Гэрэлт бол бизнесийн ертөнцөд орж ирээд удаагүй
ч бизнес нь сайн яваа залуу бизнесмэн юм. Эдний компани импортын худалдаа
эрхэлдэг ба Канад Герман АНУ зэрэг орноос хамгийн сүүлийн эрүүл мэндийн болон
үйлдвэрийн болон албан тасалгааны тоног төхөөрөмжийг монголын зах зээл дээр
худалдаалдаг ба энэ бизнесдээ нэлээд байр сууриа олсон байв . Ер нь алийн
болгон түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах бэ гэж бодон мөн бизнесээ
өргөжүүлэх зорилгоор өөрийн гэсэн барилгатай болъё гэж шийдэн газар хөөцөлдөж
эхэлсэн боловч жил гаран яваад ажил нь бүтсэнгүй .
Хотын төвд нэгэн газрыг дуудлага худалдаагаар зарна гэж
сонсоод оролцохоор шийдэж энд тэндээс босгосоор байгаад 200 сая төгрөгтэй
дуудлага худалдаанд оролцов .Дуудлага хугацаа товлосон цагаасаа хожимдож
сунжирч сунжирч сая нэг юм эхлэв . Анхны дуудах үнэ нь 50 саяас эхлэв үнэ
өссөөр л байв Гэрэлт хоёр удаа л үнэ хэлэв нэг удаад 120 сая жаахан өсөөд
ирэхээр нь 200 сая гэсэн боловч өссөөр байгаад 500 саяаар Хятад Монголын
хамтарсан нэгэн компани авчихав.Учир нь үнэ дөнгөж 320 сая хүрээд байтал гэнэт
том үнээр цохиж авсан нь Гэрэлтийн адил олон хүнд хардах сэтгэл төрүүлэв.
Мухардалд орсон Гэрэл нэг найзаараа дамжуулан томоохон барилгын нэгэн компани
газар зарна гэсэн сургаар нь очиж уулзвал Гэрэлтийн санал болгох үнээс хэд
дахин давчихсан үнэтэй байв .
Найз нь Гэрэлтэд хандаж
-Чамд нэг л арга үлдлээ
-Ямар гэхэд –
-Чи хотын удирдлагуудаас хүн таних уу хэмээхэд
Ийнхүү нөгөө найзруугаа ярьж энэ тухайгаа хэлэхэд
-Би чамайг ахтайгаа уулзуулж өгье гэв
Цаг болзон хотын нэгэн гайгүй гэсэн зоогийн газар уулзаж гараа гарган дайлж
байгаад энэ тухайгаа хэлэхэд нөгөө хүн
-Болно оо гэхдээ чи олон хүний гар цайлгах хэрэг гарна даа гэхэд нь Гэрэлт
- Хэдий хэмжээний юм орох бол гэсэнд
Тэрээр жаахан бодолхийлснээ
-500 тай байхад болох байх гэсэнд Гэрэлт арай л дуу алдсангүй
Нөгөө хүн ч явахаар завдаж Гэрэлтэд хандан
-Дүү хүү тэгээд холбоо барина биз гээд гарлаа
Гэрэлт амралтын нэг өдөр гэртээ зар хараад сууж байтал үйлчилгээний
зориулалттай 5-9 давхар байшин барих газар зарна гэсэн байхыг нь хараад
бушуухан утасруу нь залгавал утасны цаанаас өвөр монгол бололтой хүн авч байна
аа . Уулзахаар цаг болзож хаягий нь аваад нэг найзтайгаа хоёул яваад очтол
хятад бичигтэй нэгэн байшингийн цахилгаан шатаар явсаар 6 давхарт гарвал өмнөөс
нь түрүүний ярьсан өвөрмонгол бололтой гарч ирэн дагуулан явсаар нэгэн өрөөнд
орвол баахан хятадууд байна а
Мэндлээд газрын байршил үнийн тухай асуувал
Өвөрмонгол хятадаар баахан юм ярьсан нь орчуулж өгч байгаа бололтой
Гэтэл хятадууд хоорондоо баахан юм ярьснаа өвөрмонголд хандан юм хэлвэл Тэрээр
-Газрын үнэ 500 мянган доллар гэнэ хотын зах руу арай бага үнэтэй газар авч
болно гэж байна хэмээхэд
Гэрэлтийн дургүй хүрэв. Би төрж өссөн нутаг усан дээрээ байж ганц алга дарам
газаргүй байхад хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгчээр энэ
муусайн хужаа нар даварчээ хэмээн бодож х уур нь хүрэв..Гэрэлт газрын тухай нэг
хэсэгтээ бодохыг болив . Тэгж байтал түрээслэж байсан барилгын эзэн нь энэ
барилгаа зарна гэсэнд Гэрэл үний нь сонирхвол хэдийгээр үнэтэй байсан ч
давхарын нь хэсэгчилж зарна гэсэн учир гэрэл 5 давхар байшингийн нэг хоёр
давхары нь боломжийн үнээр авахаар болж урьдчилгаанд нь 60 хувий нь өгч
үлдсэнийг нь жилийн дотор зээлээр төлж дуусаад удалгүй 3 жилийн дотор гэхэд уг
барилгыг давхар давхараар нь худалдаж авсаар ингэж нэг газартай болов.
No comments:
Post a Comment