Thursday, March 05, 2020

ХАР ҮРЭЭ/ өгүүллэг/





Гал улаан нар тэнгэрийн хаяаруу мөлхсөн зуны  орой .
Морины уяан дээр өвгөн Рэгзэн нь хэдий бие муу  байгаа ч гэсэн  уяагаа тойрон хүү  Дэмчигийн уяж байгаа морьдыг шинжин заавар зөвлөгөө өгөөд уяаны хажуу дахь халиурсан ногоон дунд завилан сууж ,ихэд бахадсан царайгаар уяатай морьдыг харан хүү  Дэмчигдээ  хандан намуухан ядруухан хоолойгоор
-Миний хүү сонс .Одоо манай адууны хурд төрүүлэх гүүний хувьд угшил сайтай сайхан гүүнүүд бий болсон .Харин одоо нэг гайгүйхэн азарга олоод тавьчихвал хэмээн хэлж байсныг Дэмчиг үргэлж санадаг билээ.
Тэр өвлөө аав нь бурхан болсон ч аавынхаа энэ үгийг байнга санаж явах болсон Дэмчигийн сэтгэлд нийцсэн азарга таарахгүй л байв.
Ноднин намар нутгийн “панз “хэмээх Очиржав зүүн талаас нэг хар үрээ авчирсаныг үзсэн Дэмчиг өөрийн эрхгүй нүдээ унагааж худалдаж  авах гэж үзсэн боловч наймаа тохироогүйн үүднээс больсон юм.
Саяхан нэг шөнө хар азаргаар сумын азарганы түрүүг авч аав нь миний хүү ч нүдтэй юм аа сайхан азаргатай болж гэж урмын үг хэлж байна гэж зүүдэлсэнээс хойш Очиржавын хар үрээний талаар сураг тавьсан ч “хар үрээгээ алдчихсан гэнэ лээ “эзэн нь буцаагаад авчихсан гэнэ лээ гэсэн бүдэгхэн сурагнаас цаашгүй .Гэтэл сайн сайхан мэдээ дуулах хувь байж.
 Хэдий цагийн урь наашилж ,цас ханзран тарлантсан  ч гэсэн хаврын  хөхөлзсөн хүйтэн хавсарганы үзүүр бүлээдэх болоогүй байлаа.
Жиндэсхийн яваа Дэмчиг хавирга нэвт салхилсан хүйтэн хавсарганаас үл халширан өглөө эрт яаран мордсон тэрээр хазаарын  амгайгаараа  наадан ангалзан зүтгэх хар мориндоо ташуур өргөн  дэргүүлсээр Их Тоонотын өвөрт хаваржиж буй “Панз” хэмээх Очиржавын уяан дээр ирж дөрөө мултлав.
Тэрээр өглөө эрт ийнхүү хаврын хөх хавсарганд даарч хөрөхийг эс тоон Очиржавынхыг зорин ирсэн нь их учиртай.Очиржав ноднин зун зүүн аймгаас худалдан авсан удам угшил сайтай хар үрээгээ зарна гэсэн дам сургийг хонины бэлчээрт” Хөөрүү Галдан гэгчээс  дуулаад л Дэмчиг энэ шөнө дэн дун унтаж эс чадан сэтгэл яаран  хоносон билээ.Ноднин намар “панз” Очиржаваас хар үрээг худалдаж авах гээд наймаа тохироогүй тул Дэмчиг энэ мэдээг олзуурхан баярлан хүлээн авсан ч Хөөрүү Галданд итгэж ядан “худал бол яана “хэмээсэн бас бяцхан айдас дагалдана.
Дэмчиг уяан дээр  буугаад  л  морио уячихаад  л босоо дэлтэй биеийн хийц хэлбэр нь жирийн адуунаас үл ялгагдам ч угшил сайтай гэх тэр хар үрээг тойрч харахдаа ноднин намрын үзсэн үрээ арай биш үү гэж санагдсан ч “за зуны адуу хаврын адуу хоёрт ялгаа байлгүй яахав” гэж бодоод магнайд нь нар гэрэлтэх адил баясал тодорч сэтгэл нэн өндөртэй Очиржавын хаалгыг татан орлоо.
Мэнд усаа мэдэлцэн ойр зуурханыг ярилцах зуураа Дэмчиг дотроо “Энэ муу зальтай хог намайг үрээг нь шохоорхож явааг мэдэхээс зайлахгүй .Тэнгэрт хадсан үнэ хэлж намайг шулах л юм бодож байгаа гэж “бодож амжив. Очиржав гэх баруун нүд нь даруу оготны нүхээр ч ороод гараад ирмээр явган зальтай тогтворгүй царайтай хижээл насны шар хүн өгөөшийг нь үмхээд өөрөө гүйгээд ороод ирсэн Дэмчигийг харан бодох нь “Малд нүдтэйгээ л гайхуулдаг гэсэн бил үү Одоо л чамайг харна даа .Ноднин намар надаас хар үрээг минь хямдхан авчих санаатай мөн их үзсэн шүү.Одоо чамаас дор хаяж дөрвөн адуу салгахгүй бол наймаа хийгээд юу хийнэ” хэмээн бодож суутал бодлыг нь үргээн Дэмчиг найр тавьсан дуугаар
-За Очиржав минь миний ирсэн хэрэг зорилгы минь чи гадарлаа биз .Би чиний  хар үрээг чинь авах санаатай ирлээ.Энэ өдөр гадаа хэдий хүйтэн хавсаргатай ч өлзий буян гийсэн сайхан өдөр юм байна.Хэн хэнийгээ мэдэхгүй биш би чиний үнийг чинь сонсъё хэмээн хэлээд дөнжгөр сандал дээр суудлаа засан суулаа.Очиржав гэрт ялаа нисэхэд сонсогдом мэт ажин түжин хэсэг чимээгүй сууснаа нэг л хөндий дуугаар
 -Дөрвөн адуун дээр жаахан нэмэр авмаар байна гэж палхийтэл хэлэхэд нь Дэмчиг ууж байсан цайгаа эгээтэй л алдаад асгачихсангүй .Өнгөрсөн намар хоёр адуу гэж байсан хүн чинь яахаараа хоёр адуу адуу бас нэмэр нэмчихэв гэж бодож амжсан Дэмчиг аягатай цайг нь ширээн дээр  тавих зуураа
 -Өнгөрсөн намар чи хоёр адуу гэж байсан биздээ гэж лавлан асуухад Очиржав
 -Тиймээ гэхдээ энэ үрээ чинь энэ жил хязаарлан үрээ хоёрт азарган үрээ шүү дээ гэчихээд Дэмчигийн өөдөөс нуухтай ногоон нүдээр мэлрэх нь “чи авбал ав чадахгүй бол ондоо хүн авна биз гэсэн царай гаргах аж.
Дэмчиг ядаж ганц адуу ч гэсэн буулгахыг бодож ихэд царайчилсан царай гаргаж
-За Очиржаваа хө наймаа байна.Нааш цааш ярилгүй яахав.Би гурван адуугаар авмаар байна гэж эрс шуудхан хэлэв.Очиржав харин ч буулгахгүй гэж эрс шийдсэн бололтой
 -Би буулгахгүй ээ .Энэ үрээ чинь хоёр талаараа угшил сайтай адуу шүү хэмээчихээд босох зуураа
 -Надаас олон хүн хар үрээг минь асууж байгаа шүү гэж хэлчихээд цахнаасаа хазаараа аван гарлаа.Нэгэнт үнээ буулгахгүй гэж гэдийсэн Очиржавын энэ хатуухан занг зөөлрүүлэх арга олоогүй мухардсан
 Дэмчиг бодолхийлэв.”За энэ үрээг уг нь авчихвал зүгээр байдаг .Энэ Очиржав удам угшилы нь худлаа хэлж үнээ хөөрөгдөж байж магад гэхдээ одоо ингээд орхиод явчихвал өөр хүн авах нь дээ “гэж хаширлаад эцсийн арга болох хоёр сарвайтай гүүн дээр нэг үрээ өгч авах санаатай гэдгээ хэлж үзэхээр хойноос нь даган гарлаа.Уяан дээрээ  очоод цагаан оломны үстэй цүдгэр халтар морио эмээллэх Очиржавын хажууд очсон Дэмчиг
 -Чи хар үрээгээ дөрвөн адуу гэсэн .За яахав болох юм .Би хоёр сарвайтай гүүн дээр нэг үрээ өгье гэхэд Очиржав шалдаа буун зөөлөрч буй Дэмчигийг хараад “харамч хүн хоёр дахин төлдөг гэдгийг ухаараагүй л явна уу .Ноднин намар хоёр адуу өгөөд ав гэхэд үнэтэй байна гээд байсан хүн чинь яалаа гэж”тавлан бодолхийлэв.Очиржав эмээлийнхээ олмыг татах зуураа
 -Чиний хоёр гүү чинь залуу биз дээ .Хээлтэй юм уу гээд морио уяанаас нь тайлан хөдөлгөв.Дэмчиг авах хүн тонгойдог юм хойно
 -Миний хоёр гүү залуу дөнгөж хоёр гурав л унагалаж байгаа гүүнүүд Нэг гэм нь хоёулаа эмнэгээрээ салхинаас өөр юм хүрээгүй .Харин хээлтэй бол нэлээн орой л унагалах байх гэж Дэмчиг хэлчихээд хар үрээн дээр харц тогтоогоод -Ноднин намраасаа жаахан хувирчихсан юм уу Дэл сүүл нь их л өтгөн байсан санагдах юм гэж Дэмчигийг хэлэхэд гэнэт сэртэсхийсэн ч  Очиржав “хашир золиг чинь бас ажиглачихсан байна ш дээ” гэж бодолхийлсэн ч сэтгэлд нь наймаа нийцсэн тул адуу шиг том шүд гарган маасайтал  инээд алдаж нэн сэтгэл хангалуунаар
 -За би маргааш очиж танай адуунуудыг үзнээ .Тэгээд сэтгэл санаанд нийцэж байвал наймаа хийхэд болохгүй юу байхав хэмээгээд мориндоо мордон хониныхоо араас дэргүүллээ.Уяан дээр нь үлдсэн Дэмчиг хар үрээг хэсэг тойрон харж шинжиж зогссоноо мориндоо мордон гэрлүүгээ явлаа.
Тэрээр замдаа бодох нь “за яахав хоёр адуу л алдчихлаа.Уг нь гурван адуугаар салгачихвал зүгээр байсан юм.Гэхдээ зүгээрээ миний хоёр гүү залуу л гүүнүүд дээ гэхдээ яахав .Хоёулаа эр сарвайтай юм.Мөн орой унагалсан болохоор ямар ч байсан хээл байхгүй байгаа байх.Тэр нэмрийн үрээ л арай л илүүдчихлээ.
 Очиржав надад үрээгээ хүссэн үнээрээ  өгчихлөө гэж бодож байгаа байх .Хар үрээ нь ноднингийн хар үрээ мөн бишийг даанч мэдэхгүй юм.Ийм адилхан үрээ гэж байх уу .Арай шуналтай шуналтай гэхэд ингэж хүн хуурах тэр тусмаа нэг нутаг нугын хүнээ хуурна гэж байхгүй байлгүй дээ .
Гэхдээ хэн хэндээ л сэтгэл дүүрэн байхад энэ хар үрээ надад өгөөжөө өгч олон сайхан угшилтай адуутай болгоно биз” гэж харамссан, эргэлзсэн бодлоо зөөлрүүлэн бодсоор гэртээ харилаа.Маргааш өглөө нь хонь мал нь бэлчиж амжаагүй байхад Очиржав өвөлжин тэжээсэн тарган халиун морио нэлээд хөлөргөчихсөн өглөө эрт давхиад ирлээ.”Шуналтай хог шөнө унтаж чадсангүй дээ “гэж бодсон Дэмчиг уяан дээр тосон
-Сайхан амрав уу гээд гэртээ дагуулан орлоо.Цай ууж суух зуураа зүүний үзүүр дээр суусан мэт өндөлзөх Очиржавыг яарч явааг анзаарсан Дэмчиг дагуулан мордож адуун дээрээ очиж, азарган үрээнийхээ наймаанд өгөх хоёр гүүгээ сарвайтай нь зааж өглөө.Адуунуудыг үзээд сэтгэл нь өег буцсан Очиржав маргааш өглөө нь мандах нарнаар хар үрээг хөтлөн ирж таван адуугаа хөөн буцав. Хэн хэн нь наймаандаа сэтгэл ханамжтай үлдсэн болохоор наймаа амжилттай сайхан болсон гэсэн үг билээ.Дэмчиг “энэ жилдээ азарга тавиад яахав хойтон соёолонд нь азарга тавихаас гэж” бодон гаднаа хэд хоног уяж байгаад унаж байсан морьтойгоо цуг адуунд нь тавьсаны маргааш нь л хар үрээ бараа сураггүй алга болсон байв.Өглөө эрт адуундаа ирсэн Дэмчиг хар үрээг алга болсоныг хараад дотор нь харанхуйлаад ирэв.Хэнээс сурахаа мэдэхгүй хэсэг тээнэглзэн мориноосоо бууж дуран тавьж сууснаа мордон мориныхоо хар хурдаар нь гэрүүлгээ давхиулав.
Уяан дээрээ улаан галзуу давхин ирэх нөхрөө хараад эхнэр нь ихэд гайхав.Гэрлүүгээ ямар нэгэн юманд адгасан байдалтай том том алхлан ирэх нөхрийнхөө хүрлийсэн бараан царайг хараад эхнэр нь айх шиг болсон ч итгэл муутайхан
 -Хөгшин өө юу болов...оо гэж эг маг хийн асуухад эхнэрлүүгээ нэг ширвэж харсанаа зог тусан
-Очиржаваас авсан хар үрээ алга болчихож .Уг нь холдмооргүй юм гэчихээд амандаа үглэн гэртээ хаалгаа тас хийтэл хаагаад орчихов.Хойноос нь эхнэр нь ортол цахнаас бугуйл ногтоо аваад зөрөөд гарахдаа
 -Би өнөө орой ирэхгүй байж магад шүү хэмээчихээд мориндоо мордон газар нүргэлүүлэн давхиж одоход нь эхнэр нь хойноос харсаар хоцров.Дэмчиг өчигдрийн адуу байсан газраас мөр хэжиж үзвэл адууг нь тэрүүхэнд нь хоёр морьтой хүн адууг бөөгнүүлэн хурааж байгаад хар үрээг нь бариад аваад явсаныг үзээд мөрийг нь дагасан ч холдолгүй алдчихав.Ахиад мөрийг нь олсонгүй .Тэндээс шууд давхисаар үдшийн цагаан гэгээтэй уралдан Очиржавын уяан дээр буулаа.
Оройныхоо хонь малаа хөхүүлж байсан Очиржав Дэмчигийн барааг хараад ямар нэгэн базаахгүй зүйл болж муу зөн татах шиг болов.Дэмчиг гүйх шахам том том алхалсаар хашаан дээр ирээд л
-За Очиржав минь хар үрээг минь өнөө шөнө адуунаас аваад явчихаж .Одоо яах вэ.Хэн авсан байж болох вэ .Гар нь татаасай муусайн хулгайчдын гэж цухалдах Дэмчигт юу хэлэхээ мэдэхгүй тээнэглзэн хэсэг чимээгүй болсон Очиржав залирхаг нүдээ онийлгон бодолхийлэх дүр үзүүлснээ
-Харин ээ би яаж мэдэх вэ. Олон хүн л авна гэж над дээр ирж байсан .Би харин хэнийг гэх вэ. Чиний ирдэг өдрийн урд өдөр нь Навааны хоёр хүү гуйж байгаад явсан би өгөөгүй л дээ.Наваан бид хоёр гурван жилийн өмнө хийсэн наймааныхаа асуудлыг шийдэж чадаагүй яваа болохоор би өгөөгүй юм.Гэхдээ би Навааны хүүхдүүдийг авсан гэж хэлээгүй шүү хэмээн өөрийгөө авч гарахыг хичээх мэт булзааруулав.Тэндээс Дэмчиг буцаж нутгийн хамгийн тулхтай нэр хүндтэй хүн болох Ханджавынд буулаа.Муу үг модон улаатай гэгчээр Дэмчигийг хар үрээгээ алдсаныг аль хэдийн дуулсан байлаа.
Ханджав Очиржавыг орж ирэхэд нь мэнд усаа мэдэлцээд л
-Би чамд хэлье гэж бодоод байсан юм харин чи өөрөө ороод ирлээ.Чиний худалдан авсан хар үрээ чинь Очиржавын хар үрээ биш юм биш үү гэхэд Дэмчиг
 -Яасан ....юу гэнэ ээ хэмээн Ханджавын ам хэлийг сугалах шахам дөхөн сууж шавдуулан амыг нь харав.
 -Энэ Навааны хоёр хүүгийн том Жанцан нь өнгөрсөн өвөл адуугаа оторлож яваад ирэхдээ нэг хар үрээ адуутай цуг ирсэн юм билээ.Нас хүйс тамга тэмдэг нь яах аргагүй Очиржавын хар үрээтэй үйлийн үргүй адилхан байсан юм билээ.Очиржав сураг нь өөрийнхөө хар үрээг эзэнтэй нь наймаа таарахгүй буцаасан сурагтай даг.Тэгээд л Навааны хүүгийн хар үрээг Очиржав миний үрээ гээд авчихсан сурагтай .Эдний хооронд нэлээд юм болсон дуулдана лээ.Уг нь Навааныг бодсон ч хүүхдүүд нь тийм юм хийх хүмүүжилтэй хүүхдүүд биш дээ гэснээ
 -Аан нээрээ хар үрээний араас хүмүүс ирээд Навааны хүүхдээс үрээгээ нэхсэн сурагтай .Тэгэхээр Очиржав Наваан хоёр л үүнийг сайн мэдэж байгаа даа гэхэд Дэмчиг “Очиржав муу нохой миний гараар хүйтэн могой бариулж дээ чамайг даа” хэмээн заналтай нь аргагүй бодлоо.Ханджавынхаас мордсон тэр шөнөө Дэмчиг Навааныд очив.
Дэмчигийг  орж ирэхэд Навааныхан бүгд л айсан түгсэн шинжтэй харц дальдчин угтлаа.
Дэмчиг   Навааны эхнэрийн хийж өгсөн цайг нь уулгүй ширээн дээр тавьчихаад л том залууд нь хандан
 -Жанцан аа ахын дүү ахдаа хэлэхгүй яасан юм.Би чамайг буруутгахгүй ээ .Хамгийн гол нь Очиржаваас өмнө чи надад хэлэх байсан юм гэхэд нь таг дуугүй доошоо тонгойн суусан Жанцанг дуугарахаас өмнө Наваан
 -Харин тиймээ .Манай энэ хүүг уучил .Очиржав гэж хүнээ барсан хог хоёр хүүгийн минь нэр нүүрийг сэвтээгээд хаячихлаа.Харин Дэмчиг чи тайвшир би чамд бүгдийг хэлье.
Манай энэ Жанцан хойшоо адуугаа оторт аваад гарсан юм. Буцаж ирэхдээ нэг хар үрээ адуунаас салахгүй дагаад салахгүй салгаж хөөгөөд ч яваагүй дагаад ирсэн юм байна лээ дээ.Тэгээд энэ тэр тухайгаа надад бүр хэлээгүй байгаа юм.Очиржав гэж олби огтоно шиг олз хайсан амьтан манай адууны зах дээр байхад нь барьж аваад гэрийнхээ гадаа уячихсан юм билээ.Манай энэ хоёр хүү авах гэж хоёр гурван удаа очиход бүүр хавьтуулаагүй байгаа юм .”Энэ миний ноднин намар алдсан хар үрээ байна.Харин энэ үрээтэй би гурван адуу алдсан тэр адууг та нар л аваа биз гэж” юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг айлгасан байгаа юм л даа.
Удалгүй л манайд нэг орой хоёр хүн манайхыг сураад ороод ирлээ.
Зүс танихгүй улс л байна лээ.Харин эдгээр улсууд тэр хар үрээний жинхэнэ эзэд байж .Манай энэ хүүг цагдаа сэргийлэхэд өгнө гээд нэлээд юм боллоо.Эр улс л болсон юм хойно эхлээд нэлээд муудалзав .Сүүлдээ ярьж хөөрсөөр байгаад сайн танилцаж авсан юм гэчихээд Дэмчигийн хүрлийсэн ууртай царайг ажихдаа үл ялиг харцаа дальдчуулаад
-Чамд Очиржав хар үрээг таван адуугаар өгчихлөө гэж дуулсан л энэ тухай чамд хэлэхээр наашаа цаашаа гэсээр байгаад хоног хугацаа алдах юм шиг санагдаад шөнө адуунаас чинь бариад өгчихсэн юм. Энэ л их муухай юм боллоо.Нэг нутаг ус нэг голын улсуудын хувьд гэхэд ... нь яриаг нь тастан Дэмчиг
-Та надад эрт хэлэх байсан юм гэж ширүүхэн дуугарсан хойноо гэмшиж дуугаа зөөлрүүлэн
 -За тэгвэл би Очиржав гэж муу зальт шараас хоёр сарвайтай гүүгээ үрээтэйгээ цуг салгаж авъя байз хэмээн бослоо.Хойноос нь даган гарч ирсэн Наваан ихэд санаа зовнисон бололтой
 -Манай хоёр хүүг болон намайг уучлаарай гэхэд нь үг дуугүй л мориндоо мордон Дэмчиг тэр шөнөө гэртээ очиж хоночихоод маргааш өглөө ахин Очиржавынд давхиж очлоо.Халирган зантай Очиржав сайхан зантай худлаа инээж угтлаа.Мэнд усгүй шууд л Дэмчиг
 -Чи хүнээ байсан хүн дүрстэй буг юмаа гэхэд нь Очиржав юу хэлж чадсангүй гөлөлзөв.
-Адуу чинь хаана байна. Би адуунуудаа аваад явлаа гэж Дэмчигийг ширүүхэн дуугарахад
-Мм..манай адуу энүүхэн доод цохионы өвөрт байгаа хэмээн түгдчив.Шууд мордон давхисан Дэмчиг адуунаас нь өөрийнхөө таван адуугаа ялган хөөгөөд харилаа.
 Төдий удсангүй хэд хоногийн дараа Навааны хүү Жанцан Дэмчигийнд адуунд явах далимаараа буугаад мордохдоо
 -Дэмчиг ахаа Очиржавынд өмнө нь зарах гэж байсан хар үрээний сураг гарсан .Эзэн нь үнэ тохирвол зарна гэж байна лээ гэж дуулгав.Тэр сургийг дуулсан Дэмчиг хоёр хоногийн  дараа  хар үрээний эзэнтэй уулзахаар өглөө эрт гэрээсээ зэргэлдээх сумруу мордлоо.
Өдрийн газар ергүүлэн хаврын өнгө муутай нар ханын толгой өгсөх цагаар зорьсон айлдаа хүрч хар үрээний эзэн гэх гуч гарч болов уу гэмээр Бадарч гэх даагисан бүдүүн шар нөхөртэй наймаа хэлэлцэн хатуухан дарс хувааж хүртэн хоночихоод  өглөө эрт улаан  нар уулын толгойруу мацах цагаар  уяан дээрээс нь хар үрээгээ хөтлөн мордлоо. 
 Хаврын тэнгэрийн ааш аягийг таахад хэцүүхэн аж.Саяхан мэлтийж байсан тэнгэр хойноосоо бүүдийн  цасан шамарга шидэлж эхлэв.Араасаа цасан шамарганд туугдан унаж яваа хээр мориныхоо хүзүүнээс хар үрээгээ уячихаад дэргүүлсээр    их үдийн алдад Хар сайрын дөрөлжөөр Дэмчиг давж ирлээ. Сэтгэл ихэд өег байх бөгөөд амандаа  адууны тухай  аялсан шиг явах нь  наймааны ажил урагштэй бүтсэнд тэр байв.
Хэдийгээр ханасан хүн хар азарга тавдаг юм гэж нутаг нугын зарим нэгэн хүмүүс хэлсэн ч нэгэнт л нүднийхээ хорыг унагаж сэтгэл шулуудсан Дэмчигийг юу ч зогсоох аргагүй билээ.
Уяан дээрээ баяр бахдалтай буусан эр нөхрөө харсан эхнэрийн сэтгэл ч мөн нэн өндөр байх бөлгөө. Гагцхүү шимтэн зүтгэж нэлээд хэл амыг туулан авч ирсэн хар үрээ нь Дэмчигийн адууг өнөр өтгөн болгох хувь тохиол ирж байгааг зөгнөх мэт талд бэлчих адууны зүг харан эр хонгор дуугаар янцгаах  авай.
Н.Тайванжаргал

2020 он

АДУУНЫ ЗАЯА /өгүүллэг/



Доржхүү уг нь сумын төвийн хүүхэд аав ээж захиргаанд багахан албан тушаал хашдаг байв. Сумын төвийн хүүхдүүдийн л адил шороо тоостой гудамжинд бөмбөг өшиглөж өссөн билээ.Сургуулиа төгсөөд л хэрэг төвөгт орооцолдож ээж аавын чихийг халууцуулах болсон тул шалавхан цэрэгт явуулсан ч цэрэгт ирээд мөн л зүгээр байсангүй хэрэгт холбогдож арай л дээлээ нөмөрчихсөнгүй нэг юм халагдаж ирэв.Жил тойрон хийх юмгүй аав ээжийнхээ үйлийг барж байж, нэг гэгээтэй мэдээ дуулгасан нь эхнэр авна гэж дуулгасан хэрэг байв.Цаад айл нь мал хуй сайтай хөрөнгө чинээтэй нутгийн нэр хүндтэй айл байсанд аав ээж нь ихэд олзуурхаж байв. Охины тал харин Доржхүүг мэдэх учир нэлээд олон удаа гуйлгаж байж охиноо өгөхөөр болов. Намар нь сүр дуулиантайхан найр хийж Доржхүүгийнх гэдэг айл гал голомтоо бадраав.Хадмын хаяа түшсэн Доржхүү нэн их удалгүй тараа таниулж ажилгүй залхуугаараа дуудуулж нэр хүндээ барж гүйцэв.
Анх удаа хадмынхаасаа тусдаа өвөлжихөөр нэгэн айлын хаяанд нүүж нүүж ирлээ. Тэр айл нь бүл муутай тул Доржхүүг хонь маланд ээлжтэй юм болов уу гэж бодсон ч харин эсрэгээрээ хонинд явлаа гээд явна .хонио эзгүй орхиод хонуут өнжүүдээр алга болчихно .Нэг удаа хонио эзгүй орхисноос болж арваад хонь ямаа боохойд оруулж нөгөө айлтайгаа муудалцаж хөхөө өвлөөр нүүх суухдаа хүрч байж нэг юм тогтов.Ингээд хаширсангүй намайг хэн хорих бэ гэсэн шиг л өдөр шөнөгүй архидан мөрийтэй тоглож өнгөтэй зүстэй зүйлээ мөрийд алдаж дуусаад, адуу малаа мөрийд тавьж архидсаар ганц халиун морьтой л үлдэв.Үйлийн үртэй хөөрхий халиун морь Доржхүүгийн хайр найргүй эдэлгээг арайхийн л дааж байв.Нэг удаа үлийд бүдрэхэд нь том ташуураар нүдрүү нь цохиж баруун нүдий нь сохолжээ. Хэдий ийм боловч халиун морь эзнээ хэзээ ч хаяж байсангүй .Архидаж яваад л шөнө ирэхдээ эмээл хазаары нь авна гэж байхгүй тэр чигт нь орхичхино. Эхнэр нь л эмээл хазаары нь авч чөдөрлөдөг байлаа.
Халиун морь гэлдэрсээр байгаад гэрийнхээ гадаа ирж эзнийхээ амийг аварсан байна. Эзнээ аварсан явдал үүгээр дууссангүй. Бас нэгэн удаа сумын төвөө ороод буцаж явахдаа гүүрээр гарахаас залхуурч хаврын нимгэн цөрөмтэй хэсгээр гарч яваад мөс нь цөмөрч унахад Доржхүү мориноосоо салж нэг далд ороод самардан гарч ирвэл халиун морь хажууханд нь байсанд ухасхийн эмээлийн бүүрэгнээс нь зуурвал халиун морь эрэг өөд зүтгэн байж арайхийн гарч ирэв.
Гэвч энэ байдал нь  удаан үргэлжилсэнгүй .Тэр нэгэн орой айл хэсэж явахдаа угийн тавьтаргүй агсам зан нь хөдөлж цуг явсан хүмүүстэйгээ муудалцаад л халамцуухан мориндоо мордоод л морио ороолгон ухасхийхдээ халиун морь шигээ л санан гуйвахдаа далан дээр алгадтал алаг морь зог тусан булгихад толгой дээгүүр нь даван унахад баруун дөрөө нь мултралгүй  морин доогуураа орон нэлээд чирэгдэж арайхийж гутал нь сугарч байж нэг юм үлдлээ. Ухаан алдсан Доржхүүг сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэд хэдэн хавирга хугарсан ба тархи нь хагарч дотуур цус алдсан байна гэв.
Өнгөрсөнөө буцааж болдоггүй хорвоо хойно .Доржхүү хэдийн гэмшсэн ч нэгэнт оройтож.


ГАЗАР /өгүүллэг/





Гэрэлт бол бизнесийн ертөнцөд орж ирээд удаагүй ч бизнес нь сайн яваа залуу бизнесмэн юм. Эдний компани импортын худалдаа эрхэлдэг ба Канад Герман АНУ зэрэг орноос хамгийн сүүлийн эрүүл мэндийн болон үйлдвэрийн болон албан тасалгааны тоног төхөөрөмжийг монголын зах зээл дээр худалдаалдаг ба энэ бизнесдээ нэлээд байр сууриа олсон байв . Ер нь алийн болгон түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах бэ гэж бодон мөн бизнесээ өргөжүүлэх зорилгоор өөрийн гэсэн барилгатай болъё гэж шийдэн газар хөөцөлдөж эхэлсэн боловч жил гаран яваад ажил нь бүтсэнгүй .

Хотын төвд нэгэн газрыг дуудлага худалдаагаар зарна гэж сонсоод оролцохоор шийдэж энд тэндээс босгосоор байгаад 200 сая төгрөгтэй дуудлага худалдаанд оролцов .Дуудлага хугацаа товлосон цагаасаа хожимдож сунжирч сунжирч сая нэг юм эхлэв . Анхны дуудах үнэ нь 50 саяас эхлэв үнэ өссөөр л байв Гэрэлт хоёр удаа л үнэ хэлэв нэг удаад 120 сая жаахан өсөөд ирэхээр нь 200 сая гэсэн боловч өссөөр байгаад 500 саяаар Хятад Монголын хамтарсан нэгэн компани авчихав.Учир нь үнэ дөнгөж 320 сая хүрээд байтал гэнэт том үнээр цохиж авсан нь Гэрэлтийн адил олон хүнд хардах сэтгэл төрүүлэв. Мухардалд орсон Гэрэл нэг найзаараа дамжуулан томоохон барилгын нэгэн компани газар зарна гэсэн сургаар нь очиж уулзвал Гэрэлтийн санал болгох үнээс хэд дахин давчихсан үнэтэй байв .

Найз нь Гэрэлтэд хандаж
-Чамд нэг л арга үлдлээ
-Ямар гэхэд –
-Чи хотын удирдлагуудаас хүн таних уу хэмээхэд
Нэг найзынх хүргэн ах хотын ИТХ –д алба хашдагийг санав
Ийнхүү нөгөө найзруугаа ярьж энэ тухайгаа хэлэхэд
-Би чамайг ахтайгаа уулзуулж өгье гэв
Цаг болзон хотын нэгэн гайгүй гэсэн зоогийн газар уулзаж гараа гарган дайлж байгаад энэ тухайгаа хэлэхэд нөгөө хүн
-Болно оо гэхдээ чи олон хүний гар цайлгах хэрэг гарна даа гэхэд нь Гэрэлт
- Хэдий хэмжээний юм орох бол гэсэнд
Тэрээр жаахан бодолхийлснээ
-500 тай байхад болох байх гэсэнд Гэрэлт арай л дуу алдсангүй
Нөгөө хүн ч явахаар завдаж Гэрэлтэд хандан
-Дүү хүү тэгээд холбоо барина биз гээд гарлаа
Гэрэлт амралтын нэг өдөр гэртээ зар хараад сууж байтал үйлчилгээний зориулалттай 5-9 давхар байшин барих газар зарна гэсэн байхыг нь хараад бушуухан утасруу нь залгавал утасны цаанаас өвөр монгол бололтой хүн авч байна аа . Уулзахаар цаг болзож хаягий нь аваад нэг найзтайгаа хоёул яваад очтол хятад бичигтэй нэгэн байшингийн цахилгаан шатаар явсаар 6 давхарт гарвал өмнөөс нь түрүүний ярьсан өвөрмонгол бололтой гарч ирэн дагуулан явсаар нэгэн өрөөнд орвол баахан хятадууд байна а
Мэндлээд газрын байршил үнийн тухай асуувал
Өвөрмонгол хятадаар баахан юм ярьсан нь орчуулж өгч байгаа бололтой
Гэтэл хятадууд хоорондоо баахан юм ярьснаа өвөрмонголд хандан юм хэлвэл Тэрээр
-Газрын үнэ 500 мянган доллар гэнэ хотын зах руу арай бага үнэтэй газар авч болно гэж байна хэмээхэд
Гэрэлтийн дургүй хүрэв. Би төрж өссөн нутаг усан дээрээ байж ганц алга дарам газаргүй байхад хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгчээр энэ муусайн хужаа нар даварчээ хэмээн бодож х уур нь хүрэв..Гэрэлт газрын тухай нэг хэсэгтээ бодохыг болив . Тэгж байтал түрээслэж байсан барилгын эзэн нь энэ барилгаа зарна гэсэнд Гэрэл үний нь сонирхвол хэдийгээр үнэтэй байсан ч давхарын нь хэсэгчилж зарна гэсэн учир гэрэл 5 давхар байшингийн нэг хоёр давхары нь боломжийн үнээр авахаар болж урьдчилгаанд нь 60 хувий нь өгч үлдсэнийг нь жилийн дотор зээлээр төлж дуусаад удалгүй 3 жилийн дотор гэхэд уг барилгыг давхар давхараар нь худалдаж авсаар ингэж нэг газартай болов.


НУТГИЙН ЗҮГ/өгүүллэг/



Сүхчулуун унаанаасаа хоцорчих вий гэж яарсаар зах дээр ирлээ.
Хүмүүс нь аль хэдийнээ унаандаа суучихаж.Сүхчулууныг хүлээж ядсан жолооч хархүү
-За та яагаад алга болчихвоо .Манай нэг хамаатны хөгшин аль өглөө ирээд л машинд суучихсан .Нэг л их нутагруугаа яарсан хүн байна .Хөөрхий нутагтаа очоогүй маш  олон жил болсон юм гэнэ гэж  Сүхчулууны ачааг ачих зуураа ярилаа.Сүхчулуун жолоочид хандаж

-Би ч хэрэндээ яарлаа .Энэ түгжрэл явуулдаггүй хэмээн Сүхчулуун үглэх зуураа машины урдуур тойрон машинлуу орлоо.
-Хүүхээд хөдлөх гэж байна уу гэж жолоочийн хажуу талд суусан өвгөнийг асуухад
Жолооч хархүү
-За одоо хөдөллөө хэмээн машинаа асан захын түгжрэл дунд түгччүүлэн зүтгэлээ.Сүхчулуун өвгөн дээр харц тогтоож нэлээд сайн ажлаа.Өвгөнийг харахад их л албархуу хэнхэг жинхэнэ улаан коммунизмын хүн гэдэг нь андашгүй.Саарал срочкон цамцан дээрээ жижигхэн шоотой саарал пиджактай .Нэлээд зузаан шилтэй харааны шил зүүчихсэн шилнийхээ дээгүүр нэвт ширтэх гал буурсан нүд нь амьдралыг өгүүлэх мэт нэг л далд өгүүлэмжийг хэлэх аж.Сүхчулуун бодлоо .Энэ хүн ямарч байсан нэг байгууллагын удирдах албан тушаал хашиж явсан хүн байх гэж таамаглав.
Нарантуулын ойр орчмын түгжрэл өнөөдөр бүүр илүү юм шиг.Явж байгаа зогсож байгаа хоёр нь эс  мэдэгдэх аж.Үдээс хойшхондоо захаас гарсан машин Эмээлт өнгөрөөд шулуун замдаа орсон учир хүмүүс суудал дээрээ зүүрмэглэх нь ихэсч хагас онгорхой машины цонхоор салхи хүүгэн орж  ирнэ.
Жолооч хархүү хажуудаа сууж  буй  нөгөө өвгөнөөс
-За жайжаа та хэдэн жилийн дараа нутаг явж  байна гэхэд.Өвгөн цонхоор алсыг харж бодолхийлснээ
-За даа бараг тавь гаран жил болчихжээ.1957он гээд бодоход 51 жил болчихож хэмээгээд сэтгэлийнхээ гүнээс гүнзгий амьсгаа аваад жолооч залууруу харлаа.Харин жолооч
-Ээ тэгвэл та чинь бараг нутгаа мартсан хүн юм биш үү хэмээн инээлээ.
Өвгөн
-Хүн нас ахихаар нутгаа мартах бус харин илүү ойртдог юм байна.Чи намайг харж байгаа биздээ өмссөн хувцастайгаа гэрээсээ оргох шахуу гарсан хүнийг хэмээн малгайгаа аван буурал үсээ толийтол  илээд л
-Хүнд төрж өссөн нутаг төрүүлж өсгөсөн ээж ааваас илүү эрхэм зүйл гэж юу байхав дээ гэхэд
Жолооч хархүү
-За жайжаа та нутгаасаа хэзээ гарсан талаараа яриач энэ хол замын уртад таны яриаг сонсмоор байна. Хөгшин хүнтэй явж байж хөгжим орилуулаад байлтай нь биш хэмээн өвгөнлүү харлаа.
Харин өвгөн
-За миний яриа ч та нарт сонин байх болов уу даа .Бүүр залхаачих байлгүй хэмээн инээмсэглэхэд
Жолооч хархүү
-За жайжаа яалаа гэж. Зүгээр ярь. Харин ч сонирхолтой байх хэмээхэд Өвгөн урдах замаа ширтэх зуураа аяархан намуухан дуугаар
- Хүүхэд насны сайхан дурсамж сэтгэлээс үл гарах юм даа.Сөнтийн голынхоо ногоон ширгэн дээр гүйж Тоонот  хайрханыхаа барааг харж өсөхдөө би нутгаасаа гэнэт явна гэж огт боддоггүй байж.Аав шигээ л малчин хүн болж нутагтаа сайхан амьдрах байх л гэж боддог байлаа.Би тэр үед дөнгөж арван нэг хүрээд байлаа.Нэгдэлжих хөдөлгөөн гээд орон даяар сүртэй өргөн хүрээтэй үйл ажиллагаа болж байсан үе л дээ.Өвөө минь Гозгор Чүлтэм гэж нутагтаа бас шаггүй хөрөнгө чинээтэй мал хуй сайтай хүн  байсан юм байна лээ.Хувьсгал ялсанаас хойш баячуудыг үзэн ядаж мал хөрөнгийг нь дээрэмдэх булаах зэрэг үйл ажиллагаа ихэсч л дээ.Хоёр хүүдээ өмчийг нь өгөөд үлдсэн хэдэн малаа үнэт эдлэл болгоод  өвөө минь Улаанбаатарлуу явчихаж.Манай мал болон  аавын ах Ганданхүү хоёрын мал нь өсөж тэр хавьдаа нэлээд малтай айлуудад тооцогдох болсон байна.Нэгдэлжих хөдөлгөөнд нутаг нугынхан элсэж эхлэв.Ер нь бараг элссэн гэсэн .Манайх болон  Гааданхүү ахын хоёр л үлдэж дээ.Сумын захиргааныхан болон нутаг нугынхан нь
-Энэ Чүлтэм баяны хоёр хүү яахаараа нэгдэлд нийгэмд элсдэггүй юм гэж хэл ам гарчээ.Би нэгдлийн дарга Содном гэж хүн манайд ирж байсныг санадаг юм .Аавтай нэлээд ширүүхэн маргасан даа
-Чи нэгдэлд элсэхгүй юм бол энэ нутагт амьдрах хэрэггүй шүү хэмээн сүрхий заналтай нь аргагүй хэлсэн Содномын өөдөөс
Аавыг би тэгж сүрхий цочмог  уурлаж байхыг тэгэхэд л анх харсан даа.
-Чи дарга байж болно .Содном минь би чамайг мэднэ. Чи ч намайг  мэднэ.Та  нэгдэлд элсэх нь сайн дурынх гээ биздээ .Би элсэхгүй ээ .Эсэргүү гээд баривчлах уу эсвэл хэдэн малы минь дээрэмдээд туугаад явах уу .Өөрөө мэд .Эцсийн эцэст чи миний  хаа амьдрахыг заадаг хүн биш шүү .Халхын хавтгай уудам  . Хаана ч би амьдарч чадна хэмээн Содномлуу агсарсан даа.Сүүлд дуулах нь Авга ах Гааданхүү минь сумын захиргааны хүмүүстэй барилцаж аван зодоон нүдээнтэй хүрээд аймаг баривчлагдан яваад жил гаран хоригдож байгаад ирсэн юм даг.Тэр өвөл цас ихтэй зутруухан их хүнд өвөл боллоо.Харамласан юм  хар шорооруу гэгчээр манайх тэр малынхаа нэлээдийг хангай дэлхийд өргөчихөв.Харин аав үүнд гутарсангүй .Дэлэнтэй мал дэлхий хангай хангай дээжээ өгөх цаг ирдэг юмаа хэмээж байсан юм.Нэгдлийн олон гишүүд тэр жил хөөрхий өрөнд орж их хэцүү зүйл болсон доо.Харин авга ах Гааданхүүгийнх минь бараг малаа тавиад туучихсан байлаа.Тэр зун өвөө минь хотоос ирж биднийг хот орохыг ятгаснаар манайх гэж айл хотын айл болсон юм даг.Хэдэн малаа зараад үлдсэн цөөхнийг нь нэгдэлд нийгэмчилсэн дүр эсгээд шилжсэн юм.Аав минь гарын ур дүйтэй хүн болохоор мужааны ажил хийхээр барилга трестэд ажилд оров.Харин ээж минь гурилын үйлдвэрт ажилд орж би гэдэг хүн чинь дөрөвдүгээр ангид элсэн суралцах болов.Хожим сонсох нь. Ер энэ бүхнийг манай өвөө л зохицуулсан юм байна лээ..Хотод манайхаас нэлээд хэдэн жилийн өмнө орж ирсэн болохоор өвөө хүн танина гэж лут.Бас найз нөхөд гэж олонтой хүн байсан юм.Ер нь нутагтаа байхад ч гозгор Чүлтэм гэхээр хүүхэд шуухад ч андахгүй .Сэргэлэн хүнтэй амархан танилцана .Хөөрхий их өндөр насалсан даа.Сэмбэлзсэн өндөр хар хүн хотын хаа ч хамаагүй морь унаад л явж байдаг байсан юм.Би сургуулиа дажгүй төгсчихсөн болохоор ЗХУ-Ленинград хотын политехникийн дээд сургуулийг дулааны инженер  мэргэжлээр төгсөөд 3-р цахилгаан станцад насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан минь энэ дээ.Хэзээхойно нь боддог юм.Яагаад намайгэсэргүүний хүүхэд их сургуулийн хуваариас хасчихаагүй юм бол гэж.Учир ньтэрүед нэгдэл нийгэмд элсээгүй хүмүүсийг ихэд гадуурхдаг байлаа гээд цонхоор хүүгэн орж ирэх салхинд даарсан бололтой .Жолоочид хандан 
-Аюураа миний энэ цонхоо хаагаад өгөөч гэв.Жолооч цонхы хаасан хойно өвгөн яриагаа үргэлжлүүлэн
 -Хотын эхнэртэй болохоор хөдөө гадаа тэр болгон явахгүй юм .Ах дүү нар минь бүгд хотод ирээд суурьшчихсан .Одоо манай хамаатнуудаас ээжийн дүүгийн хоёр хүүхдийнх л нутагтаа байна даа.Хүүхдүүд бүгдээрээ зун явья л гэхюм .Би хүлээж тогтсонгүй ээ.Нас  сүүдэр одоо дал гарчихлаа.Нас ахихаар нутаг минь л бодогдох юм хэмээн хэсэг дуугүй зам ширтэж явсанаа
-Би энэ замаар явсангүй ямар их удваа бараг тавь гаран жил болчихож.Сүүлийн хэдэн жил хүүхдүүдээ дагаад гадаадад амьдарлаа.Хөгжилтэй орчин нөхцөл сайхан л байлаа.Даанч хөдөөний хүн монгол хүн гэдэг чинь нэг л болдоггүй юм байна.Тоонотын минь их уулс даллаад байж .Сөнтийн  минь  гол дуудаад байх шиг.Хүн ер нь өссөн төрсөн орчиноосоо болдог юм шиг байна.Манай гэрийн хүн хотын хүн бүүр дөчин мянгатын  хүн.  Хүүхдүүд минь ч төмөр замд өсөж төрсөн улс ер нь нутаг орон гэхгүй шүү .Харин би нутгаасаа  хэдийгээр бага залуудаа гарсан ч байнга сэтгэл зүрхэнд минь явах юм .Хүүхдүүд та нарт хэлэхэд бидний бахархах нэгэн зүйл бол төрж өссөн нутаг юм.Зарим хүн жалга довны үзэл гаргалаа л гэдэг юм .Үгүй ээ тийм биш юм.Бид л өсөж төрсөн нутгаа хайрлахгүй бахархахгүй түүгээрээ гайхуулж омогшихгүй бол  хэн түүнийг минь хайрлах юм .Алтны компаниуд хайрлах уу үгүй ээ.Тэд алтаа аваад л хаяна .Нэг үе америкчууд зүүн эргээсээ алтны баруун эрэглүүгээ төлөө нүүж хамгийн аймшигтай яргалал өвчин зовлонг туулсан шиг тийм зовлонг монголыг минь бүү дайраасай гэж хүсдэг.
Ах нь удирдах албан тушаал ч хашиж явлаа улс орноо төлөөлөөд олон улсын  хурал зөвлөгөөнд ч орж явсан юм. Ганцхан зүйлийг байнга санаж байдаг юм.Энэ бол эх орон эх нутаг .Миний хэдэн ач зээ нар минь бүгд гадаадад төрж өссөн эрлийз хэлтэй хүмүүс .Миний гурван хүүхэд бүгд л гадаадад байна .Хэзээ монголдоо ирэх юм бүү мэд .Би харин гадаад байтугай.Гал голомтоо үүсгэсэн төмөр замынхаа шар байрнаасаа хүртэл уйдаад байх шиг .Юу ч гэсэн нутагтаа очоод хэд хононоо .Сэтгэл зүрхээ сонсоно юу гэх бол хорогдонгуй байгаа бол үүрд нутагтаа амьдрах эндээ дуусах төлөвлөгөөтэй .Эмгэн хэдэн хүүхэд намайг л гэдэг юм бол араас нь ирнэ биз.Би хоёр зээ дүүгээ бараадаад амьдраад байж болох байлгүй.Хүүхэд насандаа хурга ишиг хариулж болоод байсан юм чинь хөвөө насандаа яагаад болохгүй гэж хэмээн нуг нуг хөхрөөд
-Бодоход бүгд л нутгийн хүүхдүүд биз хэмээн хойно сууж буй хүмүүсрүү харав.
-Аав ээжийг нь  бараг танихгүй байхаа .Харин өвөө эмээг нь яах бол гээд .Сүхчулуунлуу харж
-За хүү минь эмээ өвөө чинь хэн билээ гэхэд нь Сүхчулуун
-Би чинь хоёр өвөөтэй хүн шүү дээ Сампил  Намдаг гэтэл өвгөн нүднийхээ шилэн дээгүүр  сүрхий харсанааа
-Агь чулуутаар нутагтай
Алаг адуу голдуу нутагтай Сампил мөн үү гэв.Сүхчулуун
-Тиймээ гэвэл .Аан би сайн танина шүү .Нэлээд хожуухан хот орж ирээд өнгөрсөн байх гээд .Харин  Намдаг гэдэг чинь  юу билээ гэж бодолхийлснээ
- Аан сумын заан цолтой барилддаг өндөр хар хүн булиа Намдаг гэдэг байсан байх шүү. Тэр мөн үү гэхэд
-Аан мөн гэж Сүхчулууныг хэлтэл
-Өө би сайн таних юм байна .Хүүхэд насны минь нутгийн уул шиг сайхан өвгөчүүл минь одоо ч тодхон харагдах юм даа гэж хэсэг урдах замаа харж явсанаа эргэж харах зуураа
 -Тэгэхээр чи Готов инженерийн хүү болох нь ээ хэмээхэд Сүхчулуун инээмсэглэн толгой дохилоо.
- Би танай аавыг сайн танина .Миний гар дээр ирж дагалдан хийж байлаа ш дээ Намайг инженер байхад гэснээ
-Ээж чинь хотын хүн байхаа гэвэл Сүхчулуун
-Үгүй ээ говийн хүн .Бүүр өмнийн говийн хүн хэмээн Сүхчулууныг хэлэхэд
-Аан би андуурч байна гэв.Ийнхүү өвгөн Сүхчулуун хоёрын урт яриа холын замд хөвөрч  явсан юм.Энэ хүний  ярианых нь дундаас Сүхчулуун олон зүйлийг сонсож ухаарч явлаа.Тэрээр
-Өвөө нь одоо далан гурав  хүрч байна.Одоо надад хөгшин хонины нас  байгаа ч үгүй ч үү бүү мэд.Нэг үе нутаг орноо мартсан улаан ажлын хэнхэг явсан үе бий шүү.Мөн хэнхэг байж одоо бодоход нутгийн ганц нэг хүн сурсаар ирж ах дүүгээ ажилд оруулах гэсэн юм гэхэд нүүр өгдөггүй байж .Одоо бодоход хөөрхий нутгийн улсыг их гомдоож явж.Харин танай аав яаж яваад миний гар дээр  ирж дадлага хийсэн юм бол бүү мэд хэмээн инээмсэглээд
-Танайхан сайн биздээ .Аавы чинь хувийн бизнес эрхэлж байгаа гэж сонссон.Харин хүү минь чи ямар ажил хийдэг үү гэж Сүхчулуунаас асуулаа
-Би үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Сүхчулууныг хэлтэл Өвгөн
-Аавынхаа мэргэжлийг өвлөсөн  юм биздээ гэж  бодолхийлэв.Өвгөнийг хоёр зээгийнд нь хүргэж өгөв.Хэзээ хойно Сүхчулуун өвгөний нэрийг мэдэж авлаа.Гарам гэж эрчим хүчний салбартаа нэлээд нэр хүндтэй хүн байсан бөгөөд бүүр эрчим хүчний орлогч сайдын ажлыг хүртэл хийж явсан хүн аж.
Ах дүү нараараа хэд хоноод буцсан Сүхчулуун хотод очсон хойноо нөгөө Гарам өвгөний тухай дуулах нь хөөрхий хөгшин хоёр зээгийндээ зусаад намар эмгэн нь хүүхдүүдтэйгээ ирээд авч явах гэсэн боловч яваагүй юм гэнэ лээ.Хүүхдүүд нь буцаж эмгэнтэйгээ нэг зээгийнхээ  гадаа илүү гэрийг бариад намаржсан байгаа юм .Өвлийн эхэн сарын үеэр хүүхдүүд нь ирээд хүчээр шахуу аваад явсан гэсэн юм гэнэ лээ.Хөөрхий жаахан хүүхэд шиг уйлаад байсан гэдэг юм.Хотод очоод л удалгүй бурхан болсон сургийг нь дуулаад Сүхчулууны сэтгэл нэг л сонин болчихов.Ер нь насны эцэст нь хөгшин хүнийг нутгаас нь холдуулна гэдэг бол асар их сэтгэлийн шаналал гунигийн хүнд ачааг үүрүүлж буй хэрэг билээ.Хаа ч явсан нутгийн савдаг нь дуудаж байдаг гэдэг хөгшчүүлийн үг яах аргагүй үнэн  аж.


Багабанди овогт Намхайн Тайванжаргал

2017.08.15

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...