Зуны оройн нар тонгойх цагаар үхрийн зэлэн дээр ялаа шумуул шунгинан бух
урамдаж үхэр мал мөөрөлдөх нь найрал дуу
мэт.Ээж үнээгээ саахаасаа өмнө саалийн зэлэн дээрээ аргалын хөх утаа уугиулж
ялаа шумуул үргээнэ.Зуншлага сайтай цагийн шимт ногоо цадталаа идсэн үхрүүд
яраглан хэвтэж хэвэх нь нэн тааламжтай аж.Саахалт айлууд ч бүгд саалиндаа
гарчээ. Энд тэнд бух урамдах нь голын цуурайнд сонсогдон энэ чөлөөгөөр бага
залуу бухан бяруу мэтийн сахилгагүй нөхдүүд зэлэнд уяатай хусран бяруун дээр харайх
юм уу .Эсвэл сааж байгаа үнээн дээр харайн саальчин авгай хүүхнүүдийг уулга
алдуулна.Манай зэлэн дээр ийм үйл явдал байнга тохиолдоно. Ээж аргаа ядсан хүн шиг л үглэж
-Гайгүйхэн том
бухтай ч болоосой.Намдагийн хар бух энэ зун яагаад манай энэ хавиар үзэгдэхээ
байчихав Дэндэвийн энэ хэдэн шарыг
мөргөөд хөөгөөд өгөөсэй хэмээнэ.Би ч бас тэр хар бухыг харахыг хүснэ.Намдагийн
хар бух гэж Тохой усны голдоо л ер нь үр төл сайтай хамгийн айхтар бух гэж би томчуулын ярианаас сонссон юм .Ер нь энэ хар
бухыг зэлэн дээр ирсэн нөхцөлд өөр бух ирдэггүй гэнэ.Би ч хэрдээ бух мөргөлдөхийг харах дуртай.Даанч манай муу шүдлэн улаан бухтай тоож мөргөлдөх бух манай зэлэн дээр ирэхгүй .Би тэр Намдаг гуайн хар бухыг их том эвэртэй
Дэндэв гэж Тохой
усны голын хамгийн олон үхэртэй айл манай дээхнэ зусдаг байлаа.Тэднийх их олон
шартай .Хүмүүс зөрүүд Дэндэв гэнэ.Ер нь их зөрүүд ааш муутай хүн дуулддаг
байлаа.Тэдний эвэр нь данхайсан том шарууд манай зэлэн дээр ирээд манай муу
шүдлэн улаан бухыг минь үргэлж хөөрхөн
шоглочихно.Улаан бух минь бие жижиг ч гэсэн хэрдээ үзнэ .Даанч олон том
шаруудыг яаж дийлэх билээ.Ашгүй нэг орой бэлчээрт гарсан үхэрт минь нэг сүрлэг том хар
бух нийлээд ирчихсэн байсан нь Намдагийн хар бух нь юм гэнэ.Яах аргагүй сүрлэг
сайхан бух юм аа.Аав ээж хоёр ихэд олзуурхан
-Ээ ашгүй Намдагийн хар бух ирчихэж .Одоо энэ Дэндэвийн
хэдэн шарыг хөөгөөд явуулах байх даа гэж байсан юм. Тэр орой Намдагийн хар бух
манай хүрэн үнээг дагаж байнаа.Харин Дэндэвийн гурван том шар ирчихээд
хөшилдөөд хар бухаас эмээж байгаа шинж алга.Том шар цоохор шар нь бүүр зэлэн
ирчихээд хөшилдөөд хялайгаад зогсчихов.Хар бух ч урамдан шороо цацаж байснаа ухасхийн
мөргөлдөөд авав .Цагаан тоос манараад л
Дэндэвийн хоёр эр үхэр нийлээд
ороод ирэв.Гурвын эсрэг нэг болчихов.Хар бух шар цоохор шары нь ганцхан цээжин доороос нь бахимхан богино эврээрээ олиод өндийлгэж ирээд тэр чигт нь түрээд “оог”
хэмээн орилтол өлгөж хаячихаад эргэн хар цоохор шарны нь хавиргаруу ганцхан
сэжтэл тэр ч зугтлаа .Харин мултгар эвэртэй улаан шар нь
ганцаараа үлдчихээд хар бухы наанаас нь явахаар цаашаа болчихоод наашаа
эргэхээр нь дагаад л байлаа.Манай улаан бух энэ чөлөөгөөр яаж зүгээр байхав.Хар
бухын дагаж байсан үнээрүү гүйж очтол
Дэндэвийн мултгар эвэрт урдаас нь толгойгоо сэжин айлгах гэсэн боловч бух гэсэн дээ. Манай улаан бух ухасхийн
мөргөлдөөд үхрүүд орилолдоод явчихлаа.
Хар бух манай улаан бухыг биш
харин Дэндэвийн мултгар эвэртийг сэжин мөргөж хөөлөө.За ингээд манай зэлэн дээр
Дэндэвийн хар бухны ноёрхол тогтлоо. Нэг ёсондоо ээж бид хоёрт үнээ саахад амар
болов .Манай улаан бух хар бухыг хүлээн зөвшөөрчихсөн зэлэнд бүүр ойртохгүй аж.Наадмын
өмнөхөн манай зэргэлдээх сумын Болдбаяр гэж айл манай нутагт шилжиж ирэв.Аав ээжийн ярих нь эхнэр нь манай сумын гаралтай хүн юм гэнэ.Тэр айл Дэндэв
гуайн дээхнэ буусан бөгөөд маш олон үхэртэй айл байлаа. Орой нь гол уруудаад сүртэй нь аргагүй урамдан мултгар
унжуу эвэртэй хүрэн бух манай зэлийг чиглэн ирэхэд хар бух ч урдаас нь урамдан
шороо цацаж хоёр бух нэлээд сүрийг үзүүлэв.Хүрэн бух манай зэлний ойролцоо
ирсэнээ хялайгаад зогсчихов.Би дэмий наанаас нь очоод хатсан үхрийн баасаар
нүүлгэсэн ч үл хөдлөх аж.Хар бух ч наанаас ч очив.Хоёул хялайн зогсож байснаа
ухасхийн цагаан тоос манаруулан мөргөлдөөд явчихав.Газрын дээр зогсож байсандаа
ч тэр үү .Хар бух нэлээд түрэн мөргөөд доошлуултал хүрэн бух хойд хоёр хөл хагас суун оцосхийснээ ганцхан
ухасхийн хар бухны бөөрнөөс олин хөөв.Хар бух ч тогтоолоо.Хоёул хэсэг амарсанаа
ахин мөргөлдөөд манай муу илүү гэрийн хажууханд хүрээд ирэв.Ээж сандран надад хандаж
- Гэр буулгах нь холдуул гэхэд би ахархан шилбүүрээ
бариад очлоо.Ороолголоо тоох юм алга. Хар бух ганцхан овгосхийн түрсэнээ манай
муу жижиг гэрийг хананы шийрийг шажигнуулан түрээд явчихав.Хоёул
цуцжээ.Амьсгаадан түр зогсож байснаа ухасхийн ахиад мөргөлдлөө.Би Намдагийн хар бухыг дэмжээд байдаг.Хүрэн бух
хар бухны хүзүүг хөшин мөргөөд унагаад авав .Хар бухыг босохын зуургүй хэд хэд мөргөөд авлаа.Хар бух дийлджээ.Босоод
цаашаа шогшлоо.Манай зэлэн дээр хүрэн бух ноёлох болох болов.Эзэн нь тодорхойгүй
байсан ч хэд хоногийн дараа эзэн нь олдсон нь манай нутагт отор хийж яваа
Болдбаяр гэж айлын бух байж. Лав арваад
хоног байв.Намдагийн хар бух сураггүй .Манайд ирсэн нэг хүн доод жалгын гуунд
нэг хар бух хэвтэж байх юм гэж ярихыг би
сонслоо.Аав
-Аргагүй сая шилжиж ирсэн айлын буханд дийлдээд явсан Намдагийн хар бух мөн байх. Хэд
хоногийн дараа ирж хариугаа авна даа гэлээ.Аавыг тэгж хэлсэнээс хойш гурав
хоногийн дараа Намдагийн хар бух нэлээд жавхгар
биетэй болчихсон нар жаргах тэнгэрийн хаяан доороос тоо босгон урамдсаар ирлээ.Хүрэн бух ч урдаас
нь урамдан очлоо.Мөргөлдөөд явчихав.Ээ базарваань хар бух өмнө л хөшилдөөд хөдөлж чадахгүй байсан бол одоо бие
нь хөнгөрсөн бололтой нэг тулаад ухраад ганцхан сэжээд бөөрлүү нь мөргөн дайрах
аж.Нэлээд удаан мөргөлдлөө Хүрэн бух нэлээд цуцаж өөрийн эрхгүй сөхөрч унаад
байв.Хар бух ялжээ.Хүрэн бух гуяа хадруулж цус нь гоожин доголон одов.Ахин
манай зэлэн дээр Намдагийн хар бухны ноёрхол тогтов.Хар бух манай зэлэн дээр
ирээд хоёр хонож байтал Намдаг гуайн залуу Сүрэнхүү бухаа аваад явчихав.Ээж бид
хоёр ахиад ажил нэмэгдэв.Дэндэвийн хэдэн шар зэлэн дээр ирж үймүүлээд манай
хэдэн эр үхэр ч дагаад орой зэлэн дээр хөөрхөн дайн дэгдээх шахуу юм болдог
болов.Би орой болохоор л шилбүүр бариад хүний өөрийн нийлсэн хэдэн шар хөөх
ажилтай.Миний ганц хүсэж байгаа юм бол Намдагийн хар бух ирээд энэ муу шаруудыг
мөргөөд хөөчихөөсэй гэж бодно .Харин ашгүй нэг орой манай доод талаас гол
өгсөөд нэг бух урамдаад ирж яваа нь харагдлаа.Намдагийн хар бух байх гэж бодоод
ээжийнхээ дуранг аваад дурандтал харин нөгөө шилжиж ирсэн айл Болдбаяр гэж хүний хүрэн
бух байлаа.Мөн л хар бух шиг өөрийгөө сойжээ.Гэдсээ татан жавхалзсан биетэй
болчихож.Урамдсаар ирээд манай зэлний ойролцоох харгана дээр хүзүүгээрээ
шөргөөн хөрвөөж , шороо малтаж байснаа зэлэн дээр ирэв.Дэндэв гуайн шарууд ч хүрэн
бухыг үл ойшоосон шинжтэй .Манай зэлний гадуур хөшилдөнө.Хүрэн бух зэлэн дээр
манай улаан бухын дагаж байсан хүрэн үнээний дэргэд очиход манай улаан бух ч
хаячихаад холдов.Харин Дэндэв том цоохор шар хүрэн бухын өөдөөс хялайн
зогсов.Хүрэн бухны уур хүрсэн бололтой .Ухасхийн мөргөлдөөд шороо тоос манараад
явчихлаа.Хүрэн бух Дэндэвийн цоохор шарыг цээжнээс ганцхан олин түрээд манай зэлний гадсан дээр
дээш нь харуулаад шидчихэв.Дэндэвийн цоохор шар босож чаддаггүй .Яг нуруугаараа
манай зэлний гадсан дээр тааруулаад уначихаж хүрэн бух унасан хойно нь хэд хэд
мөргөөд авав.Цоохор шар ч орилон тийчлэв.Ээж бид хоёр нэлээд юм болж байж
салгаад хүрэн бухыг холдуулав.Дэндэвийн цоохор шар босдоггүй ээ.Яадаг билээ
хэмээн ээж бид хоёр санаа зовно.Ашгүй аав ч адуунаасаа ирлээ.Аавыг уяан дээрээ ирж буухад нь л би очиж аавд хэллээ.
Аав ирж үзсэнээ
-Хм энэ босохгүй
ээ.Нурууг нь хугалаад хаячихсан юм биш үү .Би явж Дэндэвт хэлэхээс гээд цайгаа
ч уулгүй мордлоо.Удалгүй Дэндэв гуай том залуутайгаа аавтай гурвуулаа хүрээд
ирэв.
Дэндэв гуай шараа үзсэнээ
-За энэ мал болохоосоо өнгөрч дээ.Болдбаярын танай хоёр л
наадахаа янзал .Миний шар цоохор шарын үнийг танай хоёр гаргаж өгөхөөс гэж
байна.Дэмий л ээж
-Энэ бух мөргөөд ингэчихлээ гэтэл Дэндэв
-Танай гадаа ингэсэн болохоор би яасныг мэдэхгүй ш дээ
.Танайх энэ зунжингаа манай хэдэн шарыг зодож нүдэж зусаа биздээ гэхэд нь
Ээж эгдүүцэж их л ууртайгаар
-Танайх малаа авахад яадаг юм гэтэл аав
-За дуугай бай.Айл саахалт улсууд учраа олж болох байлгүй
гэв.Дэндэвийн том залууг Болдбаярынхруу явуулав.
Болдбаяр гуай ч ирж харлаа.Тамхиа татаж дуугүй сууж байснаа
.
-За нэгэнт л манай бух ийм хэрэг тарьсанаас хойш би танай
хохирлыг чинь барагдуулж өгье гэж Дэндэвт хандан хэллээ.Хөөрхий шинэ нутагт ирээд удаагүй айл тул нутгийн хүний амнаас гарсангүй .Дэндэв гуай бас болсонгүй ээ.Манайхаас
бас үхрийнхээ үнийг нэхэх бололтой .Аавыг дагуулан алсхан очоод юм яриад байгаа
нь харагдав.Миний дургүй хүрч Дэндэв
гуайн шуналтайг гайхан байлаа.Маргааш өглөө босоход Дэндэвийн цоохор шар аль
хэдийн үхсэн байлаа.Үхрийнхээ зэлнээс холдуулах гэж бөөн юм болов.Нас гүйцсэн
том шар даагдахгүй байх нь аргагүй л дээ
.Манай доохно голын нэгдлийн ногоо тарьдаг газар байсан юм.Тэндээс аав
минь трактор гуйж ирээд нэлээд хол чирэн аваачиж орхив.Хүмүүс ийм сайхан тарган
үхрийн мах авахгүй яасан юм гэхэд аав дуугарсангүй.Хэд хоног нохой шувуу шавж байж сэг зэм нь арайхийж дуусав.Болдбаяр гуай нэг том шараа Дэндэвт өгсөн дуулдлаа.Харин манайх харин нэг
шүдлэн үхэр Дэндэвт өгч байж арайхийж нэг хэл амнаас салав.Болдбаяр гуай ч бухаа
манай зэлрүү явуулахаа байлаа.
Би ч Дэндэв гуайн шарнуудыг бараа нь л харагдахаар нь л чоно харсан нохой шиг л орилж чарлан гэрлүү нь хөөдөг болов.Нэг орой шаруудыг нь гэрлүү хөөж явтал Дэндэв гуай хонио эргүүлж явсанаа над дээр давхиад ирлээ. Тэрээр их л ууртайгаар
-Чи яасан монголоо алдсан хижиг вэ чи .Халуун зуны малыг ингэж хөөдөг юм уу чи хэмээн загнав.Миний уур хүрсэн ч ах зах хүний өөдөөс юу хэлэх билээ.Хаячихаад гэртээ харьсан юм.Үүнээс хойш хэд хоногийн дараа нэг өдөр манайд Дэндэв гуай жигтэйхэн сайхан ааштай манайд ирлээ.Тэрээр аавд ярихыг нь сонсвол надаар хэдэн даага сургуулмаар байна гэж хэлж байна.Аав дуугарсангүй.Би угийн Дэндэв гуайд дургүй болохоор шууд л
-Би сургахгүй гээд зоригтой нь аргагүй хэлчихлээ.Уг нь бидний үеийн хүүхдүүд аав ээжээсээ түрүүлж дуугарна гэдэг чинь алдас болох билээ.Аав ч сүрхий харлаа.Дэндэв гуай ч дуугарсангүй царай нь хүрлийн сууснаа гараад явчихав.Аав ч ухасхийн цахнаас чөдөр аван нуруун дундуур минь хэд ороолгоод авлаа.Гэхдээ би өвдөлтийг нь мэдрээгүй юм даг .Учир нь Дэндэв гуайд хорссон доо л тэр биз.Харин ээж минь ааваас намайг өмөөрсөн ч Дэндэв гуайгаас харин өмөөрөөгүй юм даг.
-Чи ах зах хүний өөдөөс ахиж тэгж дуугараад үзээрэй гэж билээ.Энэ хог ах захаа мэдэхээ байх нь хэмээн зэмлэсэн юм даг.Би буруу зүйл хийснээ ойлгосон ч Дэндэв гуайд даага сургаж гэхээр бяцхан цээжинд минь багтахгүй шахам уур цухал оволзож байсан юм даг.
Тохой усны голын эхэнд зусдаг Очир хэмээх хүн зуны нэг орой ирж аавтай минь баахан хууч хөөрөхдөө ийнхүү ярьсан юм.
-Чи яасан монголоо алдсан хижиг вэ чи .Халуун зуны малыг ингэж хөөдөг юм уу чи хэмээн загнав.Миний уур хүрсэн ч ах зах хүний өөдөөс юу хэлэх билээ.Хаячихаад гэртээ харьсан юм.Үүнээс хойш хэд хоногийн дараа нэг өдөр манайд Дэндэв гуай жигтэйхэн сайхан ааштай манайд ирлээ.Тэрээр аавд ярихыг нь сонсвол надаар хэдэн даага сургуулмаар байна гэж хэлж байна.Аав дуугарсангүй.Би угийн Дэндэв гуайд дургүй болохоор шууд л
-Би сургахгүй гээд зоригтой нь аргагүй хэлчихлээ.Уг нь бидний үеийн хүүхдүүд аав ээжээсээ түрүүлж дуугарна гэдэг чинь алдас болох билээ.Аав ч сүрхий харлаа.Дэндэв гуай ч дуугарсангүй царай нь хүрлийн сууснаа гараад явчихав.Аав ч ухасхийн цахнаас чөдөр аван нуруун дундуур минь хэд ороолгоод авлаа.Гэхдээ би өвдөлтийг нь мэдрээгүй юм даг .Учир нь Дэндэв гуайд хорссон доо л тэр биз.Харин ээж минь ааваас намайг өмөөрсөн ч Дэндэв гуайгаас харин өмөөрөөгүй юм даг.
-Чи ах зах хүний өөдөөс ахиж тэгж дуугараад үзээрэй гэж билээ.Энэ хог ах захаа мэдэхээ байх нь хэмээн зэмлэсэн юм даг.Би буруу зүйл хийснээ ойлгосон ч Дэндэв гуайд даага сургаж гэхээр бяцхан цээжинд минь багтахгүй шахам уур цухал оволзож байсан юм даг.
Тохой усны голын эхэнд зусдаг Очир хэмээх хүн зуны нэг орой ирж аавтай минь баахан хууч хөөрөхдөө ийнхүү ярьсан юм.
-Болдбаярын танай хоёрыг Дэндэвийн шарын үнийг төлсөн гэж
дуулсан .Ер нь Дэндэв их хэцүү хатуу хүн л дээ Би ч Дэндэвтэй таарахаа байсан.Бид хоёр чинь уг нь
сайн яривал холын хамаатан улс л даа.Зун болохоор л манайханд үхрийн хэрүүл ч
биш хэлцээ ч биш маргаан үүсдэг юм.Уржнан би зэргэлдээх сумын хүнээс нэг бух
авсан юм.Сэрээнэн чи мэднэ дээ гэв.Сэрээнэн гэж манай аавыг хэлж байгаа юм л
даа.Очир гуай цааш өгүүлэх нь
-Тэр муу мухыг минь Дэндэвийн шарууд мөргөж хөөгөөд үнээ
хөөлгөдөггүй ээ.Би Дэндэвт мөн олон хэлсэн дээ.Чи энэ сувай үхэр малаа тусад нь
хариулж болдоггүй юм уу гэж. Би өөртэйгээ л адил бодохгүй юу .Манай хэдэн сувай
үхэр энэ доохно тусдаа байгаад л байж болдог юм.Дэндэв ч угийн зөрүүд хүний
үгийг авах биш .Тэр миний үгийг авсангүй ээ.Нэг орой Дэндэвийн хэдэн том шар
зэлэн дээр ирчихээд манай муу бухыг минь мөргөж хөөгөөд болдоггүй .Би яахав
хэдэн хүүхдүүдтэйгээ нийлж байгаад хоёр шары нь барьж аваад төмөр утсаар тушаад
хаячихав.Тэгээд яахав тэр орой сааль саасны дараа тавьчихъя гэж бодсон ч
мартчихаж .Маргааш өглөө нь гэнэт санаж тушааг нь авах гээд олдоггүй ээ.Арайхийж
олтол нөгөө хоёр үхэр чинь үхрийн хойноос тушаатайгаа дэвхэрсээр байгаад хөл нь
улаан нялга болчихож. Тушааг нь аваад явуултал хоёулаа доголчихсон байна.Тэр
орой Дэндэв манайд бөөн уур давхиад ирлээ.Надад ч мөн их юм хэллээ Би ч яахав
хүний үхрийн хөл доголгосон хүн чинь яаж өөрийгөө өмөөрөх вэ.Нөгөө хоёр шар нь
бүүр гэдсээ татаад тураад хөлөндөө эмзэглээд нэг л бишээ.Би малын эмчид ч
хандаж үзлээ. Мэддэг чаддаг бүхнээ
хийсэн ч хөл нь зүгээр болдоггүй ээ.Тэр халуунд
төмөр утсаар тушчихсан юм чинь аргагүй л дээ.Дэндэв бид хоёр ч арай л
зодоон нүдээнд хүрсэнгүй .Би буулт хийж хоёр шары нь төлж өгөхөөр болсон юм.Би
хоёр шарын үнэнд хориод бог өгч байж арайхийж салсан юм.Зунжингаа доголсон тэр
хоёр шарыг намар манайх гаргахад хөөрхий их турсан байсан шүү.Би ч бас өөрөөсөө
болсон юм чинь гэж инээгээд
-Аан нээрээ нөгөө Дэндэв чинь миний нөгөө хүнээс авсан
бухыг минь авна гэж дайрсаар байгаад аваад явчихсан юм.Би юу хэлэхэв аваад яв л
гэсэн.Тэр зунаас хойш Дэндэвийн манай хоёр ер нь бие биенийхээ үхэр байтугай
тугал бярууг ч зэлэн дээрээ ойртуулахаа больсон юм даг.Харин надаас авсан нөгөө бухаа
зэргэлдээх сумын хүнд зарчихсан байх юм.Уг нь сайхан бух болсон байна ээ.Би
Дэндэвийг ер нь ойлгодоггүй юм.Өөрөө ийм олон үхэртэй байж ер нь бух тавихгүй
юм.Тэгээд ойр тойрны айлуудын бух хөөгөөд үхэртээ нийлүүлчихдэг хүн дээ гэж ярьчихаад үдшийн бүрийгээр манайхаас мордсон
юм.
Тэр зуны бухнуудын
тэмцэл надад бас ихийг бодогдуулсан юм.Учир нь тарган идэш ихтэй бух хөдөлгөөн
муутай амархан эцэж ялагддаг юм байна.Харин ялагдсан бух хоол ундаа сойж биеэ
хөнгөрүүлж байгаад ирж мөргөлдөн ялж байсан нь бэлтгэл хийж байгаа тамирчин шиг
л байсан юм.Сүүлд би хонь хариулж яваад Тохой усны голын” Улаан чулуутын тохойн” нэгэн эргэн
доороос бухын хэвтрийг олж үзсэн юм.Нэг өндөр эргэний доор баахан үхрийн баас
байсан нь бухын хэвтэр байсан юм билээ.Өөрөөр хэлбэл хүрэн бух хар бух хоёрын
бэлтгэлийн заал нь энэ хагархай ганга эрэг байсан юм байна.Намаршаад айлууд
голоосоо хөдөөлөөд эхлэв.Манайх голоосоо нэлээд зайтай буулаа.Ер намар болохоор
бухнууд ганц нэг хоёроороо явдаг юм билээ.Би гэртээ хагас бүтэн сайны амралтын
өдрөө гэртээ ирээд хонио голд туусан юм.Намайг хонио голруу оруулж байхад бухын
хэвтэрийн ойролцоо хоёр үхэр харагдаж байсан юм. Би ч эхэндээ тоогоогүй хонио
голоос гаргачихаад бухын хэвтрийг үзмээр санагдаад наанаас давхиулаад очвол
нөгөө зунжин мөргөлдсөн Намдагийн хар бух Болдбаярын хүрэн бух хоёр чинь хамт
байж байх юм.Би ихэд гайхлаа.Ихэд эвтэй зөрөөд хэвтчихсэн хэвээд хэвтэж байлаа .Энэ хоёр хойтон зун ингээд
эвтэй байх болов уу .Мэдээж үгүй байх л
даа.Бас энэ зуных шигээ л манай Тохой
усны голынхныг зунжин шуугиулах байлгүй дээ гэж би бодлоо.
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2018.11.30
No comments:
Post a Comment