухам ажлаа зохицуулах юм бол уг нь миний дүү ганц ахынхаа ажилд оролцвол гэхэд Дэнсмаагийн салхинд борлосон хацрыг нь даган том том нулмис урсан орж ирлээ.Тэрээр хүзүүн дэх алчуураа аван нулмисаа арчин
-Яагаад ийм юм болчихов. Яагаад хэмээн давтан хэлээд нулмистай нүдээ цийлэлзүүлэн Данзанг харахад Данзан тулгамдаж дэмий л
-За ахын дүү тайвшир тайвшир ...ах нь сайн мэдсэнгүй.Өнөө өглөө дуулаад танайхыг зорьж ирлээ.
Subscribe to:
Posts (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...